Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 871

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 151/ШЗ2017/02133

Төв аймаг


 Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би, Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Д.Ууганбаярт холбогдох 508,065 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Ууганбаяр нь дулаан, эрчим хүч, цэвэр усан хангамж ариутгах татуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхгүй удуу дараа шаардуулж байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна.

Иргэн Д.Ууганбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын төлбөр болох 450,719 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу 41,917 төгрөгний алданги тооцож, тэмдэгтийн хураамж нийт 508,065 төгрөгийг иргэн Д.Ууганбаяраас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь нь Д.Ууганбаярт холбогдуулан 508,065 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрйн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг” нотариатаар батлуулаагүй, хуулбар хувь ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагад нийцүүлэн нэхэмжлэлээ дахин гаргахад энэ захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Д.Ууганбаярт холбогдох 508,065 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Нэхэмжлэгчийн 8 хуудас баримтыг нэхэмжлэгч байгууллагын оршин суух хаягаар буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнэцэцэгт даалгасугай.

 

 

 

 

 

         ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР