Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ..........................  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809015410414 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 01 дүгээр сарын 24-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-4, эх, эгч, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14-234 тоотод оршин суудаг,

          2014 оны 8 дугаар сарын 6-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, ..............................

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сараас “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллагын багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны дэд зохицуулагч, төвийн бүсийн аймгуудын сургууль, цэцэрлэгийн хариуцан ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан төвийн бүсийн “Нэг багш-1000” төгрөг хандивын мөнгийг хандивын данс болох Хаан банкны 5447268089 дугаарын дансаар авалгүй, Хаан банкны 5925266953 дугаарын Б.Ганчимэг гэх хүний дансаар хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б 2017 оны 09 дүгээр сараас “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллагын багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны дэд зохицуулагч, төвийн бүсийн аймгуудын сургууль, цэцэрлэгийн хариуцан ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан төвийн бүсийн “Нэг багш-1000” төгрөг хандивын мөнгийг хандивын данс болох Хаан банкны 5447268089 дугаарын дансаар авалгүй, Хаан банкны 5925266953 дугаарын Б.Ганчимэг гэх хүний дансаар хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч .Бат-Эрдэнэ нь 2017 оны 09 дүгээр сараас “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллагын багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны дэд зохицуулагч, төвийн бүсийн аймгуудын сургууль, цэцэрлэгийн хариуцан ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан төвийн бүсийн “Нэг багш-1000” төгрөг хандивын мөнгийг хандивын данс болох Хаан банкны 5447268089 дугаарын дансаар авалгүй, Хаан банкны 5925266953 дугаарын Б.Ганчимэг гэх хүний дансаар хувьдаа авч завшсан болох нь хохирогч Ц.Мөнхтуяагийн “…2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Багшийн” цалинг нэмүүлэх түр хороо гэх хороог байгуулж байсан, түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн гэж 13 хүн сонгогдсон бөгөөд тэдний нэг нь одоо 61 дүгээр сургуульд /тухайн үед ажилгүй байсан/ ажиллаж байгаа Бат-Эрдэнэ байсан багш нар санаачилга гаргаад манай хорооны гишүүдэд үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нэг багш 1000 төгрөг хандивын аян зохион байгуулсан, аян нь 2017 оны 09, 10 дугаар саруудад идэвхтэй өрнөж байсан, удирдах зөвлөлийн дэд зохицуулагчаар ажиллаж байсан Б.Б нь төвийн бүсийн сургуулиудыг мэдээллээр хангадаг, Б.Б нь төвийн бүсийн сургуулиудын багш нарийн хандивыг хандивын данс болох Хаан банкны 5447268089 дансанд биш харин Б.Ганчимэг гэх хүний Хаан банкны 5925266953 тоот дансанд шилжүүлэн хувьдаа завшиж байсан.

Энэ талаар Дарханы цэцэрлэгийн багш Лутбат анх надад дансны хуулгаа явуулж “Бат-Эрдэнэ Ганчимэг гэх хүний данс явуулж би 5925266953 тоот дансанд нь 40.000 гаруй мянган төгрөг шилжүүлсэн шүү” гэж хэлэхэд нь би мэдэж авсан, Бат-Эрдэнээс тодруулахад эхлээд Лутбат багшийн мөнгийг л авсан гэж байсан боловч дансны хуулгыг нь шалгъя гэхэд 852.000 төгрөг завшсанаа хэлээд хүсвэл төлөөд өгье гэж хэлж байсан, Бат-Эрдэнэ нь одоог хүртэл мөнгө буцаан төлөхгүй багш нарийн мөнгийг хувьдаа завшсан Хаан банкны 5447268089 дансанд 10 гаруй сая төгрөг цугласан Бүх мөнгө хоол, бичиг хэрэг, унаа, багш нарын онц их хурал, бусад зардлуудад зарцуулагдсан …” гэсэн мэдүүлэг /хх-6/,

          Гэрч Г.Наранцэцэгийн “...мөнгө завшсан гэдгийг мэдсэн, 2018 оны 01 дүгээр сард Мөнхтуяа, Бат-Эрдэнэ хоёрыг нүүрэлдүүлэн уулзахад Бат-Эрдэнэ авсан, хүсээд байвал төлөөд өгье гэж хэлсэн, хэлж байхад нь дүрс бичлэг хийгээд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-7/,

          Гэрч Б.Ганчимэгийн “...Бат-Эрдэнэтэй Fасеbоок цахим хаягаар багш нарын түр хороонд ажилладаг гэхээр нь танилцаад чатаар харилцдаг байсан, Бат-Эрдэнэ чамд хэрэглэдэггүй данс байгаа юу ашиглуулаач гэхээр нь би өөрийн нээсэн байсан Хаан банкны дансаа ашиглуулахыг зөвшөөрч интернэт банкны кодоо өгсөн, би өөрөө интернэт банк ашигладаггүй байсан ба гар утсандаа интернэт банк суулгаагүй учраас Бат-Эрдэнэ ямар мөнгө оруулж ирж яаж зарцуулж байгааг хянах боломжгүй...” /хх-18/,

          Гэрч Т.Пүрэвсүрэнгийн “...хоорондоо харилцаад түр хороог 13 хүнтэй байгуулахаар тогтоод Сарантуул багш протокол хөтлөөд түр хорооны тэргүүнээр Мөнхтуяаг, дэд зохицуулагчаар нь Хулан, тэгээд орон даяар бүх багш нарыг нэтгье гээд 3 бүсэд хуваагаад баруун бүсийг Энх-Амгалан, төвийн бүсийг Пүрэвсүрэн миний бие Зүүн бүсийг Цолмон гэх багшид хариуцуулсан.

          Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа хөдөлмөрийн дээд сургууль дээр байр гаргаж өгч нэгдсэн зохион байгуулалтын ажлаа хийж эхэлсэн, тэгээд Мөнхтуяа багш 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 15-ны өдрийн хооронд хандив авъя гэж санаачлаад багш нараас 1000 төгрөгийн хандив авахаар болоод Мөнхтуяа өөрийн хувийн дансаар хандивыг авч эхэлсэн. Тэгээд түр хороондоо данс нээлгий гэж яриад би Мөнхтуяатай хамт банк орсон боловч хамтарч данс нээх боломжгүй гээд Мөнхтуяагийн нэр дээр дундын дансаа нээсэн, Мөнхтуяа нь бид нарт хааяа унааны мөнгө гэж 5.000-20.000 төгрөг өгдөг байсан, долоо хоногтоо 1 удаа 20.000-30 000 төгрөг өгдөг байсан. Хамт хоол унд идэх жижиг сажиг зардлыг Мөнхтуяа гаргадаг байсан...” /хх-10/,

 

                                                                                                                                  Шүүгдэгч Б.Б  мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би нийт 805,000 төгрөг Ганчимэгийн дансаар авч өөртөө зарцуулсан, Мөнхтуяа намайг ажилд оруулахдаа цалинжуулна гэсэн боловч долоо хоногт 20-30 төгрөг өгдөг байсан, завшсан мөнгөө ар гэр, ахуй хэрэглээндээ зарцуулсан, зарцуулалт нь дансны хуулган дээр тодорхой байгаа…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.Мөнхтуяа нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаараа хүсэлтээ прокурорын шатанд өгсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Бд 2700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

          Ингэхдээ түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх хугацааг 6 сараар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Ялтан Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                                                                                                                   

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.БОЛДБААТАР