| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0872/И |
| Дугаар | 865 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 865
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 151/ШШ2017/00865 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р баг, Жаргалантад оршин суух, Боржигон овогт Чулуундоржийн Дэчинжүрмэд /рд:НП58111475, утас:89709303/
Нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Дэчинжүрмэд, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Дэчинжүрмэд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Миний шинэчлэсэн бүртгэлээр төрсөн дүү Ч.Түмэнбаяртай нас чацуугаар бүртгэсэн болно. Иймд миний цуглуулсан нотлох баримтыг үндэслэн намайг 1957 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү. гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Дэчинжүрмэд нь 1957 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлт гаргахэрхтэй бөгөөд эрх зүйн маргаангүй үйл явдлыг буюу өөрийн насыг тогтоолгохыг хүссэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Боржигон овогт Чулуундоржийн Дэчинжүрмэдэд 2012 оны 07 сарын 30-ны өдөр олгосон иргэний үнэмлэх дээр түүний төрсөн огноог 1958 оны 11 сарын 14-ний өдрөөр, регистрийн дугаарыг НП58111475 гэж, Улсын бүртгэлийн хэлтсийн төрсний бүртгэлд мөн огноогоор төрснөөр бүртгэсэн байх боловч
Ч.Дэчинжүрмэд нь 1957 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн болох нь:
Улсын бүртгэлийн ерөнхий газар, иргэний баримтын архивын хэлтсийн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 102/007894 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-нд 1957 оны 11 сарын 21-ний өдөр төрөхөд төрсөн Чулуундоржийн Дэчинжүрмэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын 17-т бүтгүүлсэн бүртгэл .. гэх бичилт,
№81 дугаартай Чулуундоржийн Түмэнбаярын /дүү/ 1958 оны 11 сарын 14-ний өдөр төрсөн гэх төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрч С.Цогтсайхан: Ч.Дэчинжүрмэдийг хүүхэд байхаас нь мэднэ. Эхээс 4-үүлээ, ахыг нь Ч.Ганбаатар гэдэг 1956 онд төрсөн. Ч.Дэчинжүрмэд нь 1957 онд төрсөн. Дүү Ч.Түмэнбаяр нь 1958 онд төрсөн, бага дүү Ч.Алтанбаяр нь 1960 онд төрсөн. Мөнгөнморьт сумын уугуул хүмүүс, Ч.Дэчинжүрмэд нь 1957 оны тахиатай хүн, аавыг нь Чулуундорж гэдэг, ээжийг нь Дэчиндулам гэдэг, Ч.Дэчинжүрмэд нь 1957 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн болох нь үнэн гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
135.2.13-д заасныг баримтлан Боржигон овогт Чулуундоржийн Дэчинжүрмэдийг 1957 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн болохыг тогтоож, түүнийг Төв аймаг дахь иргэний улсын бүртгэлд бүртгэхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР