Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0466

 

2014 оны 12 сарын 03 өдөр                    Дугаар 466                                    Улаанбаатар хот

 

 



Иргэн Б.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Увс аймгийн Засаг даргын өмгөөлөгч Г.Н, хариуцагч Д.А-ийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 09 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Увс аймгийн Засаг дарга, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.А, гуравдагч этгээд Б.К нарын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Б.Л-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.А, Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/84, 20132 оны 11 дүгээр сарын 18-ны Б/87 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан билээ. Энэ шаардлагаа дараах байдлаар өөрчлөлт оруулж, нэмэгдүүлж байна. “Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Өмнөговь сумын ахлах сургуулийн ахлах сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэх томилохыг даалгах” гэж өөрчлөлт оруулах, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын

 

байцаагч Д.А, Б.Ц нарын 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/03/186, 20/08/035/01/184, 20/08/035/034/07/190, 20/08/035/34/06/189, 20/08/035/034/13/196, 20/08/035/034/15/198 тоот актуудыг тус тус хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Л нь төсвийн шууд захирагчийн эрхээ удаа дараа хэтрүүлэн Төсвийн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, албан тушаалтныг ажилд оруулж өгөх нэрийдлээр хээл хахууль авсан талаар иргэдээс гомдол ирснийг шалгаж тогтоосны үндсэн дээр ажлаас нь халсан. Иймд төрийн байгууллагын удирдлагын ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн, Төсвийн тухай хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага алдаж, төсвийн шууд захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн Б.Л-г Төсвийн хуульд заасны дагуу ажлаас халах үндэслэлтэй гэж үзэж ажлаас нь халах шийдвэр гаргасан болно гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... захирал Б.Л нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөрчсөн тул ажилчдад дутуу олгосон 104,294 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Л-гээр нөхөн төлүүлэх актыг тогтоосон. Захирал Б.Л нь 1 тонн махны үнэ гэж 3,500,000 төгрөгийг иргэн Г.Б-ын данс ашиглан, хөндий орлого авхуулж, мөнгийг өөрөө бэлнээр авч хувьдаа ашигласан нь санхүүгийн баримтаар нотлогдсон ба энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журмын заалтуудыг зөрчсөн. Азийн хөгжлийн банкнаас ирсэн багц тусламжийн 20,930,000 төгрөгөөс 1,900,000 төгрөгийг Ш.А-ийн нэр дээр бэлэн мөнгөөр гаргасныг Л.Эрдэнэчимэгийн дансанд шилжүүлж, Ш.А-ийн нэр дээр канон, принтер нийлүүлж орлого авсан. Бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаа учраас хувь хүний орлогын албан татвар 190,000 төгрөгийг Б.Л-гээр төлүүлэхээр акт тогтоосон. Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-д заасан нийтлэг журмын шалгуур үзүүлэлтийг харгалзахгүйгээр Б.Л-д цалингийн нэмэгдэл олгосон тул нөхөн ^өлүүлэхээр акт тогтоосон. Азийн хөгжлийн банкнаас ирсэн багц тусламжаас сургуулийн зоорь, хүнсний склад засахаар материалыг орлогод авсан ба 1,670,700 төгрөгийн материал дутагдсаныг нярваас тодруулахад Б.Л мөнгийг авсан гэж тайлбар өгсөн тул Б.Л-ийн хувьдаа авч ашигласан төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоосон. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2013 оны 9, 10 сарын ирцийн бүртгэлийг хоолны захиалгатай тулган шалгахад 2153 хүүхдийг илүү бүртгэж, захиалгад оруулснаас 4,454,374 төгрөгийн хоолны материал илүү зарлагдсан тооцоо [арсан. 2012-2013 онд хоолны захиалга илүү бичсэн 6848 хүүхэд буюу 14,158,176 төгрөгийг захирал Б.Л-гээр төлүүлэхээр акт бичигдсэн

гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Увс аймгийн Боловсролын газраас зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцээд Увс аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 захирамжаар Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд сонгон шалгаруулалт, томилгоо хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

2. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/13/96 тоот актад тайлбар гаргахдаа тус сургуулийн нярав дээр 20 уут цемент болон бусад бусад материал байгаа талаар дурдсан байна. Гэтэл Өмнөговь сумын ахлах сургуулийн няравт одоо үлдэгдлээр ийм бараа бүтээгдэхүүн байхгүй болохыг үүгээр илэрхийлж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, Боловсролын тухай хуулийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70.3, 16.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дугаар сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Л-г Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 20/08/035/01/184, 20/08/035/034/13/196, 20/08/035/034/15/198 дугаар актуудыг хүчингүй болгож,

нэхэмжлэлээс “Увс аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 30-ны өдрийн Б/91 дүгээр захирамж, Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 20/08/035/034/03/186, 20/08/035/034/07/190, 20/08/035/34/06/189 дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Б.Л-г Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2011 онд нэр бүхий 2 ажилтанд цалин дутуу олгосны зөрүү 104.294 төгрөгийг Б.Л-гээр нөхөн төлүүлэхээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/08/035/03/186 тоот акт тавьсан байна.

Ажилтанд дутуу олгосон цалинг ажил олгогч байгууллагын төсвөөс нөхөн олгох ёстой байтал хувь хүнээр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй юм. Энэ акт нь хувь хүнд хариуцлага тооцож байгаа захиргааны акт гэж үзвэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгох ёстой.

Мөн Б.Л-г Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байхдаа авсан “Илүү олгосон цалин, зэрэг, ур чадварын нэмэгдэл”-ийг нөхөн төлүүлэхээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/08/035/03/189 тоот акт тавьсан байна.

Б.Л нь 2012 оны 08 дугаар сард ажилласан гэж олгогдсон цалинг илүү авсан гэж дээрх актаар нөхөн төлүүлэхээр тогтоожээ. Тухайн үед зайлшгүй ажлын шаардлагаар тухайн үеийн ажил олгогч болох сумын Засаг дарга Д.Даваасүрэн 8 дугаар сард дуудаж ажилд оруулсан тэр тусмаа шинээр ашиглалтад орох сурагчийн дотуур байрны тавилга, эд зүйлс авхуулахаар Улаанбаатар явуулсан. Энэ сард ажилласан учраас цалинг нь олгосон гэж гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Энэ үед амарч байсан учраас амралтын мөнгөө авсан байсан. Нэгэнт ажил олгогчийн хүсэлтээр ажил үүргээ биелүүлж явсан тул цалингаа авсан явдал нь давхардуулж авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн

  1. д “...Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” гэж зохицуулсны дагуу амралтын мөнгөө авсан байна. Ур чадварын нэмэгдлийг Өмнөговь сумын Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаар тушаалаар авч байсан бөгөөд уг тушаал одоо ч хүчинтэй хэвээр байгаа болно.

Зэргийн нэмэгдлийг 2012 онд авсан байна. Энэ явдал нь зөрчил гэж хариуцлагыг дээрх актаар хүлээлгэж байгаа бол үзвэл Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүчингүй болгох ёстой.

Мөн Б.Л-г Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлаар ажиллаж байхдаа суутгаагүй “Хувь хүний орлогын албан татвар” нөхөн төлүүлэхээр Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20/08/035/03/190 тоот акт тавьсан байна.

Б.Л нь 2012 онд Улаанбаатарт ажлаар явж байхдаа 1,900,000 төгрөгийн үнэ бүхий хувилагч, хэвлэгч төхөөрөмжийг сургуулийн мөнгөөр худалдан авч зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд холбогдох баримтыг нягтлан бодогчид өгсөн байдаг. Мэргэжлийн хяналтын газрын шалгалт хийх үед нягтлан бодогч баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд сүүлд Цагдаагийн байгууллага шалгахад

 

гаргаж өгснийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалаас авч хэрэгт хавсаргасан болно.

Гэтэл тухайн мөнгөнөөс хувь хүний орлогын албан татвар болох 10 хувь 190,000 төгрөгийг суутгаж аваагүй гэж үзэж, Б.Л-гээр нөхөн төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг тоног төхөөрөмжийг Монгол Улсад албан ёсоор татвар төлөгчөөр бүртгэгдсэн “Номин” группийн охин компани болох “Тав” трейд ХХК-аас худалдаж авсан баримт хэрэгт авагдсан байгаа.

Энэ татвар нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар бус Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар “Номин” групп эсхүл “Т” ХХК-иас улсын төсөвт орчихсон. Иймээс давхардуулан төлөх үндэслэлгүй юм. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг тэмдэглэе.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 19-ний өдрийн 27 дугаартай шийдвэрийг нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гомдол гаргаж байна.

Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн иргэн Ш овгийн Бандийн Л-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг дарга Д.Ц, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.А нарт холбогдох Захиргааны хэрэгт анхан шатны 16 дугаар шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Б-ийг Аймгийн Засаг даргын Тамгын газраас ар гэрийн гачигдалтай байгаа, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Ц Улаанбаатар хотод албан томилолтоор явсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах хүсэлтээ хүргүүлсээр байхад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж процессын алдаа гаргасан учраас захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 27 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тус шүүхийн дээрх шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Увс аймгийн мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.А миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний

 

өдрийн 27 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй байна. Үүнд :

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Увс аймгийн мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.А миний тавьсан дараах 3 актыг хүчингүй болгосон байдаг. Үүнд :

  1. “Дутагдуулсан материалын үнэ нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 сарын 03- ны өдрийн №20/08/035/01/184 дугаар актын тухай /хх-36/ Уг актаар сургуулийн захирал Б.Л нь 2011 оны 12 сарын 23-нд иргэн Г.Б-ын дансанд 3500000 төгрөгийг 1 тонн махны үнэ гэж шилжүүлээд нярав Ш.Аээр бэлэн авхуулж 2013 оны 3 сард 400 кг, 4 дүгээр сард 222,3 кг, 6 дугаар сард 51 кг, 9 дүгээр сард 132 кг мах, нийт 805,3 кг мах нийлүүлж, үлдэгдэл 194,7 кг махыг одоо хүртэл нийлүүлээгүй нь хяналт шалгалтын хугацаанд тооллогоор илэрсэн зөрчлийг, актын тогтоох хэсгийн 3-т дутагдуулсан хүнсний материалын үнэ 1168200 төгрөгийг Б.Л-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт “Дээрх зөрчил нь Сангийн сайдын 2000 оны 04 сарын 28-ны өдрийн тушаалаар батлагдсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм “-ийн 2-д заасан үүргээ нярав Ш.А зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой, Б.Л 3,5 сая төгрөгийг авсан баримтгүй тул актаар Б.Л-гээр 1168200 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна” гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Сангийн сайдын 2000 оны 04 сарын 28-ны өдрийн тушаалаар батлагдсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм” нь 2008 онд сангийн сайд Ч.Улааны 148 тоот тушаалаар хүчингүй болсон буюу шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн. Түүнчлэн энд төсвийн тухай хуулиар Б.Л нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.4.18-д заасан төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.5 хариуцлагатай байх , 5.1.3 санхүү төсвийн удирдлагыг зохистой явуулах зэрэг зарчимд тулгуурлан ажиллах ёстой байсан атал батлагдсан төсвийг зориулалтын дагуу ашиглаагүй үйлдэл, эс үйлдэхүй байсаар байтал шүүх уг актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

  1. “Материалын үнийг нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 сарын 03-ны өдрийн № 20/08/035/34/13/196 дугаар актын тухай /хх-46/ Уг актаар 2012 оны 12 сард склад, зоорь засварлахаар нярав Ш.А-ийн нэрийн дансаар 2581200 төгрөг шилжүүлснээс захирал Б.Л 1670700 төгрөгийг бэлнээр авч төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэн, актын тогтоох хэсгийн 3-рт Б.Л-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт “Дээрх зөрчил нь Сангийн сайдын 2000 оны 04 сарын 28-ны өдрийн тушаалаар батлагдсан “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм"-ийн 2-д заасан

 

үүргээ нярав Ш.А зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой тул актаар Б.Л-гээр 1670700 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байна.” гэж мөн л хүчингүй болсон сайдын тушаалыг үндэслэл болгосон байна. Мөн шүүх өөрөө “Шалгалтын явцад 1670700 төгрөгийн материал агуулахад дутагдсан зөрчил илэрсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Ш.А-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа” гэж тухайн дутагдсан зөрчил илэрснийг тогтоосон хэр нь актыг тэр чигээр нь хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

  1. “Хүүхдийн хоолны материалын үнэ нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 сарын 03-ны өдрийн № 20/08/035/034/15/198 дугаар актын тухай /хх-48/ Уг актаар дотуур байрны хүүхдийн ирц, хоолны захиалгад 2012 онд 3392 хүүхэд, 2013 онд 3346 хүүхэд, бүгд 6848 хүүхдийн 14158176 төгрөгийн хүнсний материалыг илүү зарлага гаргаж зардалд бичсэн гэж үзэн, актын тогтоох хэсгийн 3-рт Б.Л-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт “Иймд дотуур байрны ирц, хоолны захиалгад хийсэн шалгалтыг бүрэн хийгдэж хүүхдийн тоо зөв тогтоогдсон гэж үзэх боломжгүй, хүүхдийн хоолны материалын захиалга тогооч, нярав нарын ажил үүрэгтэй холбоотой байх тул хариуцлагыг Б.Л-д дангаар нь хүлээлгэсэн улсын байцаагчийн акт үндэслэлгүй байна” гэсэн байна. Энд дотуур байрны хүүхдийн тоо тодорхойгүй буюу тодорхойлох боломжгүй гэж шүүх өөрөө дүгнэсэн бөгөөд төсвийн тухай хуульд зааснаар төсвийн хөрөнгийг шууд захиран зарцуулах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасанчлан төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих эрх бүхий субъект нь Б.Л байх тул тэрээр дотуур байрны ирц бүртгэл тоо баримтад үндэслэн хоолны захиалгыг баримт, судалгааны үндсэн дээр гаргах ёстой байтал төсвийн мөнгийг ямар ч тооцоололгүй барагцаагаар тогтоон илүү зарлага гаргасан нь түүний ажлын хариуцлагагүйнх байтал шүүх уг актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн захирал Б.К би 2014 оны 09 дүгээр сарын 19- ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

  1. Сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг тул Засаг даргатай холбоотой уг маргааныг Захиргааны хэргийн шүүх бус, Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой.
  2. Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн акттай холбоотой асуудлаар хэргийг урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаагүй байхад шүүх
 

нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг зөрчсөн байна.

  1. Гуравдагч этгээдийн хувьд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлттэй байна.
  2. Гуравдагч этгээдийн хувьд гаргасан нотлох баримтыг авч үзээгүй болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 27 дугаартай

шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар Б.Л-г “Төсвийн тухай хууль зөрчсөн нь мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн шалгалтаар тоггоогдсон” гэсэн үндэслэлээр Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан ба нэхэмжлэгчээс “Увс аймгийн Засаг даргын 2013 оны Б/87, Б/91 дүгээр захирамж болон дээрх захирамжийн үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын зургаан актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Увс аймгийн Засаг даргын Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 70 дугаар зүйлийн 70.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасныг баримтлан гаргасан Б/87 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлтэй нь холбогдуулан хийсэн шүүхийн "... төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх ерөнхий зарчмын заалтыг баримталсан боловч Б.Л нь аль хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тодорхойгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх "... Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу ... ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг... тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх"-өөр заасан байхад ийнхүү санал аваагүй талаарх дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу холбогдох этгээдийн саналын үндсэн дээр аймгийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байтал ийнхүү санал авалгүй шийдвэр гаргаснаар дээрх хуулийг зөрчжээ.

Нэхэмжлэгч Б.Л нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалыг эрхэлдэг төрийн албан хаагч

болохын хувьд түүний эрх зүйн байдал тэр дундаа хөдөлмөрийн харилцааг нь “зөрчил гаргасан” гэж үзэж дуусгавар болгохдоо зөрчил тус бүрт нь холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр хариуцлага тооцож, шийдвэрлэх учиртай.

Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/87 дугаар захирамжид “Төсвийн тухай хууль зөрчсөн нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлийг дурдсан ба мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/03/186,                                            20/08/035/34/06/189,           20/08/035/01/184,          20/08/035/01/184,

20/08/035/34/13/196, 20/08/035/034/15/198 актын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байна. Тухайлбал,

  1. “Цалингийн зөрүү нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/03/186 дугаар актаар нярав Ш.А, тогооч Б.М нарыг цалингийн буруу шатлалаар цалинжуулсан гэж үзэн, цалингийн зөрүү 104,294 төгрөгийг нэхэмжлэгч Б.Л-гээр төлүүлэхээр тогтоожээ. Нэхэмжлэгч нь "... туслах тогоочийн захирлын тушаалыг бичиг хэргийн ажилтан алга болгосон, ... нягтлан бодогч цалингийн зөрүүний талаар хэлэх ёстой байсан” гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан гэрч Д.Э, Ц.М нарын мэдүүлэг зэргээс үзвэл дээрх тайлбар нотлогдохгүй төдийгүй Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага хүлээнэ” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж зааснаар ерөнхий боловсролын сургуулийн төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх этгээд болох захирал нь хууль, журамд нийцүүлэн ажилчдад цалин олгох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тул дээрх актаар хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна.
  2. “Илүү олгосон цалин, зэрэг, ур чадварын нэмэгдлийг нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/34/06/189 дүгээр актаар нэхэмжлэгч Б.Л-д “2012-2013 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд ур чадварын нэмэгдэл, зэргийн нэмэгдэл давхардуулж авсан, ээлжийн амралтын цалинг илүү олгосон зөрчил гаргасан” гэж үзэж, нийт 4310748 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр тогтоожээ. Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 147 дугаар захирамжаар ур чадварын нэмэгдлийг 20 хувиар тооцож олгохоор шийдвэрлэснийг 2012 онд хамааруулан ур чадварын нэмэгдлийг авсан нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, сангийн сайдын 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 7-д “Багш, ажилтны ур чадварыг хагас жил тутам үнэлж дүгнэнэ” гэж заасныг зөрчсөн, Засгийн газрын 1996 оны 93 дугаар тогтоолд заасан журмыг зөрчиж зэргийн нэмэгдлийг авсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Л-д нь 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт олгосон[1] байх бөгөөд тэрээр давж заалдах гомдолдоо “... ажил олгогчийн хүсэлтээр ажил үүргээ биелүүлж явсан, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу амралтын мөнгөө авсан” гэж тайлбарлаж байгаа хэдий ч тус хуульд ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болохоор зааснаас бус, цалинг олгох талаар хуульчлаагүйн дээр нэхэмжлэгч Б.Л-д “урамшуулал олгосон" нь баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээж авах үндэсгүй.

  1. “Дутагдуулсан материалын үнэ нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/01/184 дүгээр актыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Уг актаар 2011 оны 12 дугаар сарын 23-нд иргэн Г.Б-ын дансанд 1 тонн махны үнэ шилжүүлсэн ч нийт 805,3 кг мах нийлүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзсэн ба хариуцагч нь “мөнгийг нь сургуулийн захирал Б.Л бэлнээр авч, нэг жил 3 сарын хугацаанд хувьдаа ашигласан” гэж тайлбарлан маргажээ. Хавтаст хэрэгт 2011 оны 12 дугаар сарын 23-нд иргэн Г.Б-ын дансанд 3500.000 төгрөгийг шилжүүлж, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1000 кг махны нэг бүрийн үнийг 3500 төгрөгөөр тооцож орлогод хүлээн авсан тухай баримтыг нярав Ш.А үйлдсэн байх ба[2] 2013 оны 3, 4, 6, 9 дүгээр саруудад тус бүр мах нийлүүлсэн талаар баримтууд[3] авагдсан байхад дээрх зөрчлийг нэхэмжлэгчид шууд хамааруулж буруутгах боломжгүй, нэхэмжлэгчээр 1168200 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн "... Б.Л-д 3,5 сая төгрөг шилжүүлсэн баримтгүй байхад Ш.А-ийн тайлбарыг үндэслэн акт тоггоосон” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байх тул шүүхийн дүгнэлт зөв байна.
  2. “Хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/07/190 дүгээр актаар “иргэдээс худалдан авсан бараа материалын үнэд хувь хүний орлогын албан татвар тооцоогүй” зөрчил гаргасан гэж үзэж, нэхэмжлэгч Б.Л-д холбогдуулан 1,900,000 төгрөгт ногдох татварыг
 

төлүүлэхээр тогтоожээ. Нэхэмжлэгч нь дээрх 1,900,000 төгрөгөөр канон, принтерийг “Н” ХХК-иас авсан, орлогын албан татварыг аж ахуйн нэгж байгууллага төлсөн гэж маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтаар барааг аж ахуйн нэгжээс авсан нь тогтоогдоогүйн дээр иргэн Л.Эрдэнэчимэгт 1,900,000 төгрөгийг шилжүүлсэн талаар баримт[4] авагдсан тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт суутган авч төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй тул мэргэжлийн хяналтын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэхэмжлэгч нь “Н” ХХК-иас барааг худалдан авснаа баримтаар нотлоогүй тул түүний “...аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг худалдагч талаас төлсөн тул давхардуулан төлөх учиргүй” гэсэн гомдол үндэсгүй.

  1. “Материалын үнийг нөхөн төлүүлэх тухай” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/34/13/196 дугаар актаар "... 2012 оны 12 дугаар сард склад, зоорь засварлахаар шилжүүлсэн мөнгөнөөс Б.Л 1,670,700 төгрөгийг бэлнээр авсан боловч одоо хүртэл төлөгдөөгүй зөрчил илэрсэн” гэсэн үндэслэлээр уг мөнгийг нэхэмжлэгч Б.Л-гээр төлүүлэхээр акт тогтоожээ. ...2012 оны 10 дугаар сард барилгын материалын үнэ болох 2,581,200 төгрөгийг Ш.А-ийн нэрээр авч[5] бөгөөд гэрч Ш.А мэдүүлэхдээ "... Б.Л надад хоёр сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь засварын үлдэгдэл мөнгө болох 1,670,700 төгрөг дээр өөрийн мөнгөнөөс, ... би Б.Л-д албаны 1,670,700 төгрөг гэж хэлээгүй нь үнэн[6] гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан хэдий ч Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 678 дугаар тогтоолоор[7] “Б.Л нь төсвийн мөнгийг их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх гомдол, мэдээллийг шалгахад ... тогтоогдохгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн зэргээс үзвэл уг зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.
  2. “Хүүхдийн хоолны материалын үнэ төлүүлэх тухай” 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20/08/035/034/15/198 дугаар актаар 2011-2012, 2013 оны эхний 10 сард нийт 6848 хүүхдийн 14158176 төгрөгийн хүнсний материалыг илүү зарлага гаргаж зардалд бичсэн зөрчилд холбогдох материалын үнийг Б.Л-гээр төлүүлэхээр тогтоожээ.

Хариуцагч мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас давж заалдах гомдолдоо “дотуур байрны хүүхдийн тоо тодорхойгүй гэж шүүх дүгнэсэн бөгөөд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих эрх бүхий

 

?Ч(

субъект нь дотуур байрны ирц бүртгэл тоо баримт, судалгаанд үндэслэн захиалга гаргах ёстой” гэж маргаж байгаа ч шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр сургуулийн дотуур байрны багшийн ирцийн бүртгэл, байрны жижүүрийн ажил хүлээлцэх дэвтэр, хоолны захиалгын хуудсанд тавигдсан хүүхдийн тоонууд зөрүүтэй”[8] талаар дүгнэсэн байх ба хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь тогтоогдох боломжгүйн дээр тухайн үед байрын багш эзгүй байсан, холбогдох баримтыг бүрэн гаргаж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагчаас маргаагүй байх тул төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих эрхтэй гэх үндэслэлээр шүүх зөвхөн Б.Л-д хариуцлага ногдуулах үндэслэлгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гаргасан захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлэгдэх байгууллага, албан тушаалтныг нэрлэж заасны дотор 4.1.10-т “аймаг,

.,,-ны Засаг дарга” гэж заасан, түүнчлэн нэхэмжлэгчээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акттай холбогдуулан гаргасан гомдолд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн хариуг[9] эс зөвшөөрч шүүхэд хандсан байх тул гуравдагч этгээдийн “Сургуулийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардагтай ... уг маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой", (   “...байцаагчийн акттай холбоотой асуудлаар хэргийг урьдчилан шийдвэрлэх үйл

ажиллагаа явагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх гомдлууд үндэслэлгүй.

Өмнөговь сумын ахлах сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Г.Н-ыг ажлаас чөлөөлж, Б.Кг ажиллуулахаар шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дүгээр захирамжийн улмаас нэхэмжпэгч Б.Л-ийн эрх зөрчигдөөгүй байх тул шүүх “... Б/91 дүгээр захирамжаар Г.Н, Б.К нарын хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулсан, нэхэмжлэгч энэ захирамжийн талаар маргах эрхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, уг захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Увс аймгийн Засаг дарга, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.А, гуравдагч этгээд Б.К нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

гчг

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч Увс аймгийн Засаг дарга, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэргийн 1 дэх хавтасны 141 дэх тал

[2] Хэргийн 2 дахь хавтасны 121 дэх тал

[3] Хэргийн 1 дэх хавтасны 126, 129 дэх тал

[4] Хэргийн 1 дэх хавтасны 135 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтьсны 145-146 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтасны 216-217 дахь тал

[7] Хэргийн 2 дахь хавтасны 131 дэх тал

[8] Хэргийн 1 дэх хавтасны 200 дахь тал

[9] Хэргийн 1 дэх хавтасны 28 дахь тал