| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0698/И |
| Дугаар | 839 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 839
| 2017 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 151/ШШ2017/00839 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 2 дугаар баг, Дуут-Хуримт гэх газар оршин суух Хайнзан овогт Чулуунбатын Баярсайханы /НЛ63070371/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Баярсайхан, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулга хиймээр байна. Ч.Баярсайхан нь 1981-1984 онд цэргийн алба хаасан бөгөөд энэ хугацаагаа хасуулж 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандсан юм.” гэв.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ч.Баярсайхан 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
-Н.Баярсайханд олгосон нэгдлийн гишүүний үнэмлэхийн хуулбар,
Н.Баярсайханыг “Тэргүүний малчин” алтан медалиар шагнасан 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1636 дугаар үнэмлэхийн хуулбар,
Н.Баярсайханыг “Аврага малчин залуу” медалиар шагнасан 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэмлэхийн хуулбар,
Н.Баярсайханыг 8 дугаар таван жилийн гавшгайч цол, тэмдгээр шагнасан 1990 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үнэмлэхийн хуулбар,
Н.Баярсайханы Зөвлөлт холбоод улсад 1987,1989 онуудад жуулчлах эрхийн бичгийн хуулбар,
-Төв аймаг Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд Ч.Баярсайханы 70-р данснаас түүвэрлэсэн 1979-1985 оны цалингийн түүвэр,
-гэрч Н.Жамбалтарва, Л.Оюунгэрэл нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Дээрх бичгийн нотлох баримтуудаар Ч.Баярсайхан нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хайнзан овогт Чулуунбатын Баярсайханыг /НЛ63070371/ Төв аймгийн Дэлгэрхаан сумын Залуучуудын хөгжил нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР