Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2017/00739

Төв аймаг

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Төв аймаг, Эрдэнэсант сум, 5-р баг, Улаанхудаг, 2, 3 гудамж, 166 тоотод оршин суух Жамц овогт Лхагвасүрэнгийн Ганцогзол /РД:ГП70021503/-ын нэхэмжлэлтэй

 

 Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг  үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ганцогзол, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ганцогзол шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ж.Ламиддоржтой 2002 оноос 15 жил хамт амьдарч энэ хугацаанд 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүү Л.Намсрай, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүү Л.Намсрайноров нар төрсөн. Би Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд Ж.Ламиддоржтой ханилснаас хойш Төв аймгийн Эрдэнэсант суманд амьдрах болсон. Бид хоёр гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байсан боловч миний бичиг баримт Өвөрхангайн харьяалалтай байсан учир бидний гэрлэлтийг бүртгэх боломжгүй гэсэн юм. Миний нөхөр Ж.Ламиддорж 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зүрхний цусан хангамж дутагдснаас зуурдаар нас барсан юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүдээ миний нэрээр овоглосон байсан, миний биеийг Ж.Ламиддоржтой хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Л.Ганцогзол нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Ж.Ламиддорж асантай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор хуулийн шаардлага хангасан дараах бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  Үүнд:

-Жамж овогт Лхагвасүрэнгийн Ганцогзолын иргэний үнэмлэхийн хуулбар

-Боржигон овогт Жанчивын Ламиддорж асаны иргэний үнэмлэхийн хуулбар

-0000183083 дугаар Ж.Ламиддорж нас барсны гэрчилгээний хуулбар

-Төв аймаг, Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаар тодорхойлолт

-Г.Намсрай, Г.Намсрайноров нарын төрсний гэрчилгээний хуулбар

-Ж.Ламиддорж асаны эгч Ж.Долгорсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар

-Ж.Ламиддорж асаны эгч Ж.Долгорсүрэнгийн “миний дүү Ж.Ламиддорж 2017 онд өвчний учир нас барсан юм. Ж.Ламиддорж нь 2017 он хүртэл Ганцогзолтой 15 жил хамт амьдарч 2 хүү төрүүлж өсгөсөн нь ... үнэн болно.” гэх тодорхойлолт

Нэхэмжлэгч Л.Ганцогзол нь Боржигон овогт Жанчивын Ламиддорж асантай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Л.Ганцогзолын Ж.Ламиддоржтой хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т зааснаар Жамц овогт Лхагвасүрэнгийн Ганцогзол /РД:ГП70021503/-ын  Боржигон овогт Жанчивын Ламиддорж /РД:НФ63082111/ асантай хамтын амьдралтай байсныг болон 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.Намсрай, 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Л.Намсрайноров нарын төрсөн эцэг нь Ж.Ламиддорж асан мөн болохыг тус тус сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Ганцогзол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР