Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00844

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 151/ШШ2017/00844

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2017/00585/и индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг, Дугана хад Гахайн хэсэгт оршин суух Боржигон овогт Гэзээний Гэрэлмаа /НЙ87042907 утас: 88701848/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр баг, Дуганхад гэх газар оршин суух Алаг адуу овогт Дамдиндоржийн Баярцэнгэл /НЙ80020914, утас: 88038646/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Гэрэлмаа, хариуцагч Д.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Бид 2004 онд танилцаж 2005 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж бидний дундаас 2005 оны 01 сарын 04-ний өдөр хүү Б.Золжаргал, 2007 оны 11 сарын 06-ны өдөр охин Б.Золзаяа нар төрсөн. Бид 2008 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа ба 2013 онд би өөр хүнтэй хамт амьдарч бидний дундаас хоёр хүүхэд төрсөн. 2 хүүхэд маань надтай хамт амьдардаг. 2 хүүхдэд маань хамт амьдарч байгаа хүн сайн ханддаг. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, Д.Баярцэнгэлээс 2 хүүхдэд маань хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Баярцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2002 онд анх танилцаж 2005 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж бидний дундаас 2005 оны 01 сарын 04-ний өдөр хүү Б.Золжаргал, 2007 оны 11 сарын 06-ны өдөр охин Б.Золзаяа нар төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2008 оноос эхэлж тусдаа амьдарсан. Одоо Г.Гэрэлмаа нь өөр хүнтэй хамт амьдарч хүүхэд төрүүлсэн учраас хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг төлнө гэхдээ би Гэрэлмаад мөнгө өгмөөргүй байна, хоёр хүүхдэдээ л зориулна гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэрлэгчид нь 2004 оны 12 сарын 12-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор 2005 оны 01 сарын 13-ны өдөр бүртгүүлэн хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2005 оны 01 сарын 04-ний өдөр хүү Б.Золжаргал, 2007 оны 11 сарын 06-ны өдөр охин Б.Золзаяа нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгаа /хх 6/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 4-5/ зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2008 оноос хойш тусдаа амьдарч, өөр гэр бүлтэй болсон, цаашид хэн аль нь хамт амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 сарын 08-ний өдрийн 151/ЭТ2016/000200 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр гэрлэгчид эвлэрэх боломжгүй байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж байжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан арга хэмжээг авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь 2008 оноос хойш одоог хүртэл тус тусдаа байх хугацаанд эхнэр Г.Гэрэлмаа нь хүү Б.Золжаргал, охин Б.Золзаяа нартай хамт Төв аймаг, Борнуур сум, Нарт баг, Дугана хад Гахайн хэсэгт оршин сууж, харин нөхөр Д.Баярцэнгэл нь Төв аймаг, Борнуур сум, Нарт 4 дүгээр баг, Дуганхад гэх газарт тус тус оршин суудаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд хүү Б.Золжаргал, охин Б.Золзаяа нарын асрамжийг шийдвэрлэхдээ тэдгээрийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж хүү Б.Золжаргал, охин Б.Золзаяа нарыг эх Г.Гэрэлмаагийн асрамжинд байлгахаар шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг Д.Баярцэнгэлээс хүү Б.Золжаргал, охин Б.Золзаяа нарт тус бүрд нь сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Гэрэлмаа, Д.Баярцэнгэл нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Золжаргал, 2011 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн охин Б.Золзаяа нарыг эх Г.Гэрэлмаагийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 11 сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Золзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 1 дүгээр сарын 4-нд төрсөн хүү Б.Золжаргалыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, тус бүрд эцэг Д.Баярцэнгэлээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй

4.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Б.Золжаргал, охин Б.Золзаяа нарыг эцэг Д.Баярцэнгэлтэй уулзуулж байхыг эх Г.Гэрэлмаад үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагч Д.Баярцэнгэлээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 46 860 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.МӨНХЦЭЦЭГ