| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0903/И |
| Дугаар | 866 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 866
| 2017 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 151/ШШ2017/00866 | Төв аймаг |
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэнийшүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй өвчтөн Хэрэйд овогт Дашдэмбэрлийн Болорыг өвчний учир албадан эмчилгээг дуусгавар болгуулах тухай иргэнийхэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч, дэслэгч Б.Энхболд, өвчтөн Д.Болор, нарийнбичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасанхүсэлтдээ: Өвчтөн Д.Болор нь 2017 оны 08 сарын 17-ны өдөр албадан эмчлэх газарт ирж эмчлэгдэх хугацаанд Эрүүл мэндийн сайд, Улсын ерөнхий прокурорын 2005 оны 188/152 тоот хамтарсан Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай тушаалын 1-р хавсралтын 3.2-д заасан албадан эмчлэхэд харшлах заалт бүхий уушигны сүрьеэ өвчтэй болох нь СМДӨАЭАХХГ-ын эмч нарын дүгнэлтээр тогтоогдсон тул өвчний улмаас эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хүсэлттэй байна гэв.
Өвчтөн Д.Болор нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2017 оны 08 сарын 17-ны өдөр тус газарт ирсэн. Энэ хугацаанд хордлого тайлах, архины дуршил дарах болон сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсан. Уушины сүреэ өвчинтэй тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Цаашид архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Иймд эмчилгээ таарахгүй байгаа учраас албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь гуравдагч этгээд Дашдэмбэрэлийн Болорыг өвчний учир албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэхээс хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Дашдэмбэрэлийн Болор нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 2144 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлүүлсэн байна.
Д.Болор нь цаашид эмчилгээ хийхэд харшлах өвчний заалттай болох нь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч нарын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Албадан эмчлэхтэй холбогдсон журам батлах тухай Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2005 оны 188/152 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын гуравт заасан албадан эмчилгээ хийхэд харшлах өвчний жагсаалтын 3,2-д уушигны сүрьеэ гэж заасан байх тул түүний эмчилгээг хугацаанаас нь өмнө зогсоож, албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Хэрэйд овогт Дашдэмбэрэлийн Болорын албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР