Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/345

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.МөнхЭрдэнэ даргалж, нарийн бичгийн дарга С.Буянхишиг, улсын яллагч Б.Батсайхан, шүүгдэгч ________ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас ____________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905010680294 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________ өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт ____________тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн 2 хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ___________ Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч __________ нгь 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КФС” хоолны газрын орчим иргэн _______ явж байхад нь гар цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 383.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Анх манай найз охин 2019 оны 01 дүгээр сарын 04-нд жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Тухайн үед би маш их баярласан. Тэгтэл манай найз охин хоёулаа юу юу ч үгүй, сургууль төгсөөгүй юм чинь хүүхдээ авхуулъя гэж хэлсэн. Манай эцэг эхийн зүгээс жирэмсэн болж болохгүй гэж хэлж байсан учраас айж байсан. Би ТЭЦ 3-ийн тэнд байрлах Эрэл автобусны буудлын замын эсрэг талд авто машин угаагчаар 14 хоног ажиллаж 2019 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 580.000 төгрөгийн цалингаа авч яваад автобусанд алдчихсан. Би өмнөх өдөр нь ажил дээрээ гар утсаа хулгайд алдсан. Би цалингаараа үр хөндүүлэх бодолтой байсан. Тухайн үед сэтгэл санааны хувьд хүнд байсан. Манай найз охин өдөр бүр залгаж “томрох тусам үнэтэй болдог гэж байна, хурдан мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр манай найз намайг 10 дугаар хороолол Soccer нэртэй пабад өдрийн 20.000 төгрөгөөр нэг өдөр ажиллах уу гэж асуухаар нь очсон. Тэгтэл эргүүлийн цагдаа ирээд 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарж болохгүй гээд тухайн пабыг хаасан. Би найзындаа очиж таксины мөнгө аваад гэртээ харьж байхдаа хохирогч эмэгтэйг хараад тэр цүнхийг авчихвал асуудал шийдэгдэх юм шиг бодогдсон. Тэгээд зугтаж байгаад булан эргээд хоёр цагдаад баригдаад хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн. Одоо хүүхэдтэй болсон талаар эцэг эхдээ хэлсэн ба хүүхдээ төрүүлэхээр болсон...” гэв. Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох: Мөрдөн байцаалтад шүүгдэгч ____________ өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Баянгол дүүргийн 3-р хороо KFC хоолны газрын урд 30 настай эмэгтэй хар өнгийн гар цүнхийг булааж зугатаасан. Би ганцаараа явж байсан. Би авсан эд зүйлээ буцаагаад өгсөн би зугтааж байхдаа цагдаагийн алба хаагчид баригдсан. Манай найз охин Дарьсүрэн жирэмсэн болоод мөнгөний хэрэг гараад хүний цүнх 3 булаахаар болсон. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Би ахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх дүгнэлт /хх-н 16-17, 41-42/, Мөрдөн байцаалтад хохирогч__________ өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг өнгөрч байхад хорооллын эцсээс гэрлүүгээ харих гээд замаараа БГД-н 8-р хороо КФС орох гэж явж байтал БГД-н 8 хороо Баянгол их дэлгүүрийн тэнд өөрийнхөө цүнхийг зүүн талын мөрөн дээрээ тохчихсон явж байтал гэнэт хажуу талаас миний цүнхний мөрөвчнөөс татаж таслаад нэг 20 орчим насны хүн миний цүнхийг булаагаад зугтаасан тэгэхээр нь би цагдаа дуудтал удалгүй хоёр цагдаа ирээд миний цүнхийг өгсөн ба эхлээд чиний цүнх мөн үү гэхээр нь хартал яг миний цүнх байсан, тэгээд л мэдүүлэг өгөөд гэрлүүгээ харьсан, тухайн үед миний цүнхэн дотор Айфоне-5 маркийн гар утас /2017 оны 7 дугаар сард Теди төвөөс 370.000 төгрөгөөр худалдсан авсан/, Самсунг маркийн дэлгэгддэг утас /хэзээ худалдан авсныг мэдэхгүй 50.000 төгрөгөөр үнэлж байна гэх, бас Самсунг Нөт-4 /үнэлж мэдэхгүй/ маркийн гар утас зэрэг эд зүйл байсан өөр бас бус будаг шунх байсан мөн хар өнгийн цүнхээ алдсан. Алдсан бүх зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12/, - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 18-20/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 25/ - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/ - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулбэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгч __________ нгь 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КФС” хоолны газрын орчим иргэн______ явж байхад нь гар цүнхийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 383.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүгдэгч__________ “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд 4 шилжих шөнө 00-01 цагийн хооронд Баянгол дүүргийн 3-р хороо KFC хоолны газрын урд 30 настай эмэгтэй хар өнгийн гар цүнхийг булааж зугатаасан...” гэх дүгнэлт, хохирогч ________ “...Би 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг өнгөрч байхад ... БГД-н 8 хороо Баянгол их дэлгүүрийн тэнд өөрийнхөө цүнхийг зүүн талын мөрөн дээрээ тохчихсон явж байтал гэнэт хажуу талаас миний цүнхний мөрөвчнөөс татаж таслаад 20 орчим насны хүн миний цүнхийг булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч __________бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирлын талаар Хавтаст хэрэгт хохирогч __________г нь “...Алдсан бүх зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 12/ өгсөн байх тул шүүгдэгч _______ энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ___________ 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн 5 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч________ хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч_________ оршин суух газар, ажил, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч _________ тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ________ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор 6 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ