Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1256

 

2020         12             22                             2020/ШЦТ/1256                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Г.Яндаг,

хохирогч Н.Т ын өмгөөлөгч Б.Эрхбаяр,

шүүгдэгч П.Д , түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01137 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П.Д  нь Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын ...................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:................../.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч П.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ............ тоотод иргэн Н.Т ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх

 

 

 

2

 

 

 

чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д  мэдүүлэхдээ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм зүйл хийсэн. Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0000 01137 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хохирогч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгсөн“...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, .............. дүгээр гудамжны 64 тоотод байрлах байшиндаа ганцаараа байж байтал 22 цагийн үед гаднаас хөрш айлын П.Д  гэх залуу 0.75 литрийн Хараа нэртэй архи барьсан ганцаараа согтуу орж ирээд "хоёулаа архи хувааж ууя” гээд дохиогоор хэлэхээр нь би “архи уухгүй, чи манай гэрээс гар” гэж хэлээд гэрээсээ түлхэж гаргаад гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихээд, гэрлээ унтраагаад зурагт үзээд хэвтэж байтал удалгүй П.Д  манай гэрийн хаалгыг хүчтэй татаж, цоожийг нь мулталж орж ирээд зурагт унтрааж, хувцсаа тайлаад над руу хүрч ирэхээр нь би хаалга руу гүйтэл араас хүрч ирээд миний амыг дараад хоолой боож, орон дээр дарж унагаахаар нь өөдөөс нь эсэргүүцэж дийлээгүй, Тэгтэл миний шар өнгийн фудволкыг урж, өмд, турсик хоёрыг доош нь нэг гараараа шувталж тайлаад, нэг гараараа хоолой боосон чигээрээ бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж, дээрээс нилээн удаан хөдөлж байгаад миний бэлэг эрхтнийг долоочихоод өөрийнхөө бэлэг эрхтнийг ам руу хийх гээд байхаар нь толгой сэгсэртэл намайг эргүүлж ардаас бас бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн. Тухайн үед хоолой боосон байсан болохоор дуугарч чадаагүй. Нилээн удаан хөдөлж байгаад бие нь сулраад миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Тэгээд миний дээрээс босоод долоовор хуруугаа гозойлгож уруулдаа хүргээд чимээгүй байгаарай гээд хоёр гараараа зүрх хийж, би чамд сайн гэж хэлэхээр нь би айсандаа толгой дохисон. П.Д ыг хувцсаа өмсөөд гараад явахаар нь гэрлээ асаагаад уйлж байгаад фэйсбүүк орж, хүү М  руу видео чат хийж байгаад дохиогоор ярьж дуудсан чинь хэсэг хугацааны дараа манай хүү цагдаа дагуулан гэрт ирсэн. Би маш их гомдолтой байна. Сэтгэл санаа хэцүү байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн“...2020 оны 7 дугаар сарын 03- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 64 тоот гэртээ байж байхад хөрш айлын П.Д  гаднаас 22 цагийн орчимд орж ирээд асаалттай байсан зурагт унтраагаад өөрийнхөө бүх хувцсыг тайлж нүцэглээд над руу ирэхээр нь гэрийн хаалга руу гүйтэл араас хүрч ирээд намайг тэвэрч аваад миний амыг

 

3

 

дарж хоолой боогоод орон дээр дарж унагааж фудволкыг урж, өмд турсик хоёрыг доош нь нэг гараараа шувталж тайлсан. Тэгээд миний дээр гарч хоёр хөлийг маань хоёр тийш болгож байгаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж, дээр нилээн удаан хөдөлж байгаад миний бэлэг эрхтнийг хэлээрээ долоочихоод өөрийнхөө бэлэг эрхтнийг ам руу хийх гээд байхаар нь толгой сэгсэрч үгүй гэтэл намайг эргүүлж ардаас бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү хийж хөдөлж байгаад буцаж эргүүлж дээш харуулж миний дээрээс нилээн удаан хөдөлж байгаад миний бэлэг эрхтэн дотор дур тавьж бие нь суларч дээрээс боссон. Тухайн үед П.Д  миний анус руу бэлэг эрхтнээ хийгээгүй. Бэлэг эрхтэн рүү минь хийсэн. П.Д  тухайн үед бэлэг эрхтнээ миний ам руу хийж зүй бусаар надтай бэлгийн харьцааны үйлдэл хийгээгүй. Би маш их гомдолтой байна. Сэтгэл санаа болон орчуулагч, хэлмэрчийн төлбөрт 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180 дугаар тал),

  1. Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-64 тоот гэртээ ирэхэд эх Түмэнбаяр гэртээ уйлаад сууж байхаар нь дохио зангаагаар юу болсон талаар асуутал “манай хөрш айлын залуу гэрт орж ирсэн, архи уулгах гэхээр нь уугаагүй, гарч зугтах гэтэл хоолойноос нь багалзуурдаад, өмсөж явсан хувцсыг нь хүчээр тайлаад бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орсон, үтрээнд дур тавьсан” гэж хэлсэн. Хөрш айлын залуу ээжийн маань хүзүүг гараараа хэрчиж ална гэсэн утгатай дохио зангаа үзүүлсэн гэж хэлсэн. Намайг гэртээ ирэх үед ээжийн өмсөж байсан шаргал өнгийн фудволкны энгэр хэсэг нь урагдсан байдалтай байсан. Байшингийн хаалганы замган түгжээний урд хэсгийн нэг хадаас сугарч унжсан байсан. Эх маань хөрш айлын залуутай дотно харилцаа байхгүй. Ээж маань төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

  1. Гэрч Г.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-68 тоот гэртээ хүргэн ах П.Д , найз охин Номин-Эрдэнэ нарын хамт гэрийн буйр янзалж байтал хүргэн ах П.Д  хоёулаа нэг шил архи хувааж ууя гэж хэлээд дэлгүүр орж 0.33 литрийн Хараа нэртэй архинаас нэг шилийг авч хувааж уусан. Тэгтэл утсаар найзыгаа дуудаж байсан. Удалгүй найз О ү гэх залуу хоёр дүүгийнхээ хамт ирээд гэрийн буйр янзалсан. Тэгээд П.Д  ах бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авч гэр рүүгээ явж байгаад хөрш айлын Мөнх- Оршихтой тааралдахад П.Д  ах дуудаж “чи муу их лалрын бацаан” гэж хэлээд цохих

 

4

 

гээд байхаар нь би татаж болиулахад П.Д  ах М ын дух руу хоёр удаа зөөлөн мөргөөд ээжтэй чинь чамайг ална гэж хэлэхэд юу ч дуугаралгүй машинаа унаад явсан. ...П.Д  ах авсан архиа талд нь ортол уугаад надтай юм яриад сууж байхад дүү нь унтлаа гэж хэлээд гэр рүү ороход ах нь машинд унтлаа гэж хэлээд машин руу ороод хэвтэж байсан. Тэгээд би гэртээ Номин-Эрдэнийн хамт хэвтэж байхад П.Д  ах гаднаас ганцаараа согтуу орж ирээд тамхи авчихаад буцаад гараад явсан, дахиж орж ирээгүй. Нэг сэртэл өглөө болсон байсан. П.Д  ах байхгүй байхаар нь ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал найз охин Номин-Эрдэнэ утсаар ярьж “П.Д  ах цагдаад баригдсан гэнэ, хүчингийн хэрэгт холбогдсон юм шиг байна, хүрч ирээд авчих гэнэ” гэхээр нь ажилтай байна, очиж амжихгүй гэж хэлсэн. Түүнээс хойш П.Д тай уулзаагүй. ...Тухайн өдөр намайг харж байхад хөрш айлын Түмэнбаяр эгчийн гэрт П.Д  ах огт ороогүй. Намайг унтсанаас хойш юу болсныг мэдэхгүй. Одоогоос хэд хоногийн өмнө Түмэнбаяр эгч хашаа янзалж байгаад манай хашаа руу оруулж хадах гээд байсныг П.Д  ах дараа нь мэдчихээд “зэвүүн шээснүүд” гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

  1. Шүүгдэгч П.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, ............. тоот хашаандаа гэрийн буйр засаж байгаад эхнэрийн дүү Д тай 0.33 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад найз О үг утсаар дуудахад удалгүй дүүгийн хамт хүрч ирээд манай гэрийн буйрыг засаж байгаад архи уухаар болсон. Гэрийн ойролцоо байх дэлгүүр рүү Д , О ү бид 3 хамт явсан. Дэлгүүр орж 0.5 литрийн Хараа нэртэй архи авч хувааж ууж дуусгаад дахин дэлгүүр орж 0.75 литрийн архинаас 2 шилийг авч гарч яваад хөрш айлын Түмэнбаяр эгчийн хүү М той тааралдаж, чи сэтгэлгүй өөдгүй залуу байна лээ, аль дээр аккумлятороо өгөөд машин асаагаад өгчихгүй гэж хэлээд салаад явсан. Тэгээд авсан архиа О ү, Д  нартай хувааж ууж дуусгаад О үтэй ялихгүй зүйлээс болж муудалцаж маргалдахад дүүгээ дагуулаад явсан. Тэгээд би нэг мэдэхэд тасарсан байж байгаад сэртэл эвдэрхий машин дотор унтаж байсан. Гадаа харанхуй болсон байхаар нь гэртээ ортол Д  эхнэртэйгээ хамт унтаж байхаар нь сэрээж архи ууя гэтэл би уухгүй, сандал доор архи байгаа гэхээр нь 0.5 литрийн тал шил архийг гаргаж ирээд ганцаараа ууж байгаад буцаад машин дотроо орж унтаж байтал хүн дуудаж сэрээхээр нь хартал цагдаа ирсэн, машинд суу гэхээр нь цагдаагийн машинд суух гэтэл хөрш айлын хэлгүй эгч Түмэнбаяр болон түүний хүү М , өөр танихгүй эгч нар над руу орилж дайрч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яасан гэж зодож байгаа юм гээд байсан. Тэгээд намайг шууд цагдаагийн газарт авч ирсэн. Түмэнбаяр эгчийн гэрт эрүүл байхдаа ороогүй. Согтуу байхдаа орсон үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би Түмэнбаяр гэх хүнтэй бэлгийн

 

5

 

харьцаанд огт орж байгаагүй. Биед нь халдаж зодож, цохисон зүйл байхгүй. Би Түмэнбаяртай урьд өмнө болон сүүлд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа өс хонзонгийн асуудал огт байгаагүй. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Нийт 4 шил архи гурвуулаа хувааж уусан. Хамгийн сүүлд санаж байгаа зүйл гэвэл О үтэй маргалдаж явуулчихаад сандал дээр гадаа сууж байгаад тасарчихсан. Нэг сэртэл машин дотор унтаж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам, авиргүй зантай хүн байгаа юм. Намайг мөрдөгч дарамталж, зодож хэрэг хүлээлгэх гэсэн асуудал огт байхгүй. Би өөрөө сайн дураараа болсон зүйлээ ярьж хэлж байсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7785 дугаартай дүгнэлтийг уншиж танилцсан. Асуух зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дугаартал),

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надаас хохирогч Н.Т  1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Удахгүй төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 220-221 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7785 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун бугалганы дунд хэсэгт 2x2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Дээд хэсэгт 5x0.5 см, баруун тохойд 1.5x1.5 см хүрэн өнгийн цус хуралттай. Цээжний баруун хэсэгт 7x5 см, зүүн бугалганд 16x5 см хэсэгт 0.5 см хүртэл хэмжээтэй олон тооны хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун хөхөнд арьсны өнгөц зулгаралттай. Хэвлийн баруун хэсэгт 2x2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Эмэгтэйчүүдийн үзлэгт: Охин хальс үлдэц төдий, эмгэг гэмтэл өөрчлөлтгүй.

Бактериологийн шинжилгээний №4400 дугаартай хариунд; Бэлгийн замын халдварт Тэмбүү өвчний архаг халдвартай байна. А/И/-р бүлгийн харъяалалтай байна гэжээ.

Биологийн шиинжилгээнд №4401 дугаартай хариунд Н.Т ын үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн гэжээ.

Дүгнэлт:“...1. Н.Т ын биед баруун бугалга цус хуралт, баруун тохой, цээж, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр уүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. Н.Т  нь бэлгийн харьцаанд орсон байна.
  4. Н.Т ын үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн байна.
  5. Н.Т  нь бэлгийн замын халдварт архаг тэмбүү өвчтэй байна.
 

6

 
  1. Н.Т  нь А/И/-р бүлгийн харъяалалтай байна. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7911 дугаартай дүгнэлтэд:

Нэмэлт шинжилгээнд: Цус-4.0 мл, шээсний сүвнээс арчдас, наалдац тус тус авлаа.

Нэмэлт шинжилгээний хариунд: Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шүүх бактериологийн шиинжилгээний №4516 тоот хариунд:

  1. П.Д ын гэх цус нь АВО системээр О /I/ бүлгийн харъяалалтай. РРР /-/, ТРНА /-/, Н1V /-/. Онош: Бэлгийн замын халдварт өвчингүй. Бактериологийн шинжээч, цагдаагийн дэд ахлагч Б.Дэлгэрмаа. 2020.07.22 гэжээ.

Дүгнэлт: “...П.Д  нь хурьцал үйлдэх чадвартай байна.

-П.Д  нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

-П.Д ын цус нь О /I/ бүлэг байна. /Шинжээч эмч Т.Сэлэнгэ/. ..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3493 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл:

  1. Мөрдөгчийн тогтоол -2 хувь
  2. Хохирогч Н.Т аас авсан гэх №4401 дугаартай архивын арчдас
  3. Холбогдогч П.Д аас авсан гэх №4516 дугаартай архивын цус

Дүгнэлт: “Н.Т ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр

бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг Ү хромосомын ДНХ-ийн 11 локусаар тогтоов. Н.Т ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо П.Д ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Тэнүүн/...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3760 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: П.Д ын гэх дотоож 1 ширхэг.

Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн дотоож дээр цус илрээгүй. П.Д ын гэх дотоож дээр үрийн шингэн илэрсэн. /Шинжээч Ж.Оюунаа/..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар тал),

 
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын
 

7

 

шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3763 дугаартай дугнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: ХП/ хураагдсан гэх орны бүтээлэг-1 ш, ариун цэврийн цаасны хэсэг, фудволк-1ш.

Дүгнэлт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс дээр цус илрээгүй.

  1. Ариун цэврийн цаасны хэсэг дээр үрийн шингэн илэрсэн.
  2. Фудволк болон орны бүтээлэг дээр үрийн шингэн илрээгүй. /Шинжээч Ж.Оюунаа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74 дүгээр тал),
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3135 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Цэнхэр өнгийн бүтээлэг-1ш, шар өнгийн цамц-1ш.

Дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн цамцанд урагдалт шинээр гарсан байна. Цэнхэр өнгийн бүтээлэг гэмтэлгүй байна. /Шинжээч Г.Ганцэцэг/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-80 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4087 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйлс: Хөх эрээн өнгийн орны бүтээлэг, шар өнгийн фудволк, 2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг.

Дүгнэлт: “...2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоцыг тогтоов. /Шинжээч Б.Гантуяа/..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 187-190 дүгээр тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5906 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт: “...2020 оны №4087 дугаартай дүгнэлтэд 2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоцыг тогтоосон.

-2020 оны №4087 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь П.Д ын гэх цусны Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /Шинжээч Б.Гантуяа/..." гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (хавтаст хэргийн 184-186 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3137 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 54-57 дугаар тал),
 
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн
 

8

 

шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 64-67 дугаар тал),

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3762 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 70 дугаар тал),
  2. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-64 тоотод буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дугаар тал),
  3. Хохирогч Н.Т аас хэрэгт ирүүлсэн хөдөлмөрийн чадвар алдалтын үнэмлэх болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт (70 хувь), иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 175-177 дугаар тал),

Шуугдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баоимтууд:

  1. Гэрч Г.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн;“...Манай нөхөр П.Д  нь ааш зангийн хувьд зөөлөн, огцом ууртай, уурласан үедээ дуугүй болдог, илүү дутуу зан байхгүй. Харин архи уусан үедээ их агсам зантай. Ойр хавийн хүмүүс рүү агсардаг. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар тал),
  2. Гэрч Л.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:“...Миний хүү П.Д  нь 2011 онд Бямбажав гэх эмэгтэйтэй үерхэж байгаад 2014 онд нэг гэрт хамт амьдрах болж дундаасаа 3 охинтой болсон. Мөн дагавар хүүтэй. Барилгын туслах ажил хийж 4 хүүхэд, эхнэрээ тэжээж амьдардаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
  3. Гэрч Б.Цоожийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өгсөн“...П.Д  нь 2014 онд манай охин Бямбажаргалтай гэр бүл болж хамт амьдарч дундаасаа гурван охинтой болсон. ...барилгын ажил хийж манай гэр бүлийг тэжээдэг хүү байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),
  4. Шүүгдэгч П.Д ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 86, 107 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 105 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 84, 112 дугаар тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 90, 92, 109-110 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст
 

9

 

хэргийн 106 дугаар тал), хуүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 119- 122 дугаар тал) болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Д д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1 .Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Н.Т ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн ;

Хохирогчийн өмгөөлөгч Б.Эрхбаяраас “Хохирогч өнөөдрийн шүүх хуралд өөрийн биеэр оролцохоор ирсэн боловч хурал эхлэхийн өмнө гэнэт айж байгаа учраас орохгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн гэртээ ч байхаас айж байна гэж хэлүүлсэн, улсын яллагчийн саналыг дэмжиж байна" гэсэн тус тус дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргаагүй. Харин шүүгдэгч П.Д  нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч П.Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-64 тоотод төрөлхийн хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.Т ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйл баримт нь:

 

10

 

-Хохирогч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4 дүгээр гудамжны 64 тоотод байрлах байшиндаа ганцаараа байж байтал 22 цагийн үед гаднаас хөрш айлын П.Д  гэх залуу ... манай гэрийн хаалгыг хүчтэй татаж, цоожийг нь мулталж орж ирсэн. ...хувцсаа тайлаад над руу хүрч ирэхээр нь би хаалга руу гүйтэл араас хүрч ирээд миний амыг дараад, хоолой боож, орон дээр дарж унагаахаар нь өөдөөс нь эсэргүүцэж дийлээгүй. Миний шар өнгийн фудволкыг урж, өмд, турсик хоёрыг доош нь нэг гараараа шувталж тайлаад, нэг гараараа хоолой боосон чигээрээ бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж, дээрээс нилээн удаан хөдөлж байгаад миний бэлэг эрхтнийг долоочихоод өөрийнхөө бэлэг эрхтнийг ам руу хийх гээд байхаар нь толгой сэгсэртэл намайг эргүүлж ардаас бас бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн. Тухайн үед хоолой боосон байсан болохоор дуугарч чадаагүй. Нилээн удаан хөдөлж байгаад бие нь сулраад миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал) болон түүний 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 180 дугаар тал),

-Гэрч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 01 цагийн орчим ...ирэхэд эх Түмэнбаяр гэртээ уйлаад сууж байсан. ...дохио зангаагаар юу болсон талаар асуутал “манай хөрш айлын залуу гэрт орж ирсэн. ...хоолойноос нь багалзуурдаад, өмсөж явсан хувцсыг нь хүчээр тайлаад бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орсон, үтрээнд дур тавьсан” гэж хэлсэн. Хөрш айлын залуу ээжийн маань хүзүүг гараараа хэрчиж ална гэсэн утгатай дохио зангаа үзүүлсэн гэж хэлсэн. ...ээжийн өмсөж байсан шаргал өнгийн фудволкны энгэр хэсэг нь урагдсан байдалтай, ...байшингийн хаалганы замган түгжээний урд хэсгийн нэг хадаас сугарч унжсан байсан. ...Ээж маань төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

-Гэрч Г.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүргэн ах П.Д  хоёулаа нэг шил архи хувааж ууя гэж хэлээд дэлгүүр орж 0.33 литрийн Хараа нэртэй архинаас нэг шилийг авч хувааж уусан. ...М той тааралдахад ...П.Д  ах М ын дух руу хоёр удаа зөөлөн мөргөөд ээжтэй чинь чамайг ална гэж хэлэхэд юу ч дуугаралгүй машинаа унаад явсан. ...Нэг сэртэл өглөө болсон байсан. П.Д  ах байхгүй байхаар нь ажилдаа явсан. Ажил дээрээ байж байтал найз охин Номин-Эрдэнэ утсаар ярьж “П.Д  ах цагдаад баригдсан гэнэ, хүчингийн хэрэгт холбогдсон юм шиг байна, хүрч ирээд авчих гэнэ” гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Шүүгдэгч П.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 220- 221 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7785

 

11

 

дугаартай Н.Т ын биед баруун бугалга цус хуралт, баруун тохой, цээж, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, баруун хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Н.Т  нь бэлгийн харьцаанд орсон байна. Н.Т ын үтрээнээс эр бэлгийн эс илэрсэн байна. Н.Т ын цус нь А/И/-р бүлгийн харъяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 7911 дугаартай “...П.Д  нь хурьцал үйлдэх чадвартай байна. ...П.Д ын цус нь О /I/ бүлэг байна....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3760 дугаартай “...П.Д ын гэх дотоож дээр үрийн шингэн илэрсэн. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 60 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3763 дугаартай “...Ариун цэврийн цаасны хэсэг дээр үрийн шингэн илэрсэн. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 74 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 3493 дугаартай “... "Н.Т ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг Ү хромосомын ДНХ-ийн 11 локусаар тогтоов. Н.Т ын үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо П.Д ын гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4087 дугаартай “...2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоцыг тогтоов. ..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 187-190 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5906 дугаартай “...2020 оны №4087 дугаартай дүгнэлтэд 2 ширхэгариун цэврийн цаасны хэсэгдээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоцыг тогтоосон. 2020 оны №4087 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 2 ширхэг ариун цэврийн цаасны хэсэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн Ү хромосомын ДНХ-ийн тогтоц нь П.Д ын гэх цусны Ү хромосомын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэсэн дүгнэлт, ДНХ-ийн шинжилгээний үр дүн (хавтаст хэргийн 184-186 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3135 дугаартай

 

12

 

“...Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн цамцанд урагдалт шинээр гарсан байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-80 дугаар тал),

-Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 4-64 тоотод буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дугаар тал), Хохирогч Н.Т ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт (хавтаст хэргийн 175-177 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд хүчиндэх гэмт хэрэг нь аль ч хүйсийн хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг ойлгох ба, хүч хэрэглэх гэдэгт хохирогчийг боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрээр биед нь халдахыг хэлэх бөгөөд тус гэмт хэргийн объект нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.

Мөн биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэгт өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй этгээдийг ойлгоно.

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг” ойлгоно гэжээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар 2009 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Н.Т  нь Н90 дамжуулах ба сонордох мэдрэлийн дүлийрэл гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдсан, гэрч Э.М ын “...Ээж маань төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, группэд байдаг юм..." гэх мэдүүлэг зэргээр хохирогч нь эрүүл мэндийн хувьд өвчин эмгэгийн улмаас өөрийгөө хамгаалах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болох нь тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч П.Д  нь хүчиндэх гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний буюу биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй этгээдийн эсрэг үйлдсэн байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Н.Т ын өмдийг нь хүчээр тайлж, түүний эсэргүүцлийг дарахдаа хоолойг нь боох, амыг нь гараараа дарах зэргээр хүч хэрэглэсэн, уг хүч хэрэглэсэн үйлдпийн улмаас хохирогч Н.Т ын биед баруун бугалгад цус

 

13

 

хуралт, баруун тохой, цээж, зүүн бугалга, хэвлийд цус хуралт, баруун хөхөнд зулгаралт зэрэг гэмтэл учруулж гэмт хэргийг үйлджээ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийн хүлээн авч, шүүгдэгч П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүчиндэх” гэмт хэргийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Т аас "хэлмэрчийн хөлс 1.500.000 төгрөгийг” нэхэмжилсэн байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хамгаалан оролцсон өмгөөлөгч Б.Эрхбаяраас “хохирогч Н.Т  нь гэмт хэргийн улмаас сэтгэл санаа хүнд, мөн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн цагаас хойш хэлмэрчийн хамт оролцож, нэг удаагийн үйлчилгээний хөлс 50.000 төгрөг төлсөөр ирсэн. Иймд хэлмэрчийн ажлын хөлс 500.000 төгрөг, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү” гэх хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтийг шүүхэд өгсөн боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүгдэгч П.Д  нь хохирогч И.Түмэнбаярын Хаан банкны данс руу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохиролд 200.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд, уг мөнгийг хүлээн авсан талаар хохирогчийн ар гэрээс өмгөөлөгчөөр нь дамжуулан шүүхэд мэдэгдсэн. Харин хэлмэрчийн хөлсөнд нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 300.000 төгрөгийг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч Н.Т ын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 1,000.000 төгрөгийг гаргах хууль эрх зүйн үндэслэл байхгүй, өөрөөр хэлбэл сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал, хууль зүйн зохицуулалтгүй тул уг нэхэмжпэлийг хангах үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч П.Д ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч П.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Хэрвээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн арилгасан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг
 

14

 

хэрэглэдэг. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал дүгнэлтдээ “П.Д ын үйлдсэн хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын мөнгийг өгөхөөс татгалзахгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох зохицуулалттай. Гэмт хэрэг үйлдсэн хүнд заавал хорих ял оногдуулах нь эргэлзээтэй, хүн хорих ангид очиж хүмүүжиж, ухаарах нь эргэлзээтэй асуудал юм. Хэрвээ П.Д д хорих ял оногдуулбал түүний ар гэр болон ар гэрийн амьжиргааны түвшин хүнд байдалд орохоор байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд “шүүх энэ хуулийн

  1. дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасныг үндэслэн шүүхээс ял оногдуулахдаа заавал хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү, энэ нь эрүүгийн хуулийн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хохирол төлсөн, эсхүл хохирлыг төлөхөө илэрхийлсэн бол...” гэсэн зохицуулалттай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах санаачлага гаргасан боловч хохирогчтой уулзаж, хохирол төлөх боломжгүй байсан учраас хохирол төлөөгүй. Ямартай ч хэлмэрчийн төлбөрийг төлсөн. Цаашид хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжилбэл түүнийг төлнө. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал тааруу, эмчийн хяналтад байх шаардлагатай тул шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч П.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан

 

15

 

хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч П.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдпүүлэхээр, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь шүүгдэгч П.Д ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу төрөлхийн хэлгүй, дүлий биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг түүнд хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

  1. Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч П.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
 

16

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Н.Т т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Т ын нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 1.000.000 (нэг сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хэлмэрчийн ажлын хөлс 300.000 (гурван зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нь гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч П.Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.АЛТАНТУЯА