Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 858

 

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 151/ШШ2017/00858

Төв аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 220 мянгат гудамж, 23 байр, 40 тоотод оршин суух Бүлчин овогт Анжаагийн Чангарав /ХВ38040272, утас:99600271/-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт 9 байр, 19 тоотод оршин суух, Боржигин овогт Лхамсүрэнгийн Батсайхан /НЭ64102414, утас: 99955158/-д холбогдох,

350 000 /гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны онд хувцас хийх зорилгоор тавилга хийдэг мужааны газраас 1 шкаф 350 000 төгрөгөөр авсан. Гэвч нугас нь олон удаа салж, нугас тогтоох боломжгүй болсон. Л.Батсайхан өөрөө аргаа бараад 3 хаалгыг шинээр сольж өгье гэсэн санал тавьж байсан боловч би зөвшөөрөөгүй тул буцаан өгсөн. Тэгээд бүтэн мөнгөө авахыг шаардсан ч өгөөгүй тул шүүхэд хандсан. 350 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч 2 жил хэрэглэсэн гэдэг үүднээс 100 000 төгрөгийг багасгаж Л.Батсайханаас 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Л.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Төв аймагт мужааны цех ажиллуулаад 11 жил болж байна. Надаас 2013 онд А.Чангаравгуйа 3 хаалгатай шкаф худалдан авсан. 2016 онд буцаан өгсөн. Тэгээд 350 000 төгрөгөө буцааж авъч гэсэн. Би бүгдийг нь өгч чадахгүй 2 жил хэрэглэчихсэн болохоор тодорхой мөнгийг хасахыг санал болгосон. Одоо нэхэмжилж байгаа 250 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 08 сарын 16-нд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Чангарав нь Л.Батсайханд холбогдуулж 350 000 төгрөгийг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100 000 төгрөгөөр багасгаж 250 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа буюу худалдагч Л.Батсайханаас хувцасны шкаф-г худалдан авагч А.Чангарав нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан болох нь тэдгээрийн бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 250 000 төгрөгийг хариуцагч Л.Батсайхан төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 08 сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрэн талууд гарын үсэг зурж баталгаажуулан хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлагаа буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно, ... гэрээ нь хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Чангаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батсайханаас зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 250 000 төгрөгт ногдох тэмдэгийн хураамж 8 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Чангаравт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6-д зааснаарнэхэмжлэгч А.Чангаравын нэхэмжилсэн 250 000 төгрөгийг хариуцагч Л.Батсайхан 2017 оны 08 сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.Чангаравын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батсайханаас зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 250 000 төгрөгт ногдох тэмдэгийн хураамж 8 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Чангаравт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЭНХТӨР