| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2021/0068/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын Прокурор, Хууль цаазын дэд зөвлөх В.Батдэлгэрээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн П.*******д холбогдох эрүүгийн 20100204016 тоот хэргийг хүлэн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******82 оны 0 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 9 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *******-р ******* -р *******лол -0 байрны №10 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ДП:*******/ ******* ******* ******* ******* *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч П.Байгальмаа нь 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Twitter” мэдээллийн сүлжээнд байх өөрийн “Baigalmaa” гэх хаягаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А., Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б. болон тус төвийн нягтлан бодогч А. нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан “Сэлэнгэ аймгийн баруун бүрэн, Сайхан сумын төрийн байгууллагад ажиллаж байгаа сүү зөгийн балны хулгайч нябо , өөрсдөө гэмт хэрэг хийдэг Цагдаа, Прокурор Эрхэмбилэг, алуурчин , согтуу Бүдрагчаа залилан хийдэг шүүгч гэх мэт хүмүүс төрөөс зайлаач” гэх илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.******* мэдүүлэхдээ: ... шүүгч нь 2017 оны иргэний хэргийн шүүхийн хурлын шүүгч байсан. Тэр үед залилан хийж албан тушаалаа урвуулан ашигласан. Миний 2017 оны 07 дугаар сарын 0-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхэд өгсөн нэхэмжлэлээр эргүүлэн ажилд тогтоох гэж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин хохирлыг барагдуулах гэж би бичсэн байгаа нь хавтаст хэргийн 004 дээр байгаа. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 02-ны шүүх хуралд шүүгч нь эргүүлэн ажилд тогтоох гэж байхгүй байна, жаал л мөнгө байна гэж хэлсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 0044 дээр эргүүлээд ар талд нь байж байгаа. Ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн өгүүлбэр байхгүй байна. Хаанаас ийм шаардлага гарсан юм бэ гэж байгаа. Би эд нарыг өөрөө гаргаж өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 28-ны шүүх хуралд намайг эргүүлэн ажилд тогтоосон. Тэгээд цалин нэг ч төгрөг надад гаргаж өгөөгүй. Гэтэл хөдөлмөрийн тухай хуульд, Зөрчлийн тухай хуульд надад хохирлыг эргүүлэн барагдуулах хуулийн заалт байгаа. Энэ дээр аль нэгийг л нөгөө талд авч өгөхийг тэмцсэн. Энэ нь залилан, нэг нь албан тушаалаа өнөөдөр урвуулан улаан цайм ашигласан. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны хавтаст хэрэгт шүүхийн шийдвэр хавтаст хэргийн 244, 0027 дугаартай хуудсанд шийдвэрлэж ажилд тогтоож нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Энэ гурвыг харьцуулаад үзэхээр гэдэг хүн залилан хийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан. Нөгөө талд авч өгөхийн төлөө тэмцэл гаргасан. Хариуцлагатай суудалд сууж байж. Тэрийг өнөөдөр цаасаар би гомдол гаргахад энийг үнэнч шударгаар шийддэг хүн байхгүй байсан. Би олон нийтэд яагаад энийг мэдээлж болохгүй гэж. Би худлаа юм хэлээгүй. Шүүгчийн хариуцлагатай суудал дээрээс энэ хүн ингэж залилан хийж ингэж албан тушаалаа ашиглаж байгаа, ингэж тэмцэл хийж байгаа гэдгээ илэрхийлсэн. Би гэхдээ энийгээ нотолж байгаа. Миний энэ нотолсон баримтыг хэн ч хараагүй. Гурван шатны Прокурор ч хараагүй. Цагдаа ч хараагүй. Энэ нотлох баримтуудыг би өөрөө гаргаж өгсөн. Цагдаа нар бараг жил гаран мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч нэг ч удаа намайг зөвтгөх нотлох баримтыг аваагүй учраас би өөрөө гаргаж өгсөн. Хоёрт Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 26 албан тушаалаа ашиглах, мөн залилан хийх гээд эрүүгийн хууль ингээд 4 хууль зөрччихсөн байгаа нь энүүгээр нотлогдож байгаа. Хоёрт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын гэдэг хүн бол сүү зөгийн балыг хувьдаа авсан гэж би үзэж байгаа. Тэр сүү зөгийн балыг би батлаад миний баталсан хоолны цэсний нярав аваад нягтлан мөнгийг нь зарцуулдаг зарчимтай. Тэгэхэд миний баталсан хоолны цэсний дагуу хэрэглээ аваагүй байсан. Өөрсдөө дуртай төмс аваад, өөрсдөө манжин луувангаа аваад өөрсдөө гараараа л зарлагдаад явдаг тийм л зарчим байсан. Наана чинь миний баталсан хоолны цэс ирсэн байна лээ. Тэгэхэд тэр дотор сүү зөгийн бал гэж байхгүй. Миний баталсан хоолны цэсийг хүнсэнд авдаг. Тийм учраас би тэр 9,000 төгрөгийн сүү зөгийн балыг би батлахгүй гэсэн. Би наадахыг чинь хүнсэнд ийм юм аваа гэж батлаагүй учраас би батлахгүй гэсэн. Тэр нь хавтаст хэргийн 0082 хуудсанд байгаа. Энийг би олон нийтэд зарласан. Бид нарын нөхцөл байдал тийм байсан. Ажилчид тэр жил тайлан гаргаж байна гээд бууз өргөст хэмх гээд зөндөө юм дэлгүүрээс бичүүлээд аваад өчнөөн юм зарлагдсан байсан. Тэгж авч идчихээд тэрийг хүнсэнд гээд зарлагддаг. Би гарын үсэг зурсан нь ирсэн байна. Тэрэнд би баярлаж байна. Жил шахам би өөрөө улайж байж л авлаа. Өнөөдөр жил гаран мөрдөн хийчхээд цагдаагийн байгууллага аваагүй шүү. Би л улаан цайм болж байж авсан. Энэ нь нягтлан бодогч нь Эрүүгийн хуулийн 26 албан тушаалаа урвуулан ашигласан. Бусад санхүүгийн хуулиудыг зөрчиж байгаа. Мөн дээрээс нь тэднийх бас хууль зөрчсөн юм хийсэн. - жилийн яаралтай тусламжийн эм тариаг зарсан. Дэвтэр бол байдаг. Би тэрийг нь хүлээн зөвшөөрдөггүй байсан. Гуравт гэж хүн байгаа. Баруунбүрэн суманд , Бүдрагчаа гэж хоёр хүн ирсэн. Би Уянгыг эмч гэж хэлэхгүй. Үнэхээр алуурчин архичин. Бүдрагчааг нарийн тоолох юм бол зуун удаа эрүүлжүүлэхэд орсон. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1. гээд ажлаас чөлөөлсөн гэсэн тушаал гаргасан. Би тэр хоёрыг алийг нь ч дарга гэхгүй. Би хоёр удаа шүүхээр ялсан. Харин , Бүдрагчаа нарыг эмч биш, дарга биш гэж захиргааны хэргийн шүүхээр асуудлыг шийдье гэхэд захиргааны хэргийн шүүх шийдээгүй. Шүүх хурлаа хийж чадахгүй байгаа юм. Тэгэхээр би бараг арав гаран удаа эмчилгээний алдаа гаргасан. Би үүнийг авъя гэж хүссэн боловч нэг ч хуудас юм аваагүй. Гэхдээ би зохих хэмжээний энэ дээр хэлээд зарлаад явъя. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Уянгын хэвтэж байсан өвчтөн 2017 оны 06 дугаар сарын 17-нд Баруунбүрэн сумаас харваж Орхон аймаг руу шилжээд нас барсан байдаг. 2018 онд Уянгын өвчтөн Баруунбүрэн сумын эмнэлэгт хэвтэж байгаад бас артерийн даралтаар хүндэрч Орхон аймаг руу явсан. Энэний анхан шатны үзлэгийг, тусламжийг би хийсэн. Би гайгүй тогтворжуулаад Орхон аймаг руу явуулсан. Гуравт уушгины хатгаагаар Гриш гэдэг өвчтөнийг 10 хоног эмнэлэгт хэвтсэн өвчтөнийг хүндрүүлээд гаргасан. Тултал нь хүндрүүлсэн дээ. Эмнэлгээс гараад маргааш нь би жижүүртэй байсан. Над дээр ирсэн. Дуудлага ирсэн. Би очиж авсан. Явж чадахгүй хүчил төрөгч нь 78, 79 болтлоо унасан. Мөн Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гришийн стори нь байгаа. Бронхит гэдэг онош тавьсан байгаа. Тэгж хатгаа эцэст нь тулсан байхад бронхит гэдэг онош тавиад гаргаад явуулсан байгаа. Тэр эмч мөн юм уу. Уушгины хатгааг захын эмч оношилж эмчилдэг. Уушгины хатгаагаар хүндэрсэн хүүхдийг эх нялхас руу зүрхний төрөлхийн гажиг гэж явуулсан. Тэр хүүхэд эх нялхас дээр очоод зүрхний төрөлхийн гажиг бишээ. Уушгины хатгаа хүндэрсэн байна гээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлээд тэнд сэхээний тасагт хэвтэж байгаад гарсан. Хэвлийн цус алдалттай хүүхдийг хоолны хордлоготой гэж буцаасан. Ар гэрийнх нь өөрсдөө Орхон аймаг явж хагалгаанд орж амьд гарсан. Хөхний хагалгаанд орсон эгчийг эмчлээгүй 0 км цаанаас эмчилгээнд явуулаад 10 хоног эмчлээгүй явуулсан. Тэрийг нь би бас эмчилгээ бичиж өгсөн. Мөн нярай хүүхэд бас хатгаа аваад хэвтүүлсэн. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч ирээд хатгаа нь зүгээр болоогүй байна гээд дахин хэвтүүлсэн. Энэ эмч юм уу. Тэгэхэд би жил ажиллахдаа шиг би нэг ч хүндрэлийг гаргаж үзээгүй. Би удаа, 2 нь шүүх хуралд орсон. Гуравдахыг нь би дарга гэхгүй. Чи бол алуурчин. Чи архичин аа асарч л бай. Тэрний зуун удаа эрүүлжүүлэхэд орчхоод эрүүл гэж үү. Тэр давтан гэдэг зөрчил хэнд байх ёстой юм бэ. Хууль хэнд үйлчлэх ёстой юм бэ. Яагаад эд нарт үйлчлэхгүй байгаа юм бэ. Даваахүү гэдэг хүний стори байгаа. Тэн дээр аналгин, деклоденик хоёрыгоо эмийн бүлгээ мэдэхгүй. Нэг бүлгийн эм гэдгийг ч мэдэхгүй. Энийг захын эмээ, өвөө нар мэддэг. Хүү минь нэгийг л хийхэд болно доо гэж. Тэгчхээд эмч гэж үү. Тэгээд эмийн жоруудаа стандартын дагуу бичихгүй. Латин Монголоор холиод бичнэ. Ямар ч эмийн жорын эмчилгээ байхгүй. Шинж тэмдгийн эмчилгээ байхгүй. Энэ эмч гэж үү. Энэ хугацаанд бишгүйдээ л шалгалтууд ирдэг боловч яагаад энийгээ шалгадаггүй юм бэ. Тийм учраас би твиттерт тавьсан. Энэ Уянгын нөхөр, Уянгын энэ их эмчилгээний алдаа бол эрүүгийн хуулийн 106-д зааснаар жилийн ял авах, жилийн эмчлэх эрх хасах ийм хуулийн заалттай. Уянгын нөхөр Бүдрагчаа гэхэд хүн болгоны мэддэг витамины комплекс гэдэг эмийг 00 мил литрийн натри хлорт 10 мил литрийг хийнэ гэж байна. Ээ бүү үзэгдээ. Энэ эмч хүн биш. Өнөөдөр витамины комплексийг 120 мл-т 0-ыг хийнэ гэсэн заалт байдаг. Энэ хүн эмч биш. Ийм хүмүүсийг алуурчин гэдэг юм шүү дээ. Хүний нүд сохолсон, хүний хуруу тайруулсан. Давтан зөрчил гэж алийг хэлэх гээд байгаа юм бэ. Тийм учраас би олон нийтийн сүлжээнд тавсан. Олон нийт шүүмжлэг, хараг л дээ. Сэлэнгийнхэн харахгүй байгаа бол ахиад дээд шатных нь хүмүүс хараг л дээ. Тэгж бодож би тавьсан. Яагаад ийм байна гэж. Аналгин димодрол хоёрынхоо учрыг олохгүй байгаа. Бүдрагчаа согтуурч байгаад бусдад зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тэгтэл манай нөхөр харвасан гээд байгаа. Харвасан хүн мэдрэлийн тасагт хэвтэг юм. Өвчнийхөө ангиллыг мэдэхгүй. Энэ эмч биш. , Бүдрагчаа Эрүүгийн хуулийн 106 дагуу хуулийг 100 хувь зөрчсөн. Өөр шигээ ингэж гаргасан алдааг над дээр гаргах гэж үздэг. Тийм учраас эмч, сувилагч нарыг... тийм байна гэж юу байсан юм бэ. Би хүний амиар тоглож чадахгүй. Би чинь Баруунбүрэнгийнхнийг элэг бүтэн үлдээчихсэн. Үхэлгүй хүндрэлгүй ажилласан. Би яасан гэж ажлаас чөлөөлөгдсөн гэж тушаал гаргаж байгаа юм бэ. Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин би иргэний хэргээр хоёрын хооронд орохгүй. Захиргаа руу ороод наад хүн чинь дарга юм уу. Биш юм уу гэдгийг нэгт тогтооно. Өөрсдөө ийм эмч нар байна. Эд нар энэ хүний аминд хүрээд байгаа, эд нарын арчаагүй үйлдлийг шалгаадах гэхэд шалгаж чадахгүй л байна. Нөгөө цагдаа байхгүй л байна. Тийм учраас цагдаагийн байгууллага маш хангалтгүй ажилласан. Намайг буруутгах гэж 2018 оны 20******* он мөн миний цонх хагалсан. Энэ зөрчлийг зөндөө хийж байна. Наад хэрэг дотор чинь байна л даа. Зөрчлийн тухай хуулиар хаасан гээд. Намайг өөрөө цонхоо хагалсан мэтээр төсөөлж хаасан байна лээ. Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох хүмүүсээс шаардсаар байгаа. Шүүх хурлаа хийнэ. Яахаараа би өөрөө цонхоо хагалаад байх вэ. Яахаараа 2018, 20******* оны хэргүүдэд би буруутан болоод байгаа юм бэ. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Наад шүүх хурлаа хий гэхэд хийхгүй байгаа. Би буруугүй. Харин ийм хэрэг үүсгэж байгаа миний хохирлыг барагдуулах ёстой. Сэлэнгийн Баруунбүрэнгийн эмнэлгээс миний 0 сая төгрөгийн хохирлыг барагдуул. Хоёрт миний нэр хүнд сэтгэл санааны хохирлыг шүүгч мөн Сэлэнгийн цагдаа Гал-Эрдэнэ, Баярзолбоо, прокурор Батдэлгэр, Энхтулга, Улсын прокурор Ариунболд, шүүгч Амаргэрэл нараас миний сэтгэл санааны хохирлыг 1 тэрбумаар хохирлыг барагдуулж өгөөрэй. Надад ямар ч буруу байхгүй. Би үнэнээ хэлсэн. Би харин зохих хэмжээний 100 хувь нотолж чадаж байгаа нь бас сайшаалтай. Даваахүүгийн Сторид нэг эмийг хоёр удаа бичиж яах гэж байгаа юм бэ. Буянхишиг гэдэг хүнд панангинаар яах гэж байгаа юм бэ. Эмийн жор мэдэхгүй байна шүү дээ. Энэ Гришийг арай хэтэрхий болгосон. Та хоёр арай ч дээ гэж хэлж байсан. Би чанартай зуун хувь хариуцлагатай ажилласан гэв.
Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Улаанбаатар хотоос 2017 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ирээд Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард тус төвд дарга болсон. Одоог хүртэл даргын ажлыг хийж байна. Миний өмнө мөн Улаанбаатар хотоос П.******* гэж хүн ирээд тус сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. П.******* ажиллах хугацаандаа нийт удаа ажлаас халагдаж ******* нь шүүхэд гомдол гарган 2 удаа ажилдаа буцаж орсон байдаг. Эхний хоёр халах тушаалыг манай нөхөр Бүдрагчаа гаргасан байдаг бөгөөд хамгийн сүүлд би даргаар ажиллаж байхдаа 20******* оны 10 дугаар сарын 2-ны өдөр "Ажлаас халах сахилгын шийтгэл" ногдуулах тухай тушаал гаргасан. Ажлаас гарах болсон шалтгаан нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг удаа дараа гаргаж, 20******* оны 0 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 20******* оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/42 тоот тушаалаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулж байсан боловч их эмч П.******* нь 20******* оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоног ажил тасалж ажлын байраа орхин явсан тул ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан юм. ... П.******* нь өөрийн "Baigalmaa" гэх хаягаас олон нийтийн цахим сүлжээнд намайг алуурчин мэтээр бичиж, нэр төрд минь халдсан учир цагдаад хандсан. Хүний гэм бурууг шүүх тогтоодог байтал ******* өөрийн хувийн таарамжгүй харьцаанаас болоод дуртай хүнээ өөрийн зоргоороо хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байдаг юм. Миний хувьд гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/
Хохирогч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2008 оноос хойш одоог хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогч хийж байна. П.******* гэж хүүхэн анх Улаанбаатар хотоос 2016 оны сүүлээр ирж тус эмнэлэгт ажилд орсон юм. Ажиллах хугацаандаа П.******* нийт удаа ажлаас халагдсан юм. Эхний хоёр дээр нь шүүхэд гомдол гаргаж эргэж ажилдаа орж байсан. Сүүлийн удаа шүүхэд хандсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан 20******* оны намраас хойш одоо хүртэл ажиллахгүй байгаа. П.*******г ажил таслахаар нь ажиллаагүй хоногийн цалинг нь хасахаар над руу уурлаад хулгайчаар дуудаад бөөн хэрүүл болдог байсан. Сая 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр "Twitter" хуудсанд П.******* өөрийн "Baigalmaa" гэх хаягаасаа намайг сүү зөгийн балны хулгайч, эмнэлгийн дарга Б.Уянгыг алуурчин гэж бичсэн байсан. Үүнийг дарга бид хоёр уншаад хамт цагдаад гомдол гаргасан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хоолны сүүг бол сар сардаа бага багаар хоол хүнсний зардлаас гаргаж авдаг. Харин зөгийн балыг байнга авдаггүй. Өвөл ханиад томуу ихсэхээр л авдаг юм. Энэ бүгд санхүүгийн тайлан тооцоонд тусгагдаад явдаг юм. Мөн Аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй байхад П.******* гэж хүн ажлаас халагдсандаа өширхөөд намайг хулгайч гээд гэмт хэрэгтэн шиг олон нийтэд зарласанд гомдолтой байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/
Хохирогч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Намайг 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр олон нийтийн цахим сүлжээ болох "Twitter" хуудсанд "Baigalmaa" гэх хаягаас залилан хийдэг шүүгч гэж үндэслэлгүй худал мэдээлэл тараасан байсан тул би шалгуулахаар цагдаад гомдол гаргасан. ******* ******* гэж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байгаад ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан гэж 2 удаа манай шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус шийдвэрлэж байсан. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин гэж 1.8.000 төгрөгийг гаргуулан П.*******д олгож, 1.089.992 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр П.*******г ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор .11.41 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 166-167 дугаар хуудас/
Гэрч С. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Сумын эмнэлэгт сүү зөгийн бал хэрэглэдэг. ... Би хоолны материалыг өөрөө явж авдаггүй. Няраваас хүлээн аваад зарцуулалтаа би өөрөө гаргадаг юм. Нягтлан бол хоолны материалтай харьцаад байдаггүй. Надаас сүү, зөгийн бал авч байгаагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 49 дүгээр хуудас/
Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай сумын иргэд бүгд л сүү, зөгийн балаа манайхаас авдаг. Сумын эмнэлэг 2016 оны 12 дугаар сард 4 шил зөгийн бал, 10 литр сүү манайхаас авсан. Тэрний үнэ болох 8.00 төгрөгийг өөрийн ХААН банкны 04904969 дугаарын дансанд авсан. Ер нь сүү зөгийн бал хэрэг болохоороо эмнэлэг гэлтгүй бүгд л авдаг. ... Тэр үед эмнэлгийн нярав Баяр-Эрдэнэ байсан бөгөөд Няравт хүлээлгэн өгсөн. Би нягтлан д сүү зөгийн бал өгч байсан удаа байхгүй. ... Манай ажлаас халагдсан *******, эмч , Алтантуяа нарыг хулгайч, алуурчнаар нь олон нийтийн цахим сүлжээнд бичсэн байхыг нь би уншсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 0 дугаар хуудас/
Гэрч Н.Эрдэмбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Надад ямар нэгэн санал хүсэлт алга. Гэхдээ төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээгээр тарааж байгаа асуудлыг сайтар шалгаж, буруутай этгээдэд хариуцлагыг тооцуулж байх шаардлагатай байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 172-174 дүгээр хуудас/
2020 оны 0 сарын 28-ний өдрийн “Twitter” хаягт үзлэг хийсэн тэмдэглэл: ... “Baigalmaa” гэх Twitter гэх хаягаас 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр цагаан өнгийн цаас мэт зүйл дээр хар өнгийн будагчаар гаргацгүй харагдах зүйл бичсэн дэвтрийн 1 секундийн бичлэг оруулан "Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Хөтөл сумын төрийн байгууллагад ажиллаж байгаа сүү зөгийн балны хулгайч нябо , өөрсдөө гэмт хэрэг хийдэг Цагдаа, Прокурор Эрхэмбилэг алуурчин , согтуу Бүдрагчаа залилан хийдэг шүүгч гэх мэт хүмүүс төрөөс зайлаач" гэж пост оруулсан байсан ба уг постыг 1 хүн үзсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл /ХХ-ийн 162-16 дугаар хуудас/
2020 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн “Twitter” хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-4 дүгээр хуудас/
П.*******гийн ажил үүрэгтэй холбоотой тушаал, холбогдох баримтууд /ХХ-ийн 96-97 дугаар хуудас, 107-112 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шийдвэр, тэмдэглэл /ХХ-ийн 98-106 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 200 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн *******7 дугаар хуудас/, Шүүгдэгч П.*******гийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /201 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Байгальмаа нь 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Twitter” мэдээллийн сүлжээнд байх өөрийн “Baigalmaa” гэх хаягаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А., Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б. болон тус төвийн нягтлан бодогч А. нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан “Сэлэнгэ аймгийн баруун бүрэн, Сайхан сумын төрийн байгууллагад ажиллаж байгаа сүү зөгийн балны хулгайч нябо , өөрсдөө гэмт хэрэг хийдэг Цагдаа, Прокурор, Эрхэмбилэг, алуурчин , согтуу Бүдрагчаа залилан хийдэг шүүгч гэх мэт хүмүүс төрөөс зайлаач” гэх илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/, Хохирогч А.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 166-167 дугаар хуудас/, Гэрч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, Гэрч А.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 0 дугаар хуудас/, Гэрч Н.Эрдэмбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 172-174 дүгээр хуудас/, 2020 оны 0 сарын 28-ний өдрийн “Twitter” хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 162-16 дугаар хуудас/, 2020 оны 0 дугаар сарын 28-ны өдрийн “Twitter” хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 18-4 дүгээр хуудас/, П.*******гийн ажил үүрэгтэй холбоотой тушаал, холбогдох баримтууд /ХХ-ийн 96-97 дугаар хуудас, 107-112 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шийдвэр, тэмдэглэл /ХХ-ийн 98-106 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч П.*******г Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд түүнийг 2020 оны 0 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Twitter” мэдээллийн сүлжээнд байх өөрийн “Baigalmaa” гэх хаягаас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А., Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б. болон тус төвийн нягтлан бодогч А. нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан “Сэлэнгэ аймгийн баруун бүрэн, Сайхан сумын төрийн байгууллагад ажиллаж байгаа сүү зөгийн балны хулгайч нябо , өөрсдөө гэмт хэрэг хийдэг Цагдаа, Прокурор Эрхэмбилэг, алуурчин , согтуу Бүдрагчаа залилан хийдэг шүүгч гэх мэт хүмүүс төрөөс зайлаач” гэх илт худал мэдээллийг олон нийтэд соишалаар тараасан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.*******гийн дээрх үйлдэлд 2020 оны 06 дугаар сарын -ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байх ба Өршөөл Үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д 2017 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2002 оны 1 дүгээр сарын -ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн 20 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 201 оны 12 дугаар сарын -ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон.
Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг хуульчилсан бөгөөд П.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл Үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэжээ. Шүүгдэгч П.******* нь өөрийгөө гэм бурууг үл хүлээнэ, гэм буруугүй гэж маргана. Иймд Д.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг өршөөлд хамруулж, Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч П.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ******* ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
. 20 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛ