Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 863

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 151/ШШ2017/00863

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Цээл сум, 2-р баг, Талын хайрхан аж ахуйн хашаа 3 гудамж, 18 тоотод оршин соршин суух Буурал овогт Самбуугийн Баярбилэг /НЩ62072874/-ын

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, Ланс, 3в 3 гудамж, 6 тоотод оршин суух Боржигон овогт Цэмбэлдоржийн Оюун /РД:НЮ58112861/,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Баярбилэг нь 1962 онд төрсөн. Тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийнх нь орсон болон ажлаас чөлөөлөсөн тухай тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандсан. С.Баярбилэг Бага дунд сургууль төгсөөд Төв аймгийн Цээл сумын Залуучууд Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан тул цуцлуулсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү. гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Баярбилэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

С.Баярбилэг нь Төв аймгийн Цээл сумын Залуучууд Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан гэх бөгөөд хэрэгт:

 

- С.Баярбилэгийн 1982, 1984, 1987 онуудад ажлынхаа хамт олны хамт авахуулсан фото зургийн цомог,

 

- Төв аймгийн Цээл сумын архивын 2017 оны 07 сарын 13-ны өдрийн лавлагаанд Самбуугийн Баярбилэгийн 1980 оноос 1986 он хүртэлх цалин, хөлсний тодорхойлолт,

 

- Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуйн захиргаанаас 1980 оны 04 сарын 01-ний өдөр С.Баярбилэгт олгосон Улаан өнгийн Хөдөлмөрийн дэвтэр,

 

  • Гэрч Ц.Энхтуяа: С.Баярбилэг нь Төв аймгийн Цээл сумын Залуучуул сангийн

аж ахуйн 8-р бригадад 1980 оноос 1995 он хүртэл тасралтгүй трактор, комбайнчаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

С.Баярбилэгийн ажилд орсон, гарсан тушаалууд өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

Иймд түүний Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуйн захиргаанаас 1980 оны 04 сарын 01-ний өдөр олгосон Улаан өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн 4, 5, 6, 7 дах талд бичигдсэн бичилт болон Төв аймгийн Цээл сумын архивын 2017 оны 07 сарын 13-ны өдрийн лавлагаанд Самбуугийн Баярбилэгийн 1980 оноос 1986 он хүртэлх цалин, хөлсний түүвэр, гэрч нараас хууль сануулж авсан мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн байдал зэрэг дээрх нотлох баримтуудыг үндэслэн Төв аймгийн Цээл сумын Залуучууд Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоож, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Буурал овогт Самбуугийн Баярбилэг /НЩ62072874/ нь  Төв аймгийн Цээл сумын Залуучууд Сангийн аж ахуйд 1980 оны 02 сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторчноор ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Баярбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   А.ЭНХТӨР