| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0845/И |
| Дугаар | 852 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 852
| 2017 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00852 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод, мсүт гудамж, 17 тоотод оршин суух Боржигон овогт Даваасүрэнгийн Цогтсайхан /НЮ57102873/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цогтсайхан, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 1978 онд барилгын техникумыг төгсөөд аймгийн нэгдлийн зөвлөлийн томилолтоор нэгдэл дундын үйлдвэрт барилгын даамлаар 1978 оны 08 сарын 29-ний өдрөөс татан буугдах хүртэл буюу 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байдаг. Тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирээгүй, өөрт маань байхгүй байх тул шүүхэд хандсан. Иймд миний цуглуулсан нотлох баримтуудыг минь үндэслэн Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 08 сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл барилгын техникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цогтсайхан ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Д.Цогтсайхан 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын техникчээр ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
- Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн захиргаанаас Д.Цогтсайханд олгосон №365462 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбарт .. Даваасүрэнгийн Цогтсайханыг 08 сарын 29-ний өдрөөс эхлэн барилгын техникчээр томилсугай ... гэх бичилт,
-Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт .. даамал Д.Цогтсайханы үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 11 бүгд ажлын 26 хоногоор 07 сарын 01-ний өдрөөс амруулсугай ... гэх бичилт, зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Д.Цогтсайханы ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Иймд Д.Цогтсайханы Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 2, 3 дах талд 1978 оны 08 сарын 29-ний өдрийн 136 дугаартай тушаалаар ажилд томилсон тухай бичилт болон Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар зэргийг үндэслэн 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс анх ажилд орсон өдрийг, мөн хөдөлмөрийн дэвтэр дээрх Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн тэргүүлэгчийн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29-р тогтоолоор ажлаас чөлөөлж, хоршооллын мэдэлд шилжүүлэв гэх бичилтийг үндэслэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн өдрийг тус тус тогтоож, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Даваасүрэнгийн Цогтсайхан /НЮ57102873/-ныг Төв аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барилгын техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цогтсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР