Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

 

 

2021   09 06                                                    2021/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2021/0158/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Ж.Х

Улсын яллагч                                                  Ж.Б

Хохирогч                                                       Л.М

Шүүгдэгч                                                          ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овогт Оргилтуяагийн Магванд холбогдох 2139000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүдэгч *******агван нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд байрлах шавар худгийн дэргэд Л.Мөнгөнсүхийг усаар цацаж сэрээснээс үүдэн маргалдаж баруун гараараа Л.Мөнгөнсүхийн зүү шанаа орчим нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        1. Хохирогч Л.Мөнгөнсүхийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Тахилгат тосгоны төвд байдаг цагаан өнгийн шавар худгийн хажууд согтуу унтаж байхад миний нүүр рүү хүйтэн усаар цацсан. Би сэрээд хартал Магван, Нараа гэх хоёр хүн байсан. Би яагаад намайг усаар цацаж байгаа юм гэсэн чинь Магван юун сүртэй юм гэж хэлэхээр нь би Магвантай маргалдсан. Магван намайг өдөөд элдвээр доромжлоод байхаар нь би Магваны араас хөөж байтал Магван эргэж хараад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохисон...миний эрүү сонин болоод юм ярьж чадахгүй амнаас шүлс гараад байсан...” гэх мэдүүлэг,/хх-н 12-р тал/

2. Гэрчээр *******агваны өгсөн: “...Мөнгөнсүх ахыг халуун наранд унтаж байхыг харсан. Нарангэрэл бид хоёр Мөнгөнсүх ахын хажууд очиж машинаасаа буугаад Мөнгөнсүх ахыг би сэрээх гээд, мөн сэргээх санаатай гарын алгаар хүйтэн ус нүүрэнд нь цацсан. Энэ өдөр их халуун өдөр байсан юм. Тэгтэл Мөнгөнсүх сэрж босож ирээд намайг хятадын шээсийг ална гээд араам хөөсөн. Мөнгөнсүх ах миний араас хөөж байхдаа таварцаглаад хоёр удаа унасан.Тэгээд Мөнгөнсүх ах миний ард ойртоод ирэхээр нь би эргэж хараад баруун гараараа Мөнгөнсүх ахын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-н 19-р тал/

3. Гэрч Б.Нарангэрэлийн өгсөн: “...Магван машинаа жолоодоод дэлгүүрээс хойд зүгт явж байхад тосгоны цагаан өнгийн шавар худгийн худгийн зүүн талд наранд Мөнгөнсүх ах согтуу унтаж байсан. Мөнгөнсүх ахыг Магван худгийн хажууд байсан савтай усаар гарынхаа алгаар ус хутгаад Мөнгөнсүхийн цээж болон толгойг норгож сэрээхэд Мөнгөнсүх ах босож ирээд Магваныг хөөсөн. Мөнгөнсүх ах Магваныг яагаад хөөснийг би сайн ойлгоогүй. Магван Мөнгөнсүх ахаас зугтаагаад худгийн хойд талын гудамжны зүүн талаар гудамжны араар ороход Мөнгөнсүх ах мөн араас нь гүйгээд орсон. Ойролцоогоор 5-10 минутын дараа Магван гудамжны баруун талаар гарч ирээд намайг дуудахад Мөнгөнсүх ах Магваны араас гарч ирж байгаа харагдаж байсан..” гэх мэдүүлэг,/хх-н 24-р тал/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6820 дугаартай: “...Л.Мөнгөнсүхийн биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”, гэх дүгнэлт, /хх-н 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.  

 

            Шүүдэгч *******агван нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны төвд байрлах шавар худгийн дэргэд Л.Мөнгөнсүхийг усаар цацаж сэрээснээс үүдэн маргалдаж баруун гараараа Л.Мөнгөнсүхийн зүү шанаа орчим нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:                 

           

1. Хохирогч Л.Мөнгөнсүхийн өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Тахилгат тосгоны төвд байдаг цагаан өнгийн шавар худгийн хажууд согтуу унтаж байхад миний нүүр рүү хүйтэн усаар цацсан. Би сэрээд хартал Магван, Нараа гэх хоёр хүн байсан. Би яагаад намайг усаар цацаж байгаа юм гэсэн чинь Магван юун сүртэй юм гэж хэлэхээр нь би Магвантай маргалдсан. Магван намайг өдөөд элдвээр доромжлоод байхаар нь би Магваны араас хөөж байтал Магван эргэж хараад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт цохисон...миний эрүү сонин болоод юм ярьж чадахгүй амнаас шүлс гараад байсан...” гэх мэдүүлэг,/хх-н 12-р тал/

2. Гэрчээр *******агваны өгсөн: “...Мөнгөнсүх ахыг халуун наранд унтаж байхыг харсан. Нарангэрэл бид хоёр Мөнгөнсүх ахын хажууд очиж машинаасаа буугаад Мөнгөнсүх ахыг би сэрээх гээд, мөн сэргээх санаатай гарын алгаар хүйтэн ус нүүрэнд нь цацсан. Энэ өдөр их халуун өдөр байсан юм. Тэгтэл Мөнгөнсүх сэрж босож ирээд намайг хятадын шээсийг ална гээд араам хөөсөн. Мөнгөнсүх ах миний араас хөөж байхдаа таварцаглаад хоёр удаа унасан.Тэгээд Мөнгөнсүх ах миний ард ойртоод ирэхээр нь би эргэж хараад баруун гараараа Мөнгөнсүх ахын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, /хх-н 19-р тал/

3. Гэрч Б.Нарангэрэлийн өгсөн: “...Магван машинаа жолоодоод дэлгүүрээс хойд зүгт явж байхад тосгоны цагаан өнгийн шавар худгийн худгийн зүүн талд наранд Мөнгөнсүх ах согтуу унтаж байсан. Мөнгөнсүх ахыг Магван худгийн хажууд байсан савтай усаар гарынхаа алгаар ус хутгаад Мөнгөнсүхийн цээж болон толгойг норгож сэрээхэд Мөнгөнсүх ах босож ирээд Магваныг хөөсөн. Мөнгөнсүх ах Магваныг яагаад хөөснийг би сайн ойлгоогүй. Магван Мөнгөнсүх ахаас зугтаагаад худгийн хойд талын гудамжны зүүн талаар гудамжны араар ороход Мөнгөнсүх ах мөн араас нь гүйгээд орсон. Ойролцоогоор 5-10 минутын дараа Магван гудамжны баруун талаар гарч ирээд намайг дуудахад Мөнгөнсүх ах Магваны араас гарч ирж байгаа харагдаж байсан..” гэх мэдүүлэг,/хх-н 24-р тал/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 6820 дугаартай: “...Л.Мөнгөнсүхийн биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”, гэх дүгнэлт, /хх-н 35-36-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч *******агваныг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

            2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө,  нийтийн болон  үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно,  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд,  эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй  гэж заажээ.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь: “... шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******агвант ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан  прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч *******агванын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 800.000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогт Оргилтуяагийн  Магваныг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх    хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******агваныг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/  төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******агванд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 4  сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваасамбуу нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

   

5. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй  ба хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******агванд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                   Д.ГАНЗОРИГ