| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2132000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл-1, ******* тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Олхонууд овогт Эрдэнэхүүгийн Баттуул/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******ийн нүүрэн тус газарт цохиж, зүүн харыг нь мушгиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй. Би мөрдөн байцаалтад болон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2132000000068 тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Намайг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед найз Нэргүйтэй хамт найз Мөнхбатын гэрт очиход манай найз Мөнхбат нь дүү нартайгаа хамт хашаандаа юм хийцгээж байсан тэгэхээр нь би найз Мөнхбаттай юм ярьж байгаад Мөнхбатын гэрт нь найз Нэргүйг дагуулж ороход цэнхэр өнгийн подвалтой халзан танихгүй хүн /Баттуул/ тасарчихсан гэрийнх нь баруун талд газар унтаж байсан. Тэгэхээр нь би унтаж байсан залуугийн гарыг нь хөдөлгөөд айлд юу хийж байгаа юм босооч гэхэд унтаж байсан залуу босож ирээд гараараа миний зүүн хацар хэсэгт 1 удаа цохиж миний зүүн талын гарыг хойш нь мушгиад миний зүүн гарыг тохой хэсгээр нь мулталж зүүн талын хацар хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд байж байтал гаднаас Мөнхбат орж ирээд Баттуул гэх залууг болио ч гэж хэлээд бид хоёрыг салгаж. Миний мултарсан гарыг манай найз Мөнхбат оруулж өгөөд шууд эмнэлэг явсан. Огт танихгүй хүн манай найз Мөнхбатын найз нь гэж байсан. ...Найз Нэргүй, найз Мөнбат нар харсан. ...Миний зүүн талын хацар хэсэгт гурван удаа цохиж, миний зүүн талын гарыг мушгиж тохой хэсгээр маань мулталсан. ...Тийм ээ хэрэглэсэн байсан. Би найз Мөнхбатын гэрт очихоос өмнө найзтайгаа уулзаж 1 шил 0,75 литрийн хараа архи уусан. Гэхдээ би өөрийгөө авч явах чадвартай байсан. ...Эмчилгээ хийлгэсэн төлбөрөө гаргуулж авмаар байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/
Гэрч Нэргүй мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед найз Пүрэвдоржийн хамт найз Мөнхбатын нь гэрт хонох гэж очсон, Мөнхбат гэх залуугийн -эрт очиход манай найз Пүрэвдоржийн найз Мөнхбат нь гэрийнхээ хашаан дотор хүмүүстэй юм хийж байсан. Пүрэвдорж бид 2 Мөнхбатын гэрт нь ороход гэрт нь нэг согтуу хүн хэвтэж байсан тэгэхээр нь манай найз Пүрэвдорж нөгөө унтаж байсан залууг босоорой гэхэд нөгөө залуу нь чи яах гээд байгаа юм гэж хоёулаа гаръя гэж хэлээд Мөнхбатын гэрийнх нь үүдэнд хэсэг маргалдаж ноцолдож байснаа манай найз Пүрэвдорж босож чадахаа больчихсон тэгэхээр нь очоод үзтэл зүүн талын тохой нь
|
|
мултарчихсан байсан. Тэгээд цаанаас Мөнхбат ирж Пүрэвдоржийг эмнэлэг дагуулж явсан. ...Манай найз Пүрэвдоржийг намайг харж байхад бол цохиж зодоогүй гадаа маргалдаж байсан. ...Пүрэвдорж нь уучихсан байсан гэхдээ өөрийгөө авч явах чадвартай байсан. ...Манай найз Пүрэвдорж, Мөнхбат гэх залуу хүмүүстэй хашааны буланд юм хийцгээж байсан. ... гэх мэдүүлэг./Хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: ...Намайг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр найз Мөнхбатын гэрт согтуу унтаж байхад Пүрэвдорж гэх залуу нэг эмэгтэй хүнтэй орж ирсэн. Тэгээд Пүрэвдорж гэх залуу нь миний гараас татаад байхаар нь миний уур хүрээд би нүүр хэсэгт нь хоёр удаа гараараа цохиж босож ирээд гарыг нь хойд талд нь мушгиж дарж байснаа санаж байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан тул яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. ...Би тухайн үед 0.75 литрийн 3 шил Хараа архи уусан. ...Намайг согтуу унтаж байх үед миний гараас татаад байхаар нь уур хүрээд цохичихсон юм тэгээд тэрнээс цаашаа юу болсныг санахгүй байна. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. Би Пүрэвдоржийг ямар нэг хохиролгүй болгоно. ...Би Пүрэвдоржийн толгойн хэсэгт гараараа хоёр удаа цохиж, зүүн талын гарын хойд талд нь мушгиж барж байснаа санаж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрлэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 3 дугаар хуудас/
Хохирогч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/Хх-ийн 4 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №147 дугаартай дүгнэлт:
1. *******ийн биед зүүн гарын тохойн үений мултрал, зүүн гарын бугалга, шуу тохойн үенд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн гарын эргүүлж мушгиж, хөших үед үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 13-14 дүгээр хуудас/
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 15 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 25 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 37 дугаар хуудас/
Хохирогч *******ийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 38 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн задгайд оршин суух Г.Нэргүйн хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн зүүн хацарт хоёр удаа гараараа цохиж, зүүн гарыг нь мушгиж мулталж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ... Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Г.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 10 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн №147 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 24 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг хуульд зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Олхон овогт Эрдэнэхүүгийн Баттуулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 05/тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ