Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0195/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                               *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Төгсбаяр,

Шүүгдэгч                                                       *******  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай  ирүүлсэн Маам овгийн Төмөрбаатарын Энхтөрт холбогдох 2139001790199   дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн  хамт, Сүхбаатар аймгийн Баруун урт сум 1 дүгээр баг боловсрол хорооллын 525 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Маам овгийн Төмөрбаатарын Энхтөр РД: ЛЛ75071876;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн  сумын 3 дугаар багийн нутаг, Чандганы тал гэх газар 62-91 СҮЭ улсын дугаартай ногоон өнгийн Ssangyong istana маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд ололцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож М.Ууганцэцэгийн биед хүзүүний 7, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хөнгөн хохирол учруулсан, бага насны Э.Бат-Эрдэний биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, ууц нурууны зулгаралт гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.Хохирогч М.Ууганцэцэгийн “... Ингээд бид Улаанбаатар хотоос 15 цаг өнгөрч байхад гарахад зам их түгжрэлтэй байсан тул бид Цэнхэрмандал суманд гэгээ тасрах үед ирсэн. Ингээд Цэнхэрмандал суманд хоол цай идчихээд хөдөлцгөөсөн. Ингээд Цэнхэрмандал сумаас хөдлөөд  явж байхдаа би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Ингээд унтаад явж байтал гэнэт л тас буугаад явахад нь сэрэхэд бид машинтайгаа замын хажуу руу онхолдчихсон Би тухайн үед бид урагшаа зам руу харсан байрлалтай явж байсан. Харин осолд орохын өмнө нь бол би унтаж явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

2.Гэрч Х.Ганболдын: “...Ингээд бид Улаанбаатар хотоос Цэнхэрмандал суманд гэгээ тасрах үед ирж хоол цай идчихээд цааш явцгаасан юм. Ингээд Цэнхэрмандал сумаас хөдлөөд  явж байхдаа би ядраад унтчихсан байсан. Ингээд гэнэт тас няс болоход бидний сууж явсан машин замын хажуу руу онхолдчихсон байсан. Тухайн үед надад мэдэгдэхээр болон ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Харин манай бэрийн толгойн дух хэсгээс их хэмжээгээр цус гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р хуудас/,

3.Гэрч Н.Туяацэцэгийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг руу буцсан. Ингээд бид замаараа Цэнхэрмандал сум дээр саатаж хоол унд идээд цааш явсан. Ингээд би Цэнхэрмандал сумаас хөдлөөд удалгүй унтчихсан байсан. Намайг унтахад хажууд явсан Ууганцэцэг, Ганболд нар нь унтаж байгаа байсан. Тэгсэн гэнэт л тас түс гээд,  мөн хүмүүс бахирлалдах нь сэрэхэд бидний машин хажуугаараа осолдож уначихсан. Ингээд бид машинаас гарцгаахад Ууганцэцэгийн толгой хагарч цус гарсан байдалтай, манай хүү Бат-Эрдэнэ нь хөдөлж чадахгүй уйлсан байдалтай, Энхтөр болон Ганболд ах 2  гайгүй байсан. Харин миний бие бага зэрэг хөндүүртэй ч хөмсөгний дээд хэсэгт сэтэрснээс өөр ямар нэгэн учирсан гэмтэл шарх байгаагүй. Нөхөр болон хүүхдээсээ сонсоход 2 машин гэрлээ шилжүүлэхгүй зөрсөн, зөрж өнгөрөх үед нь жолооч талаас үхэр гарч ирсэн, тэгээд тэр үхрийг дайрахгүй жолоогоо мушгиад уначихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38-р хуудас/

4.Яллагдагч*******ийн “... Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явсан юм. Ингээд замд явж байгаад Замчдын овоо гэх газарт зогсож бие засчхаад нурууны чилээг гаргаж хэсэг хугацаанд гадаа зогссон. Ингээд би цааш явж байтал Чандаганы уурхайн харалдаа явж байхад өмнөөс 2 машин ирэхэд нь би гэрлээ ойр дээрээ тавиад зөрсөн. Харин тэр 2  машин гэрлээ шилжүүлээгүй нүд гялбуулаад л хажуугаар өнгөрсөн. Ингээд тэр 2  автомашин гэрлээ шилжүүлэхгүй өнгөрөхөд нь би буцаж гэрлээ хол дээр тавихад баруун гар талаас маань гэнэт үхэр гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр үхрийг хараад сандарч дайрахгүй хажуугаар нь өнгөрөх гэж жолоогоо баруун гар тал руугаа дарахад хажуу баруун тал руугаа миний жолоодож явсан машин маань онхолдчихсон. Би тухайн үед сандраад зогсоох арга хэмжээ аваагүй. Миний хариуцлагагүй байдлаас болж л энэ осол гарсан. Тэр үхрийг харсан даруйдаа зогсоох үйлдэл юм уу тойрч гарах үйлдээ зөв хийсэн бол энэ аваар гарахгүй байх байсан. Намайг гэрэл шилжүүлэх үед л гэнэт л үхэр гараад ирсэн. Тэгээд л би сандраад хажуу тал руугаа дараад замын хажуу хэсэг рүү онхолдсон. Би тухайн үед тормосоо дарсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан машиныхаа арааг салгаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43-р хуудас/

5.2021 оны 06 сарын 06-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8-р хуудас,

6.Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, /хх-ийн 9-р хуудас

7.Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 10-р хуудас

8.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаартай:  “...Э.Бат-Эрдэний биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, ууц нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, ууц нурууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас

9.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 281 дугаартай:  “...М.Ууганцэцэгийн биед хүзүүний 7, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх хүзүүний 7, сээрний 1-р нугаламын арын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 108-111-р хуудас

10. 2021 оны 06 сарын 27-ны өдрийн мөрдөгчийн ”... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн жолооч******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус ус зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон байна...” гэх магадлагаа  /хх-ийн 113-115-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илрэн гардаг. 

 

            Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 06 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн  сумын 3 дугаар багийн нутаг, Чандганы тал гэх газар 62-91 СҮЭ улсын дугаартай ногоон өнгийн Ssangyong istana маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд ололцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож М.Ууганцэцэгийн биед хүзүүний 7, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтэл буюу хүндэвтэр, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хөнгөн хохирол учруулсан, бага насны Э.Бат-Эрдэний биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, ууц нурууны зулгаралт гэмтэл үүсгэж хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           

            1.Хохирогч М.Ууганцэцэгийн “... Ингээд бид Улаанбаатар хотоос 15 цаг өнгөрч байхад гарахад зам их түгжрэлтэй байсан тул бид Цэнхэрмандал суманд гэгээ тасрах үед ирсэн. Ингээд Цэнхэрмандал суманд хоол цай идчихээд хөдөлцгөөсөн. Ингээд Цэнхэрмандал сумаас хөдлөөд  явж байхдаа би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. Ингээд унтаад явж байтал гэнэт л тас буугаад явахад нь сэрэхэд бид машинтайгаа замын хажуу руу онхолдчихсон Би тухайн үед бид урагшаа зам руу харсан байрлалтай явж байсан. Харин осолд орохын өмнө нь бол би унтаж явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

2.Гэрч Х.Ганболдын: “...Ингээд бид Улаанбаатар хотоос Цэнхэрмандал суманд гэгээ тасрах үед ирж хоол цай идчихээд цааш явцгаасан юм. Ингээд Цэнхэрмандал сумаас хөдлөөд  явж байхдаа би ядраад унтчихсан байсан. Ингээд гэнэт тас няс болоход бидний сууж явсан машин замын хажуу руу онхолдчихсон байсан. Тухайн үед надад мэдэгдэхээр болон ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан. Харин манай бэрийн толгойн дух хэсгээс их хэмжээгээр цус гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р хуудас/

3.Гэрч Н.Туяацэцэгийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймаг руу буцсан. Ингээд бид замаараа Цэнхэрмандал сум дээр саатаж хоол унд идээд цааш явсан. Ингээд би Цэнхэрмандал сумаас хөдлөөд удалгүй унтчихсан байсан. Намайг унтахад хажууд явсан Ууганцэцэг, Ганболд нар нь унтаж байгаа байсан. Тэгсэн гэнэт л тас түс гээд,  мөн хүмүүс бахирхаар  нь сэрэхэд бидний машин хажуугаараа осолдож уначихсан. Ингээд бид машинаас гарцгаахад Ууганцэцэгийн толгой хагарч цус гарсан байдалтай, манай хүү Бат-Эрдэнэ нь хөдөлж чадахгүй уйлсан байдалтай, Энхтөр болон Ганболд ах 2  гайгүй байсан. Харин миний бие бага зэрэг хөндүүртэй ч хөмсөгний дээд хэсэгт сэтэрснээс өөр ямар нэгэн учирсан гэмтэл шарх байгаагүй. Нөхөр болон хүүхдээсээ сонсоход 2 машин гэрлээ шилжүүлэхгүй зөрсөн, зөрж өнгөрөх үед нь жолооч талаас үхэр гарч ирсэн, тэгээд тэр үхрийг дайрахгүй жолоогоо мушгиад уначихсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38-р хуудас/

4.Яллагдагч*******ийн “... Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явсан юм. Ингээд замд явж байгаад Замчдын овоо гэх газарт зогсож бие засчхаад нурууны чилээг гаргаж хэсэг хугацаанд гадаа зогссон. Ингээд би цааш явж байтал Чандаганы уурхайн харалдаа явж байхад өмнөөс 2 машин ирэхэд нь би гэрлээ ойр дээрээ тавиад зөрсөн. Харин тэр 2  машин гэрлээ шилжүүлээгүй нүд гялбуулаад л хажуугаар өнгөрсөн. Ингээд тэр 2  автомашин гэрлээ шилжүүлэхгүй өнгөрөхөд нь би буцаж гэрлээ хол дээр тавихад баруун гар талаас маань гэнэт үхэр гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр үхрийг хараад сандарч дайрахгүй хажуугаар нь өнгөрөх гэж жолоогоо баруун гар тал руугаа дарахад хажуу баруун тал руугаа миний жолоодож явсан машин маань онхолдчихсон. Би тухайн үед сандраад зогсоох арга хэмжээ аваагүй. Миний хариуцлагагүй байдлаас болж л энэ осол гарсан. Тэр үхрийг харсан даруйдаа зогсоох үйлдэл юм уу тойрч гарах үйлдээ зөв хийсэн бол энэ аваар гарахгүй байх байсан. Намайг гэрэл шилжүүлэх үед л гэнэт л үхэр гараад ирсэн. Тэгээд л би сандраад хажуу тал руугаа дараад замын хажуу хэсэг рүү онхолдсон. Би тухайн үед тормосоо дарсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан машиныхаа арааг салгаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-43-р хуудас/

5.2021 оны 06 сарын 06-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-8-р хуудас

6.Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт, /хх-ийн 9-р хуудас

7.Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 10-р хуудас

8.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 280 дугаартай:  “...Э.Бат-Эрдэний биед зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, ууц нурууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, ууц нурууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас

9.Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 281 дугаартай:  “...М.Ууганцэцэгийн биед хүзүүний 7, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх хүзүүний 7, сээрний 1-р нугалмын арын сэртэнгийн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, дух, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 108-111-р хуудас

 

            10. 2021 оны 06 сарын 27-ны өдрийн мөрдөгчийн ”... Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн жолооч******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус ус зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон байна...” гэх магадлагаа  /хх-ийн 113-115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Иймд шүүгдэгч******* уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.  

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ууганцэцэг, насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэний нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасангийн “...Эрүүгийн 2139001790199 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнэ нь уг  хэргийн талаар ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул Э.Бат-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасан би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт хх-ийн 177 хуудас. Хохирогч М.Ууганцэцэгийн “...Миний бие******* жолоочтой Улаанбаатар хотоос ирж явах замд осолд орсон, хүзүүний сэртэн хугарч духны арьс ярагдсан байсан. Хэнтий аймгийн эмнэлэгт 3 хоног хэвтээд Сүхбаатар аймаг руу шилжиж хэвтсэн, биеийн байдал гайгүй болсон. Энхтөрийн гэр бүлийн хүн Улаанбаатар хот руу авч явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч зураг авахуулсан. Биед онц хүнд бэртэл гэмтэл байхгүй гэж оношлогдсон тул Энхтөр жолоочийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү? Надад гомдол байхгүй гэх хүсэлт хх-ийн 177 хуудас, Хохирогч М.Ууганцэцэг нь “ Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг тээврийн хэрэгслийн жолооч нь надад хийгдэж байгаа эмчилгээний бүхий л зардлыг дааж байгаа, цаашид ч даана гэсэн, Тийм учир гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй /хх-ийн 15 хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч*******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ийг   автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 600  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 3  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ