Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1063

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 1079/,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар /шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 2536/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай явуулсан
шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь
заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б-д
холбогдох эрүүгийн 1808 0072 41118 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний
өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт Б-ын Б-, Монгол Улсын иргэн, 1975 оны 4
дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, 19-23 насны гурван
хүүхдийн хамт хххх тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга

Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-114 тоотод
оршин суух иргэн Б.Э-ын гэрт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр насанд
хүрээгүй буюу 17 нас 3 сартай иргэн Д.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж
хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд

ПЛ0.ЧВ56

 

 

2

 

хүрээгүй хүнийг хүчиндсэн, мөн хохирогч Д.Ат трихомонад буюу бэлгийн замын
халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг

Шүүгдэгч Б.Б: “Мэдүүлэг гаргахгүй” гэв.

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө дүү өвдөөд, ээж дүүг аваад
эмнэлэгт хэвтсэн. Тэгээд 17-ны өглөө аавын найз Б ах манай гэрт ирсэн. Би
“ээжид эмнэлэг дээр нь цагаан хэрэглэл аваачиж өгөх хэрэгтэй байна” гэхэд Б ах
“ээжийн чинь эгч Мягмарсүрэн байгаа биз дээ гээд тэднийд дүүг чинь хүргэж өгье” гэсэн.
Тэгээд Б ах дүүг аваад Мягмарсүрэн эгчийн гэрт хүргэж өгөөд, эргээд манай гэрт
ирсэн. Тэр үед би үсээ угаагаад байж байхад Б ах орж ирээд намайг ор руу
түлхээд бэлэг эрхтнээ гаргаад миний бэлэг эрхтэнд хийгээд бэлгийн харьцаанд орсон. Би
түүнд эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй. Би “та яаж байнаа, би танай бага охинтой чинь
чацуу шүү дээ” гэсэн чинь Б ах “би харамсахгүй байна” гэсэн. Ингээд 14 хоногийг
дараа би аавтайгаа маргалдсан. Тэр үедээ гомдсондоо Б намайг хүчиндсэнийг
аавдаа хэлсэн чинь аав цагдаад гомдол гаргасан. Энэ хэргээс болж аав намайг үзэхээ
больсон. Би амиа хорлох гэж хүртэл үзсэн. Иймд энэ хэргийн улмаас гэртээ байхгүй,
эмээгийнхээ гэрт амьдрах болсон. Хамаатан, садан төрлийн хүмүүсийнхээ царайг харж
чадахгүй болсон. Надаас трихомониаз өвчин илэрсэн. Иймээс 1.272.500 төгрөг
нэхэмжилсэн. Үүнд сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, эмчилгээний зардал
500.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 600.000 төгрөг нөхөн төлсөн. Үлдэх 672.000 төгрөгийг
нэхэмжилнэ гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0072 41118 дугаартай хэргээс:

1.Хохирогч Д.Аын хэрэг бүртгэлтэд 2018 оны 01 дүгээр сарын 31-нд

өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 17-нд 11 цагийн орчимд гэртээ 6 настай дүү
Тунгалагтамиртай хамт байж байхад гаднаас аавын найз Б ах орж ирээд манай
дүүг өөрийнхөө машинаар эгчийн гэр болох Баянхошууны Жанцанд хүргэж өгсөн юм.
Удалгүй Б ах дүүг хүргэж өгчихөөд эргээд гэрт орж ирээд гэрийн хаалгыг
дотроос нь түгжээд шууд намайг тэвэрч аваад орон дээр хэвтүүлээд өөрийнхөө өмдийг

 

 

 

3

 

тайлаад, бас миний өмд, дотоож хоёрыг тайлаад миний дээр гараад бэлэг эрхтнээ миний
бэлэг эрхтэн рүү хийгээд надтай бэлгийн харьцаанд орсон. Энэ үед нь би болиоч, зүгээр
байгаач гэж түүнийг түлхэж, цохиж эсэргүүцэл үзүүлсэн боловч дийлээгүй. Надтай
ойролцоогоор 5-6 минут бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн харьцаанд орж
дууссаны дараа хэнд ч энэ тухай битгий хэлээрэй бид хоёрын нууц шүү гэж хэлээд манай
гэрээс гараад явсан. Хэд хоногийн дараа би өөрийнхөө 80650765 дугаараас Б
ахын 90990130 дугаар луу залгаад “миний бие өвдөөд байна. Би одоо яахын бэ” гэж
хэлтэл эргээд залгая гэж хэлээд утсаа тасалсан. Удаагүй хэдэн минутын дараа над руу
өөрийн дээрх дугаараас залгаад “яасан юу болсон бэ, уулзаж байгаад ярья” гэж хэлсэн.
Гэхдээ уулзаагүй ингээд өнгөрсөн юм. Би гэртээ аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг
юм. Дээрх асуудал болох үед аав хөдөө явсан байсан. Ээж манай бага дүүтэй эмнэлэгт
хэвтсэн байсан. Миний дүү 6 настай, Тунгалагтамир эгч Мягмарсүрэнгийн гэрт нь байсан.
9 настай дүү Налайхад ээжийн эгчийн хүүхдийг харах гээд явсан байсан. Б ахад
дүүг Мягмарсүрэн эгчийн гэрт нь хүргээд өгөөч гэж хэлсэч байсан юм. Дүүг хүргэж
өгчихөөд яагаад манай гэрт буцаад ирснийг мэдэхгүй байна. Би ичээд санаа зовоод
байсан болохоор хэнд ч хэлээгүй, цагдаад ч хандаагүй. Б ах манай аавтай их
дотно найзууд болохоор намайг 17 настай гэдгийг мэднэ. Б ах тухайн үед
бэлгэвч хэрэглээгүй, тавьсан. Би өмнө нь бэлгийн харьцаанд орж үзээгүй. Тухайн үед
миний бэлэг эрхтэн их өвдсөн. Б ах болон би тухайн үед согтууруулах ундааны
зүйл хэрэглээгүй байсан. Б ах намайг цохиж зодсон зүйлгүй. Шүүх эмнэлэгт
үзүүлнэ. Би аавынхаа төрсөн охин мөн, намайг төрөх үед аав байхгүй таараад ээжээрээ
овоглосон байсан. Би аавыгаа хөдөөнөөс ирэхээр энэ талаар хэлээд тэгээд цагдаад
хандаж байна. Энэ асуудлыг ганцхан аавд л хэлсэн...” гэх мэдүүлэг1 ,

2.Гэрч Д.Эрдэнэ-Очирын хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 08-нд өгсөн:

“...Би Ховд аймагт том машинтай ачаа тээвэрлэх ажил хийхээр 2017 оны 12 дугаар
сарын 26-нд яваад 2018 оны 01 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод гэртээ ирсэн.
2018 оны 01 дүгээр сарын 29-нд би гэртээ байж байгаад Ариунтамирыг “эмэгтэй хүүхэд
байж арчаагүй гэр орноо цэвэрлэсэнгүй” гэж хэлсэн чинь “би ингэж байж чадахгүй” гэж
хэлээд гэрээсээ гүйгээд явсан. Энэ өдрөө гэртээ ирээгүй, эмээгийнхээ гэрт очиж хоносон
байсан. 2018 оны 01 дүгээр сарын 31-нд Ариунтамир гэртээ өдөр ирээд “ааваа танд нэг
зүйл хэлэх гэсэн юм, таны найз Б 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрт
намайг хүчиндсэн" гээд уйлаад байхаар нь би цагдаад хандсан. Миний охин эхээс
дөрвүүлээ, айлын том охин, доороо гурван дүүтэй юм. Зан аашийн хувьд хурц, ширүүн
догшин авиртай. Ариунтамир надад болсон асуудлын талаар хэлэхдээ дүү
Тунгалагтамиртайгаа хоёулаа гэртээ байж байхад Б ах гэрт ирээд
Тунгалагтамирыг манай эхнэрийн төрсөн эгч Мягмарсүрэнгийн гэрт нь хүргэж өгчихөөд

 

1 Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

 

 

 

4

 

эргэж гэрт ирээд намайг хүчиндсэн, би эсэргүүцээд дийлээгүй л гэж хэлсэн. Б
бид хоёр 18 жил найзалж, хамаатан саднаас дутахгүй бие биеэндээ тус дэм болж нэг
нэгнийхээ гэрээр орж гардаг байнга л хамт байдаг найзууд байгаа юм. Ааш зангийн хувьд
их зальжин, худалч, эхнэргүй 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эхнэрээсээ 7-8 жилийн
өмнө салсан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг2,

  1. Гэрч Д.Дуламсүрэнгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 02 дугаар сарын 28-нд өгсөн:

“...Би Ариунтамирын ээж нь байгаа юм. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр

манай охин Ариунтамир аавдаа танай найз Б намайг хүчиндсэн гэж хэлсэн
байсан. Надад бол юм хэлээгүй. Аавдаа хэлээд, аав нь надад хэлсэн. 2018 оны 01 дүгээр
сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай бага хүүхэд өвдөөд түргэн тусламжаар би
хүүхдээ аваад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт шууд хэвтсэн. 2018
оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ариунтамир нь дүү Тунгалагтамиртай хоёулаа гэртээ
байж байхад нь Б манайд очоод ийм асуудал болсон байсан. Ариунтамир нь ааш
зангийн хувьд огцом ууртай бусдаар бол их сайн хүүхэд байгаа юм. Б нь манай
нөхөр Эрдэнэ-Очирын багын найз, тэд их удаан найзалж нөхөрлөж байгаа хүмүүс. Бат-
Өлзий байнга л манайхаар орж гардаг хамаатнаас дутуугүй найз нь юм..." гэх мэдүүлэг3,

  1.  Б.Бгийн        мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 02-нд
    яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 11-12 цагийн орчим байсан би Зүүн
салаанд байх найз Эрдэнэ-Очирын гэрт очсон. Тэдний хашаанаас машины дугуй авах гэж
очсон. Тэгээд Эрдэнэ-Очирын гэрт нь ортол Ариунтамир, Тунгалагтамир нар байсан.
“Танайхан хаачсан юм бэ” гэхэд Ариунтамир “манай ээж өчигдөр шөнө дүү Дөлгөөнхүүг
аваад эмнэлэгт хэвтсэн, та надтай хамт эмнэлэг яваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би за
хурдал гэхэд та манай дүү Тунгалагтамирыг Мягмарсүрэн эгчийнд хүргээд өгчих гэхээр нь
би Тунгалагтамирыг Мягмарсүрэнгийн гэрт хүргэж өгсөн. Тэгээд буцаад Ариунтамирыг
авахаар очсон. Тэгтэл Ариунтамир гэрээ цэвэрлээд ус халаагаад толгойгоо угаах гэж
байсан. Намайг миний толгой дээр ус хийгээд өг гэхээр нь би толгой дээр нь шанагаар ус
хийж өгсөн. Тэгээд бид хоёр хамт гараад толгойтын хүүхдийн эмнэлэг дээр очсон. Тэгээд
дахин уулзаагүй. Би Ариунтамиртай ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй. Хүч                                                                                                                                                  V-

хэрэглээгүй...” гэх мэдүүлэг4,

  1.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2450 тоот дүгнэлтэд:
 

2 Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

 

3 Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

 

4 Хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

 

»

 

5

 

Бактерлиогийн шинжилгээгээр акт №2045-д: Тэмбүү, заг хүйтэн, трихомониаз. Бүгд

архаг.

ДҮГНЭЛТ:

  1. Б.Б нь бэлгийн ажил хийх чадвартай.
  2. Б.Б нь бэлгийн замын халдварт архаг заг хүйтэн, тэмбүү, трихомониаз

V

өвчнүүдтэй байна. Уг өвчнүүдийг халдвар авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох
боломжгүй. Б.Б нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд бэлгийн замын халдварт
заг хүйтэн, тэмбүү, трихомониаз өвчтэй байжээ. /шинжээч Н.Туяа/... гэсэн дүгнэлт5,

  1. Шинжээч Н.Туяагийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 14-нд өгсөн:
    “...2018 оны 02 дугаар сарын 09-нд Б гэгчийг үзэж дүгнэлтийг гаргасан.

Б нь бэлгийн ажил хийх чадвартай байсан, бэлгийн замын халдварт заг хүйтэн,
тэмбүү, трихомонад өвчнүүдтэй байсан. Уг өвчний халдварыг хэзээ авсан болохыг нарийн
тогтоох боломжгүй. Б нь хэрэг болсон гэх цаг хугацаанд дээрх өвчнөөр өвдсөн
байсан. Бгийн дээрх өвчин архаг шатандаа байна. Дээрх өвчнүүд архаг
шатандаа хурц үеийн шинж тэмдгүүд /бэлэг эрхтний улайлт, ногоон идээ гарах/ бүдгэрч
баларч болох боловч уг өвчний буюу заг хүйтэн өвчний өгсөх замын хүндрэлүүд нь буюу
давсаг, бөөр, шээсний замын халдварууд, дүлж шээх, шээхэд хорсох хүндрэлүүд гарна.
Тэмбүү өвчний архаг шатанд арьсанд шарх, тууралт, эрхтнүүдийн гэмтэх үе шат үүснэ.
Трихомонад нь архаг шатандаа зовиургүй нууц байдлаар байж болдог. Дээрх байдлаас
дүгнэхэд тэмбүү, заг хүйтэн өвчнүүд архаг шатандаа хүний биед дээрх шинж тэмдгүүд
заавал илэрнэ. Трихомонад өвчин архаг шатандаа шинж тэмдэг илрэхгүй байх
боломжтой...” гэх мэдүүлэг6,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн шинжилгээний 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2137 тоот дүгнэлтэд:

Нэмэлт асуумж: Сүүлийн сарын тэмдэг 01 дүгээр сарын 20-ны үед ирсэн. 4 хоног
ирдэг. Энэ удаад 2 хоног ирсэн. Урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй.

Эмэгтэйчүүдийн үзлэгт: гадна бэлэг эрхтний хөгжил зөв эмгэг тууралт ялгадас үгүй,
охин хальс цагираг хэлбэртэй, махархаг суурь өндөр, салбант бүтэцтэй, цочролгүй.

Бактериологийн шинжилгээний №1791 дугаартай хариунд: цочмог трихомонад
шалтгаант үтрээний үрэвсэл илэрсэн гэжээ.

ДҮГНЭЛТ:

  1. Ариунтамирын биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Ариунтамирын охин хальс шинэ хуучин урагдалгүй байх ба урагдалгүйгээр
    бэлгийн харьцаанд орох боломжтой төрөлхийн шинжтэй байна.
 

5 Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

 

6 Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

 

 

 

6

 
  1. Үтрээнд эр бэлгийн эс үрийн шингэн ирүүлэх шинжилгээний цаг хугацаа нь
    оройтсон байна.
  2. Ариунтамирт бэлгийн замын халдварт өвчин болох трихомонад илэрсэн ба өвчин
    цочмог үедээ байна.

б.Хэрэг болсон гэх цаг хугацаанд уг халдварыг авсан байж болно.

б. Одоогоор жирэмсний шинж илрээгүй байна. /шинжээч эмч Б.Ариунзул/...гэх
дүгнэлт7,

в.  Шинжээч Б.Ариунзулын мөрдөн байцаалтад 2018 оны 3 дугаар сарын 25-нд

өгсөн:

“...трихомонад болон трихомониаз гэдэг нь нэг төрлийн бэлгийн замын халдварт
өвчин юм. Уг өвчин 2 өөрөөр илэрдэг. Трихомонад эсхүл трихомониаз гэж бичээд байдаг.
Угтаа нэг л өвчин юм. Уг өвчнүүд нь бэлгийн замаар шууд халдварладаг. Гэхдээ зарим
тохиолдолд өвчний үе шат хурц хэлбэртээ ороогүй үед өвчин халдахгүй байх тохиолдол
байдаг”...гэх мэдүүлэг 8, “...Трихомонад өвчний цочмог үе нь халдвар авснаас 7-14
хоногийн дараа эхэлнэ...” гэх мэдүүлэг9",

9. Шинжээч Б.Оргилын мөрдөн байцаалтад 2018 оны 4 дүгээр сарын 17-нд өгсөн:

“...Бэлгийн замын халдварт трихомонад өвчин нь цочмог үедээ гэдэг нь өвчин
аваад удаагүй буюу шинэ халдвар гэсэн үг. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдэг илэрч
эхэлсэн үеэс тодорхой хугацаанд цочмог үе байдаг. Энэ хугацааг нарийн тогтоох
боломжгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд өвчин авсан байж болно. Нарийн тогтоох
боломжгүй. Трихомонад өвчин нь өөрөө тодорхой үүсгэгчтэй бөгөөд зөвхөн бэлгийн
замаар халддаг өвчин юм. Тухайн өвчин туссан хүн нь эмчлүүлсэн, эсхүл дутуу эмчилсэн
тохиолдолд өвчин халдваргүй байх үе байдаг. Энэ үед бэлгийн харьцаанд ороход өвчин
халдварлахгүй байж болдог. Ийм хуучин бэлгийн замын халдварт тэмбүү, заг хүйтэн
өвчтэй хүнд өвчний шинж тэмдэг илэрдэггүй боловч шинжилгээгээр өвчтэй гэж гардаг.
...Тэмбүү өвчин цусанд байж байдаг...” гэх мэдүүлэг10,

Ю.Д.Аын насыг тоолсон тэмдэглэл * 11 , түүний төрсний бүртгэлийн
лавлагаа 12,

И.Шүүгдэгч Б.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа 13, урьд ял шийтгэгдсэн
эсэхийг шалгасан хуудас 14, түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга 15, Оршин

 
  1. Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 48 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 49 дүгээр тал.
  4. Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
 

11 Хавтаст хэргийн 16 дугаар тал.

  1. Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
  2. Хавтаст хэргийн 73 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 74 дүгээр тал.
  4. Хавтаст хэргийн 78-88 дугаар тал.
 

суугаа хаягийн тодорхойлолт 16, Б.Бгийн гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
17 зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар шүүгдэгч Б.Б нь
Д.Аыг арван найман насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, түүний хүсэл
зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн, улмаар хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа
хохирогчид трихомонад өвчин халдаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн
мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг, бусад нотлох баримт зэргээр тогтоогдсон тул
түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь
заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс тус хэргийн хувьд хохирогч насанд
хүрээгүй. Энэ хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйн эмгэг хэзээ ч арилахгүй, түүнийг
насанд туршид нь хохироосон байна. Хохирогчийн хувьд эцэг, эх, садан төрлийн
хүмүүстэйгээ харилцаж чадахгүй болсон. Шүүгдэгч Б.Б нь өөрөө бэлгийн замын
халдварт өвчтэй байснаа мэдсэн эсэх нь хамаагүй, энэ хүнээс хохирогчид трихомонад
өвчин халдсан, хохирогчийн өвчин бүрэн эдгэрээгүй, цаашид ч тэмбүү өвчин илрэх
магадлалтай байгаа. Эрүүгийн хуульд тухайн этгээд бэлгийн замын халдварт өвчтэй
байснаа мэдсээр байж халдаасан байхыг шаардахгүй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гэм буруугийн талаар шүүгдэгч нь гэм буруугийн
талаар маргаангүй, өвчний хувьд шинжээчийн дүгнэлтээр гарсан, маргах зүйлгүй. Харин
гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Б.Б нь бэлгийн замын халдварт өвчтэй
байснаа мэдсэн, мэдсэн атлаа хохирогчийг хүчиндэж өвчин халдаасан уу гэдгийг
тодорхой болгох шаардлагатай. Б.Бд өөрт нь өвчний шинжтэмдэг илрээгүй. Энэ
хүн өөрөө бэлгийн замын халдварт өвчтэй байснаа мэдэхгүй явж байсан тул гэм
буруугийн хэлбэрийн хувьд санаатай өвчин халдаасан зүйлгүй гэсэн дүгнэлтийг тус тус
гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар
маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч
байна, Д.А үсээ угааж байхад нь түүний толгой дээр ус хийж өгөх явцад дур
хүсэл төрөөд бэлгийн харьцаанд орсон. Д.Аыг төрөх үеэс нь л мэднэ, түүнийг
насанд хүрээгүй байсан гэдгийг мэдэж байсан гэж асуултад хариулахдаа мэдүүлсэн.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тоггоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бат-
Өлзийгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн

 
  1. Хавтаст хэргийн 33 дугаар тал
  2. Хавтаст хэргийн 100 дугаар тал.
 

8

 

хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгг цугларсан дээрх
нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Аын эцэг Д.Эрдэнэ-Очиртай найз
нөхдийн харилцаатай, тэд 18 жил нөхөрлөж байгаа гэх бөгөөд, тэдний гэрээр орж гардаг
байна. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Б.Б нь Сонгинохайрхан
дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 1-114 тоотод оршин суух иргэн Б.Э-ын гэрт
насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай иргэн Д.Аын хүсэл зоригийн эсрэг хүч
хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар хохирогч Д.Ат трихомонад
буюу бэлгийн замын халдварт өвчин халдаасан болох нь:

-хохирогч Д.Аын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-
ны өдөр 11 цагийн орчимд гэртээ 6 настай дүү Тунгалагтамиртай хамт байхад гаднаас
аавын найз Б ах орж ирээд манай дүүг өөрийнхөө машинаар манай эгчийн гэр
болох Баянхошууны Жанцанд хүргэж өгсөн юм. Удалгүй Б эргээд гэрт орж ирээд
гэрийн хаалгыг дотроос нь түгжээд шууд намайг тэвэрч аваад орон дээр хэвтүүлээд
өөрийнхөө өмдийг тайлаад, бас миний өмд, дотоож хоёрыг тайлаад миний дээр гараад
бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд надтай бэлгийн харьцаанд орсон. Энэ үед
нь би болиоч, зүгээр байгаач гэж түүнийг түлхэж цохиж эсэргүүцэл үзүүлсэн боловч
дийлээгүй. Надтай ойролцоогоор 5-6 минут бэлгийн харьцаанд орсон. Тэгээд бэлгийн
харьцаанд орж дууссаныхаа дараа хэнд ч энэ тухай битгий хэлээрэй бид хоёрын нууц шүү
гэж хэлээд манай гэрээс гараад явсан юм. ...” гэх мэдүүлэг18,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2137 тоот дүгнэлт
19, шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг20, шинжээч Б.Оргилын мэдүүлэг21 ,

-гэрч Д.Эрдэнэ-Очирын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний
өдөр Ариунтамир гэртээ ирээд ааваа танд нэг зүйл хэлэх гэсэн юм. Таны найз Бат- Өлзий
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрт намайг хүчиндсэн гээд уйлаад байхаар нь би
цагдаад хандсан. ...Ариунтамир надад болсон асуудлын талаар хэлэхдээ дүү
Тунгалагтамиртайгаа байж байхад Б ах гэрт ирээд Тунгалагтамирыг манай
эхнэрийн төрсөн эгч Мягмарсүрэнгийн гэрт нь хүргэж өгчихөөд эргэж гэрт ирээд намайг
хүчиндсэн, би эсэргүүцээд дийлээгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг22,

-гэрч Д.Дуламсүрэнгийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би Ариунтамирын ээж нь байгаа
юм. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай охин Ариунтамир аавдаа танай найз
Б намайг хүчиндсэн гэж хэлсэн байсан. ...Аавдаа хэлээд, аав нь надад хэлсэн.

 

18 Хавтаст хэргйн 21 дүгээр тал.

18 Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

  1. Хавтаст хэргийн 48 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
 

2018 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай бага хүүхэд өвдөөд түргэн
тусламжаар би хүүхдээ аваад Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт шууд
хэвтсэн. ...Ариунтамирыг дүү Тунгалагтамиртай хоёулаа гэртээ байхад нь Б
манайд очоод ийм асуудал болсон байсан. ..." гэх мэдүүлэг23,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
эмнэлгийн шинжилгээ хийсэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2450 тоот дүгнэлт
24, шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг25, хохирогч Д.Аын нас тоолсон тухай
тэмдэглэл 26, түүний төрсний гэрчилгээний лавлагаа 27 зэрэг нотлох баримтуудаар
нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Хохирогч Д.А нь 2000 оны 9 дүгээр сарын 18-нд төрсөн, тухайн гэмт
хэрэг үйлдэгдсэн өдөр арван найман насанд хүрээгүй байсан болох нь түүний төрсний
бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоогдсон. Мөн хохирогч Д.Аыг
шүүгдэгч Б.Б төрсөн үеэс нь мэдэх болсон, арван найман насанд хүрээгүй
талаар мэдэж байсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Мөн хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Б нь бэлгийн
замын халдварт архаг заг хүйтэн, тэмбүү, трихомониаз өвчнүүдтэй, ...хэрэг учрал болсон
гэх цаг хугацаанд бэлгийн замын халдварт заг хүйтэн, тэмбүү, трихомониаз өвчтэй
байсан” талаар 28, мөн хохирогч Д.Ат бэлгийн замын халдварт өвчин болох
трихомонад илэрсэн, өвчин цочмог үедээ, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд уг халдварыг
авсан байж болно....” гэж шинжээчдээс дүгнэсэн 29, шинжээч Б.Оргилоос “...Бэлгийн замын
халдварт трихомонад өвчин нь цочмог үедээ гэдэг нь өвчин аваад удаагүй буюу шинэ
халдвар гэсэн үг. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн үеэс тодорхой
хугацаанд цочмог үе байдаг. ...” гэж мэдүүлсэн 30 зэргээр шүүгдэгч Б.Б нь
хохирогч Д.Ат трихомонад буюу бэлгийн замын халдварт өвчин халдаасан
болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас Б.Б нь бэлгийн замын халдварт өвчтэй
байснаа өөрөө мэдээгүй гэж мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт буюу хохирогчид бэлгийн замын халдварт
өвчин халдаах гэмт хэрэг нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бэлгийн замын

  1. Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.
  4. Хавтаст хэргийн 16 дугаар тал.
  5. Хавтаст хэргийн 14 дүгээр тал.
  6. Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 61-62 дугаар тал.
  8. Хавтаст хэргийн 51-52 дугаар тал.
 

10

 

халдварт өвчтэй байсныг мэдсэн байхыг хууль зүйн хувьд шаардахгүй. Иймд шүүгдэгчийн
өмгөөлөгчийн энэ талаар гаргаж буй санал үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Бг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр насанд
хүрээгүй буюу 17 нас 3 сартай иргэн Д.Аын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж
хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, мөн хохирогч
Д.Ат трихомонад буюу бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад
зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Аын эрүүл мэндэд хор уршиг
учирсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь сэтгэл санааны
хохирол, эмчилгээний зардал зэрэгт 1.272.500 төгрөг нэхэмжилнэ, үүнээс 600.000
төгрөгийг хүлээн авсан, үлдэх 672.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Хохирогч Д.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох
баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч түүнд 600.000 төгрөг нөхөн төлсөн байна. Харин
сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг тооцох аргачлал, эрх зүйн зохицуулалтгүй тул
гаргах боломжгүй юм. Иймд шүүгдэгч Б.Бг энэ тогтоолоор хохирогчид төлөх
төлбөргүй гэж үзэж, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах гэм хорын
зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар
нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

З.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Бат-
Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь
заалтад зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй
хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй
нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг сайн дураараа
нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Мөн түүний хувийн байдлын хувьд
эхнэрээсээ салсан, гурван хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг, эрүүл
мэндийн хувьд хагалгаанд орж байсан зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн
ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн
дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны,
гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол,
хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын

 

11

 

хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага
хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар
Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба
тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн
улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардлыг сайн
дураараа нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд
харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг
үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд 4
жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад
эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Ат бэлгийн замын халдварт өвчин
халдаасан бөгөөд хохирогчийн өвчин нь бүрэн эдгэрээгүй байх тул гэмт хэргийн хор уршиг
арилгаагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгч Б.Бат-
Өлзийд хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн
саналыг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь
цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг
тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар
зүйлийн 1,2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

ТШүүгдэгч Б овогт Б-ын Б-г арван дөрвөөс дээш арван
найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин
халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,
2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял
шийтгэсүгэй.

 

12

 

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Бд оногдуулсан 4 (дөрөв) жилийн хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлсүгэй.

4,Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь
цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор
хохирогч Д.Ат төлөх төлбөргүй зэргийг дурдсугай.

  1. Хохирогч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн
    зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар
    нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Бд
    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн
    цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар
    сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,
    хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
    давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
    гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
 
  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга
    хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.