Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00845

Төв аймаг

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 2-р баг, Дуут хуримт гэх газар оршин суух Ёндон овогт Ишдоржийн Рагчаадулам /НЛ67071568/-ын

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлдөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга С.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Рагчаадулам нь 1967 онд төрсөн. Бага сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд хоньчин, саальчнаар ажилд орж, тэндээ тасралтгүй 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тэтгэвэртээ гарах гэтэл түүний анх ажилд орсон тушаал, ажлаас  чөлөөлсөн тушаал зэрэг нь өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс шүүхэд хандах болсон. Иймд цуглуулсан нотлох баримтуудыг минь үндэслэн И.Рагчаадуламын Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй хоньчин, саальчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Рагчаадулам ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           

И.Рагчаадулам 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд хоньчин, саальчнаар ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:

- Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2-р багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 132 дугаар тодорхойлолтод “... И.Рагчаадулам 1981 оноос эцэг, эхийн хамт мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1989 онд Д.Чулуунбаатартай гэр бүл болж одоог хүртэл мал маллаж байгаа ...” гэх бичилт,

 

- Төв аймгийн Дэлгэрхаан сумын архивын 2017 оны 06 сарын 27-ны өдрийн №10 дугаартай 70-р данснаас түүвэрлэсэн цалингийн түүвэрт ... И.Рагчаадуламын 1982-1989 онуудын цалин хөлсний бичилт,

  

-Хамт ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг

бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

             И.Рагчаадуламын хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. 

 

             Иймд дээрх бичгийн нотлох баримтуудаар И.Рагчаадулам нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ёндон овогт Ишдоржийн Рагчаадулам /НЛ67071568/-н Төв аймгийн Дэлгэрхаан сумын “Залуучуудын хөгжил” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Рагчаадуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР