Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00835

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00835

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Аргалант сум, 1 дүгээр баг, Аргалын уул, аргал 2 гудамж, 7 тоотод оршин суух Баасанжавын Юмжаад холбогдох, 

126 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 07 сарын 04 өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -“Б.Юмжмаа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 07 сарын 01-ний өдөр дараа төлбөрт Postpaid ВС-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган гэрээ байгуулж 90082073 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Юмжмаа нь гэрээний үүргээ үл биелүүлж 90082073 дугаарын 2015 оны 08 сарын байдлаарх төлбөр 122 989 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Юмжмаад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй байна. Иймд Б.Юмжмаагаас төлбөрийн үлдэгдэл болох 122 989 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасч үлдэгдэл 122 989 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 126 989 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “-Иргэн Б.Юмжаад холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 126 989 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. “Скайтел” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 126 989 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Б.Юмжаад холбогдуулж, 126 989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Юмжаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд 126 989 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Юмжаад холбогдох иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Б.Юмжаагаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 126 989 төгрөгийг хариуцагч Б.Юмжаа биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн 50 хувь болох 2 225 төгрөгийг улсын төсвөөс, 2 225 төгрөгийг хариуцагч Б.Юмжаагаас гаргуулж нийт 4 550 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-нд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                               Л.МӨНХЦЭЦЭГ