| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0720/И |
| Дугаар | 718 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 718
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2017/00718 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Архуст сум, 2 дугаар баг, Нарст бумбат 1 гудамж 1 тоотод оршин суух Сартуул овогт Хашбаатарын Хишигбуян /НЭ79120164/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 183,019 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Хишигбуян нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91001201 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Хишигбуян нь гэрээний үүргээ үл биелүүлж 91001201 дугаарын 9 сарын байдлаарх төлбөр болох 209,019 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Хишигбуянд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 209,019 төгрөгөөс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 30,000 төгрөгийг хасч үлдэгдэл 179,019 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 183,019 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь “Скайтел” ХХК нь хариуцагч Н.Хишигбуянгаас 183,019 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “хариуцагч Н.Хишигбуян нь 183,019 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг төлбөр төлсөн баримтын хамт ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,141 төгрөгөөс 3,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь 5001196835 тоот данснаас 3,070 төгрөгийг, хариуцагч Н.Хишигбуянгаас 3,070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Хишигбуянд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 183,019 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,141 төгрөгөөс 3,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Хас” банк дахь 5001196835 тоот данснаас 3,070 төгрөгийг, хариуцагч Н.Хишигбуянгаас 3,070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР