Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

Улсын яллагч: Ц.Амгаланбаатар

Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Бадран овогт Алтанхуягийн Адуучинхүүг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201725020519  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эцэг, эх, 2 дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 381 Б тоотод оршин суудаг,

2006 оны 3 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 243 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2008 оны 9 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 оны 3 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 3-нд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, Бадран овогт

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.А нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа буюу 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “32” баарны гадна иргэн С.Цэвээндулмааг үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж С.Цэвээндулмаагийн биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт буюу хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би оюутан байхдаа хэрэгт холбогдоод ял авч байсан. Манай найз охин маань насанд хүрсэн хүн. Өөрөө өргөдөл гомдол өгөөгүй. Тэгэхдээ би гэм буруугаа ухамсарлаж байна…” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 02-р сарын 14-ны өдрийн 17:00 цагийн үед найз Цэвээндуламтай гэрийнх нь тэнд уулзаад цуг аавтай нь очиж уулзахад Цэвээндулмаагийн аав нь “би та 2-т суух газар олчихлоо, амьд хөгжмийн тоглолттой” гэж явуулсан. Тэгээд Цэвээндулам бид 2 их дэлгүүрийн орчим амьд хөгжим ресторанд ороод жаахан сууж байгаад таалагдахгүй болохоор нь гарсан. Тэндээс гараад тэр хавьд нь нэг паабад сууж байгаад хүний 1 шил авч ууцгаагаад 21:00 өнгөрч байхад гараад шинэ замын тэнд байдаг Уянга нэртэй буудалд өрөө авчхаад найз Баатараа, Азаа нарыг дуудаж хооронд танилцуулаад бид нар 23:00 цагийн үед бааранд орсон. Бааранд ороод хүний 1 шил авч ууцгаасан дараа нь нэмэх нь нэмээд байсан. Тэгээд Цэвээндулам бид 2-г бүжиглэж байхад тэнд байсан хүмүүс Азаа руу гараач гээд дайраад байхаар нь би очсон чинь шал болон ширээн дээр пиво асгарсан байсан, газар пивоны шил хагарсан байсан Тэгээд Азаа руу дайраад байсан хажуу ширээний залуучуудтай би очиж муудалцаад зодолдож байхад баарны хамгаалагч болон Баатараа нар намайг салгаад бид нарыг гадаа гаргасан. Тэгээд бид нар гадаа гараад такси бариад буудалдаа очиж хоносон. Тэгээд маргааш өглөө босоход Цэвээндуламын баруун талын нүд нь хавдчихсан байхаар нь яачихсан юм бэ гэж асуухад чи өчигдөр хүмүүстэй муудалцаад байхаар нь дундуур чинь орсон чинь ийм юм болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Цэвээндуламын аав нь дуудаад байна гээд Цэвээндулам яваад өгсөн би хэсэг байж байгаад 11:00 цагийн үед гэр лүүгээ явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Цэвээндулам эмнэлэгт хэвтчихлээ аав чамайг зодсон гээд өргөдөл бичээд өгсөн гэж байна гэж над руу ярьсан...” гэсэн мэдүүлэг \хх-24-25\,

 

Хохирогч С.Цэвээндулмаа шүүх хуралдаанд “…Би Адуучинхүүтэй хамт бааранд орсон. Тэгээд намайг хүнтэй бүжиглэхэд Адуучинхүү хардаад цохисон. Манай аав миний өмнөөс өргөдөл, гомдол гаргасан. Би уг нь ямар ч хохирол гомдол байхгүй…” гэв, 

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Адуучинхүү бид нар “32” баарнаас гарсны дараа гадаа талбайд миний нүүр рүү ар дагзаараа мөргөөд жийсэн тэгээд

гараараа миний нүүр рүү цохисон санагдаж байна...” гэсэн мэдүүлэг \хх-13\,

 

Гэрч Ж.Сонсголонгийн “…Баянбүрдийн автобусны буудал дээр очиж охин

Цэвээндулмааг тосож авахад ганцаараа ирсэн ба баруун шанаа нүд нь цус

хуралттай хавдсан, маш их хавдартай зодуулсан байдалтай байсан. ...орой нь

ажлаа тарж ирээд охинтойгоо хамт явсан газрыг нь заалгахад 32-ын тойрогт

байдаг 32 бааранд очоод хамгаалагч хүмүүстэй уулзахад болсон явдлын талаар

ярьж өгсөн. Тэр хамгаалагч хэлэхдээ “бааранд хоорондоо муудалцаад байхаар нь

гаргасан чинь таксинд сууцгаагаад явж байхад нь манай охин таксинд сууж байгаад явахгүй гээд гарч гүйхэд нь Адуучинхүү гэгч араас нь гараад нүүрэн тус газар 2 цохиод хамраас нь их хэмжээний цус гоожсон гэсэн.” Хамт явж байсан залуу нь Адуучинхүүг хорьж болиулаад хоорондоо зодолдсон гэсэн…” гэсэн мэдүүлэг \хх-17-18\,

 

Гэрч Л.Батсайханы “…2017 оны 02 дугаар сарын 15-ны орой ажил дээрээ байж байхад хамгаалагч Хүрэлбаатар надад 2 эмэгтэй, 2 эрэгтэй залуу бааранд орж ирээд 1 эмэгтэй нь хүмүүс рүү дайрах гээд байхаар нь гаргачихсан юм. Гадаа гарсан чинь цуг явж байсан залуу нь өөр хүмүүс рүү дайраад байхад нь эмэгтэй нь араас нь тэвэрсэн чинь нүүр рүү нь тохойгоороо цохиод урдаас нь жийж унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг \хх-65\,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2828 тоот актын “…С.Цэвээндулмаагийн биед баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-20/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, Шинжээчийн дүгнэлт /хх-20/, А.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-30/, фото гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28/, А.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-34-39, 80-88/, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-71-72/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Прокуророос шүүгдэгч А.Агийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь: Шүүгдэгч А.А нь 2012 оны 3 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 3-нд хорих ялын хугацаа дуусч суллагджээ. Түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл Үзүүлэх Тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамаарагдаж байна.

Иймд Прокуророос шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “32” баарны гадна иргэн С.Цэвээндулмааг үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нэг удаа мөргөж, гараараа нэг удаа цохиж С.Цэвээндулмаагийн биед “…баруун гайморын хөндийн урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт…” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Цэвээндулмаа, гэрч Ж.Сонсголон, гэрч Л.Батсайхан нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹2828 тоот актын дүгнэлт, шүүгдэгч А.Агийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүний бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан буюу хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч А.Аг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирогч С.Цэвээндулмаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэдгээ илэрхийлсэн, мөн хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гараагүй тул шүүгдэгч А.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч А.Агийн дээрх үйлдэл ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч А.Аг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн диск 1 ширхгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

           

            1.Прокуророос шүүгдэгч Алтанхуягийн Адуучинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Бадран овогт Алтанхуягийн Адуучинхүүг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Алтанхуягийн Адуучинхүүг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Аоногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн 201725020519 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. .

 

 7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, А.Аурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Аавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР