Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000000045 дугаартай, 146/2022/0043/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ****** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД: ******/

 

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Баруун сөдтий” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 40 см урттай 11 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Бонго Фронтир” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай... гэв.

Иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер *******ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-12 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-20 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, “Баруун сөдтий” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр 40 см урттай 11 ширхэг хуурай шинэс модыг бэлтгэж, өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Бонго Фронтир” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч *******ийн ...*******ийг танина. Манай сумын иргэн байна. Хамаатан садангийн холбоо байхгүй. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

шүүгдэгчийн шүүх хуралдаан өгсөн ... би гэм буруутай гэх мэдүүлэг,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер *******ын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 11 ширхэг мод нь “Шинэс” төрлийн хуурай, унанги мод байна. Тухайн мод нь хэрэглээний бөөрөнхий модны зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 458,706 төгрөг...” гэх 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-12 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...би зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн үйлдлээ зөвшөөрч байна. Миний буруу. Би хохирлоо төлсөн... гэв.

Шүүгдэгч *******ийн ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн мод нь 2м 40см урттай байх бөгөөд Ойн тухай хууль, Монгол улсын стандартад зааснаар түлшний модны урт нь 1м, шинж чанараараа модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг түлшний мод гэж хэлнэ.

Шүүгдэгчийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.    

Ойн санд учруулсан хохирол болох 11 ширхэг хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 458706 төгрөг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 1376118 төгрөгийн ногдуулсан байна. /хх-ийн 26 дугаар хуудас/

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохиролд 1,376,200 төгрөгийг 100100351404 дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Бонго фронтир маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээчин ******* 2,000,000 төгрөгөөр /хх-ийн 32-35 дугаар хуудас/ үнэлжээ. 11 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр т хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 59-60 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 1.511 мкуб, 11 ширхэг хуурай шинэс модыг хурааж, ******* ******* улсын дугаартай Бонго фронтир маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч нь өөр хүн байх боловч шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...би уг машиныг худалдаж авсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчийг өөрчлүүлж, бүртгүүлж амжаагүй байгаа, энэ миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл... гэсэн тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Бонго фронтир” маркийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулсны үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд  шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 1.511 мкуб, 11 ширхэг хуурай шинэс модыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, “Бонго фронтир” маркийн 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, тус тус худалдан борлуулсны үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

   

                                               

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА