| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0369/ |
| Дугаар | 2019/ШЦТ/369 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/369
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, Улсын яллагч М.Ариунцэцэг, Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 1938007460465 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч ****************нь 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 46-03 тоотод хохирогч ****************нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: |
| 2 |
| Шүүгдэгч ****************нь 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 46-03 тоотод байрлах гэртээ иргэн ****************нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007460465 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ дээрхи гэмтлийг 2019 оны 7 дугаар сард нөхөр Одгэрэлдээ зодуулсаны улмаас авсан талаараа дурьдаж байсан. Одоо ингээд бодоод байхад Отгон-Оюун эгч маань 8 дугаар сарын 05-ний өдөр хөдөө жимсэнд явсан. Тэгэхээр энэ өдрөөс 2-оос 3 хоногийн өмнө л энэ асуудал болж байсан. Яг хэзээ болсон гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Би уг нь хугацааг нь нарийн тогтоох гэж үзсэн боловч яг хэзээ байсан гэдгээ мэдсэнгүй. Тэгэхээр энэ асуудал 2019 оны 8 дугаар сарын эхээр болсон байна. Тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг нөхөр Одгэрэл маань надад учруулсан. Намайг тухайн өдрийн өглөө гэртээ ороход нөхөр Одгэрэл маань хаачаад ирж байгаа юм бэ гэснээ баруун хацарлуу хүчтэй алгадсан. Үүнээс болоод тэр өдөржингөө толгой өвдөж өнжсөн. Тэгээд тухай өдрийн орой амрах гээд байж байхад нөхөр Одгэрэл намайг орлуу хүчтэй түлхсэн. Би түлхүүлээд унахдаа толгойныхоо ард хэсгээр хана мөргөсөн. Тэгээд намайг орон дээр унасан байхад хоёр гарны маань бугуйнаас хүчтэй атгачихаад тавихгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 18-23-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Тэр өдөр хагас сайн өдөр байсан, Одгэрэл, Нарангэрэл бид гурав ажлын бус цагаар айлд халтуур хийгээд дуусаад замаараа нэг юм аваад Одгэрэл манайд очье гэсэн тэгээд тэднийд очсон тэгээд нэг шил архи Одгэрэл, Нарангэрэл, Оюунням бид дөрөв уусан.Тэгээд би удаагүй яваад өгсөн шүү дээ. Оюунням маргааш надруу ярихдаа Од намайг шөнө та нарыг явсны дараа зодлоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь би та нар одоо юу болоод байгаа юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Оюунням нь миний отгон дүү. Одгэрэл нь манай бага хүргэн байгаа тэр хоёр оюутан байхдаа танилцаад хамт ирж байсан манай эгчийн байшинд амьдарч байгаад л манай ээж л энэ хоёрыг гэр бүл болгож өгсөн амьдарч байгаа хүмүүс юм... Урьд өмнө зодож цохиж байсан сонсогдоод л байдаг бид нар тэгж цагдаа сэргийлэх гэж хэлээд байдаггүй юм өмнө би энэ оны 8 дугаар сарын эхээр шиг санагдаж байна яг хэднийг нь санахгүй байна Даншиг наадам өнгөрсөнөөс хойш юм хөдөөнөөс орж ирээд найзындаа очоод |
| 3 |
| манай найзын төрсөн өдөр болоод тэднийд ганц нэг пиво уусан юм. Тэгээд дүү Оюуннямыг дуудаад такси олоод ирээч гэж хэлээд дуудсаар байгаад ирүүлсэн. Тэгээд зун байсан учир яагаа ч үгүй л байж байтал үүр цайчихсан юм тэгээд бид хоёр таксидаад Одгэрэлийн гэрт очоод нөгөө өрөөлүү нь би ороод хэсэг хэвтэх гэсэн. Манай дүү Оюуннямыг нөхөр нь алгадаад авчих шиг болсон тас гээд нэг дуугарсан. Би ч тэр үед гараад очтол тэр хоёр ч нэг их юм болсонгүй хоёр тийшээ болчихсон. Би ч нэг их анзаараагүй байж байгаад Оюунням орлуугаа орчихоор нь хэсэг баж байгаад яваад өгсөн юм. Тэрнээс дараа маргааш нь ажил дээр нь очсон чинь нүүр нь нэг тал нь хацар орчимоороо хавдчихсан байсан чамайг зодоо юу гэсэн чинь гайгүй гайгүй гээд нэг их юм ярихгүй болохоор нь шалгаагаад байлгүй орхисон юм. Тэр үед бол зодуулаад л хавдсан байх гэж бодож байна миний мэдэхээр бол ингэж нэг гар хүрсэн талаар нь мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/ Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би эхнэртэйгээ тухайн үед яагаад маргалдсанаа бол сайн мэдэхгүй байна хоёр дахь шил архинаас ганц нэг татаж байгаад тасарсан юм шиг байна. Харин хүмүүс явсны дараа эхнэрийгээ зодсоноо санахгүй байна. Эхнэр болохоор өөрөө надад тэгж хэлээд байгаа юм. Намайг бас хацар орчимд маажсан байсан. Яагаад маажсаныг би мэдэхгүй юмаа, эхнэр хэдэн цагт гэрээсээ гараад явсныг мэдэхгүй, сэрээд харахад 04 өнгөрч байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/ Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 552 дугаартай: ...****************биед нэмэлтээр баруун хацар ясанд цууралт, баруун ухархайн хананд хугаралт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг болсон 2019 оны 7 дугаар сард үүсгэгдсэн байх боломжтой. ****************биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/ Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/ Хохирогч ****************нь шүүгдэгч ****************сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-р тал/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. |
| 4 |
| Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд шүүгдэгч ****************нь 2019 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 46-03 тоотод хохироогч ****************нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр батлагдсан. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь хохирогч ****************эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ****************гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. |
| 5 |
| Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******дгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч ****************гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч О.Очирваанийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгч ****************нь шүүхэд "....шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй...." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Эрүүгийн 1938007460465 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| 6 |
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| М.ЭРДЭНЭ-ОЧИР |