Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 857

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00857

Төв аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11 хороолол, 2 байр, 1 тоотод оршин суух Хичээнгүй овогт Хасбаатарын Шүрэнцэцэг /ХК55040167, утас:94088382, 95908024/-н нэхэмжлэлтэй,

 

Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, Нацагдорж, 19 байр, 34 тоотод оршин суух Улаан соён овогт Зэвгэгийн Оюунцэцэг /рд:НЭ70031226, утас: 99609453/-д холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээний 37 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Оюунцэцэг нь 2013 онд оёдлын үйлдвэр байгуулахаар гаднаас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа гээд хил гаалийн татварт төлөх мөнгөгүй байгаагаас ачуулсан тоног төхөөрөмжөө оруулж ирж чадахгүй байна. Та надад тус болж, мөнгө яаралтай олж өгөөч гэсэн. Би тэтгэврийн хүн тул тухайн үед түүний хүссэн хэмжээний мөнгө надад байгаагүй. Гэтэл З.Оюунцэцэг нь өөрийгөө "БОНН" ХХК-ийн үүсгэн байгуулагч гээд компанийн бичиг баримтаа үзүүлэн манай компани Төв аймгийн 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга, Соёлын газрын конторын барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд энэ компанийхаа охин компани болгож, оёдлын үйлдвэр байгуулж байгаа юм гээд та өөрийн байрыг барьцаалаад зээл аваад өгөөч гэж удаа дараа гуйж, би таны байрыг амласан хугацаандаа эргүүлэн авч өгнө гэж худал хэлсэн. Ингээд "Чинбаа Инвест ББСБ" ХХК-д таны байрыг барьцаалж, зээл авч болох юм байна. Та очоод гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу миний бие З.Оюунцэцэгт итгэн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Урт цагааны корпуст байрлах "Чинбаа Инвест ББСБ" ХХК-д очиж, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулан, 10,000,000 /арван сая/ төгрөгийг зээлж, "Чинбаа Инвест ББСБ" ХХК-ийн үүдэнд зээлсэн мөнгөө З.Оюунцэцэгт өгсөн. 2013 оны 09 дүгээр сард З.Оюунцэцэг нь нэмж тоног төхөөрөмж оруулахад мөнгө хэрэгтэй байна. Барьцаа шаардлагагүйн дээр гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй учир өмнөх зээл дээрээ нэмээд зээл аваад өгөөч. Өндөр үнэтэй гэрээ байгуулахаар болсон гэх мэтээр худал ярьж, өмнө авсан зээлийн төлбөрийн хамтаар хугацаандаа буцааж байрыг тань авч өгнө гэж итгүүлэн үнэмшүүлсний дагуу тус ББСБ-аас 20,000,000 /хорин сая/төгрөгийг нэмж зээлүүлэн, нийтдээ 30,000,000 /гучин сая/ төгрөгийг авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш авсан зээлээ төлж, орон сууцыг минь чөлөөлж өгөөч гэж удаа дараа шаардсаар ирсэн боловч З.Оюунцэцэг нь тухай бүрт удахгүй мөнгө орж ирнэ бид ажлаа гүйцэтгэсэн гэх зэргээр итгүүлэн үнэмшүүлж, өндөр үнийн дүнтэй элдэв гэрээ хэлцэл, бичиг баримт үзүүлдэг байсан. Тухайлбал, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Барилга байгууламжийг барих барилга угсралтын ажлын гэрээ"; 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн "Барилга байгууламжийг барих барилга угсралтын ажлын гэрээ"; 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 99/15 тоот "Тодорхойлолт" гэх мэт. Авсан зээлээ эргүүлэн төлөөгүй тул "Чинбаа Инвест ББСБ" ХХК нь Х.Шүрэнцэцэг надад холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ талаар З.Оюунцэцэгт хэлж, чи авсан зээлээ эргүүлэн яаралтай төл, эсхүл би холбогдох байгууллагад нь хандая гэж хэлсэн. Гэтэл З.Оюунцэцэг нь удахгүй гэрээний төлбөр орж ирнэ. Шүүх цагдаа гээд яах вэ, авсан зээлээ би бүрэн өгөх учраас та "Чинбаа Инвест ББСБ" ХХК-тай хугацаа тохироод эвлэрчих. Тохирсон хугацаандаа би таны байрыг чөлөөлүүлж өгнө гээд 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн "Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г үзүүлсэн учраас миний бие З.Оюунцэцэгт итгэн эвлэрлийн журмаар хэргээ шийдвэрлүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02015 дугаар захирамжаар Х.Шүрэнцэцэг өр төлбөрийг "Чинбаа Инвест ББСБ" ХХК-д 2015 оны 05 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болсон. Тохиролцсон хугацаа дуусгавар болсноор "Чинбаа Инвест ББСБ" ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахаар хандсан бөгөөд одоо миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 2-01 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар гүйцэтгэх ажиллагаа явагдаж бөгөөд миний бие сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирч байна. Энэ талаар З.Оюунцэцэгт мэдэгдсэн бөгөөд тэрээр мөн л 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05/658 дугаартай Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын албан тоот үзүүлж, удахгүй мөнгө орж ирнэ төслийн ажил эхэлж байгаа гээд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Шүрэнцэцэг надтай "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулсан. Гэсэн хэдий боловч тэрээр өнөөдрийг хүртэл авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүйн дээр Х.Шүрэнцэцэг надтай холбогдохгүй байна. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах гэрээ"-ний дагуу иргэн Х.Шүрэнцэцэг надад төлвөл зохих 37.020.000 /гучин долоон сая хорин мянга/ төгрөгийг иргэн З.Оюунцэцэгээс гаргуулахаар нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөгөөр багасгаж 29 020 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч З.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Шүрэнцэцэгтэй 2002 онд танилцаж, 2013 онд өөрийн үйлдвэрийн төхөөрөмжийг оруулж ирэх үедээ 10 000 000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед би БНСУ-д байсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжид бүх мөнгийг зарцуулсан. Эргэлтийн хөрөнгө дутсан тул Х.Шүрэнцэцэгээс 20 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. Төлбөрийг төлөхөд хүндрэл бэрхшээл гараад төлж чадаагүй ба нэхэмжлэлийн шаардлагаасаа 8 000 000 төгрөгөөр багасгаж байх тул эвлэрэх хүсэлтэй байна. Х.Шүрэнцэцэгийн нэхэмжилсэн 29 020 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг 2017 оны 08 сарын 15-ны өдөр, үлдэх 28 020 000 төгрөгийг 2017 оны 09 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Шүрэнцэцэг нь хариуцагч З.Оюунцэцэгт холбогдуулж төлбөр барагдуулах гэрээний 37 020 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөгөөр багасгаж 28 020 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 09 сарын 22-нд төлбөр барагдуулах гэрээ бичгээр хийгдэж 30 000 0000 төгрөгийг шилжүүлж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 245 дугаар зүйлд заасан дагуу төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн байна. Талуудын хоорондох гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 12-ны өдөрдууссан байна.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төгрөгийг хариуцагч Амзант ХХК, захирал О.Ганбаатар төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 22 378 0000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохирч эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлагаа буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Агротрак ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 261 675 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амзант ХХК-аас зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 72 378 000 төгрөгт ногдох тэмдэгийн хураамж 519 840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Агротрак ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6-д зааснаарнэхэмжлэгч Агротрак ХХК-н нэхэмжилсэн 72 378 000 төгрөгийг 2017 оны 05 сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 2017 оны 07 сарын 30-ны өдөр 22 378 0000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Агротрак ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 261 675 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Амзант ХХК-аас зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 72 378 000 төгрөгт ногдох тэмдэгийн хураамж 519 840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агротрак ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ