Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 853

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2017/00967

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, зүүн наран 10 гудамж 65а тоотод оршин суух Амгаа сэд овогт Дашнямын Оюуны /НЭ66031104/

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оюун, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчин, үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон, гарсан тушаал болон холбогдох баримтууд гараагүйгээс шүүхэд хандах болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэв.

 

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Оюун нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Д.Оюун Төв аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл засал чимэглэлчин, үйлчлэгчээр ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:

-Төв аймгийн барилга угсралтын конторын даргын 1986 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 тоот “1986 оны орон тоо ажиллах хүчийг зохион байгуулах тухай” тушаал,

-Төв аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 44 тоот “ажилчдад удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаал, тушаалын хавсралт

-Улсын барилгын хороо Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 99 тоот “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-фото зураг /1983, 1985 он/

-гэрч Х.Даваасүрэн, З.Бямбажав нарын “Д.Оюун нь 1983 оноос эхлэн 1994 оныг хүртэл Төв аймгийн барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажиллаж байсан. Ажлаас орсон гарсан тушаал нь байхгүйгээс шүүхэд хандах болсон.” гэх тайлбар тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх бичгийн нотлох баримтуудаар Д.Оюун нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл засал чимэглэлчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Амгаа сэд овогт Дашнямын Оюуныг /НЭ66031104/ Төв аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл засал чимэглэлчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР