Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/343

 

             

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Од

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогч Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б-хүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-хүүд холбогдох эрүүгийн 1821003030260 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ээж, эгч, 3 дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн хураан улсын орлого болгож, 3 жил 7 сарын хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай магадлалаар 3 жил 7 сарын хорих ялаас чөлөөлөгдөж байсан, бие эрүүл гэх, ... регистрийн дугаартай, Ц овогт Б.

Шүүгдэгч Б-хүү нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ...тоотод хохирогч Б-д хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б-хүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 5 дугаар сарын 1-нд ажлаасаа бууж ирсэн. Улмаар 5 дугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гараад явж байгаад хохирогч Б-ийн нөхөртэй таарахад намайг орой манайх руу очоорой гэсэн учраас орой нь гэр рүү нь очсон юм. Би мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа бөгөөд би Б-тай унтаж, хэвтсэн юм байхгүй, унтаж амжаагүй. Шалдан байж байгаад нөхөрт нь баригдсан. Энэ хэрэг нь хохирогчийн мэдүүлгээр явдаг болохоор хүлээхээс өөр аргагүй болчихоод байна” гэв.

Хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б-хүү манайх руу ирье гэтэл би ирүүлээд хэрэггүй гэж нөхөртэй хэлсэн боловч намай нөхөр баар сав нь хаасан манайх руу ирнэ гэж байгаа байх гэсэн. Миний бие өвдөөд байна, чи битгий хаалгаа тавиарай гэж нөхөртэй хэлсэн. Б хаалгаа тавихгүй ээ гэсэн боловч 12 болох гэж байхад хаалга нүдээд байсан учраас Бөөрийн эрхгүй босч хаалга тавьсан. Гаднаас Б-хүү, З гэх залууг хамт дагуулж орж ирсэн ба “Охь” гэдэг архи, ундаатай аваад орж ирсэн. Би тухай үед орон дээр хүйтэн жин тавиулаад хэвтэж байсан. Би нөхөртөө битгий архи уугаарай гэсэн боловч миний үгэнд оролгүй архинаас нь уусан. Дахиж архинд явна гээд Б-хүү Баагий ахаа дахиад нэг шил юм уучихъя та яваад ир гэсэн. Би Б-д миний бие муу байна архинд битгий яваарай гэж Б-ээс зөндөө гуйсан боловч Б-хүү дахин дахин гуйсаар байгаад явуулсан. Би Б-хүү, З гэх 2-ыг байхад түргэн дуудсан. Б-хүү архинд айл зааж өгч явуулсан. Б утасдаад архи авах айл нь хаалгаа тавихгүй байна гэж ярьсан. Б-хүү сайн тогшо гэж ярьж байсан. Тэгээд над руу ирснээ таны хаана, юу, өвдөөд байгаа юм бэ? гэхээр  нь миний бөөр, нуруу өвдөөд халуураад байна хоолой өвдөөд, ханиад ихтэй байгаа гэж хэлсэн. Гэтэл Б залгаад Б-хүүтэй яриад архи авах газар олдохгүй байна гэж хэлэхэд Б-хүү 24-ийн дэлгүүр, Силикат  яв гээд гэрээс нь холдуулаад байсан. Би нөхөр рүү гээ залган чи хүрээд ир гэж уурласан. Б-хүү над руу ирээд би таньтай унтмаар байна гэсэн. Би чи юу яриад байгаа юм бэ би хүнтэй унтах сонирхол алга, миний бие өвдөөд байна. Юун сонин юм яриад байгаа юм бэ гэж уурласан. Гэтэл над руу ирээд өмдийг минь тайлах гэж оролдсон би чадлынхаа хэрээр эсэргүүцсэн. Б-хүүгийн утас нь дахиад дуугарсан. Гал тогоо руу өмдөө хагас тайлсан байдалтай утас руугаа явсан. Архиа аваад ир гэж ярьж байсан. Би босоод хувцасаа өмсөх гэтэл Б-хүү би чамтай өнөө шөнө унтаж байж санаа амарна. Би өөртэй чинь эртнээс бэлгийн харьцаанд оръё гэж бодож байсан гээд дахиад дараад авсан. Дотуур хувцасыг минь урсан. Миний дээр гарахдаа яагаад орохгүй байна, танай нөхрийнх чинь вазелинтай хэрнээ ордог байж, минийх яахаараа ордоггүйн гээд дээр дарчихаад босохгүй байсан. Надад ямар ч тамир тэнхээ байгаагүй. Энэ хүн надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд удалгүй нөхөр гаднаас орж ирсэн. Б-хүү хурдан босоод шкапны хажуу талын сандал дээр суусан. Нөхөр орж ирээд зодоон зохион болсон. Би гараад гүйсэн. Б-хүү намайг хүчиндсэн гэв.

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би З-той цуг гэр рүүгээ хариад хашаа руугаа ортол байшингийн цонхоор Б-хүү нүцгэн манай эхнэрийн дээр нь хэвтээд хөдөлж байгаа нь харагдсан... Тэгээд би уурлаад гэр рүү ортол Б-хүү миний өөдөөс нүцгэн босоод ирсэн. Би Б-хүүг цохих гээд далайтал миний гарыг маань мушгиад намайг боож орон дээр унагаасан. Тэр үед манай эхнэр орон дээр хөнжлөөрөө биеэ халхлаад сууж байсан ба би эхнэрийнхээ хөнжлийг татаж харахад эхнэр маань доогуураа нүцгэн байсан ба дотуур өмд нь нэг хөлөнд нь углаатай байсан. ...би өмнө нь Б-хүү, З-р нартай архи уугаад сууж байхдаа тамхи их татаж байсан учраас байшингийнхаа зүүн талын цонхны салхивчийг онгойлгоод хөшгөө хагас нээгээд орхисон байсан. ...Намайг цонхоор харахад манай эхнэрийн гарыг нь зөрүүлээд толгойных нь дээр тавиад Б-хүү гараараа дарчихсан хөлийг нь гараараа гогцоодоод дээш нь хөшчихсөн байдалтай байсан болохоор манай эхнэр ямар нэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй байх. Ер нь Б-хүүгийн хувьд том биетэй, манай эхнэрийн хувьд жижиг биетэй Б-хүүг яагаад ч эсэргүүцэж чадахгүй. ...би З-ын хамт гэрээсээ гараад алхаж яваад Ялалт хорооллын засмал салдагийн хойно байдаг шөнө архи зардаг дэлгүүрт очиж хаалгыг нь нилээн удаа цохиж зогссон ба Б-хүүд “Энэ дэлгүүр чинь хаалгаа тайлахгүй байна” гэж утсаар ярьж хэлсэн. Тэр дэлгүүрийн гадаа ойролцоогоор 20 орчим минут болсон байх. Тэгээд гэр рүүгээ буцаж явсан. Энэ хугацаанд ирж очихтойгоо нийлээд 40-50 минут болсон байх. ...Би Зын хамт такси бариагүй дандаа алхаж явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 98-99/

Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 343 тоот дүгнэлтэд: “1. Б-ийн биед баруун өгзөгний цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний хонхорын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Б-д нь ийлдэс судлал, ХДХВ-ийн илрүүлэг, нян судлалын шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй” гэжээ /хх-ийн 41/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05ы өдрийн 5253 тоот дүгнэлтэд: "1.Шинжилгээнд ирүүлсэн Б  28 /эм умайн арын хүнхрээ гэж хаягласан хөвөр бамбар дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. 2. Б 28/ эм умайн хүзүү, анус гэж хаягласан хөвөн бамбар 2 ширхэг, Сарангэрэл Б 28/ эм умайн хүзүү, умайн арын хүнхрээ, анус гэж хаягласан шилэн наалдац 3 ширхэг, ногоон өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. 3. Б-хүү 25 /эр .... гэж хаягласан хатаасан цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна. 4. Сарангэрл Б 28/ эм умайн хүзүү гэж хаягласан хөвөн бамбар дээр илэрсэн эр бэлгийн эсийн тоо хэмжээ ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна” гэжээ. /хх-ийн 48-49/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

-Хохирогч Б-ийнмэдүүлэг /хх-ийн 17-23/

      -Гэрч .... мэдүүлэг /хх-ийн 36/

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 83-86/

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-95/

-Гэрч ....мэдүүлэг /хх-ийн 33-35,100/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б-хүүнь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ...тоотод хохирогч Б-ийнхүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Б-хүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 05 дугаар сарын 01-ний өглөө Дорнод аймагт ирсэн. ...хуурай дүү болох Зтай уулзаад гадуур явж байгаад дараа нь салаад орой дахин уулзаж манай гэрт очоод нэг жил Соёрхол нэртэй архи уусан. Тухайн архиа ууж дуусаад Мустанг нэртэй бааранд орж нэг, нэг шил пиво уучихаад баар хаахаар нь гарч яваад Ялалт хороололд байдаг дэлгүүрээс Охь нэртэй архи нэг шил, тамхи, ундаа аваад Бахын гэрт очсон. Б ахын гэрт очихоосоо өмнө утсаар танай гэрт очлоо шүү гэхэд хүрээд гэсэн учраас З бид хоёр хамт очсон юм. ...Б эгч орондоо орчихсон хэвтэж байсан ба Б, З бид гурав юм ярингаа авчирсан нэг шил архиа хувааж уусан. Улмаар авчирсан архи дууссан бөгөөд бид нар хоорондоо ярилцаад дахин нэг шил архи уухаар тохиролцоод Б, З хоёр гадагшаа архинд явсан. ...тэр хоёрыг явсны дараа газар дэвссэн гудсан дээр унтах гээд цамц болон гутлаа тайлаад өмднийхөө түрийг дээш нь шуугаад хэвтсэн. ... Бах гаднаас орж ирээд уурлаад над руу дайрсан. Улмаар би өмдөө татаж өмстөл Б ах намайг заамдаад цохиж газар унагаасан. ...Тухайн үед Б орондоо дээгүүрээ майктай, доогуураа өмдтэйгээ байсан ба миний хувьд өмдтэйгээ Б эгчийн хажуугаар орж хэвтсэн бөгөөд өмдөө хагас тайлаад хэвтэж байсан юм. ... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, түүнийг давхар нотолсон хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр, З гэх залуугийн хамт гарч бие засаад ирье гэхээр нь би нөхөртөө уурлаад “чи тэнэг хүн хуурч байгаа юм шиг чи гараад архинд л явах гэж байгаа биз дээ” гээд уурлахад Б-хүү намайг “та юун сүртэй юм бэ? тийм үхлүүт өвчин хүрсэн юм уу, тийм бол үхээч” гээд намайг хэлэхээр нь би Б-хүүг загнаад “та нар өмнө нь манайхаар өчнөөн орж ирж архи уудаг биз дээ? та нарын архиддаг газар биш гадаа гараад архиа уухгүй юу, миний бие өвдөөд тавгүй байна” гэж хэлээд байхад гээд Б-хүүтэй маргалдсан. Тэгэхэд Б-хүү Б-ээсахаа ганц шил архи уугаад дүү нь амарлаа гээд гуйгаад байсан болохоор манай нөхөр З гэх залуугийн хамт гадагшаа архинд явсан. Манай нөхрийг гараад явсаны дараа ...Б-хүү “би ер нь өнөө шөнө чамайг шаахгүй бол миний нойр хүрэхгүй байна” гэж хэлэнгүүт нь “чи юу яриад байгаа юм бэ”...гэж хэлэхэд Б-хүү над руу шууд дайраад миний унтлаганы өмдийг тайлах гэж надтай их тэмцэлдсэн ба би өөрийнхөө биеийг хамгаалахын тулд Б-хүүтэй их тэмцэлдсэн боловч Б-хүүг дийлэхгүй байсан ба миний бие муу байсан учир ямар ч тамир тэнхээ байхгүй байсан. Улмаар Б-хүү миний дээрээс дарж хэвтээд хөл гарыг маань нугалж хөшиж байгаад миний өмд турсикийг маань тайлж бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гээд байхаар нь би ноцолдоод хийлгээгүй юм гэтэл Б-хүү “чи яачихсан алтай юм, онгон юм уу нөхрийнх чинь вазелинтай байж ордог биз дээ минийх яахаараа ордоггүй юм” гэх зэргээр намайг элдвээр хэлсэн. ...Би Б-хүүг утсаар ярьж байх хооронд нь би турсик, өмдөө өмсөж байтал Б-хүү чи яасан их хувцсаа өмсдөг юм гээд миний өмдийг тайлаад турсикийг маань ураад гарынхаа хурууг миний бэлэг эрхтэн рүү хийж нааш цааш нь хөдөлгөөд байсан. Тэгж байгаад намайг өргөөд доош нь харуулаад би одоо араас чинь хийнэ, би тавьж байж л чамаас сална, тавьж таашаал авахаас нааш чамаас би болихгүй гээд бөгсөн дээр алгадаад байхаар нь би эсэргүүцэл үзүүлээд дийлэхгүй байсан. Тэгэхэд Б-хүү намайг зүгээр бай гичий, янхан минь би чамтай унтаж л таараа гээд миний дээрээс  бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хөл гарыг маань барьж байгаад хүчээр оруулахдаа гарыг маань дээш нь дараад хөлийг маань нугалж хөшиж дээш нь болгоод 2-3 минут орчим хөдөлсөн байх тэгтэл хаалга дуугараад манай нөхөр ороод ирэхэд Б-хүү бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтнээс сугалаад миний дээрээс босоод ширээний хажуу талын сандал дээр шав шалдан суусан. Манай нөхөр орж ирээд Б-хүүд уурлаад чи яаж байгаа юм яаж намайг доромжилж байна гээд уурлаад Б-хүүтэй маргалдаж байх хооронд нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гараад гүйсэн. ...Миний хувьд М.Б-хүүд хүчиндүүлж сэтгэл санаагаар болон гэр бүлийнхээ амьдралаас салсандаа би гомдолтой байгаа учир надад Б-хүүд энэ хийсэн хэргийнх нь төлөө хуулийн дагуу арга хэмжээг нь авахуулмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-23, 96-97/, гэрч Б өгсөн: “...Би З-той цуг гэр рүүгээ хариад хашаа руугаа ортол байшингийн цонхоор Б-хүү нүцгэн манай эхнэрийн дээр нь хэвтээд хөдөлж байгаа нь харагдсан... Тэгээд би уурлаад гэр рүү ортол Б-хүү миний өөдөөс нүцгэн босоод ирсэн. Би Б-хүүг цохих гээд далайтал миний гарыг маань мушгиад намайг боож орон дээр унагаасан. Тэр үед манай эхнэр орон дээр хөнжлөөрөө биеэ халхлаад сууж байсан ба би эхнэрийнхээ хөнжлийг татаж харахад эхнэр маань доогуураа нүцгэн байсан ба дотуур өмд нь нэг хөлөнд нь углаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 343 тоот дүгнэлт /хх-ийн 41/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б-ийн “биед баруун өгзөгний цус хуралт, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний хонхорын цус хуралт гэмтэл” /хохирол/ нь шүүгдэгч Б-хүү хохирогчийн дээрээс дарж хэвтээд гар, хөлийг нь нугалж хөшиж байгаад өмд, турсикийг нь тайлж бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтэн рүү хийж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.Б-хүүд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б-хүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-хүүд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч Бнь шүүгдэгч М.Б-хүүгээс гэм хорын хохирол /төлбөр/ нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хохирогч Б-ийн1 /нэг/ ширхэг ногоон өнгийн торон турсикийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Б-хүүгийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Ц овогт Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-хүүд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн 1821003030260 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний  эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг ногоон өнгийн торон турсикийг устгаж, бичгийн баримтаар ирсэн шүүгдэгчийн ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР