Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1068

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч В.Э, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 1476/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан
шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж
ирүүлсэн Б овогт В-ийн Э-эд холбогдох эрүүгийн 1808 0403 31162
дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар
сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.                           ;

 

Шүүгдэгч: Б овогт В-ийн Э- Монгол Улсын иргэн, 1986 оны
12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд
боловсролтой, мэргэжилгүй, “Эй Ди Эй Ти” ХХК-нд мужааны туслах ажилтнаар ажилладаг,
ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хххх тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

  • Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 480
    дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь
    хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, шүүхээс мөн хуулийн 62 дугаар зүйлийн
    62.1 дэх хэсэгг зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар
    хойшлуулсан,
  • Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 259

дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 551.1
дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь
хэсэгг зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс 2013 оны 7
дугаар сарын 09-ний өдөр 1 жил 3 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн
суллагдсан. /РД:х/.                                                                                              

 

2

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч В.Э нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан
дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 14-07 тоотод хамтран амьдрагч Э.А-ийг гэр
бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Э мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар
сарын 26-ны өдөр би гаднаас архи ууж орж ирээд эхнэр Аптанцэцэгтэй маргалдаад агсам
тавьсан. Тэгээд гарч яваад буцаж орж ирэхэд миний куртикийг өөр газар өлгөсөн байхаар
нь дахин эхнэр Аптанцэцэгтэй маргалдаад түүний үснээс нь зулгааж, алгадсан. Тэгээд
манай эхнэр гэр рүүгээ хариад 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад
өргөдөл гаргасан байсан гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0403 31162 дугаартай хэргээс:

1. Хохирогч Э.А-ийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 27-нд

өгсөн:

“...Би нөхөр Э-тэй танилцаад 1 жилийн дараа нэг гэрт орж жил гаран хамт
амьдарч байна, 6 сартай 1 хүүтэй. Манай нөхөр эрхэлсэн ажилгүй, байнга архи ууж агсам
согтуу тавьдаг. Сонгинохайрхан дүүргийн Баянголын 14-07 тоот хаягаар цагдаад 2-3 удаа
манай ээж Оюунчимэг дуудлага өгч байсан.

2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед нөхөр гарчихаад согтуу орж
ирээд хэрүүл өдөж байгаад гараад явсан. Орой 23 цагийн үед согтуу ирэхээр нь хоол
ундаа идээд унт гэсэн чинь миний савхин куртикийг өөр газарт өлгөсөн байна гэсэн.
Тэгэхээр нь хаана өлгөсөн ч яадаг юм бэ гэсэн чинь өөдөөс тайлбар тавилаа гэж уурлаад
үсдээд нүүр, толгойнд гараараа цохисон. Тэгээд шөнөжингөө унтуулахгүй элдвээр хэлж
байгаад үүрээр гараад явсан. Тэгээд өнөөдөр 08 цагийн үед гэртээ орж ирээд нэг ахтай
гэрийн гадаа нэг шил архи уугаад хэвтэж байснаа дахиж босож ирээд хувцас угаа, индүүд
гэх зэргээр дарамталж, элдвээр хэлээд байхаар нь ээж дээрээ очсон. Одоогоос 10
хоногийн өмнө хүний төрсөн өдөр дээр очоод би 1 пиво уусан. Манай нөхөр халамцуу
гэртээ харьж байхдаа намайг замын хажууд зодож байгаад цагдаад баригдаж байсан.
Тухайн үед миний зүүн гар хөхөрсөн, намайг үсдэж зулгаасан. Ер нь нөхөртэйгөө хамт
амьдарснаас хойш байнга зодуулж дарамтлуулж байгаад гомдолтой байна. Одоо миний

 

биед зүүн талын нүд хавдсан, толгой хөндүүр байна, шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой
байна. ...” гэх мэдүүлэг \

-2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин өгсөн: “...Зүүн зовхи, зүүн хацарт цус
хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нөхөр
В.Э цохиж учруулсан. Баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлийг сарын
өмнө гэртээ би өөрөө юманд цохиж учруулсан, нөхөр учруулаагүй. ...” гэх мэдүүлэг1 2,

-2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: “..би 2 дахь удаагаа мэдүүлэг
өгөхдөө 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэж өдрөө андуурч мэдүүлэг өгсөн. Одоо
бодоод байхад 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр В.Ээд зодуулаад 2018 оны 8
дугаар сарын 27-ны өдөр ээжтэй уулзахад ээж тэр өдрөөр цагдаад өргөдөл бичиж өгсөн
байна. ...” гэх мэдүүлэг3,

  1. Гэрч Ж.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 9 дүгээр сарын 07-нд өгсөн:

“...Манай охин А-, В.Этэй суугаад 2 жил гаран болж байна.

Э- нь эхнэрийгээ харддаг юм шиг санагдцаг. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр
нөхөртөө зодуулсан гэсэн, нүд нь хөхөрсөн, хүүхэдтэйгээ гэртээ ирэхээр нь уур хүрээд сал
гэж хэлсэн. Тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм. Манай охин урьд нь зодуулж байсан
талаар нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг4,

-2018 оны 11 дүгээр сарын 13-нд дахин өгсөн”... Манай охин А-
нөхөртэйгээ маргалдаж зодуулсан гэж нүд нь хөхөрсөн ирснийг маргааш өдөр нь 2018 оны
8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа он сар өдрийг нь
2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэж андуурч бичсэн байна. ..." гэх мэдүүлэг5,

  1. Гэрч С.Дэнсмаагийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 9 дүгээр сарын 11-нд өгсөн:

“...Би 6 хүүхэдтэй, Э- нь манай бага хүү юм. Э- 6 дугаар ангиасаа

сургуулиас гарсан, бичиг үсэг мэднэ. Архи жоохон уух гээд байдаг болсон. А-тэй
суугаад нэг нэг гэрт 2018 оны 7 дугаар сард орсон ба нэг хүүхэдтэй. Гэтэл эхнэр нь архи
уугаад алга болчихдог. Хэн хэнд нь асуудал байгаа байх. ...” гэх мэдүүлэг6,

  1. В.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 12-нд
    яллагдагчаар өгсөн:

“...Би А-тэй 2017 онд танилцаад ирж очин хоёр талд амьдарч байгаад
цагдаагийн асуудлаас болж тусдаа байгаа боловч зарим үедээ уулзаж байгаа. Бид хоёр

 

1 Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.

 

2 Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.

 

3 Хавтаст хэргийн 112 дугаар тал.

 

4 Хавтаст хэргийн 33 дугаар тал.

 

5 Хавтаст хэргийн 107 дугаар тал.

 

6 Хавтаст хэргийн 35 дугаар тал.

 

4

 

гэрлэлтийн баталгаа байхгүй. А-тэй сууснаас хойш эхнэр архи байнга ууснаас
болж хэрүүл үүсэж хоёр удаа гар хүрсэн нь үнэн. Ер нь Аптанцэцэг нь архинд дуртай архи
ууснаас болж хэрүүл маргаан үүсдэг. Би ч гэсэн архи уух дуртай учраас архи уудаг нь
үнэн. Эхнэр бид хоёрын хоёуланд нь асуудал байгаа байх. 2018 оны 8 дугаар сарын 26-ны
үед байх, сайн санахгүй байна, архи уучихаад ороод ирэхэд эхнэр 0.75 литрийн 1 шил
архи авсан ууж байсан тул жоохон маргалдаж байгаад нэг удаа нүүрэнд нь алгадсан.
Дараа нь гэртээ хариад ирье гэж яваад ирэхгүй байсан чинь ээж нь цагдаад өргөдөл өгсөн
байсан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би нэг удаа алгадаж учруулсан. Харин баруун
гар, гуянд нь цохиогүй. ...” гэх мэдүүлэг7,

-2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А-тэй маргалдан улмаар
цохиж гэмтэл учруулсан юм. Маргааш өдөр нь эхнэр бид хоёр уулзаагүй. ...” гэх мэдүүлэг8,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний
өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10547 тоот дүгнэлтэд:

“...хэсэг газрын үзлэгт: Зүүн зовхи зүүн хацрыг хамарсан хөх ягаан өнгийн цус
хуралттай, хавдсан, баруун бугалганы гадна дээд хэсэгт 6x4 см шаргал туяатай бүдэг
хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун гуяны гадна хэсэгт 2.5x2.5 см, 1x1 см 2 ширхэг, зүүн
гуяны гадна хэсэгт 1x1.5 см 2 ширхэг шар ногоон өнгийн цус хуралттай.

Толгойн КТГ хийлгэх боломжгүй гэнэ.

ДҮГНЭЛТ:

  1. Э. А-ийн биед зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал,
    баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг
    түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Зүүн зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал хэрэг болсон гэх цаг
    хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт9,
  6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр
    сарын 21-ний өдрийн 1063 тоот дүгнэлтэд

1. Э. А-ийн биед учирсан зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн
эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг
түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

7 Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.

 

8 Хавтаст хэргийн 110 дугаар тал.

 

9 Хавтаст хэргийн 27 дугаар тал.

 

5

 

 

 
  1. Э.А-ийн биед учирсан баруун бугалга, баруун гуянд цус хуралт
    гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй
    тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  2. Э. А-ийн биед учирсан баруун бугалга, баруун гуянд цус хуралт
    гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн 2018 оны 8 дугаар сарын 26-наас өмнө
    үүссэн хуучин гэмтэл байна. /шинжээч эмч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт 10,
  1. Цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлагын лавлагаа /хүргэн согтуу эхнэрээ
    зодоод байна гэх/* 11, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын маягт, гэрэл зураг12,
    Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /гэр
    бүлийн эрсдэлийн үнэлгээ дунд зэрэг гарсан тул шүүхээр арга хэмжээ авахуулах
    шаардлагатай гэсэн шийдвэр гарсан тухай/13,
  2. Шүүгдэгч В.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа 14, түүний урьд ял
    шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас 15, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12
    дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаар 16, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6
    дугаар сарын 22-ны 259 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд 17,

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын ам бүл 3 амьдардаг
тухай тодорхойлолт 18, “Эй Ди Эй Ти” ХХК-ийн тус компанид В.Э нь мужааны
туслахаар ажилладаг тухай тодорхойлолт 19 , Авто тээврийн үндэсний төвийн
В.Эийн нэр дээр 1417 УБЛ улсын дугаартай “тоёота приус" загварын тээврийн
хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа 20зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй
байх талаар санал гараагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ
“...шүүгдэгч В.Э нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч
Э.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл
үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон
гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

 
  1. Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
 

11 Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

  1. Хавтаст хэргийн 14-24 дүгээр тал.
  2. Хавтаст хэгийн 12-13 дугаар тал.
  3. Хавтаст хэргийн 39 дүгээр тал.
  4. Хавтаст хэргийн 38 дугаар тал.
  5. Хавтаст хэргийн 57 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 58-62 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
  8. Хавтаст хэргийн 76 дугаар тал.
  9. Хавтаст хэргийн 47 дугаар тал.
 

6

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс гэм буруугийн талаар шүүгдэгч
В.Э нь маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Э нь гэм буруугийн талаар маргахгүй гэж
мэдүүлсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч
В.Э нь холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн
хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн
хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх
нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

В.Э нь Э.А-тэй 2017 онд танилцаж, улмаар 2018 онд нэг гэртээ
орж хамтран амьдарч, тэд дундаасаа нэг хүүтэй болсон байх бөгөөд гэрлэлтээ
бүртгүүлээгүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо,
Баянголын 14-07 тоотод хамтран амьдардаг байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч нарыг гэр
бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн
хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах,
тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл
санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан
үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч В.Э нь дээрх хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч гэр
бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа Э.А-тэй 2018 оны 8 дугаар
сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 14-07 тоот өөрийн
гэртээ куртик өөр газар өлгөлөө гэх зүйлээс маргалдаж, тэдний хооронд гэр бүлийн
таарамжгүй харилцаа үүсч, улмаар хамтран амьдрагч Э.А-ийг үсдэх, нүүр толгой
зэрэгт нь цохих зэргээр зодож, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал
гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

-хохирогч Э.А-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би нөхөр Э-тэй
танилцаад 1 жилийн дараа нэг гэрт орж 1 жил гаран хамт амьдарч байна, 6 сартай нэг
хүүтэй. ...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед нөхөр согтуу орж ирээд
хэрүүл өдөж байгаад гараад явсан. Орой 23 цагийн үед согтуу ирэхээр нь хоол ундаа
идээд унт гэсэн чинь миний савхин куртикийг өөр газарт өлгөсөн байна гэсэн. Тэгэхээр нь
хаана өлгөсөн ч яадаг юм бэ гэсэн чинь өөдөөс тайлбар тавилаа гэж уурлаад үсдээд нүүр,

 

7

 

толгойнд гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг21, “..Зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт,
зөөлөн эдийн няцрал гэмтлийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нөхөр В.Э
цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг22,

-Гэрч Ж.Оюунчимэгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Манай охин А-,
В.Этэй суугаад 2 жил гаран болж байна. ...2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр
нөхөртөө зодуулсан гэсэн, нүд нь хөхөрсөн, хүүхэдтэйгээ гэртээ ирсэн. ...тэгээд цагдаад
өргөдөл гаргасан юм. ...” гэх мэдүүлэг23,

-В.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би
А-тэй, 2017 онд танилцаад ирж очин хоёр талд амьдарч байсан. ... гэрлэлтийн
баталгаа байхгүй. ...2018 оны 8 дугаар сарын 26-ны үед байх, ...эхнэр 0.75 литрийн 1 шил
архи авсан ууж байсан тул жоохон маргалдаж байгаад нэг удаа нүүрэнд нь алгадсан.
...Хохирогчийн биед учирсан гэмтлийг би нэг удаа алгадаж учруулсан. ...” гэх мэдүүлэг24,

25

»

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний
өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10547 тоот"... Э. А-ийн
биед зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун
гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Зүүн зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн
няцрал хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч
Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт26,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр
сарын 21-ний өдрийн 1063 тоот “...Э. А-ийн биед учирсан зүүн зовхи, зүүн хацарт
цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
...” гэсэн дүгнэлт 27, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын маягт, гэрэл зураг28,
Дуудлагын лавлагаа 29 зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох
баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж
бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд
зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох
баримтаар үнэлэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн хэрэг үйл явдал
болсон өдөр шүүгдэгч В.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр

  1. Хавтаст хэргийн 6-7 дугаар тал.
  2. Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал.
  3. Хавтаст хэргийн 107 дугаар тал.
  4. Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал.
  5. Хавтаст хэргийн 110 дугаар тал.
  6. Хавтаст хэргийн 27 дугаар тал.
  7. Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
  8. Хавтаст хэргийн 14-24 дүгээр тал.
  9. Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.
 

8

 

Э.А-тэй маргалдаж, улмаар нэг удаа нүүрэн тус газар нь алгадаж, зүүн зовхи,
зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун гуянд цус хуралт
бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ. Тухайн
гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл
ойлголцол, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэргээс болсон байна.

Шүүгдэгч В.Э нь хохирогч Э.А-ийн бие махбодид хөнгөн гэмтэл
учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний
шинжийг бүрэн хангасан, тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байх тул дээр зүйл
хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг
зүйлчилсэн нь зөв байх тул шүүгдэгч В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6
дугаар зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй
байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Э.А-ийн биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь
хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн нотлох баримтыг хэрэгт
ирүүлээгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

З.Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч
В.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг
ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэнгээс шүүгдэгч В.Э нь анх удаа гэмт
хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, өндөр настай эх,
эмээтэйгээ хамт амьдардаг хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч
В.Э нь өндөр цалинтай ажил хийдэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймд гэм
буруугийн тал дээр маргаангүй тул торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус
гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар 2 удаа
ял шийтгүүлж байсан байх боловч түүний эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон
нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд түүний эрх зүйн байдлыг
дордуулах үндэслэл болохгүй.

 

9

 

Иймд шүүхээс шүүгдэгч В.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт
хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил
эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000
төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг
харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор
тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч В.Ээд урьд авсан хувийн
баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлын талаар:

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгуй, хураагдаж
ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
зардалгүй, В.Эийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон
хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6,
36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,4, 36.13 дугаар зүйлийн 1,
2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт В-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн
    хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн
    хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч В.Э-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун
    мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
    шүүгдэгч В.Э-эд торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон
    өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар
    тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав)
    нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг
    мэдэгдсүгэй.
 

10

 

  1. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд
    мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
    В.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж
    ирээгүй, хохирогч Э.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч В.Ээд
    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2
    дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,
    хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор
    давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд
    гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд В.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга
    хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

1*