Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0670

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2019/0670

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: М Т В ХХК

Хариуцагч: О Ө Г Х У Б .Ц

Гуравдагч этгээд: М п э ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “О Ө Г Х У Б .Цгийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Р., хариуцагч Б.Ц нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

М Т В ХХК нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“Манай байгууллагад холбогдох О Ө Грын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай “зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн шийтгэл ноогдуулж албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул тус шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Учир нь www.mass.mn веб сайт нь “М Т” ХХК-ийн харьяалалд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн боловч бие даасан хуулийн этгээд биш юм.

Тус шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь заалт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”-д заасныг Зөрчсөн буюу хууль ёсны бус захиргааны акт юм. Өөрөөр хэлбэл ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй буюу www.mass.mn сайтад нийтлэл гаргасны төлөө зөрчилд тооцогдсон нь сошиал хуудсаар дамжуулсан шууд дамжуулалтыг /Live/ зохиогчийн эрхээр хамгаалагдсан гэж үзсэний дээр зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй гэрэл зураг ашигласан гэж шийтгэл оногдуулсан нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар үйл явдлын талаарх мэдээ мэдээлэл нь зохиогчийн эрхээр үл хамгаалагдах зохицуулалттай байдаг.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч, О Ө Грын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг акт нь илт хууль бус хууль зөрчсөн шинжтэй байна. Тийм учраас хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тухайн шийтгэлийн хуудас нь хэлбэрийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл аливаа зөрчил гаргагч этгээд нь хувь хүн болон хуулийн этгээд байх ёстой. Гэтэл шийтгэлийн хуудасын 1-д холбогдогч www.mass.mn гэсэн сайтын нэр тавьсан. Энэ бол хуулийн этгээд биш. Цахим хуудасын сайтыг 5,000,000 төгрөгөөр торгож байна. Шийтгэлийн 10 дахь заалтад шийдвэрийг эс зөвшөөрөл шийдвэр хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж болохыг дурдсан. Прокурорт гомдол гаргадаг шийдвэр биш. Өөрөөр хэлбэл шууд Захиргааны хэрэг шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай байхад буруу зааж өгч байна. Өөрөөр хэлбэл хуулийг буруу хэрэглэсэн шинжтэй байна. Шийтгэлийн хуудсыг харахад 3 үйлдэлд нь дүгнэлт хийж зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэж Б.Ц хүү байцаагч үзсэн.

Цаг хугацааны дарааллаар авч үзэх юм бол 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бөхийн өргөөний хаалгыг хөшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зураг гэж байгаа. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Улсын их хурлын гишүүн Б.М холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зураг гэж байна. Энэ хоёрын тухайд хоёулаа гэрэл зураг юм. Гурав дахь нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Монгол ардын намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг төрийн ордонд танилцуулсан үйл явдлыг лайв хийж шууд дуу дүрсний мэдээлэл дамжуулах үйл явдлыг тус тус www.mass.mn сайтад нэвтрүүлсэн нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 буюу “бүтээлийг хуулбарлах”, 12.2.3 буюу “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтыг зөрчсөн гэх дүгнэлт хийсэн талаар баримтаар нотлогдож байгаа тул шийтгэл ногдуулсан байдаг. Эдгээр хоёр гэрэл зураг нэг үйл явдлын талаарх дуу дүрсний бичлэг зохиогчийн эрхээр баталгаажсан бүтээл биш гэдгийг шийтгэвэр гаргасан хяналтын байцаагч ойлгоогүй байна. Бүтээл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хувь хүний өөрийнх нь бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд хамруулдаг. Дээрх гэрэл зураг болон эдгээр үйл явдлууд зохиогчийн эрхийн бүтээлд хамаарахгүй юм. Тэр байтугай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл гэж заасан. Дээрх 3 үйл явдал нь дандаа болсон үйл  явдлын талаарх мэдээ мэдээллийг агуулсан шинжтэй зүйлүүд байгаа. 8 дугаар сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тодорхой нэг улс төрийн байгууллага өөрийнхөө удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулж байгаа танилцуулгыг хэн нэгэн хүн шууд дамжуулсан шинжтэй үйл явц юм. Бөхийн өргөөний үүд хаалгыг хөшиглөсөн талаарх баримт нь мөн адил болсон үйл явдал байгаа. Шүүх хуралдааны үеийн болсон үйл явдлын талаар тавьсан зүйлүүд байгаа. Ямар нэгэн байдлаар зохиогчийн эрхэд хамаарах зүйл биш. Зохиогчийг эрхэд үл хамаарах бүтээл юм. “М П Э” ХХК нь гомдол гаргаснаар зөрчлийн хэрэг үүсгэсэн гэж ойлгосон. Тийм учраас хуулиа буруу тайлбарлаж хэлж байгаа хяналтын улсын байцаагч Б.Цгийн гаргасан актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч О Ө Г Х У Б .Ц шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“М П Э” ХХК нь өөрийн албан ёсны www.MPA.mn сайтад 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан (26 минут 40 секунт) үйл явдал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зургийг “Бөхийн өргөөний гадна хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Д.М холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зургийг “Д.М үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус нийтэлснийг “М Т В” ХХК нь өөрийн сайт болох www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “бүтээлийн хуулбарлах”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хохирогч болон холбогдогчийн өгсөн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна.

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй болно.

Иймд 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудас нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй, нийцэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.М******* Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан 01/32 дугаартай гомдлын шаардлагыг О Ө Г Х У Б .Ц би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “М П Э” ХХК нь өөрийн албан ёсны www.MPA.mn сайтад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан (26 минут 40 секунт ) үйл явдал, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зургийг Бөхийн өргөөний гадна хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Д.М холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зургийг "Д.М үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус нийтэлснийг “М Т” ХХК нь өөрийн сайт болох www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “бүтээлийн хуулбарлах”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хохирогч болон холбогдогчийн өгсөн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй болно.  Иймд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудас нь гомдлын шаардлагад дурдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй, нийцэж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл гэж заасан. Гомдол гаргаагүй тохиолдолд хэн нэгэн дурын этгээд зохиогчийн өмнөөс гомдол гаргахгүй. Ц.Б гэдэг хүн оюуны өмчийн бүтээл мөн гэдэг талаар үндэслэж зөрчлийн хэргийг хамааруулж өгсөн” гэжээ.

Гуравдагч этгээд М п э ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

“МРА.mn сайт нь гэрэл зураг болон дүрс бичлэг, шууд дамжуулалтын контент бэлтгэн харилцагч хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нийлүүлдэг билээ. Манай компанийн хувьд бэлтгэсэн контент, гэрэл зургуудаа оюуны өмчийн
зөвшөөрөлгүйгээр алдах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд энэ бүгдийг хуулийн
хүрээнд шийдэхийг эрмэлздэг. Энэ ч утгаараа энэ удаагийн Mass.mn-д холбогдох
гомдлыг О Ө Гарт гаргасан болно

Тайлбар: Mass.mn сайт нь МРА.mn сайтын бэлтгэн хүргэсэн видео (МАН-ын
удирдах зөвлөлийн шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан шийдвэрийн үйл явдал, 26 минут 40 сек, 2018.08.22) контентыг (шууд дамжуулалт)
зөвшөөрөлгүйгээр авч, өөрсдийн сувгаар цацсан, өмнө нь манай гэрэл зургийг
удаа дараа (Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн зураг
2018.06.22, УИХ-ын гишүүн Д.М холбогдох эрүүгийн хэргийн шүүх
хурлын зураг 2018.08.08) зохиогчийн эрх зөрчин хуулбарлан өөрсдийн сайтдаа
нийтэлсэн юм. Бидний зүгээс энэхүү хууль бус үйлдлийг нь хэд хэдэн удаа
чимээгүй өнгөрүүлсэн бөгөөд, удаа дараа дахин давтагдсан тул эрхийнхээ хүрээнд
О Ө Гарт хандсан. Эхний удаад гэрэл зураг зөвшөөрөлгүй
хуулбарладаг байсан бол сүүлдээ шууд дамжуулалтын дүрс хуулбарладаг болсон
юм.

Mass.mn сайт нь зөвшөөрөлгүй хуулбарласан гэрэл зургаа үнэхээр нийтлэх
шаардлагатай байсан бол бидэн рүү хандаж, зөвшөөрөл авч болох байсан. Гэвч
тийм үйлдэл гаргасангүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Т В ХХК нь О Ө Грын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

М П ЭХХК нь “...өөрийн албан ёсны www.MPA.mn сайтад 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан үйл явдал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зургийг “Бөхийн өргөөний гадна хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар, мөн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр “Улсын Их хурлын гишүүн Д.М үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус нийтэлснийг М Т В ХХК нь өөрийн сайт болох www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн...” гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр О Ө Гарт гаргасны дагуу хариуцагч Оюуны өмчгийн газрын  хяналтын улсын байцаагч шалгажээ.

Хариуцагч О Ө Грын хяналтын улсын байцаагч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсаар “...холбогдогч www.mass.mn сайтын зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгийн шийтгэл ногдуулах”-аар хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас шийтгэл ногдуулах үндэслэлээ “2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан (26 минут 40 секунт) үйл явдал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зургийг “Бөхийн өргөөний гадна хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар мөн оны 8 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Д.М холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зургийг “Д.М үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус нийтэлснийг М Т В ХХК нь өөрийн сайт болох www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “бүтээлийн хуулбарлах”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтуудыг зөрчсөн нь хохирогч болон холбогдогчийн өгсөн мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдсон...” гэж тайлбарлажээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;” 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй”, 8.1.6-д “Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл” гэж тус тус заажээ.  

Хариуцагчаас “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;” гэж зааснаар М Т В ХХК-ийн гаргасан зөрчил нь зохиогчийн эрхийн зөрчилд хамаарна.” гэж, гомдол гаргагчаас “...хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй”, 8.1.6-д “Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-гэж заасны дагуу гэрэл зураг, бичлэгүүд зохиогчийн эрхэд хамаарахгүй гэж маргаж байна.

 Дээрхээс үзэхэд М Т В ХХК-ийн www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж, нийтэд түгээсэн бичлэг, гэрэл зураг нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;”-д хамаарсан тохиолдолд түүнийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, нийтэд түгээхийг хориглохоор, дээрх хуулийн 8.1.6-д “Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-д хамаарсан тохиолдолд зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй байхаар зохицуулжээ.

Хариуцагчаас М Т В ХХК-ийн www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн бичлэг, гэрэл зургууд нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;”-д аль хэсэг нь хэрхэн хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “бүтээлийг хуулбарлах”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд О Ө Грын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдийн эрхгүй www.mass.mn сайтад 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд заасан журмыг зөрчсөн.

Мөн зөрчил ногдуулахад үндэслэл болгосон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны “... Гэрэл зурагчин Б.Б оюуны өмчийн асуудал зөрчигдсөн талаар” О Ө Гарт хүргүүлсэн албан бичиг огноо, дугааргүй, М П Э ХХК-иас гаргасан гомдлын дагуу зөрчлийг хянан шийдвэрлэхдээ тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаагүй, түүнчлэн М П Э ХХК-ийн оюуны өмчийн эрх зөрчигдсөн, эсвэл гэрэл зурагчин Б.Бямба-Очирын оюуны өмчийн эрх зөрчигдсөн эсэхийг тодруулж, тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр О Ө Грын Хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь М П Э ХХК-иас зохиогчийн эрхийн зөрчлийн талаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дахь зүйлийн 1.4-т заасныг тус тус баримтлан М Т В ХХК-ийн гаргасан “О Ө Грын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хангаж, О Ө Грын Хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН