Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2331

Э.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэртэй, Э.Аийн нэхэмжлэлтэй, хариуцагч О ОНӨААТҮГ-т холбогдох, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ОСНААУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн бараа материалын нягтлан бодогчоор, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс мөнгөн урсгалын нягтлан бодогчоор ажиллаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж ажил үүргээ хэвийн хэрэгжүүлж байсан ба ажлын хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл ОСНААУГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан ажлаас чөлөөлж, үндэслэлээ “Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулалд олгох нэмэгдэл хөлс бодолтыг зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлсэн байтал мөнгөн урсгалд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан” гэж үзсэн нь хууль зүйн хувьд алдаатай байна.

Уг зөрчилтэй холбогдуулан миний хийж гүйцэтгэж байгаа ажлыг шалгаж, холбогдох үйл баримтыг нотлоогүй байж ажлаас чөлөөлсөн нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.5-д заасныг зөрчсөн. Дээрх тушаалын хууль зүйн үндэслэл хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг аваагүй учир миний хөдөлмөрийн гэрээ хууль зүйн хувьд дуусгавар болоогүй гэж үзэж байна. Мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод төв аппаратын ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл хөлс бодолтод хяналт тавих заалт тусгагдаагүй, үүнийг ахлах эдийн засагч шалгаж, хэлтсийн дарга хянадаг. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшууллыг тогтоох, бодож тооцох нь миний ажлын үүрэгт хамааралгүй ба цалин хөлсний нягтлан бодогч ажилладаг. Гэтэл дээрх үндэслэлээр зориуд буруутган, үндэслэлгүйгээр ажлаас халсан.

ОСНААУГ-ын 2017 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ахлах нягтлан бодогч тодорхойлсныг ахлах эдийн засагч шалгаж, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг баримт надад ирдэггүй, би нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн. Эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан баримтад тусгагдсан мөнгөн дүнг өөрчлөх, зөв бичсэн эсэх, цалингийн тооцоог хянах эрх байхгүй. Миний ажил амьдралын асуудлыг шийдсэн тушаалыг гаргахдаа надад танилцуулаагүй, тайлбар хийх боломж олгоогүй, 15-ны өдрөө тушаал гаргаж, ажлыг шууд хүлээн авсан. Иймд мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.А нь мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажил үүргийг хүлээсэн бөгөөд Санхүү, эдийн засгийн хэлтэст харъяалагддаг. 2017 оны 03 дугаар сарын 15-нд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүний ажлын байрны тодорхойлолтод үндсэн гол ажлыг мөнгөн урсгалыг хянаж, өдөр бүр батлагдсан хувь хэмжээг зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, удирдлагад танилцуулах, хэрэглэгчид болон удирдлагуудыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй атал Санхүү эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын 02 дугаар сарын үр дүнгийн цалинг газрын даргаас 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг 31 хувь болгон нэмж олгосон. Гэхдээ энэ хүн 31 хувь болгож тооцоогүй боловч түүнийг хянаж байх ёстой, энэ хяналтыг тавиагүй, танилцуулах үүргээ биелүүлээгүй итгэл алдсан үйлдэл гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтод байгаа зөв ангилан гүйлгээ хийлгэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг хянаж, удирдлагад танилцуулах ажил нь нийт ажлын 60 хувийг эзэлдэг. Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/03 тоот тушаал, түүний хавсралтыг хэрэгжүүлж ажиллаагүй, итгэл алдсан гэж үзэж ажлаас халсан байгаа. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн цалингийн хэмжээнд маргаангүй. Ажил олгогчийн Б/671 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Аийг О ОНӨААТҮГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн мөнгөн урсгалын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 372 098 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас тус байгууллагын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Э.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 84 903 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх, нэхэмжлэгч Э.Аийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар тус байгууллагын мөнгөн урсгалын нягтлан бодогч нь банкны программаар мөнгөний урсгалыг өдөр бүр, батлагдсан хувь хэмжээ үйлчилгээний нэр төрлөөр зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг боловсруулж удирдлагад танилцуулах, салбар төвүүдийн мөнгөний урсгал, касс харилцахын гүйлгээнд хяналт шалгалт хийх, УСУГ, УБДС ТӨХК-д төлөх инкассыг сар бүр нэгтгэж, Хэрэглэгчдэд үйлчлэх төв бүрээр үлдэгдлийг гарган холбогдох газруудтай тооцоо нийлсэн актаар баталгаажуулах үндсэн ажлуудыг гүйцэтгэхээр байгаа. Үүнээс үзэхэд Э.А ажилчдад олгох урамшуулалт цалингийн тооцоог хянах, тодорхойлох үүргийг хүлээгээгүй байна гэж дүгнэсэн.

Гэвч Э.Аийн хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилт нь банкны программаар мөнгөний урсгалыг өдөр бүр батлагдсан хувь хэмжээ, үйлчилгээний нэр төрлөөр зөв ангилан гүйлгээг хийлгүүлэх, өдөр бүрийн мөнгөний урсгалыг боловсруулж удирдлагад танилцуулахаас гадна мөнгөний урсгал касс харилцахын гүйлгээнд хяналт хийх, өдөр бүрийн мөнгөн урсгалын гүйлгээг нэр төрлөөр нь зөв ангилах, хяналт шалгалт хийх үүрэгтэй. Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалингийн 2017 оны 02 дугаар сарын үр дүн урамшууллыг Газрын даргын тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тооцож мөнгөний зардал гарч байхад хяналт тавих гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл, эс үйлдэхүй нь Э.Аийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон. Дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас тус байгууллагад 500 000 төгрөгийн хохирол учирсан ба нэр бүхий 12 ажилтнаар нөхөн төлүүлэх болсон юм. Иймд шүүхийн шийдвэрийн ажилд эгүүлэн тогтоох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “О” ОНӨААТҮГ-т холбогдуулан Б/671 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан “О” ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/671 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн мөнгөн урсгалын нягтлан бодогч Э.Аийг “Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлс бодолтод зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлсэн байтал мөнгөн урсгалд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан” гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 4/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар зохицуулсан. Хэргийн үйл баримтаар ажил олгогчийн гаргасан шийдвэр нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх бөгөөд тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан үндсэн үйл ажиллагаанд дээрх тушаалын үндэслэл болсон “... ажилтнуудын цалин хөлс бодолт, үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлс бодолтод хяналт тавих үүрэг” хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байхад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгасан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд нэхэмжлэгч хууль зөрчсөн тушаалын улмаас хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Түүнчлэн, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу бодож, нийт 4 372 098 төгрөг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2017/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                    Т.ТУЯА