Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00736

Төв аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 9 гудамж, 1 тоотод оршин суух Их шавь овогт Дөнгөтийн Дэлэгпунцаг /РД:НЮ56020919/-ийн

            Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дагвын Цогбадрахыг эрэн сурваржлуулах тухай  нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Дэлэгпунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дэлэгпунцаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.Цогбадрахтай зээлийн гэрээ байгуулан 13,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн билээ. Д.Цогбадрах зээлээ хугацаандаа төлөхгүй байсан учир энэ асуудлаар шүүхэд хандаж түүний гэм бурууг тогтоолгохоор болсон ч иргэний үнэмлэхэнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь байдлыг улам хүндрүүлж байна.

            Иймээс ИХШХШ тухай Монгол Улсын хуулийн 155 дугаар зүйлд заасныг үндэслэн Дагвын Цогбадрахыг эрэн сурвалжлан, оршин суугаа газрыг нь тогтоон зөрчигдсөн эрхээ хамгаалуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Түүнтэй холбогдох утасны дугаар нь 96055961, нөхөр Хадхүүгийн дугаар нь 88542240 болно гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Дэлэгпунцаг нь Д.Цогбадрахыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цогбадрах нь иргэний үнэмлэх дээрх бичигдсэн Төв, Зуунмод, 6-р баг, Баруун зуунмод, 40 байр, 21 тоот хаягт оршин суудаггүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Д.Дэлэгпунцагийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цогбадрахыг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Дагвын Цогбадрах /РД:НЭ61012801/-ыг эрэн сурвалжилсугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Цогбадрахыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч Д.Дэлэгпунцагт мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлэгпунцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ЭНХТӨР