| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0162/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/188 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0162/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П-гийн Б-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003330205 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “У” ХХК-д машинист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Өрлөгүүд овогт П-гийн Б- /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч П.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Хүслийн хотхоны ******* тоотод хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Н.П-ыг эхнэртээ агсан тавилаа хэмээн маргалдаж улмаар аягаар толгойн тус газарт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б- нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, ... тоотод Н.П-ын толгойн тус газарт нь аягаар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.П-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Түргэний эмч ирээд Эрдэнэчимэгт эмчилгээ хийж байх үед Б- над руу “чи яагаад найз хүүхэндээ агсан тавиад байгаа юм бэ” гэж хэлээд миний толгой руу сэнжтэй аягаар нэг удаа цохиход миний толгой хагарч цус гарсан. Түргэний эмч миний толгойд боолт хийгээд эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,
Гэрч Б.Э-ийн “... чи яасан өөдгүй залуу вэ, чамаас болоод эхнэр чинь ийм байдалд ороод байж байна” гэж маргалдаж байгаад П-ыг Б- толгой руу нь аягаар цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,
Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн “...Н.П-ын биед тархи доргилт, хуйхны шархны сорвинууд тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт хавтаст хэргийн 17/,
Шүүгдэгч П.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.П- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД