Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 851

 

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00851

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Аргалант сум, 1-р баг, Аргалын уул, аргал 6 гудамж, 2 тоотод оршин суух Авга боржигон овогт Очирын Алтанцаг /НЬ61051565/-ын

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга О.Нямдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Алтанцаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн. 1978 оны 09 сарын 01-ний өдрөөс Барилгын техник мэргэжлийн сургуулийн засал чимэглэлийн ангид элсэн орж, 1980 оны 07 сарын 01-ний өдөр төгсөөд 1980 оны 07 сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд хээлтүүлгийн техникчээр 1984 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Гэр бүлийн шалтгаанаас Төв аймгийн Батсүмбэр суманд шилжин 1984 оны 10 сарын 26-ны өдрөөс тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1986 оны 12 сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Аргалант сумын хүний эх эмчийн салбарт цэвэрлэгчээр 1987 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс Нөхөрлөл сангийн аж ахуйн СМФ-д саальчнаар 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ажлаас чөлөөлөхдөө Нөхөрлөл сангийн аж ахуй хувьчлагдсан 2 компанийн нэг болох Эрдэнэт сүрэг компанид шилжүүлж ажлаас чөлөөлсөн. Төв аймгийн Эрдэнэт сүрэг компанид 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр засвартай, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал олдохгүй байх тул тэтгэвэрт гарч чадахгүй, шүүхэд хандах болсон. Иймд миний цуглуулсан баримтуудыг минь үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч  О.Алтанцаг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

О.Алтанцаг Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйн Саалийн механикчжсан фермд 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хээлтүүлгийн техникчээр,

Төв аймгийн Батсүмбэр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр,

Төв аймгийн Аргалант сумын хүний эх эмчийн салбар-т 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр,

Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйн СМФ-д 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар,

Төв аймгийн Аргалант сумын Эрдэнэт сүрэг компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:

 

- Барилгын техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас О.Алтанцагт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

  • Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1984

оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбарт .. өөр суманд шилжсэн Алтанцагийг саалийн механикжсан фермийн техникчээс 09 сарын 30-ны өдрөөс чөлөөлсүгэй .. гэх бичилт,

 

  • Мал сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1987

оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын хуулбарт .. Очирын Алтанцагийг 2 сарын 01-ний өдрөөс СМФ-д саальчнаар ажиллуулсугай .. гэх бичилт,

 

  • Мал сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1989

оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 209 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт .. хавсралтын 76 дугаарт саальчин О.Алтанцагийн амралт үндсэн 15 хоног, нэмэгдэл 3 хоног, бүгд 18 хоногоор амруулсугай .. гэх бичилт,

 

  • Мал сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны

12 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай Удаан жилийн нэмэгдэл олгох тухай тушаалын хуулбарт ... хавсралтын 4-р салааны 6-р корпус 5 дугаарт Алтанцаг 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс ажилд орсон 3 жил 10 сарын хугацаа 5 хувь .. гэх бичилт,

 

  • Мал сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны

12 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт .. хавсралтын 19 дугаарт О.Алтанцаг, саальчин, үндсэн 21 хоног, нэмэгдэл 5 хоног, нийт 26 хоногоор .. гэх бичилт,

 

 

 

  • Төв аймгийн Аргалант сум Эрдэнэт сүрэг компанийн ерөнхий захирлын 1994

оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 016 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд .. О.Алтанцагт 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 11 сарын 01-ний өдөр хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай .. гэх бичилт зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

О.Алтанцагийн хөдөлмөрийн дэвтэр засвартай, зарим ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Түүнчлэн түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүн дээр бичилт хийгдсэн байдал, Мал бэлтгэлийн нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын тушаалын хуулбар, Мал сүүний нэгдлийн харъяа Нөхөрлөл тэжээлийн аж ахуйн даргын тушаалын хуулбар зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үнэлэв.

 

Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Авга боржигон овогт Очирын Алтанцаг /НЬ61051565/ Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд 1980 оны 07дугаар сарын 04-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хээлтүүлгийн техникчээр,

Төв аймгийн Батсүмбэр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр,

Төв аймгийн Аргалант сумын хүний эх эмчийн салбар-т 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр,

Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл сангийн аж ахуйн СМФ-д 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар,

Төв аймгийн Аргалант сумын Эрдэнэт сүрэг компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Алтанцагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    А.ЭНХТӨР