| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0155/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/201 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | БЭнхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
хохирогчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
хохирогч Г.*******,
гэрч О.*******, А.*******,
шинжээч Ц.
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000660081 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-нд ерөнхий менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ үргэлжилсэн үйлдлээр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний захирал Г.*******ээс 2015 онд 11 сард 16.500.000 төгрөгийн үнэтэй улсын дугаартай Тоёота рав-4 маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 36.000.000 төгрөгийн үнэтэй 200.000 ширхэг тоосго, 2016 оны 11 дүгээр сарын 28-нд бэлэн 500.000 төгрөг зэрэг нийт 53.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний захирал Г.*******ээс тус компаний эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг хавтангаар бартер хийж авъя гэж 2015 оны 11 сард, мөн 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нэг бүр нь 120 төгрөгний үнэ бүхий 24.000.000 төгрөгийн 200.000 ширхэг тоосгыг 7000 ширхэгээр 24, 8000 ширхэгээр 4 удаа зарлагадуулах, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ийн ажлын хөлс 500.000 төгрөгийг аваачиж өгнө гэх зэргээр авч өнөөдрийг хүртэл 2-3 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй хохироосон үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн: “Иргэн Г.******* бид хоёр плита, тоосго зэрэг барилгын материалаар бартер хийж, машин өгөх бизнесийн харилцаа байсан. Хохирогчид мөнгийг цалин буухаар өгнө гэж хэлсэн боловч цалин буухгүй явсаар хохирогч гомдол гаргасан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******ийн өгсөн: “Шүүгдэгч бид хоёрын үл ойлголцлын үндсэн дээр ийм асуудал болчихлоо. Шүүгдэгч бид хоёр эвлэрч, би хохирлоо барагдуулж авсан. Шүүгдэгч залуу хүн алдаж, онох алийг тэр гэхэв. Шүүгдэгч муу хүн биш гэдгийг би мэдэж байна. Өөр хүмүүстэй нийлж ийм үйлдэл хийсэн. Би хамт хийсэн хүмүүсээ ил гаргаач гэж хэлэхэд шүүгдэгч би ганцаараа хийсэн гээд нуугаад байгаа юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.ийн өгсөн: “Цагдаагаас тухайн оны 09 дүгээр сард тоосгоны зах зээлийн үнэ хэд байсан эсэх гэсэн асуулт ирсний дагуу хариулсан. Талууд хоорондоо ямар хэлцлээр хийсэн бэ гэсэн асуулт тавигдаагүй. Өнөөдөр Налайх дүүрэгт ердийн улаан тоосгоны үнэ ханшийн мэдээлэл манай байгууллагын мэдээллийн санд 2008 оноос хойш он, сар, өдөр болгоноор байдаг тул тухайн компаниас дахин тодруулах шаардлагагүй байсан. Санхүүгийн баримт бичгийг аудитын байгууллага шалгадаг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг огт шалгах шаардлагагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд мэдээллийн санд үндэслэн хийнэ гэж заасан тул үүндээр үндэслэж дүгнэлтийг гаргасан. Дүгнэлт гаргах тухай мөрдөгчийн тогтоол тодорхой асуулттай ирдэг. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол тайлбар гаргана уу гэсэн асуулт байдаг. Мөрдөн байцаагч хавтаст хэрэгтэй танилцаж, асуух зүйл байна уу гэсэн асуулт асуугаагүй. Тухайн үнэлэгдэж байгаа эд зүйл нь биетээрээ байвал манай компани биечлэн үзэж, танилцаж, судалж, дүгнэлтийг гаргадаг. Энэ хэргийн хувьд 2016 оны маргаан байсан тул зах зээлийн ханшийг асуусан учир мэдээллийн санг ашигласан. Тухайн тээврийн хэрэгсэлд биечлэн үзлэг хийвэл 20.000.000 төгрөгөөр үнэлэгдэхийг үгүйсгэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл байхгүй байсан тул ижил үзүүлэлт бүхий дундаж эд ангитай машины үзүүлэлтээр тогтоосон. Тухайн онд тоосгоны үнэ 150-270 төгрөг байсан. Тоосгыг дундаж үзүүлэлтээр, 200.000 ширхэг гэсэн тул бөөний үнэ буюу 15 хувиар бууруулж, ширхэгийн үнийг 180 төгрөгөөр тогтоосон.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.*******ийн өгсөн: “Зургийн ажлын хөлс 1.000.000 төгрөг байсан, үүнээс 500.000 төгрөгийг урьдчилгаад өгсөн юм. ******* 500.000 төгрөгийг т өгнө гээд надаас гуйж авсан. Шүүгдэгч ******* өмнө нь той хамт ирж байсан тул би *******т итгээд 500.000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.*******ын өгсөн: “Би инженерээр ажилладаг тул санхүүгийн тал дээр оролцдоггүй. Хоосон падаан явуулж болохгүй тул 120 төгрөг гэж бичсэн. Тээврийн хөлснөөс хамаарч өөр өөр үнийн дүнтэй. Эко констракшн, Хурд группд 230 төгрөгөөр зарж байсан. Тоосгоны дээд үнэ 230 төгрөг, доод үнэ 120 төгрөг байсан.” гэх мэдүүлэг болон улсын яллагч, хохирогч шүүгдэгчийн өмгөөлөгч нарын судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн: “ улсын дугаартай Рав-4 маркийн автомашиныг яг хэдийд шилжүүлэн өгсөн гэдгээ санахгүй байгаа юм. Одоо миний санаж байгаагаар 2015 оны 11 дүгээр сард л шилжүүлэн өгсөн юм шиг байна. ямар ч байсан Сүхбаатар дүүрэгт байрлах нотариатаар орж гэрээг баталгаажуулаад шилжүүлэг өгч байсан. Тухайн машиныг захирал *******ийн зөвшөөрлөөр шилжүүлэн өгч байсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.*******гийн өгсөн: “Э.*******ийг 2016 онд ХХК-наас тоосго авч байхыг мэднэ. Тухайн үед би бодохдоо “” ХХК-нд хадгалагдаж байгаа нэг зуун хориод сая төгрөгний плитаны оронд авч байгаа юм байна даа гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 45 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “2017 оны 3 дугаар сард надад плитаны хэрэг гараад *******оос нөгөө плитанаас байгаа юу бага хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байна гэхэд нөгөө плита чинь ******* гэх хүний агуулахад хадгалагдаж байгаа гэсэн. Тэгээд юу болсон яасан талаар нь асууж тодруулахад чи *******т тоосгоны өртэй юм бишүү нөгөө плитаг чинь ******* эгчийн агуулахад хийсэн чинь надад өгөхгүй байгаа гэдгийг хэлсэн. тэгээд би ******* гэх хүнтэй уулзалдсан чинь намайг гэдэг хүнээр дамжуулаад тоосго авсан мөртлөө одоо болтол тоосгоны мөнгөө өгөхгүй байгаа гэж хэлсэн. 2015 онд би гэдэг хүнээр дамжуулаад Налайх дүүргээс тоосго авсан ба авсны дараа тоосгыг надад өндөр үнээр өгсөн байсан тул мөнгийг нь өгөөгүй байсан юм. Тэр тоосгоны эзэн гэдгийг мэдсэн. Тэгээд би *******тэй ярилцаад тоосгоных нь оронд өөр бараа материал өгөх эсхүл плитагаа өгөөд зөрүү мөнгөө авах гэх мэтийн талаар ярилцаж байгаад *******т 39.750.000 төгрөгний бараа материалыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгч дуусгахаар гэрээ байгуулсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 49-50 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.ын өгсөн: “*******т итгэмжлэл хийгээд өгсөн машин байсан тул би өөрийнхөө нэр дээр уг машиныг шилжүүлээд байгууллагын барьцаанд оруулсан. Итгэмжлэлтэй байсан тул асууж тодруулахад таньдаг эгчийн машин гэж байсан болохоор уг машиныг эмэгтэй хүнээс авсан юм байна гэж тухайн үедээ бодож байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 52 дугаар хуудас/
“Хаан банк”-ны дансны орлогын баримт,
/хх-ийн 32 дугаар хуудас/
“Вендо” компанийн үнэлгээ,
/хх-ийн 58-66 дугаар хуудас/ “
Залуу Монгол Оч” компанийн тодорхойлолт, төлбөрийн баримт,
/хх-ийн 117-125 дугаар хуудас/
Зарлагын баримт, “” компанийн тодорхойлолт, төлбөр барагдуулах гэрээ, худалдах худалдан авах 025 дугаар гэрээ
/хх-ийн 14-25, 168 дугаар хуудас/
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 90 дүгээр хуудас/
хохирогч Г.*******ийн хүсэлтийн хариу /хх-128/,
Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн тайлбар,
/хх-ийн 130 дугаар хуудас/,
Бараа материал солилцоогоор нийлүүлэх гэрээ,
/хх-ийн 137-147 дугаар хуудас/
2017 оны 10 дугаар сарын 27-ны 47 дугаар прокурорын тогтоол
/хх-ийн 161-162 дугаар хуудас/
шүүгдэгчийн хүсэлт, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн “цаг хугацаа алдан эрүүгийн хэрэг үүссэн. Би энэ хэргийг иргэний хэрэг гэж үзэж байгаа тул гэм буруугүй. Тухайн тоосго 200.000 ширхэг хүрнэ. Нэг бүрийг 120 төгрөгөөр бодож авсан”, Хохирогч Г.*******ийн “шүүгдэгч надаас тоосго авахдаа машин өгье гэж
хэлсэн, ярьсан машин нь бүтэхээ болиод Хайландер маркийн машин өгье, Хайландер нь бүтэхгүй болоод приус машин өгье гэж хэлсэн. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Тоосго богино хугацаанд өгч авалцана гэж ярилцсан тул 120 төгрөгөөр тохиролцсон. Ер нь 180 төгрөгний үнэтэй тоосго байсан”,
Шинжээч Т.ийн “тухайн мөрдөгчийн тогтоолд 2016.06-10 сарын хооронд борлуулж байсан нэг ширхэг тоосгоны зах зээлийн үнэлгээ асуусан учир тухайн онд тоосгоны үнэ 150-270 төгрөг байсан. Тоосго дундаж үзүүлэлтээр 200.000 ширхэг гэсэн тул бөөний үнэ буюу 15 хувиар бууруулж, ширхэгийн үнийг 180 төгрөгөөр тогтоосон”,
Гэрч О.*******ийн “******* 500.000 төгрөгийг т өгнө гээд надаас гуйж авсан”,
Гэрч А.*******ын “шүүгдэгчид 200.000 ширхэг тоосгоны нэг бүрийн үнийг 120 төгрөгөөр ачуулсан” гэх мэдүүлгүүд болон улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь “” ХХК-ний захирал Г.*******тэй үйлдвэр хамтарч ажиллуулъя, барилгын материал плита, тоосго болон машинаар бартер хийе надад цалингаа захисан юм гэх мэтээр хуурч итгэлийг түүнд төрүүлэн түүний компаний эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг 2015 оны 11 сард, мөн 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тус компаний нэг бүр 120 төгрөгний үнэ бүхий 24.000.000 төгрөгийн 200.000 ширхэг тоосгыг зээлж машин өгнө, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ийн ажлын хөлс 500.000 төгрөгийг аваачиж өгнө гэх зэргээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлэн залилан авч “” ХХК-нд 41.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь энэхүү “” ХХК-ний захирал Г.*******ээс 2015 оны 11 сард компаний эзэмшлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл, 2016 оны 07 дугаар сарын 31-нээс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нэг бүр нь 120 төгрөгийн үнэ бүхий 24.000.000 төгрөгний 200.000 ширхэг тоосгыг машин өгнө, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн ийн цалингийн урьдчилгаа 500.000 төгрөг зэрэг нийт 41.000.000 төгрөг буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохиролтой, оногдуулах ялын доод хэмжээ тав түүнээс дээш, дээд хэмжээ нь арван жил түүнээс дээш ялтай эд хөрөнгийг түүнд итгэл төрүүлэн хуурч бусдыг залилсан бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т түүний үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж болох их хэмжээний хохирол учирсан оногдуулах ялын доод хэмжээ хоёр жил, дээд хэмжээ нь найман жил болж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ял нь хөнгөрч шүүгдэгч Э.*******ийн эрх зүйн байдал дээрдэж байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа нь үндэслэлтэй тул түүнд энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт орсон шүүгч миний болон шүүгдэгчийн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэх боломжтой гэсэн боловч хангагдаагүй байна, яллах дүгнэлтэд нэг тоосгыг 120 төгрөг гэж бичсэн тооцооны шинжтэй алдаа байна, шинжээч дүгнэлтээ дурдсан аргаас тэс өөр аргаар гаргасан тул хэргийг прокурорт буцаах саналтай байна гэсэн дүгнэлт тайлбар гаргаж байгаач Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16 заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдөөгүй, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарласан гомдол хүсэлт гараагүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байгаа нь түүний дүгнэлт тайлбарыг үгүйсгэж байна. Түүнчлэн хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт тоосгыг богино хугацаанд өгч авалцана гэж ярилцсан тул 120 төгрөгөөр тохиролцсон ер нь тоосго 180 төгрөг байсан, шинжээч нь тухайн онд тоосгоны үнэ 120-270 төгрөг байсан. Тоосгоны дундаж үзүүлэлтээр 200.000 ширхэг тоосго тул бөөний үнэ буюу 15 хувиар бууруулан ширхэгийн үнийг 180 төгрөгөөр тогтоосон гэх дүгнэлт, шүүгдэгч хохирогчтой 200.000 ширхэг тоосгоны нэг бүрийн үнийг 180 төгрөгөөр тохирч 36.000.000 төгрөгт тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг Монгол Улсын Иргэний хуульд үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хохирогч Г.******* нь хохирол дээр эвлэрлийн гэрээ байгуулсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Э.*******т урьд авсан
Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.*******т хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Э.*******т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.******* нь “хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзэж болно” гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 283 дугаар захирамжийг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ