Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00834

 

 

 

 

 

 

    2017 оны 07 сарын 27 өдөр

             Дугаар 151/ШШ2017/00

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг би, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел Плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, номт хөгжил, 14 дүгээр байр, 1 тоотод оршин суух Э.Энхтуулд холбогдох,

гэрээний төлбөр 842 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 7 сарын 5-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Э.Энхтуул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ –Энхбаатарын Энхтуул миний бие нь “Скайтел” ХХК-иас 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 91954545 дугаарыг худалдаж авсан. Одоо “Скайтел” ХХК-иас нэхэмжлээд байгаа 842,110 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг 842 110 төгрөгийг 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 01 сарыг хүртэл 100,000 төгрөгөөр, 2-3 сард 80 000 төгрөгөөр, 4 сард 82 110 төгрөг гэсэн хувиараар төлөх болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ -Хариуцагч Э.Энхтуулын тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 842 110 төгрөгийг хариуцагч Э.Энхтуул нь 2018 оны 4 сарын дотор төлнө гэснийг манай байгууллага зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь,  хариуцагч Э.Энхтуулаас гэрээний төлбөр 842 110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Энхтуул нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж буй гэрээний төлбөр 842 110 төгрөгийг сар бүр төлөлт хийж  2018 оны 4 сар гэхэд төлж барагдуулна гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 24 761 төгрөгийн 50 хувь болох 12 380 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 12 380 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Энхтуулаас 12 380 төгрөгийг гаргуулж нийт 24 761 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний төлбөр 842 110 төгрөгийг хариуцагч Э.Энхтуул төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 24 761 төгрөгийн 50 хувь болох 12 380 төгрөгийг төрийн санд үлдээж, үлдэх 50 хувь буюу 12 380 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, мөн хариуцагч Э.Энхтуулаас 12 380 төгрөгийг гаргуулж нийт 24 761 төгрөгийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Л.МӨНХЦЭЦЭГ