Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2017/00717

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

 

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, москвагийн гудамж, 54 дүгээр байр, 27 тоотод оршин суух Боржигон овогт Донровын Отгоны /ИЭ70021001/ нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 3 дугаар баг, Бичигт хуримт гэх газар оршин суух Боржигон овогт Самдангийн Энхчимэг /НЙ79041301/-т холбогдох,

 

зээлийн төлбөр 2,268,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Отгон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Энхчимэгт 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,100,000 төгрөгийг тус тус 8%-ийн хүүтэй зээлсэн. Гэтэл одоо хүртэл нэг ч төгрөг төлөхгүй байгаа тул үндсэн мөнгө 2,100,000 төгрөг, зээлийн хүү 168,000 төгрөг нийт 2,268,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Энхчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Энхчимэг миний бие Д.Отгоноос 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-нд 1.100.000 төгрөгийг тус тус 8 хувийн хүүтэй зээлсэн. Миний бие махны наймаа хийдэг байсан боловч махны ханш унаж, уг наймааг хийх боломжгүй болсон. Дээрээс нь Төрийн банкнинд малчины зээлтэй учир Д.Отгоноос зээлсэн 2.100.000 төгрөгийг төлөөгүй. Энэ хүнээс мөнгө зээлсэн нь үнэн. Зээлийн хүү 168.000 төгрөг, үндсэн зээл 2.100.000 төгрөг нийт 2.268.000 төгрөг болж байгаа. Харин тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд 2017 оны 07 сарын 06-нд 500.000 төгрөг, 2017 оны 07 сарын 08-нд 68.000 төгрөг нийт 568.000 төгрөг төлсөн. Д.Отгоны нэхэмжилсэн 2.268.000 төгрөгөөс 568.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.700.000 төгрөгийг төлнө. Үлдсэн 1.700.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр  төлөх болно. Өөрөөр хэлбэл 2017 оны 8 дугаар сарын 01-нд 500,000 төгрөг, 9 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 10 дугаар сарын 01-нд 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг төлөх болно. Энэ талаар нэхэмжлэгч Д.Отгонтой ярилцаж тохиролцсон Д.Отгон нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаа” гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Отгон нь хариуцагч С.Энхчимэгээс зээлийн төлбөр 2,268,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч С.Энхчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 2,268,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Д.Отгоны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Энхчимэг нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Д.Отгоны нэхэмжлэлийн шаардлага 2,268,000 төгрөгийг хариуцагч С.Энхчимэг нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,238 төгрөгийн 25,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 25,619 төгрөгийг,  хариуцагч С.Энхчимэгээс 25,619 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонд буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР