Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Гантогтох, улсын яллагч Т.Оргил-Очир, хохирогч О, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням /№0897/ шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар /¹0134/, Т.Баярбат /¹0717/, Иргэдийн төлөөлөгч Г.Отгонхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хэлэлцэв. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан овогт С Юд холбогдох 201201000419 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23- ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.       

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 27-ны өдер Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хорооллын 41-5 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, /Урьд Эрдэнэбатын Хонгорзул нэрээр Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10.667.500 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан түүний биечлэн эдлэх ялыг нийт 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10.667.500 төгрөгөөр торгох ялаар тогтоосон бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 342 дугаар магадлалаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Улмаар Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 172 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10.667.500 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 10.167.500 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу ялаас чөлөөлсөн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Хан овогт С Ю /H S Y/, /Регистрийн дугаар М-15134356, 2187519/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:    Яллагдагч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Хан С Ю /H S Y/ нь ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд "интернетээр төлбөрөө хийчихсэн", "удахгүй мөнгөө өгнө, эхлээд захиалаад мөнгө орж ирэхээр шилжүүлнэ" гэх зэргээр хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн Эйр маркет /Air Market/ XXKиас нийт 50 хүний 37.375.300 төгрөгийн үнэ бүхий онгоцны тийзийг залилан мэхэлж тус компанид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах болон цагаатгах дараах хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хан С Ю мэдүүлэхдээ: Би Монгол тауэр тиз ХХК-ийг удирдаж ажиллаж байсан. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани хүмүүсээс аялалын гэрээ урьчилгаа төлбөрөө хүлээн авч тиз худалдаж авдаг байсан. Түүнээс гадна манай аялал жуулчлалын компани учраас зурагт, радиотой бартерын гэрээгээр ажилладаг байсан. Бартерын гэрээ гэдэг нь тухайн зураг, радиогийн хүмүүсийг манай компани ямар нэг төлбөр авахгүйгээр өөрсдийн зардалаар гадаад улс руу аялуулж өгдөг. Үүний дүнд манайхыг үнэгүй реклам хийж өгдөг байсан. Тухайн үед захиалага авсан Гонконг улс руу 5-8 хүнийн захиалага билет болон Бээжингийн 10 хүний захиалага гэж байгаа. Энэ төлбөрүүд Эйр маркет ХХК-ийн нэхэмжилсэн төлбөр багтаж байгаа. Энэ мөнгө тухайн байгууллагаас гараагүй манай компаниас гарах ёстой мөнгө байсан. Манай компаниас төлбөр шилжүүлээгүй тиз авсан нь үнэн. Гэхдээ төлбөр шилжүүлээгүй авдагийн учир нь манайх Эйр маркет ХХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй. Мөн эдний борлуулагч нар өөрсдөө зуны улиралд тиз захиалахаар та нар тизээ хурдан авахгүй бол суудал чинь алга боллоо гэсэн шалтгаанаар шахалт маш их үзүүлдэг. Жишээ нь гэрч Гантөр гэх борлуулагч шөнийн 00 цагийн үед надтай холбогдож борлуулж байсан тухайн миний мэйл хаягийг харвал гарч ирнэ. Тийм учраас надад тизийг маш ихээр шахдаг байсан. Эйр маркет ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг хэзээ эсэргүүцэж байгаагүй. Энэ хэрэгтэй би 5-6 жил болохдоо энэ компанийг хариуцаж явж байсан хүнийхээ хувьд хариуцлагаа хүлээнэ гэж хэлдэг. Би энэ компаниас залилаж авъя гэсэн санаа сэдэл байгаагүй учраас би танайх эрүүгийн хэргээ болио үүнийг иргэний хэргийн журмаар харилцан хамтран ажиллах гэрээний дагуу шийдүүлэх юм бол би хуваагаад төлье гэсэн санаагаа маш олон удаа илэрхийлж байсан. Өнөөдрийг хүртэл төлбөр болох хугацаа болсон боловч надад үнэхээр тийм боломж байгаагүй. Яагаад гэвэл эхний удаа маш болон удаа хоригдсон. Хоригдож байх хугацаанд ажил төрөл хийгээд төлбөр мөнгө олох боломж байгаагүй. Түүнээс хойш тодорхой хэмжээнд төлөөд хавтаст хэрэгт арав гаруй хохирогч байсан боловч эдгээр хүмүүс иргэний журмаар шийдүүлээд явж байгаа. Эдгээр хүмүүс би сар болгон 2.000.000-5.000.000 төгрөгийн хооронд төлбөр төлөөд явж байна. Энэ хүмүүс төлбөрөө аваад эхнээсээ төлбөр мөнгө нь дуусаж байгаа хүмүүс байгаа. Эйр маркет ХХК-д би энэ хэргийн эрүүгийн биш иргэний журмаар шийдүүлэх юм бол би төлбөрөө төлөх боломжтойгоо удаа дараа илэрхийлсэн. Одоогийн байдлаар би Эйр маркет ХХК-д 4.500.000-5.000.000 төгрөгийн хооронд төлбөр төлсөн байгаа. Өчигдөр орой ч гэсэн би цалингаа аваад 2.600.000 төгрөг төлсөн. 5 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг төлсөн. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд намайг Эйр маркет ХХК-ийн тизийг худлаа хэлж аваад баахан хүмүүсийг залилаж мэхэлсэн юм шиг болгож байна. Энэ ийм байдалтай байгаагүй. Би Эйр маркет ХХК-нд маш их хэмжээний борлуулалт хийж өгсөн. Хэрэг гарах хугацааны дундуурч төлбөр төлөгдөж байсан тизүүд байгаа. Эйр маркет ХХК анх өргөдлөө гаргахдаа төлбөр төлөгдөж байсан зүйлүүдийг хас ч зөвхөн төлбөр төлөгдөөгүй өдрүүдийг дурдсан байгаад маш их харамсаж байна. Энэ компанид төлөх ёстой төлбөрийг төлнө. Надад төлөх боломж байгаа. Намайг энэ бүх тизийг залилаад байсан гэдэгт санал нийлэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ¨.О мэдүүлэхдээ: Тухайн үед 2012 оны 7 дугаар сараас эхлэж билет авч эхэлсэн байдаг. Бэлэн болон Хаан банкаар шилжүүлдэг байдаг. Үүнээс үүдээс манай ажилтны итгэлийг олсон байдаг. Интернетээр шилжүүлсэн гэж билет авдаг байсан. Төлбөр мөнгө ороогүй байна гэхэд би буруу шилжүүлсэн байна гээд бага хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг. 38.888.254 төгрөгийг нэхэмжилж байна гэв. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1хх-ийн 219х/, Б.Уранбайгалаас гаргуулан авсан 29 хуудас баримт, Д.Гантөрөөс гаргуулан авсан 78 хуудас, Р.Энхжаргалаас гаргуулан авсан 39 хуудас нийт 146 хуудас тайлбар, хуурамч төлбөрийн баримт, бичүүлж авсан билетний хуулбар /1хх-ийн 224-250х, 2хх-ийн 1-119х/, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон буюу эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолоор хавсаргасан "75 хуудас и-мэйл, бусад баримтууд" /7хх-ийн 135-21 Зх/, хохирлын тооцоо гаргасан баримт /8хх-ийн 6-7х, 9хх-ийн 33-34х/. Хуучнаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 802 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсэг /5хх-ийн 194х/, хуучнаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсэг /7хх-ийн 107-109, 111 х/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн холбогдох хэсэг/8хх-ийн 73х/ Хохирогчийн төлөөлөгч Ё.Огээс мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн баримт материалууд /5хх-ийн 247-250х, бхх-ийн 1-18х, бхх-ийн 107-125х, 7хх-ийн 223-236х/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /бхх-ийн 100-101 х/, Хаан банкны 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/01 дугаартай тодорхойлолт /Зхх-ийн 98х/, Хаан банкны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29/944 дугаартай албан бичиг /9хх-ийн 63, 65-66х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5888 дугаартай шинжээчийн дүгнэлт /8хх-ийн 138-250х, 9хх-ийн 1х/ Шүүх сэтгэц гэм судлалын 937 дугаартай магадлагаа "...Хан С Ю /H S Y/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хан С Ю /H S Y/ нь сэтгэцийн хувьд өөрийн үйлдсэн хэргийг үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. Хан С Ю /H S Y/ нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна..."/1хх-ийн 110х/ гэсэн дүгнэлт.

Хохирогчийн төлөөлөгч Ё.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Аэр маркет ХХК-нд тооцооны нябогоор ажилладаг. 2012 оны 7 дугаар сард "Монгол Турн Биз" ХХК-ний захирал Хонгорзул /Хан С Ю /интернетээр мөнгө тушаасан гээд билет авсан байсан, төлбөрийг нь манай дансны нягтлан Ганцэцэг шалгахад манай кассанд орж ирээгүй байсан. Манай компанид 38.888.250 төгрөгийн хохирол учруулаад байгаа. ...Эхлээд билет авахдаа интернетээр шилжүүлээд интернетээр шилжүүлсэн баримтаа авчирсан байсан. Тэгээд итгэлийг нь олоод авсан болохоор дараа нь интернэтээр хийсэн гээд хуурамч баримт аваад ирэхээр нь нөгөөдүүл нь урьд нь ингээд хийсэн байсан, одоо ч бас хийсэн байх гэж найдаад билетээ өгөөд явуулсан байсан. Гэтэл тэгэж авсан билетнийхээ мөнгийг шилжүүлээгүй байж билет аваад явсан байсан. /1хх-ийн 21-22х/ ...Хан С Ю нь 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17- ныг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нийт 68 хүний билетийн төлбөрийг интернэт банкаар шилжүүлсэн гэж хэлээд бичүүлж авсан юм. ...Банкин дээр очиж мөнгө шилжүүлээгүй болохоор гарын үсэг, тамга тэмдэг гэж дарагдах юм байхгүй. Интернэтээр шилжүүлж байгаа тохиолдолд зүгээр л шилжүүлгийн мэдээлэл гэсэн бичиг ирдэг. /1хх-ийн 24х/ ....Хан С Юд билет худалдан авах мөнгө байхгүй байсан болохоор интернэтээр мөнгө шилжүүлсэн гэж хуурамч баримт өгч билет бичүүлж байсныг нь залилсан гэж үзэж байна. Интернэт гүйлгээ нь амжилтгүй болсон байсан бол эргээд шилжүүлэх байсан, гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд мөнгөө төлөхгүй явж байгаа нь мөнгөгүй болоод манай компанид худлаа хэлж билет бичүүлж залилсан гэж үзэж байна. /2хх-ийн 243х/ ...Хаан банкны интернэт гүйлгээний баримтыг хуурамчаар үйлдэж 60 гаран онгоцны билет авсан байгаа нь гэмт хэрэг гэж үзэж байна. /5хх-ийн 48х/ ...Манай нэхэмжилж байгаа мөнгөнөөс Хан С Ю нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөг, 29-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус манай компанийн Голомт банкны дансанд шилжүүлснээс өөр хохирол төлөөгүй байна. /5хх-ийн 246х/ ...Хан С Ю манайд тийз захиалахдаа мөнгийг өөрийн компанийн Хаан банкны 5009640571 дугаарын данснаас манай Голомт банк дахь 1102765536 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн, банк хоорондын гүйлгээ учир мөнгө нь нэг хоногийн дараа орно, мөнгө шилжүүлсэн баримт нь энэ байна гээд мэйлээр явуулж тийз бичүүлж залилсан. Энэ нь юугаар батлагдаж байна вэ гэхээр манай компанийн 1102765536 дугаарын данс руу Хан С Юий мөнгө явуулсан гээд байгаа Хаан банкны 5009640571 дугаарын данснаас огт мөнгө орж ирээгүй, мөн уг данснаас нь манай данс руу огт зарлагын гүйлгээ хийгдээгүй байгаагаар батлагдаж байна.Мөн эрүүгийн хэргийн 3 дахь хавтасны 98 дугаар хуудсанд Хаан банкны Аудитын газраас Хан С Юий мэйлээр явуулсан баримтууд нь хуурамч гэдгийг баталсан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг хавсаргагдсан байгаа. Энэ бүх тохиолдлуудад Хан С Ю өөрөө утсаар ярьж мөн өөрөө он-лайнаар харилцаж захиалга өгдөг байсан. Тэгээд мөнгө шилжүүлсэн гэх хуурамч баримтаа мейлээр явуулдаг байсан. /6хх-ийн 106х/ ...Би анх тооцоог 66 хүн гэж гаргахдаа дэс дугаарыг 8-10 гээд 9 дугаарыг орхисон байна. Эрүүгийн хэргийн журмаар бодит хохирол 37.375.300 төгрөг гэж тооцогдож байгааг ойлголоо. ...Билет цуцлуулахад нисэх чиглэлээс хамаараад нислэг үйлдэж буй авиа компанийн дүрмийн дагуу тодорхой торгуультай байдаг учир энэ торгуулийн дүн 1.512.950 төгрөгийг тооцож хохиролд оруулсан....Хан С Юбилет захиалга өгөхдөө удахгүй мөнгөө өгнө, эхлээд захиалаад мөнгө орж ирэхээр шилжүүлнэ гэж итгүүлээд мөнгө шилжүүлсэн баримтгүйгээр билет захиалан авч баталгаажуулсан байдаг. Тооцоо нийлсэн 65 нэр бүхий хүний аяллын тийз захиалсан болон төлөх 38.888.250 төгрөгийг Хан С Ю хүлээн зөвшөөрсөн байгаа..." гэх мэдүүлэг /7хх-ийн 221-222х/ Гэрч Д.Гантөрийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Монгол турн биз ХХК-ний захирал Хонгорзул буюу Хан С Ю-ыг танихгүй, намайг Тусгаар тогтнолын ордон дахь салбарт ажиллаж байхад ирж билет авч байсан. Надад өөрийгөө Хонгорзул гэж танилцуулж байсан. Эхлээд надад төлбөрөө интернэтээр шилжүүлсэн гээд билет авдаг байсан. Мөнгө орж ирж үү гээд шалгуулахаар ороод ирсэн байдаг байсан. Тэгээд 2012 оны 7 дугаар сараас эхлээд мөнгөө интернэтээр шилжүүлсэн гэдэг баримтаа гэхээр нетээр над руу хуулбарыг нь шилжүүлээд билет авч байсан. Би мөнгөө шилжүүлчихдэг юм чинь шилжүүлсэн байх гэж итгээд л билет бичиж өгөөд явуулж байсан. ...Бид нарт шилжүүлсэн гэж өгөөд байсан баримтуудыг нь шалгахаар эхний баримтууд нь орсон мөнгөний баримтууд, сүүлийнх нь өгсөн баримтууд хуурамч байсан буюу мөнгө нь орж ирээгүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 69х/ Гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2012 оны 8 дугаар сарын 09-нд Монгол турн биз ХХК-ний захирал Хонгорзул гэж эмэгтэй надтай яриад "манай компанийг Гантөр хариуцдаг юм, амралтаа аваад явсан байна, хариуцаж байгаа хүн нь мөн үү" гэсэн. Тэгээд би ямар асуудлаар ярьж байгааг асуухад "маргааш явах 3 хүний захиалга хийлгэх гэсэн юм" гээд УБ-Сөүл-УБ чиглэлийн билет авна гэсэн. Тухайн авах өдрийнх нь суудал чөлөөтэй байж таараад би захиалгыг нь авч суудал бичиж өгсөн. 3 билетний төлбөр 2.433.000 төгрөгийг Хаан банкны интернэт банкаар шилжүүлсэн баримтаа манай ажлын мэйл хаяг руу явуулсан болохоор нь холбоо барьж байгаад электрон билет байсан учраас Хонгорзулын мэйл хаяг руу дамжуулж өгсөн. Хонгорзул өөрөө биеэрээ ирж уулзаагүй. ...Урьд нь ийм зүйл болж байгаагүй, хүмүүс мөнгөө интернэт банкаар шилжүүлээд шилжүүлсэн баримтаа манайд мэйлээр явуулчихдаг, бид нар санхүүд өгчихдөг байсан. Би 8 жил ажиллах хугацаанд шилжүүлсэн гэж хуурамч баримт өгөөд билет бичүүлж авч байсан тохиолдол гаргаагүй болохоор нэг их хар төрөөгүй бичээд өгсөн. Мөн манай байнгын үйлчлүүлэгч Гантөртэй харьцдаг болохоор нь итгээд бичээд өгчихсөн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 70х/ Гэрч Б.Уранбайгалийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Хонгорзул интернэтээр орж ирээд надаас анх Герман явах 2 хүний нэг талдаа билет аваад мөнгөө дансаар хийсэн байсан. 2 дахь удаадаа 2012 оны 07дугаар сарын 19-нд шилжүүлгийн баримт явуулахаар нь мөнгө нь орсон гэж бодоод Сөүл-УБ-Сөүл чиглэлийн 9 хүний групп билетийг бичүүлж авсан. Би билетүүдийг нь мэйлээр явуулсан. 2012 оны 7 дугаар сарын 30-нд санхүүгээс энэ мөнгө чинь ороогүй байна гэсэн. Тэгээд Хонгорзулын утас руу залгахад холбогдохгүй байсан болохоор нь мейл хаяг руу нь таны мөнгө чинь ороогүй байна, шалгаад эргээд хариу хэлээрэй гэж бичиж үлдээсэн. Тэр өдрийн орой нь эгч нь хөдөө явж байна, маргааш хот ороод үзээд шалгаад өгье гэсэн. Маргаашнаас эхлээд залгахаар эхлээд утсаа авахгүй, эсвэл маргааш, нөгөөдөр гэж хойшлуулж явсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. ...Тухайн үед би албан ажилдаа ашигладаг байсан airmarket [email protected] цaxим хаягаар Хонгорзул буюу Хан С Ю /Наn Seo Yun/ Солонгос иргэдийн гадаад паспортын хуулбарыг илгээж байсан, харин [email protected] компаний дотоод хаяг буюу Outlook Microsoft office хаягт Сөүл-УБ-Сөүл чиглэлийн 9 хүний групп захиалга өгч 7.263.000 төгрөгийн шилжүүлгийн мэдээллийн баримтыг ирүүлж байсан. ...Гэтэл бодит байдал дээр нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй, ар өврөөс нь хөөцөлдөж байж 2.263.000 төгрөгийг төлж 5.000.000 төгрөгийн үлдэгдлийг өгөөгүй..." гэх мэдүүлэг /1хх-ийн 71х, 7хх-ийн 246х/ Гэрч В.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Эйр маркет ХХК-ний суудал захиалгын ажилтнаар 2012 оны 6 дугаар сарын 19-нд орсон шинэ ажилтан байсан. Хонгорзулыг манай үйлчлүүлэгч гэдгээр мэднэ, Хан С Ю гэдэг нэрийг мэдэхгүй. 2012 оны 7 дугаар сарын 15-нд над дээр билет захиалаад эхний ээлжинд Гонконг явах 8 хүний билетийн төлбөрийг хийгээд билетээ авсан. Дараа нь 7 дугаар сарын 19-нд ирээд мөнгөө интернэт банкаар шилжүүлсэн гээд 9 хүний Сөүл-УБ-Сөүл чиглэлийн билет авсан. Тэгээд энэ хүмүүсийн билет авсан мөнгөнөөс 1 хүнийх нь мөнгө орж ирсэн байсан. Үлдсэн 8 хүний мөнгө орж ирээгүй байхад Хонгорзул 3 хүний билетийг буцаасан. Тэгээд 5 хүний билетний мөнгө төлөгдөөгүй 5.341.000 төгрөг байгаа. Хонгорзулыг мөнгөө төл гэхээр эгч нь яг одоо шилжүүлчихье, ажил дээрээ очоод төлбөрийн даалгавраа шилжүүлье гэдэг байсан. Хонгорзул биеэрээ ирдэггүй дандаа мессенжерээр харьцдаг байсан. Шилжүүлсэн баримтаа мэйлээр явууллаа гээд тэр явуулсан баримт нь хуурамч байсан ба манай дансанд мөнгө оруулаагүй байсан. Тэгээд мөнгөө хийхгүй болохоор нь Уранбайгаль бид хоёр ажил дээр нь очиж анх Хонгорзулын царайг харсан. ...интернэтээр хийсэн гээд явуулсан баримтаа надад мейлээр өгсөн болохоор түүнд нь хууртаад итгэсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 72х/ Гэрч Х.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Хан С Ю нь 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нийт 66 хүний билетийн төлбөрийг интернэт банкаар шилжүүлсэн гэж хэлээд бичүүлж авсан юм..." гэх мэдүүлэг /1хх-ийн 73х/ Гэрч Э.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би Хонгорзулын төрсөн эгч бөгөөд Хонгорзул гэсэн нэртэй байж байгаад Бүгд Найрамдах Солонгос улсын иргэнтэй гэрлээд Монгол улсын иргэншлээс гараад Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн болж Хан С Ю гэсэн нэртэй болсон..." гэх мэдүүлэг /1хх-ийн 107х/ Яллагдагч Хан С Ю /Han Seo Үun/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний анзаарагагүй байдлаас болоод буруу бичилт хийгдсэнээс буцаад ирсэн байсан. Би өөрөө санхүүгийн хүнд байдалд ороод Эйр маркет ХХК-д мөнгөө тушааж чадаагүй. Урьдныхаа алдсан алдагдалд нөхөж төлөөд явдаг байсан..." /1хх-ийн 125х/ "...Тэдний компаниас гаргаж өгсөн үнийн дүнтэй маргах юмгүй хүлээн зөвшөөрч байна. ...Би 2009 онд Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн болоод 2010 оны 01 дүгээр сард Монгол улсын харьяатаас гарсан..." /1хх-ийн 127- 128х/ "...Би үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа" гэх мэдүүлэг /9хх-ийн 30х/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 135-136х/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлт Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Хан овогт С Юийг /H S Y/ ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд "интернетээр төлбөрөө хийчихсэн", "удахгүй мөнгөө өгнө, эхлээд захиалаад мөнгө орж ирэхээр шилжүүлнэ" гэх зэргээр хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн “Эйр маркет” /Air Market/ XXK-иас нийт 50 хүний 37.375.300 төгрөгийн үнэ бүхий онгоцны тийзийг залилан мэхэлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тулгуурлан дүгнэхэд: Хан овогт С Ю нь тухайн үед аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Монгол Турн Биз" ХХКний захиралаар ажиллаж байсан байх ба агаарын тээврийн зорчигчийн тиз борлуулдаг “Аэр маркет /Air market/” ХХК-тай хамтран ажилладаг болох нь аман хэлцэл, хамтын ажмллагааны гэрээ, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Улмаар 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 50 хүний 37.375.300 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тизийг Хан овогт С Ю нь “Аэр маркет” ХХК-иас худалдаж авсан байна. Ингэж авахдаа нийт 26.569.700 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тизийг “интернэтээр төлбөрөө хийчихсэн” гэж /Хаан банкны/ хуурамч цахим төлбөрийн шилжүүлгийн баримт үзүүлэн авсан болох нь тогтоогджээ. Харин нийт 12.318.550 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тизийг "удахгүй мөнгөө өгнө, эхлээд захиалаад мөнгө орж ирэхээр шилжүүлнэ" гэж аман тохироо хийж авсан байна. Дээрхээс үзэхэд: "удахгүй мөнгөө өгнө, эхлээд захиалаад мөнгө орж ирэхээр шилжүүлнэ" гэж аман тохироо хийж авсан нийт 12.318.550 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийг тизийг Хан овогт С Ю нь авахдаа анхнаасаа хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх сэдэлттэй байсан тогтоогдохгүй байна. Учир нь Хан овогт С Ю нь “Монгол турн биз” ХХК-ны захиралаар ажиллаж байхдаа “Аэр маркет” ХХК-тай хамтран ажилладаг, үйлчлүүлэгчдийнхээ агаарын тээврийн зорчигчийн тизийг тус компаниас авдаг, урьд эхлээд захиалаад, дараа нь мөнгийн шилжүүлдэг байсан тохиолдол байсан нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Хан овогт С Ю нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж 2012 оны 10 дугаар сарын 29-нөөс эхлэн цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан зэргээс үзэхэд Хан овогт С Юийг “Аэр маркет” ХХК-ниас нийт 12.318.550 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тиз залилан мэхэлж авсан гэх үндэслэлгүй гэж шүүх үзэв. Иймд Хан овогт С Юийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж “Аэр маркет” ХХК-иад нийт 37.375.300 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд дурдсаныг түүнийг нийт 26.569.700 төгрөгийн хохирол учруулсан гэж хохиролын хэмжээг өөрчлөн, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад их хэмжээний буюу 26.569.700 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Харин шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Хан овогт С Юийг /H S Y/ ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд "интернетээр төлбөрөө хийчихсэн” гэж хуурч мэхлэх аргаар итгэл үнэмшил төрүүлэн “Эйр маркет” /Air Market/ XXK-иас их хэмжээний буюу нийт 26.569.700 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тийзийг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн өгсөн мэдүүлгүүд, хохирогч ¨.Огийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Гантөр /1хх-ийн 69х/, Д.Баясгалан /1хх-ийн 70х/, Б.Уранбайгаль /1хх-ийн 71х, 7хх-ийн 246х/, гэрч В.Энхжаргал /1хх-ийн 72х/, Э.Баярцэцэг /1хх-ийн 107х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1хх-ийн 219х/, Б.Уранбайгалаас гаргуулан авсан 29 хуудас баримт, Д.Гантөрөөс гаргуулан авсан 78 хуудас, Р.Энхжаргалаас гаргуулан авсан 39 хуудас нийт 146 хуудас тайлбар, хуурамч төлбөрийн баримт, бичүүлж авсан билетний хуулбар /1хх-ийн 224-250х, 2хх-ийн 1-119х/, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон буюу эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолоор хавсаргасан "75 хуудас и-мэйл, бусад баримтууд" /7хх-ийн 135-21 3х/, хохирлын тооцоо гаргасан баримт /8хх-ийн 6-7х, 9хх-ийн 33-34х/, хохирогчийн төлөөлөгч Ё.Огээс мөрдөн байцаалтад гаргаж өгсөн баримт материалууд /5хх-ийн 247-250х, 6хх-ийн 1-18х, 6хх-ийн 107-125х, 7хх-ийн 223-236х/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 100-101х/, Хаан банкны 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 05/01 дугаартай тодорхойлолт /3хх-ийн 98х/, Хаан банкны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 29/944 дугаартай албан бичиг /9хх-ийн 63, 65-66х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5888 дугаартай шинжээчийн дүгнэлт /8хх-ийн 138-250х, 9хх-ийн 1х/, Шүүх сэтгэц гэм судлалын 937 дугаартай магадлагаа,/1хх-ийн 110х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд Хан овогт С Юийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт: “Аэр маркет” ХХК-иас нийт 37.375.300 төгрөгийн үнэ бүхий агаарын тээврийн зорчигчийн тизийг Хан овогт С Ю нь авсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хохиролын тооцоо /9хх-ийн 33-34х/ зэргээр тогтоогдож байна. Хэдийгээр Хан овогт С Юий гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол нь нийт 26.569.700 төгрөг боловч шүүгдэгч, хохирогч талаас нийт агаарын тээврийн зорчигчийн тиз нийт 50 хүний 37.375.300 төгрөг гэх үнийн дүнтэй хэн аль маргахгүй байх ба хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг үнийн дүнг шүүгдэгчээс нэхэмжилж байх тул шүүхээс иргэний нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хангаж, шүүгдэгч Хан овогт С Юээс нийт 37.375.300 төгрөгийг гаргуулж, “Аэр маркет” ХХК-д олгуулах нь зүйтэй гэж үзэв. Эд мөрийн баримтын дүгнэлт: Б.Уранбайгалаас гаргуулан авсан 29 хуудас баримт, Д.Гантөрөөс гаргуулан авсан 78 хуудас, Р.Энхжаргалаас гаргуулан авсан 39 хуудас, нийт 146 хуудас тайлбар, хуурамч төлбөрийн баримт, бичүүлж авсан билетний хуулбар /1хх-ийн 224-250х, 2хх-ийн 1-119х/, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон буюу эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолоор хавсаргасан “75 хуудас и-мэйл, бусад баримтууд” /7ххийн 135-213х/ зэрэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв. Хан овогт С Ю нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх ба түүний 2012 оны 7 дугаар сарын 10-наас 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх бөгөөд тус өршөөлийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар хамруулж, түүний гэм буруугаа хүлээхгүй байгааг харгалзан уг өршөөлийн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялаас үлдсэнийг нь өршөөн хэлтрүүлэв. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газраас Хан овогт С Юд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Хан овогт С Юийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Хан овогт С Юд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Хан овогт С Юий эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Хан овогт С Юий цагдан хоригдсон нийт 109 /нэг зуун ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Хан овогт С Юд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Уранбайгалаас гаргуулан авсан 29 хуудас баримт, Д.Гантөрөөс гаргуулан авсан 78 хуудас, Р.Энхжаргалаас гаргуулан авсан 39 хуудас, нийт 146 хуудас тайлбар, хуурамч төлбөрийн баримт, бичүүлж авсан билетний хуулбар /1хх-ийн 224-250х, 2хх-ийн 1- 119х/, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон буюу эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоолоор хавсаргасан “75 хуудас и-мэйл, бусад баримтууд” /7хх-ийн 135-213х/ зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсгүүдэд зааснаар Хан овогт С Юээс нийт 37.088.250 /гучин долоон сая наян найман мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Эйр маркет /Air Market/ ХХК-д олгосугай.

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Хан овогт С Юд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ ШҮҮГЧИД Н.БАЯРМАА Б.ХАЛИУН