| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/00874/И |
| Дугаар | 861 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 861
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00861 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Эрдэнэ сумын 5-р баг, Тамган гэх газарт оршин суух Тэрмийн шавь овогт Цагаан овогт Дагва-Очир /ЗП57070913/-ын
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Дагва-Очир, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Дагва-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Бага сургуулиа төгсөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Мөн сумын Хөгжил ХК-н Далайн хөгжил хоршоонд 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байх тул шүүхэд хандсан. Иймд миний цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Дагва-Очир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц.Дагва-Очир Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Мөн сумын Хөгжил ХК-н Далайн хөгжил хоршоонд 1992 оны 02 сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас 1981 оны 04 сарын 25-ны өдөр, 1992 оны 03 сарын 05-ны өдөр тус тус Ц.Дагва-Очирт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд,
сарын 20-ны өдрийн 3/102 дугаартай тодорхойлолтод ... Цагаан овогт Дагва-Очир нь 1957 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1975 оноос 1978 оны хооронд цэргийн алба хааж 1978 оны 08 сараас 2008 он хүртэл тус суманд мал маллаж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум руу шилжсэн. гэх бичилт,
дугаартай тодорхойлолтод ... Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд хөгжил хувьцаат компни, 1996 оны 04 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно. гэх бичилт
Хөгжил нэгдэл Тэнгэлэг бригадад малчнаар 1973 оноос 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг
- гэрч О.Түдэвдорж: Ц.Дагва-Очир нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн малчнаар 1981 оноос 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан үнэн гэх мэдүүлэг,
Хөгжил нэгдэл Тэнгэлэг бригадад малчнаар 1973 оноос 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.
Ц.Дагва-Очирын хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.
Ц.Дагва-Очирын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх хугацаанд ажилласныг тогтоох боломжгүй байна.
Харин түүний Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас олгосон улаан өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, дах талд авагдсан бичилт, 1992 оны 03 сарын 05-ны өдөр олгосон Бор өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 6, 7 дах талд авагдсан бичилтүүд болон гэрч нарын мэдүүлэг холбогдох нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Дагва-Очирын Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, мөн сумын Хөгжил ХК-д 1991 оны 10 сарын 30-ны өдрөөс 1992 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэрмийн шавь овогт Цагаан овогт Дагва-Очир /ЗП57070913/-н Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар,
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д 1991 оны 10 сарын 30-ны өдрөөс 1992 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дагва-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР