Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч О.Нандинцэцэг

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2132000000065 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 17 нас, 24 хоногтой эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт *******,******* тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд авто машин завсрын 3 дугаар курст суралцдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Очирхүрээгийн Очир-булган/рд:*******/

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 2004 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 17 нас, 01 сар, 23 хоногтой, бүрэн дунд бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, эгчийн хамт *******, 8-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Харчу овогт Чулуунхүүгийн Дашхүү/рд:*******/

 

Холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Наадмын талбай”-н урд хэсэгт *******ын эрх, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  2132000000065 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 01 цагийн орчимд гэртээ унтах гээд хэвтэж байхад найз Эрхэмзаяа залгаад согтуу хүмүүс намайг зодчихлоо хүрээд ир гэж хэлэхээр нь дугаарыг нь аваад Мөнхбат/Мөөнөө/ руу залгатал чи чаддаг юм бол хүрч ирээд зодолд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Эрхэмзаяатай Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах цаг уурын хажууд байсан Дашхүү, Паниар/нэрийг нь мэдэхгүй/ цог гээд нэртэй үл таних хүн гурвуулаа байхад нь очсон. Цог гэх хүн надад юу болсон юм бэ чи намайг гэсэн юм уу Одоо чи Мөнхбат/Мөөнөө/-тай зодолдчих гэж хэлэхэд нь би б тантай ямар ч яриа байхгүй би таныг гэж яриагүй гэж хэлсэн. Тэгээд Цог гээд хүнтэй ярилцаад байж байтал хажуу талаас хүн  хүн нүүр рүү цохисон. Тэгээд юм санахгүй байна. Тэр Цог гээд хүнтэй байсан хоёр хүн нь Дашхүү нэг хүнийг нь харанхуйд харж амжаагүй.Паниар гэх хүн гэж бодоод байна. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ...Дашхүүг зүс танина бусдыг нь танихгүй. Надад бол ямар ч байсан өс санасан юм байхгүй. ...Харанхуй байсан болохоор  харагдаагүй. Гэнэт л хажуугаас нэг зүйл цохисон.Тэгээд ухаан алдсан юм шиг байна өөр юм санахгүй байна. Нүүр хэсэг рүү цохисон. ...Одоо толгой өвдөж байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 15 дугаар хуудас/

 

Гэрч О.Эрхэмзаяа мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2021 оны 07 дугар сарын 05-ны өдөр 01 цагийн үед эгч Чимэдийн гэрээс нь гараад гэртэй очих гэж явах замдаа Баярболд, Алтаншагай, Өсөхөө, Тэмүүлэн, Сүлдээ, Мэндээ, Орчлон нартай таарч юм яриад зогсож байхад Баярболд надаас Мөөнөөгийн дугаарыг авч утсаар ярьж муудалцахгүй эвээр учраа олох гэхэд өөдөөс нь орилоод байхаар нь утсаа салгаж бид 8 цаг уурын хажуу талд хэсэг юм ярьж байгаад харьцгаая гээд байж байсан. Тэгэхэд Баярболдын утас руу Дашхүү залгаад та нар хаана байгаа юм гар бариад учраа олоод салъя гэж ярихаар нь Баярболд байгаа газраа хэлж өгөөд би Баярболдын хамт наадмын талбайн урд хэсэгт очоод хүлээж байхад. Удалгүй нэг мотоцикль ирж дайрчих шахаж зогсоод мотоцикль дээрээс Очироо, Дашхүү Цогоо нар, бууж ирээд Очироо шууд над руу дайрч маргалдаж байхад цаанаас Дашхүү болиулаад зогсож байсан. Очироо надаас салангуут аа шууд Баярболдыг чи бид нартай үзэх гээд байгаа юм уу гэж хэлээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон тэгэхэд Дашхүү араас нь бас гараараа Баярболдын нүүр хэсэгт нэг удаа цохиж Баярболд нүүрээ дараад газар хэвтсэн. Тэгэхээр нь би Очирыг нь болиулах гээд салгаад араас нь татаад авахад Дашхүү манай найз Баярболдын нүүр болон цээж хэсэг рүү нь хөшиглөж байсан Тэгэхээр нь би Очирыг тавьж Дашхүүг барьж авахад Очир манай найз Баярболдын нүүр болон цээж хэсэгт нь хөшиглөөд байсан. Тэгж байхад манай үлдсэн 6 найз ирж Очир ганцаараа мотоциклоо унаж яваад Дашхүү, Цогоо хоёр үлдсэн. Манай найз Баярболд тухайн үед босож чадахгүй ямар ч ухаангүй байсан тэгээд бид 7 өргөж эмнэлгийн урд талд авч ирж эмнэлгийн тусламж авсан. ... Баярболд. Алтаншагай. Өсөхбаяр, Сүлдээ, Орчлон, Мэндээ, Тэмүүлэн бид хэд архи согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Харин Очир о, Дашхүү Цогоо, Паниар /нэрийн мэдэхгүй/ энэ дөрвөөс архи согтууруулах ундааны төрлийн зүй үнэртэж байсан нэлээн согтуу байх шиг байсан. ...Яагаад маргалдсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Утасаа: Баярболдтой ярих даа эрлэг чинь ирсэн байна хурдан хүрээд ир гэж байсан хэн нь утсаар ярьсныг би мэдээгүй ээ. ...Очир-булган нь Баярболдын нүүр болон цээж хэсэгт 1 удаа гараа цохиж унахаар нь 3-4 удаа хөшиглөж байсан. Харин Дашхүү нь бас ижилхэн нүүр хэсэгт нь ' удаа цохиж унахаар нь нүүр болон цээж хэсэгт нь 3-4 удаа хөшиглөсөн. ...гэх мэдүүлэг./Хх-ийн 18 дугаар хуудас/,

            Шүүгдэгч О.Очир-булаг яллагдагчаар өгсөн: ... 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 02 цагийн үед Баярболд миний гар утас руу залгаж Мөнхбаттай ярья гэж хэлхээр би гар утсаа Мөнхбатад өгсөн гар утсаар Мөнхбат Баярболд хоёр нь хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгээд нээх юм бодолгүй сагс тоглож дуусаад бид нар гэртэй харих гэж байхад Баярболд ахиж миний гар утас руу залгаад наадмын талбайн хажуу талд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Дашхүүгийн хамт очиход Баярболд, Эрхэмзаяа хоёр байсан. Тэгэхээр нь хажууд нь очоод уулзах гэхэд Баярболд намайг түлхсэн тэгэхээр нь би Баярболдын нүүр хэсэгт нэг удаа 1 цохисон чинь Баярболд нүүрээ дараад хойшоо болчихсон. Тэгээд би ахиж Баярболдын гар хүрээгүй маргалдаагүй зайтай зогсож байхад Баярболд мана/' Дашхүүтэй маргалдаад байх шиг байсан. Удалгүй Баярболдын найзууд нь цаанаас ирэхээр нь Дашхүү бид 2 яваад өгсөн. Бид 2-ыг явахад Баярболд Эрхэмзаяаг барьчихсан зогсож байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 60-61 дүгээр хуудас/

            Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: ... 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 02 цагийн үед Очир-булган намайг гэрээс ирж аваад Будааны энгэрт байдаг сагсны шийдэн дээр очиж сагс тоглож байхад Очир-булганы гар утас руу Баярболд гэх хүн залгаад зодох би яараагүй байхад та нар юун даа яардаг юм гэж хэлээд салгасан. Тэгэхээр нь бид нар гэр гэртэй харих гээд явж байхад наадмын талбайн урд талд Баярболд гэх хүнтэй таараад хоорондоо маргалдаад зогсож байхад Баярболд миний энгэр хэсгээс татаад байхаар нь манай найз Очир-булган нь Баярболдын нүүр хэсэгт нь цохиход Баярболд салаад цаашаа болохоор нь би араас нь Баярболдын нүүр хэсэгт нэг удаа цохиход хажууд байсан Эрхэмзаяа гэх хүүхэд салгаад ахиж Баярболдын биед гар хүрээгүй шууд гэртэй харьсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 51-52 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 9-10 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №146 дугаартай дүгнэлт:

1. *******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 36-37 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******, ******* нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 62, 72 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт/Хх-ийн 63, 75 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын төрсний гэрчилгээний хуулбар/Хх-ийн 64, 76 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлт/Хх-ийн 67-68 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч нараас хохирогчийн эмчилгээний зардалд 2360000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 89 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 87-88 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

            Шүүгдэгч *******, ******* нар нь 2021 оны  07 дугаар сарын 05-ны шөнийн 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, Наадмын талбайн орчимд хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр орчимд нь гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч О.Эрхэмзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Г.Баярцогтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч

 

            Ц.Мөнхсүлдийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 32 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №146 дугаартай дүгнэлт/Хх-ийн 36-37 дугаар хуудас/, насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг/Хх-ийн 51-52, 60-61 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, Д.Дашхүү нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч ******* нь хавтаст хэрэгт нотлох баримтаар эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг гаргаж ирүүлээгүй боловч насанд хүрээгүй шүүгдэгч нарын ар гэрээс хохирогч *******ын эмчилгээний зардалд 2360000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч ******* гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь  зүйтэй байна.

 

Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч  *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцох нь зүйтэй байна.

            Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ  Эрүүгийн  хуулийн  хууль  ёсны,  шударга  ёсны, гэм  буруугийн  зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит  байдлыг  тал  бүрээс  нь  дүгнэж,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 17.1 дүгээр  зүйлд  зааснаар  насанд  хүрээгүй  шүүгдэгч  *******,  *******  нар  нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг                хялбаршуулсан   журмаар   хянан  шийдвэрлүүлэх  хүсэлт  гаргаж  улсын    яллагчийн  

оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ насанд хүрээгүй шүүгдэгч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар татгалзаагүй байх тул насанд хүрээгүй шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар насанд хүрээгүй шүүгдэгчийн нарын болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

           1.Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Очирхүрээгийн Очир-булган, Харчу овогт Чулуунхүүгийн Дашхүү нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******д 240/хоёр зуун дөч/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, насанд хүрээгүй шүүгдэгч *******д 240/хоёр зуун дөч/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, насанд хүрээгүй шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.

           3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4.Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ