Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000241 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Жалайр овогтой *******ын *******, / Регистрийн дугаар: *******/-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн булаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазын орчим *******ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, шуу, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2 “...2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би эхнэр 2 хүүхэд мөн , , 7 лаа байсан.Тэгээд , бид 3 миний машины сэлбэгийг авах гээд явсан. Тэгээд бид хэд машины сэлбэгийг хайгаад баахан явж байгаад олдохгүй болохоор нь буцаад явах гэж байхад над руу залгаад чи хаана байгаа юм гэхээр нь би сэлбэг хайгаад явж байна, тэгээд гол явна гэхэд би хамт явна ирээд авчих гэсэн тэгээд би ажил дээр нь очиж ыг аваад гол орсон. Тэгээд би хэд гол ороод бөөндөө уусан. Тэгээд байж байхад руу дайраад хэрүүл гуйгаад байх шиг байсан тэгээд за за би явлаа гэж хэлээд тэй хамт яваад өгсөн. Гол дээр , , манай эхнэр, , би 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Тэгээд найз нь ямар архи авч өгөх вэ гэхэд өөрөө мэдээд авч өг, мөнгө байгаа юм уу чамд гэх мэтээр рүү дайрсан тэгээд манай эхнэр чи хэзээ ийм байсан юм яагаад хүмүүс рүү дайраад байгаа юм гээд ыг үсдэж авсан Тэгээд тэр хоёр бие биеийгээ үсдээд ыг зүгээр бай гээд түлхсэн. Тэгээд босож ирээд хэрүүл гуйгаад байсан. цагдаа дуудна гээд явсан манай эхнэр 2 хүүхдээ аваад хөдөлсөн тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41- 42/ 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Архи уугаад үл ялих зүйлээс болж маргалдаж найзыгаа цохисон байна. Энэ гэм буруугаа хүлээж байна.гэв

1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед намайг ажил дээр байхад мана найз *******ийн нөхөр ******* над руу залгаад “Гол дээр хүрээд ир. Бид хэд байна” гэж дуудсан. Би ажилтай байсан болохоор “Очих боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь очихоор болсон. Намайг ******* ажлаас ирж авсан. Очиход ******* 1 залуугийн хамт 2 хүүхэдтэйгээ дөрвүүлээ байсан. Намайг очиход бүгд эрүүл хоол унд идээд байж байсан. Тэгээд би очоод нэлээн байж байгаад бид хэд хэдэн пиво ууж сууцгаасан. Тэгээд бид хэдийг байж байхад хажууд нэг залуу машинтайгаа зогсоод машиндаа юм хийж байсан. Бид нар дээр ирээд “Ганц шил архи аваад ирэх үү” гээд асуухаар нь би “Юуг нь асуудаг юм. Авч ирэх гэж байгаа бол аваад ирэхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу явсан. Явсны дараа нь ******* над руу “Чи хүн зүгээр хүн юм асууж байхад зүгээр хариулаач” гээд над руу уурлаад байсан. Тэрнээс болоод ******* бид хоёр маргаж эхэлсэн. Маргаж байхад ******* намайг шууд үснээс зулгаасан. Тэгээд би “Тавиач” гэхэд ******* миний үснээс тавьсан. Тэгээд араас нь нөхөр ******* нь “2 янхан” гээд орилсон. Тэгэхээр нь би “Чам шиг эхнэрийгээ янхан гэж хэлдэг хүн байхгүй” гэж хэлсэн. Өмнө нь ******* манай гэрт манай нөхрийг байхад согтуу ирээд “Манай эхнэр ******* хэний дэвсгэр болоод хэвтэж байгааг та хоёрт би хэлэх үү. Танай найз чинь янхан ш дээ” гээд байхаар нь би гэрээсээ хөөж гаргаж байсан юм.

Тэгээд би тэр өдөр нөхөрт нь “Чи эхнэрийгээ тэгж хэлж ирээ биз дээ” гээд хэлсэн чинь эхнэр ******* нь нөхөр лүүгээ хутга бариад “Алаад хаячихъя. Чи намайг яахаараа тэгж хэлдэг юм” гээд нөхөр лүүгээ дайрсан. Тэгээд нөхөр нь шууд над руу дайраад намайг багалзуурдаад миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд би “Тавь” гэж зөндөө орилоод тавиулсан. Тэгээд би цаашаа гүйхэд миний араас гүйгээд хүүхдийнхээ тоглоомон том машинаар миний араас цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг цохиж зодохоос гадна *******, ******* хоёр нь элдвээр хэлж хэл амаар доромжилсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд би тэр хэдийн байгаа газрыг зааж өгөөд очиход эхнэр нь 2 хүүхдээ аваад явсан байсан. Нөхөр нь тэр эхнэрийнх нь ажлын газрын хүнтэй хамт сууж байсан. Өөр зүйл болоогүй. ******* нь миний үснээс зулгаасан бас бие рүү халдсан. Гэхдээ тэр нь зүгээр байгаа. Харин нөхөр гэх ******* нь намайг мөргөж машинаар цохисон. Миний зүүн талын нүд хөхөрч хөл гар хөхөрсөн байна лээ. Өөр гэмтэл байхгүй. Би хэн нэгний биед халдсан зүйл байхгүй. ******* миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Өөр яагаач үгүй. *******, *******, 2 хүүхэд нь бас ажлынх нь газрын 1 залуу байсан өөр хүн байгаагүй. Миний биед ******* нь халдсан. Намайг боож аваад миний нүүр лүү шууд мөргөсөн. Тэгээд хүүхдийнхээ машинаар нуруу хэсэг рүү цохисон. Тэгээд яваад өгсөн. ******* хараад зогсож байсан. Харин тэнд байсан харсан үгүйг сайн мэдэхгүй байна. Надад одоо ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг / хх-ийн 25-28 /,

1. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... сууж байснаа босож ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд би зөрүүлээд үснээс нь зулгаагаад гарыг нь тавиулаад цааш нь түлхсэн. Тэгээд орилж босож ирээд бас дайраад байсан. араас нь явсан. Тэгээд манай нөхөр ыг боль гээд цааш нь авч явсан. Би 2 хүүхэдтэйгээ майхан саваа хураагаад 2 хүүхдээ аваад тэр 3-г үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 /,

5. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр би найз *******, , , ******* нартай гол дээр уулзсан. Сүүлд ******* бид нар дээр ирсэн байсан. Тэгээд бид хэд уугаад байж байхад 2 явсан. Тэгээд н. гээд 1 залуу ирсэн байсан. Тэр залуу руу ******* гэх хүүхэн дайрсан. Н. нь “Би та хэдийн юмнаас яаж зүгээр уухав, нэг юм авч өгье. Юу авч өгөх вэ” гэхэд ******* “Чи юу авч өгөх юм өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болоод ******* ******* 2 хоорондоо маргаад бие биеийнхээ үснээс татаад босоод ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдсон. Зодолдож байхад ******* *******ыг түлхсэн. Тэгээд хойшоо унасан. Тэрнээс хойш яасан гэдгийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 45-46 /,

6. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өглөө 09 цагийн үед манай ажлын нягтлан ******* над руу залгаад “Миний машин хээр эвдэрсэн. Манай хүн наана чинь сэлбэг хайж яваа, та туслаад сэлбэг олоод асаагаад янзлаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрт нь очоод нөхөр болох *******ыг гэрээс нь аваад бас ажлын жолооч ыг гэрээс нь аваад машины сэлбэг хайсан. Тэгээд Б. руу залгаад “Хаана байна” гэхэд “Ажил дээр байна” гэсэн. Тэгээд яг ойролцоо явж байсан болохоор Б.ыг “Хамт явъя” гээд очиж аваад хамт явсан. Тэгээд машин дээр нь очиж харахад хөх помп нь эвдэрсэн байсан. Тэгээд янзалж байгаад асаагаад голын зах руу явсан. Гол дээр ******* 2 хүүхэдтэйгээ гурвуулаа байсан. Тэгээд бид нар очоод буцаад машины сэлбэг авах гээд явсан. *******, Б. бид 3 явсан. Тэгээд баахан хайгаад олоогүй буцаад гол руу явсан. Замд нэг эмэгтэй ******* руу залгаад байх шиг байсан. Тэгээд “нэг хүн очиж авна” гээд зам дээрээс очиж аваад хамт гол дээр ирсэн. Гол дээр бид нар хэдэн пиво уугаад сууж байсан. Тэгээд би цаана машиныг нь үзээд байж байхад Б. над дээр ирээд “Уур хүрчихлээ явъя” гэсэн. Тэгээд л Б.той хамт явсан. Тэгээд би яасан юм гэхэд тэр “сүүлд ирсэн хүүхэн нь хэрүүл гуйгаад л” гэж байсан тодорхой зүйл хэлээгүй. Тэрнээс хойш юу болсон гэдгийг бол мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 /,

7. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед би ажил дээрээ байж байгаад ажлынхаа Ч. ах руу залгаад “Хаана байгаа юм та” гэхэд “*******ын машин нь болдоггүй гэнээ хоёулаа хамт явах уу” гэхээр нь би “Тэгье” гээд Ч. ах намайг ажил дээрээс ирж авсан. Машинд нь Ч. ах, , ******* 3 байсан. Тэгээд тэндээс хөдлөөд жуулчны баазын ойролцоо *******ын машин нь эвдэрсэн байсан тэндээс асааж аваад ******* гол дээр хүүхдүүдтэйгээ байгаа гэхээр нь бид нар бүгд хамт очихоор болоод очсон. Гол дээр очоод би найз н.ийг дуудаад *******ын машиныг үзүүлсэн. Н. “Хөх помп нь эвдэрсэн байна” гэсэн. Тэгээд тэрийг нь авах гээд *******, Ч. бид 3 хамт явсан. Гадуур баахан хайгаад явж байхад ******* руу ******* залгасан. Тэгээд *******ыг очиж авахаар болсон. ******* өөрөө “Би ажлаа тарчихлаа ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд очиж аваад бид нар гол дээр ирээд хэдэн пиво уусан. Пиво уугаад байж байхад ******* надаас хэрүүл гуйгаад байсан яг юу гэж хэрүүл гуйсан гэдгийг нь бол санахгүй байна. Би нэлээн уугаад муудсан байсан. Тэгээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би Ч. ахыг “Явъя” гэж хэлээд хамт дагуулаад бид хоёр тэндээс явсан. Цаашаа юу болсон талаар 5 мэдэхгүй байна. ******* миний биед халдаагүй надаас хэрүүл л гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 314 дугаартай шинжээчийн:

1. Э.Наранцацралын биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, шуу, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн булаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазын орчим иргэн *******ыг үл ялих зүйлээс болж зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун бугалга, шуу, хүзүү, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, , Ч., Б. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 314 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв. 6 Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргахэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогтой *******ын Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогтой *******ын Баттулгыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан 7 шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ