| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0882/И |
| Дугаар | 840 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 840
| 2017 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2017/00840 | Төв аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар баг, Өгөөмөр багт оршин суух Алаг адуун овогт Цэрэндуламын Хажидсүрэн /ИК88092803/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Лүн сум, 2 дугаар баг, Өгөөмөр гэх газар оршин суух Аатынхан овогт Цогтгэрэлийн Нямгэрэл /ПЖ89060714/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ц.Нямгэрэлтэй 2011 онд гэр бүл болж, 3 хүүхэдтэй болсон. Эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж, агсам согтуу тавьж гэр бүлийн тайван байдал алдагдсан тул Ц.Нямгэрэлээс гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нь хариуцагч Ц.Нямгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Ц.Хажидсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь: Ц.Нямгэрэл нь өнөөдрөөс эхлэн архи, тамхи хэрэглэхгүй, хүүхдүүдээ сайн халамжилж, орон гэрээ өөд нь татаж явна, дахиж гадуур тэнэхгүй, гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хуулинд заасан эрх үүрэгтэйгээ танилцлаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар Ц.Хажидсүрэнгийн нэхэмжлэлтэй, Ц.Нямгэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ц.Хажидсүрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР