Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1065

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-,
иргэний нэхэмжлэгч Г.Ц-,
иргэний нэхэмжлэгч Л.Г-,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.А-, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ
/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0533/

шүүгдэгч Д.П-, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн / шүүхэд төлөөлөх эрхийн
үнэмлэхийн дугаар 1079/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд
нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Б- овогт
Д- П-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803
0068 80365 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны
12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Боржигин овгийн Д- П-, Монгол Улсын иргэн, 1985 оны
9 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 33 настай,
эрэггэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3-12 насны 3 хүүхдийн хамт,
урьд ял шийтгэлгүй,

Чг-

Холбогдсон хэргийн талаар /яллах дугнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.П- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ
2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан

 

дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Орбит захын зүүн замд 09-77 УБГ улсын
дугаартай “Тоуо1а уйг" загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний
аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт
болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан
зүйлийг хориглоно”:

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан
үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх
буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”...гэсэн
заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Л.Г-гийн жолоодож явсан 72-23 УНС улсын
дугаартай “Тоуо1а тагк-2” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, автомашинд шууд

  1. /нийт1.840.000/ төгрөгийн хохирол, жолооч Л.Г-, зорчигч Г.Ц-,
    З.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зорчигч Т.Гүндсамбын амь
    насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний
нэхэмжпэгч, хариуцагч нарын гаргасан мэдүүлэг:

Шүүгдэгч Д.П-оос: 2018 оны 8 дугаар сарын 15-ны өглөө талийгаач
Гүндсамба над руу яриад ирсэн. Бид хоёр нэг шил архи хувааж уугаад байж байхад
А- ирсэн. А- ах Найрамдалд айлын хашаа харж байсан. А-
ах Найрамдал руу явъя гэсэн. Ингээд 0977 УБГ дугаарын “Тоуо1а уКг” дугаарын машиныг
зогсоолын нэг жолоочоор жолоодуулаад Найрамдал руу хүргүүлсэн. Тэр жолооч уг нь
буцаж ирнэ гэж байсан боловч ирээгүй байсан. Тэгээд унтаж байхад Аптанбаатар ах,
хохирогч хоёр намайг бос бос гээд өргөөд машинд суулгаж, Найрамдлаас Орбит руу 0977
дугаартай машинаар явсан. Замдаа явж байтал А- ах би машин жолоодож
чадахгүй нь, чи жолоодоод яв гэхээр нь би солигдож суугаад машиныг нь жолоодсон.
Замд цагаан өнгийн машиныг тойрох гэж байгаад эсрэг урсгалд орж Г-гийн машиныг
мөргөсөн. Ингээд 103, цагдаа ирсэн. Үүнээс хойшхи зүйлийг сайн санахгүй байна. Гэмтэл
согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр биднийг цагдаа нар аваачиж үзүүлсэн. Би өмнө
нь 2018 оны 7 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Энэ
хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д оршуулгын зардал

  1. төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Г-д автомашины хохирлын үнэлгээгээр
 

3

 

 

тогтоогдсон төлбөрийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ц-ид 100.000 төгрөг төлсөн.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А- нь автомашинд учирсан хохирлыг нэхэхгүй
гэсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аптаншагайгаас: Хохирогч нь миний төрсөн
эцэг юм. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд,
оршуулгын зардалд 3.500.000 төгрөгийг хүлээж авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Г-гээс: Тэр өдөр 7223 УНС дугаарын машиныг
жолоодон явж байхад эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөсөн. Машины эвдрэлийн
төлбөрт 1.700.000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Иргэний нэхэмжпэгч Г.Ц-аас: Би Л.Г-гийн 7223 УНС дугаарын
автомашинд сууж явсан. Энэ хэргийн улмаас шүд унаж, гоо сайхнаараа хохирсон. Мөн
цүнх алга болсон байсан. Одоо толгойдоо эмчилгээ хийлгэмээр байна. Иймд 700.000-
800.000 төгрөгийг нэхнэ гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.А-аас: П-той тухайн өдөр
хамт архи уусан, их харамсаж байна. Машиныхаа эвдрэлийн хохирлын төлбөрийг
П-оос нэхэмжлэхгүй. Биед учирсан гэмтэл эдгэрсэн. Хариуцагчийн хувьд
хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөнгийг нь
төлөхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1803 0068 80365 дугаартай хэргээс:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-гийн мөрдөн байцаалтад 2018
оны 9 дүгээр сарын 28-нд өгсөн:

“...Манай аав Т.Гүндсамба 1961 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн
Цагаанчулуут суманд айлын 5 дахь хүү болж мэндэлсэн бөгөөд бага насаа хөдөө эцэг,
эхийн гар дээр өнгөрүүлсэн. Ингээд сумын 8-н жилийн сургуульд боловсрол эзэмшээд
Налайхад техник мэргэжлийн сургуульд суралцан тусгай боловсрол эзэмшсэн, мэргэжил
нь оосорлогч. Дархан хотын байшин үйлдвэрлэх газарт, геологийн судалгааны ангид
тракторын жолоочийн ажил хийж байгаад 1990 оноос хөдөө өөрийнхөө хувийн малыг 2000
он хүртэл маллаж байсан. Түүнээс хойш 2013 он хүртэл хөдөө гадаа хүн амьтны мал
маллаж байгаад сүүлийн хэдэн жил манай гэрт амьдрах болсон. Хамгийн сүүлийн нэг жил
ахын ажлын газарт тавилга хийдэг байсан. Тэтгэвэртээ гараагүй, ганц нэг жил дутсан гэж
ярьж байсан. Аав маань тамхи татна, архийг тааруулаад хэрэглэнэ, зан аашийн хувьд
нийтэч эвсэг, ах дүү нар дотроо хүндтэй хүүхдэд их сайн хүн байсан даа. Найз нөхдөдөө

 

тус дэмтэй хүн байсан юм. Осол болсон талаар цагдаагийн байгууллагаас хүн утасдаж
хэлэхэд мэдсэн. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Аавын оршуулгын зардал 3.200.000
төгрөг болсноос нөгөө осол хийсэн жолооч 3.500.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан.
Өөр нэхэмжлэх зүйлгүй. Жолоочид гомдоллоод байх зүйлгүй. Өөрөөр хэлбэл хуулийн
дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг \

2. Л.Г-гийн гэрчээр мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 16-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би А.Ундармаагийн
эзэмшилд байдаг хар ногоон өнгийн “Тоёота марк-2” загварын 72-23 УНС улсын дугаартай
тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Ц-ийн хамт Толгойтод байдаг “Капитал”
банкнаас “Орбит” орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг
Орбит захын зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих хэсгийн
нэгдүгээр эгнээгээр 20-30 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд хойноосоо
урагшаа чиглэлтэй ногоон өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нь мурилзаж байснаа миний
явж буй эгнээ рүү орж ирэх маягтай болоод ирэхээр нь тэр дороо зогссон. Тэгтэл машины
зүүн хажуу хэсэг рүү яах ийхийн зуургүй орж ирээд мөргөсөн. Би машинаас буух гэтэл
хаалга онгойхгүй болохоор нь жолооч талынхаа шилийг хагалаад түргэн тусламж болон
цагдаа дуудаад өгөөч гэж орилсон. Тэгтэл нэг машин зогсож дотроос нь хоёр залуу буу
ирээд миний машины суудлын бүсийг тайлж өгөөд намайг болон надтай хамт явж байсан
эмэгтэй хүнийг тус тус машинаас гаргаж авсан. Хэсэг хугацааны дараа түргэн тусламж,
цагдаа нар ирсэн. Би миний машиныг мөргөсөн машиныг ойролцоогоор 50-60 орчим
метрийн зайнд харсан. ...” гэх мэдүүлэг1 2,

Л.Г-гийн иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын
27-нд өгсөн:

“...Миний жолоодож явсан машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй.
Жолоочийн хажуу талын чанх ард талд нь буюу зүүн гар талын хаалган талдаа сууж
явсан. Миний зүүн мөр мултарсан, өөр гэмтэл шарх учраагүй. Би суудлын бүсээ зүүсэн
байсан. Миний бие А.Ундармаагийн хамаатны дүү С.Энхбатаас 2018 оны 3 дугаар сарын
багцаанд тухайн машиныг 1.200.000 төгрөгөнд худалдаж авч байсан. Энэ машин нь
А.Ундармаа гэх хүний дээр байдаг боловч уг нь миний машин байгаа юм. Миний хувьд уг
машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч амжаагүй. Миний машины урд хэсэг нь авах
юмгүй болсон. Машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Би тухайн үед эрүүл
байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон машиныхаа хохирлыг нэхэмжлэх

 

1 1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дугаар тал.

 

2 1 дүгээр хавтастхэргийн 111-112 дугаартал.

 

болно. Осол гаргасан жолооч нь согтуу, мөн хоёр зорчигч нь хоёулаа л согтуу байсан...”
гэх мэдүүлэг3,

  1. Иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар
    сарын 27-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би Сонгинохайрхан
дүүргийн 22 дугаар хорооны нутаг Орбит захын ойролцоо байдаг “Капитал” банкнаас
тэтгэврээ авах гэсэн боловч тухайн өдөр тэтгэврийг өгөөгүй. Тэгэхээр нь би “Капитал"
банкнаас дөнгөж гартал гадаа бороо орж байсан. Гэтэл Л.Г- машинтайгаа “Капитал”
банкны үүдэнд зогсож байхаар нь би түүн дээр очтол Л.Г- “би таныг хүргэж өгье” гэж
хэлэхээр нь би түүний машинд суугаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байтал эсрэг
урсгалаас нэг машин орж ирээд Л.Г-гийн машиныг мөргөөд зогссон. Би хэсэг шоконд
орсон. Нэг ухаан орсон чинь миний толгой хагарчихсан, толгойноос цус гарч байсан.
Тэгээд ойр орчимд явсан хүмүүс бид нарт тусалж машинаас гаргаж авсан. Улмаар хэсэг
хугацааны дараа түргэн тусламжийн машин ирж бид хоёрыг үзээд Гэмтлийн эмнэлэг рүү
авч явсан. Би эрүүл байсан. Би Л.Г-гийн жолоодож явсан машины арын суудалд сууж
явсан. Ослын улмаас миний толгой хагарсан. Мөн хөл, гар өвдөөд байгаа. Миний сууж
явсан машиныг мөргөсөн машинд жолоочтойгоо хамт 3 хүн явсан. Тэр гурав гурвуулаа
согтуу байсан. Гадаа бороо орж байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлыг
нэхэмжпэх болно...” гэх мэдүүлэг4,

  1. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.А-ын мөрдөн байцаалтад 2018 оны
    8 дугаар сарын 22-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд Сонгинохайрхан
дүүргийн нутаг “Орбит”-ын тойргийн ойролцоо хувь хүмүүс элс, хайрга зардаг машины
зогсоол дээр би өөрийн эзэмшлийн ногоон өнгийн “Тоуо1а \/йг” маркийн 09-77 УБГ улсын
дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон очтол П-той тааралдсан. Тэр
өөрийнхөө том оврын машин дээрээ халамцуу байсан. Ингээд би түүнтэй мэнд, усаа
мэдээд машинаа тухайн зогсоол дээр байрлуулж тавьчихаад, гэр лүүгээ харих гэж байтал
танил нэг хүнтэй тааралдаж гэрт нь очиж 0.5 литрийн “Хараа” нэртэй хоёр шил архийг 3-
уулаа хувааж уусан. Тэгээд би танилынхаасаа 15 цагийн орчимд ганцаараа гарч элс,
хайрга зардаг машины зогсоол дээр очсон чинь Гүндсамба, П- хоёр хоёулаа
саравчин дотор 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архийг хуваагаад уугаад сууж байсан. Би
тэр хоёр дээр явж очоод гурвуулаа Найрамдлын бор толгойд байдаг манай лагерийн
байшин дээр явж очьё гэж хэлээд машиндаа тэр хоёрыг оруулж суулгаад, би ганцаараа
дэлгүүр орж 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг ширхэг, ундаа, тамхи зэргийг худалдаж
аваад машинд суусан. Тэгээд би тэр зогсоол дээр зогсдог Гандагва гэх залуугаар

 

31 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

 

41 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар тал.

 

6

 

машинаа бариулан лагерийнхаа байшин дээр хүргүүлсэн. Тэгээд Гандагва нь яваад өгсөн.
Миний машиныг Гандагва эрүүл жолоодож явсан. Тэгээд бид гурав гурвуулаа 0.5 литрийн
“Соёрхол”, 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архиа уугаад сууж байсан. Ингээд л би тасарсан.
Нэг ухаан орсон чинь зам тээврийн осол болсон байсан. Би П-ид машин
жолоодох зөвшөөрөл өгөөгүй. Би 2004 онд жолооч болж, үүнээс хойш суудлын болон том
оврын машиныг барих болсон. Жолооны барих эрхийн үнэмлэх хүчинтэй. В, С, Д, Е
ангилалтай. 2008 оноос хойш Д.П-ийг танина. Харин Т.Гүндсамбыг танихгүй.
Талийгаачийг тухайн өдөр л харсан. Д.П-той найз нөхдийн харилцаа холбоотой.
Ослын дараа гэнэт ухаан ороход жолоочийн хажуу талын суудлаас миний бие буусан...”
гэх мэдүүлэг5,

  1. Гэрч С.Энхбатын мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 22-нд өгсөн:

“...Тоёота Марк-2 загварын 72-23 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь

А.Ундармаагийн эзэмшилд байдаг. А.Ундармаа нь миний ээж Д.Чулуундоржийн эгч
Оюунчимэгийн охин юм. Бид хоёр төрөл садангийн холбоотой. Уг машиныг миний бие
2016 оны 4 дүгээр сард ойролцоогоор 2.000.000 төгрөгөөр Ундармаагаас худалдаж аваад
2018 оны 3 дугаар сар хүртэл унаж байгаад хамт ажилладаг Г-д 1.200.000 төгрөгөөр
зарсан. Одоогоор тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийлгээгүй байгаа. Уг
машин нь Ундармаагийн эзэмшилд байдаг боловч Г-гийн машин юм...” гэх мэдүүлэг6,

  1. Д.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 26-
    нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Гүндсамба ах над руу
утсаар яриад яваад очих уу гэсэн. Намайг ажил дээр байхад ганцаараа халамцуу явган
ирсэн. Тэгэхээр нь би түүнд нэг шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч өгөөд хамт
ууж байтал А- гаднаас ирээд “манай лагерийн байшин руу явъя. Би архи авсан
байгаа хойшоо очиж ууцгаая” гэсэн. Бид гурав нэг хүнээр хүргүүлээд А-ын
байшинд очоод өмнө нь авсан архины үлдэгдэл, мөн А-ын авсан архийг
гурвуулаа хувааж уусан. Би согтоод тэнд унтаад өгсөн. Тэгж байтал тэр хоёр архи дууссан
тухай яриад намайг өргөөд 09-77 УБГ машины арын суудалд тавьсан. Ингээд
А- машин барьж хөдлөөд явж байснаа “би явж чадахгүй байна, чи бариад яв”
гэж хэлэхээр нь би бариад Орбит захын тэнд хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих
хэсгийн 1 дүгээр эгнээнд 30-40 км цагийн хурдтайгаар явж байгаад урд талд цагаан
өнгийн машин зогсохоор нь тэр машиныг тойрч гарах үйлдэл хийгээд хажуу талын эсрэг
урсгал руу ороход “тоёота марк-2” маркийн машинтай урд хамраараа нөгөө машины урд
хамартай мөргөлдөж осол гаргасан. Миний барьж явсан машин дотор арын суудалд

 

51 дүгээр хавтаст хэргийн 90-92 дугаар тал.

 

61 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр тал.

 

7

 

Гүндсамба ах, урд хажууд А- нар суугаад явж байгаад машинтай мөргөлдөхөд
би ухаан алдсан. Намайг машинаас хүмүүс буулгаж байхад сэргэсэн. Би нилээн согтуу
байсан болохоор болж байгаа үйл явдлыг бүдэг бадаг санаж байгаа. Би өмнө 2018 оны 7
дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутгаар согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад
цагдаад баригдаж 1 жилийн хугацаагаар жолооны эрхээ хасуулаад үнэмлэхээ
хураалгасан. Тухайн осол болох үед бороотой бүрхэг, хөдөлгөөн хэвийн, 17 цаг өнгөрч
байсан. Яг хэд болж байсныг мэдэхгүй хараагүй...” гэх мэдүүлэг7,

  1. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Л.Г-г
    драйгер багаж ашиглан 0 тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь
    тогтоогдлоо...”8, ^

-“...Д.П-ийг драйгер багаж ашиглан шалгахад 2.98 тоон үзүүлэлт илэрч
согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэлүүд 9,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар
    сарын 20-ны өдрийн 8609 дугаар дүгнэлтэд:

-Шинжилгээнд “33 эр П-” гэж хаягласан хуруу шилтэй 5 мл орчим цусыг
хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

V                   Дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн “33 эр П-" гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2.4
промилли спитрийн агууламж илэрч байна.

-Цусан дахь 2.4 промилли нь согтолтын дунд хэрэгт хамаарна. /шинжээч Б.Ламчин/
гэсэн дүгнэлт10,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10252 дугаартай
    дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун өвдөгт 3x1 см, 1x0,5 см, 2x1 см, 0,5x0,5 см улаан хүрэн
өнгийн зулгаралттай.

ДҮГНЭЛТ:

  1. Д.П-ийн биед баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг
    хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг
    сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /шинжээч эмч Ш.Цэцэгмаа/...”
 

71 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал.

 

81 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал.

 

91 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар тал.

 

101 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр тал.

 

8

 

гэсэн дүгнэлт 11,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10272 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дээд, дунд гадаргад 16x12 см шимэгдэж
шаргал өнгийн туяатай болж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн мөрний
хөдөлгөөн хязгаарлагдсан. Бүсэлхийн 2 хажуу хэсгээр хөндүүртэй. Пастернацакийн шинж
2 талд 1+1 байв.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны үзлэгт:
Зүүн мөрний зөөлөн эдийн няцралт гэжээ.

ДҮГНЭЛТ:

  1. Л.Г-гийн биед зүүн мөр, бугалга, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт гэмтэл
    учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг
    тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
    /шинжээч эмч М.Энхбаяр/...” гэсэн дүгнэлт 12,
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10271 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: духны зүүн хэсэгт мэс заслын 4 оёдол бүхий шархтай баруун
хацарт 4x4 см хүрэн өнгийн зулгаралттай.

Нэмэлт шинжилгээнд явуулсан боловч ирээгүй.

ДҮГНЭЛТ:

  1. Г.Ц-ийн биед духанд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл
    тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх
    боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
    эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
    /шинжээч эмч Б.Даваасүрэн/..." гэсэн дүгнэлт 13,
 

111 дүгээр хавтаст хэргийн 173 дугаартал.
121 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар тал.
131 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал.

 

9

   
  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх
    эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 10273 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэгт 6x4 см, зүүн хацарт 4x3 см хүрэн
өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсэгт 5x3 см, зүүн өвдөгт 6x8 см хөхөлбөр
өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

  1. З.А-ын биед дух, зүүн хацарт зулгаралт, цээж, зүүн өвдөгт цус хуралт
    гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх
    боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар
    эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
    /Шинжээч эмч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт 14,
  1.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийгдсэн шүүх
    эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1823 дугаартай
    дүгнэлтэд:

“...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

  1. Авто осол: Хүзүүний 3 дугаар нугалмын их биеийн хугарал, нугасны няцрал, цус
    хуралт, дух яс, зүүн нүдний ухархайн дээд хана, суурь ясны хугарал, духны хуйханд цус
    хуралт, дух, дээд уруулд шарх, зүүн хацар, зүүн чамархайд зулгаралт.
  2. Хүнд зэргийн согтолт /цусанд 4,3%/ илрэл.

ДҮГНЭЛТ:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 3
    дугаар нугалмын их биеийн хугарал, нугасны няцрал, цус хуралт, дух яс, зүүн нүдний
    ухархайн дээд хана, суурь ясны хугарал, духны хуйханд цус хуралт, дух, дээд уруулд
    шарх, зүүн хацар, зүүн чамархайд зулгаралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр
    үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5-
    д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь хүзүүний 3-р нугалмын их биеийн хугарсны улмаас нугас няцарч
    нас баржээ.
  1. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр нас барсан хугацаа тогтоохгүй.

6. Талийгаач нь В/Ш/ бүлгийн цустай байна.

141 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр тал.

 

10

 

7. Талийгаачийн цусанд 4.3% спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд
зэргийн үзүүлэлт болно. /шинжээч эмч Б.Долгормаа/..." гэсэн дүгнэлт15,

  1. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны
    өдрийн 580 дугаартай дүгнэлтэд:

“...Тоёота Витз маркийн 09-77 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч
Довуучий овогтой П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а
“Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан
үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр
эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг
урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
/цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт ”16,

  1. Зам тээврийн ослын талаарх дуудлагын бүртгэл /2018 оны 8 дугаар сарын 15-
    ны өдрийн 17 цаг 37 минут, 0977 УБГ, 7223 УНС машинууд мөргөлдсөн, 1 хүн нас барсан
    тухай/17, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /2018 оны 8 дугаар сарын 15-нд 17 цаг 23
    минутад дуудлага хүлээн авсан, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 39 минутад
    очсон тухай/18, 2018 оны 8 дугаар сарын 15-нд Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг
    хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол
    хэргийн талаар харуулсан гэрэл зураг19, 2018 оны 8 дугаар сарын 15-нд цогцосны гадна
    үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг20,
  2. Амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар21,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А- амь хохирогчийн оршуулгын
зардлыг нэхэмжилсэн баримтууд, Д.П-оос оршуулгын зардлыг хууль ёсны
төлөөлөгчид төлсөн баримтууд 22, иргэний нэхэмжлэгч Л.Г-д тээврийн хэрэгслийн
эвдрэлийн төлбөрийг төлсөн баримт23,

  1. Л.Г-гийн В ангиллын жолооны эрхийн лавлагаа 24, Д.П-ийн В, С, Д
 

151 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр тал.

161 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар тал.

  1. 2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
  2. 2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар тал.

191 дүгээр хавтаст хэргийн 8-17 дугаар тал.

201 дүгээр хавтаст хэргийн 21-21-24 дүгээр тал.

21 1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал.

221 дүгээр хавтаст хэргийн 45-48, 237-239 дүгээр тал.
23 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал.

241 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар тал.

 

ангиллын жолооны эрхийн лавлагаа /эрх хасагдсан тухай/25,

 
  1. 72-23 УНС улсын дугаартай “Тоуо1а тагк-2” загварын тээврийн хэрэгслийн
    А.Ундармаагийн нэр дээр бүртгэлтэй гэрчилгээний хуулбар 26, тус автомашины эвдрэлийн
    шууд зардлыг 1.010.000 төгрөг, шууд бус зардлыг 830.000 төгрөг, бүгд 1.840.000 төгрөгөөр
    тогтоосон “Тэнцвэр эстимэйт ХХК-ийн, 0977 УБГ улсын дугаартай “Тоуо1а уйг” загварын
    тээврийн хэрэгслийн эзэмшигч З.А- бүртгэлтэй тээврийн хэрэгслийн
    гэрчилгээний хуулбар27, тус автомашины эвдрэлийн шууд зардлыг 920.000 төгрөгөөр,
    шууд бус зардлыг 815.000 төгрөгөөр, бүгд 1.735.000 төгрөгөөр тогтоосон талаарх “Тэнцвэр
    эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангууд28,
  2. Шүүгдэгч Д.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа 29, урьд ял
    шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас30, Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох
    эрхийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1 жилийн хугацаагаар хассан тухай 1283
    дугаартай шийтгэврийн хуулбар31 зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан
    болно.
 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд
хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах
дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ
“шүүгдэгч Д.П- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 0977 УБГ
дугаарын “Тоуо1а уЛг” дугаарын машиныг жолоодон явахдаа Л.Г-гийн жолоодож
явсан 72-23 УНС улсын дугаартай Тоуо1а тагк-2 загварын машиныг мөргөж, иргэн
Л.Г-, З.А-, Г.Ц- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж,
иргэн Т.Гүндсамбын амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт цугларсан
нотлох баримтуудаар нотлогдсон байна. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь
архидан согтуурсан, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой
байна. Иймд шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар
зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцох хууль зүйн
үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэргийн
нөхцөл байдлын хувьд болгоомжгүй гэмт хэрэг юм. Согтуурсан үед гэмт хэрэг үйлдсэн гэм

 

251 дүгээр хавтастхэргийн 228, 2 дугаар хавтаст хэргийн 17 дугаар тал.
261 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал.

271 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал.

281 дүгээр хавтаст хэргийн 146-147,153-154 дүгээр тал.

291 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал.

301 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар тал.

31 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал.

 

буруу байгаа. Д.П- нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж өөрийгөө удирдах
чадваргүй болсон байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн
талаар маргаагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Гурав. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн
хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн
хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас
дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар:

Тухайн хэрэг үйл явдал болсон өдөр шүүгдэгч Д.П-, амь хохирогч
Т.Гүндсамба, иргэний нэхэмжлэгч, хариуцагч З.А- нар нь согтууруулах ундааны
зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байна.

Улмаар шүүгдэгч Д.П- нь соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,
мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй байх үедээ 2018 оны 8 дугаар
сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар
хорооны нутаг дэвсгэрт, Орбит захын зүүн замд З.А-ын эзэмшлийн 09-77 УБГ
улсын дугаартай “Тоуо1а уИг” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид
дор дурдсан зүйлийг хориглоно:

-а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл
хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан
үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн;

-мөн дүрмийн 8.2 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог
замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг
хориглоно”... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Л.Г-гийн жолоодож явсан 72-
23 УНС улсын дугаартай “Тоуо1а тагк-2” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус
автомашинд шууд 1.010.000 /нийт1.840.000/ төгрөгийн хохирол, жолооч Л.Г-, зорчигч
Г.Ц-, З.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, зорчигч
Т.Гүндсамбын амь насыг хохироосон болох нь:

-Зам тээврийн ослын талаарх дуудлагын бүртгэл32, Түргэн тусламжийн дуудлагын
хуудас 33, 2018 оны 8 дугаар сарын 15-нд Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол хэргийн

 
  1. 2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
  2. 2 дугаар хавтас хэргийн 43 дугаар тал.
 

талаар харуулсан гэрэл зураг 34, 2018 оны 8 дугаар сарын 15-нд цогцосны гадна үзлэг
хиисэн тэмдэглэл, гэрэл зураг ,

  • Л.Г-гийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 15-ны
    өдөр 17 цагийн орчимд хар ногоон өнгийн “Тоёота марк-2" загварын 72-23 УНС улсын
    дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа Ц-ийн хамт Толгойтод байдаг
    “Капитал” банкнаас “Орбит” орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны
    нутаг Орбит захын зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй, зорчих
    хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20-30 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд
    хойноосоо урагшаа чиглэлтэй ногоон өнгийн суудлын тээврийн хэрэгсэл нь мурилзаж
    байснаа миний явж буй эгнээ рүү орж ирэх маягтай болоод ирэхээр нь тэр дороо зогссон.
    Тэгтэл машины зүүн хажуу хэсэг рүү яах ийхийн зуургүй орж ирээд мөргөсөн. ...” гэх
    мэдүүлэг36,
  • Л.Г-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний зүүн мөр л мултарсан. Өөр
    гэмтэл шарх учраагүй. ...Миний машины урд хэсэг нь авах юмгүй болсон. Машиндаа
    эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Эмчилгээний зардал болон машиныхаа хохирлыг
    нэхэмжлэх болно..” гэх мэдүүлэг37,
  • иргэний нэхэмжлэгч Г.Ц-ийн өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 15-ны
    өдөр 17 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Орбит
    захын ойролцоо байдаг “Капитал” банкнаас гартал ...Л.Г- нь машинтайгаа “Капитал”
    банкны үүдэнд зогсож байсан, ...Л.Г- нь би таныг хүргэж өгье гэж хэлэхээр нь би
    машинд суугаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байтал эсрэг урсгалаас нэг машин орж
    ирээд Л.Г-гийн машиныг мөргөөд зогссон. Тэгээд би хэсэг шоконд орсон. Нэг ухаан
    орсон чинь миний толгой хагарчихсан, толгойноос цус гарч байсан... Ослын улмаас миний
    толгой хагарсан....” гэх мэдүүлэг38,

-иргэний хариуцагч З.Аптанбаатарын өгсөн “...бид гурав 0.5 литрийн “Соёрхол",
0.75 литрийн “Ерөөл" нэртэй архиа уугаад сууж байсан. Ингээд л би тасарсан. Нэг ухаан
орсон чинь зам тээврийн осол болсон байсан. ...” гэх мэдүүлэгзэ,

  • Д.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...тэр хоёр архи
    дууссан тухай яриад намайг өргөөд 09-77 УБГ машины арын суудалд тавьсан. Ингээд
    А- машин барьж хөдлөөд явж байснаа “би явж чадахгүй байна, чи бариад яв”
    гэж хэлэхээр нь би бариад Орбит захын тэнд хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих
    хэсгийн 1 дүгээр эгнээнд 30-40 км цагийн хурдтайгаар явж байгаад урд талд цагаан
    өнгийн машин зогсохоор нь тэр машиныг тойрч гарах үйлдэл хийгээд хажуу талын эсрэг
    урсгал руу ороход тоёота марк-2 маркийн машинтай урд хамраараа нөгөө машины урд
 

341 дүгээр хавтаст хэргийн 8-17 дугаар тал.

351 дүгээр хавтаст хэргийн 21-21-24 дүгээр тал.
361 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар тал.
371 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр тал
381 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар тал
391 дүгээр хавтаст хэргийн 90-92 дугаар тал

 

14

 

хамартай мөргөлдөж осол гаргасан. Миний барьж явсан машин дотор арын суудалд
Гүндсамба ах, урд хажууд А- нар суугаад явж байгаад машинтай мөргөлдөхөд
би ухаан алдсан. Намайг машинаас хүмүүс буулгаж байхад сэргэсэн. Би нилээн согтуу
байсан болохоор болж байгаа үйл явдлыг бүдэг бадаг санаж байгаа. Би өмнө 2018 оны 7
дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутгаар согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад
цагдаад баригдаж 1 жилийн хугацаагаар жолооны эрхээ хасуулаад үнэмлэхээ
хураалгасан. Тухайн осол болох үед бороотой бүрхэг, хөдөлгөөн хэвийн, 17 цаг өнгөрч
байсан....” гэх мэдүүлэг40,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар
сарын 20-ны өдрийн 8609 дугаартай “... П-” гэж хаягласан хуруу шилтэй цусанд
2.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 2.4 промилли нь согтолтын
дунд хэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт"41,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 10271,
10272 42,1027343 тоот дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост
хийгдсэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1823 дугаартай дүгнэлт 44, Тээврийн
цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 580 дугаартай
дүгнэлт 45, Амь хохирогчийн нас барсны гэрчилгээний хуулбар46, Д.П-ийн
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1 жилийн
хугацаагаар хассан тухай 1283 дугаартай шийтгэврийн хуулбар47, 0977 УБГ улсын
дугаартай “Тоуо1а уИг” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын талаарх “Тэнцвэр
эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангууд 48 зэрэг бичгийн нотлох баримтуудаар
нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх
нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг
хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний
нэхэмжлэгч, хариуцагч нараас тайлбар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,
агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны
үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтууруулах ундааны
зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2018 оны 7 дугаар
сарын 20-ны өдрийн 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон

401 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар тал
411 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр тал
421 дүгээр хавтаст хэргийн 187 дугаар тал
431 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр тал
441 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр тал
451 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар тал.

461 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр тал.

47 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал.

481 дүгээр хавтаст хэргийн 146-147, 153-154 дүгээр тал.

 

15

 

 

 

зэрэг нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.П- нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож
хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4
дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан
байх тул тус зүйл, хэсэг, заалтад зааснаар Д.П-ийг гэм буруутайд тооцох хууль
зүйн үндэслэлтэй байна.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл
мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй
байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид
заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор
уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь
хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар
санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм
хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай
холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт
тус тус заасан.

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль
ёсны төлөөлөгч Г.А-д оршуулгын зардалд 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн
төлсөн49, хууль ёсны төлөөлөгч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Мөн тус хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Л.Г-, Г.Ц-,
З.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, Л.Г-гийн жолоодон
явсан 72-23 УНС улсын дугаартай “Тоуо1а тагк-2” загварын тээврийн хэрэгсэлд шууд
болон шууд бус нийт зардал нь 1.840.000 төгрөгийн, З.А-ын эзэмшлийн 09-77
УБГ улсын дугаартай “Тоуо1а уйг” загварын тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бус
зардал нийт 1.735.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Ц- нь
хохирлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байх боловч түүнд шүүгдэгч
Д.П- 100.000 төгрөг нөхөн төлжээ. Г.Ц- нь цаашид өөрийн эрүүл мэндийг
эмчлүүлэх шаардлагатай гэх үндэслэлээр 700.000-800.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх
боловч энэ талаар баримтгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын
зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

491 дүгээр хавтаст хэргийн 237 дугаар тал.

 

16

 

Иргэний нэхэмжлэгч нь Л.Г- нь шүүх хуралдаанд 1.700.000 төгрөгийг
автомашины эвдрэл хохирлын төлбөрт хүлээн авсан талаар мэдүүлж, мөн энэ талаар
баримтыг хэрэгт ирүүлсэн,50 цаашид нэхэмжпэх зүйлгүй гэсэн болно.

Иргэний нэхэмжлэгч З.А- нь өөрийн эрүүл мэндэд болон тээврийн
хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлснийг тогтоолд
дурдаж, харин иргэний хариуцагчийн хувьд З.А-аас энэ тогтоолоор гаргах
төлбөргүй байна.

З.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд улсын яллагчаас Д.П-ийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад
зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 3 жил 8 сарын
хугацаагаар хорих ял шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай
дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс хэргийн нөхцөл байдлын хувьд
болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг гарсан байна. Шүүгдэгч Д.П- нь согтуурсан үед
гэмт хэрэг үйлдсэн асуудал байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд өөрийгөө
удирдах чадваргүй болсон байна. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид
оршуулгын зардлыг, иргэний нэхэмжлэгч Л.Г-гийн тээврийн хэрэгсэлд учирсан
хохирлын зардлыг, иргэний нэхэмжлэгч Г.Ц-ид эрүүл мэндэд нь учирсан
хохирлын зардлыг тус тус нөхөн төлсөн, мөн түүнд эмнэлэгт үзүүлэхээр явсан унааны
зардлуудыг нь төлж байсан бөгөөд нотлох баримтын хэмжээнд хохирлыг бүрэн төлж
барагдуулсан. Харин Г.Ц- нь цаашид толгойгоо үзүүлмээр байна гэж шинжээчийн
дүгнэлтээр тогтоогдоогүй асуудлаар ярьж, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй
байна. Иймд шүүгдэгч Д.П-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар
зүйлийг хэрэглэж, түүнд хорих ялын доод хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль
ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн
байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь
харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.П- нь урьд ял шийтгэгдсэн
эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгүүлээгүй байх ба 51, тохиолдлын шинжтэй нөхцөл
байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын
хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлыг, иргэний нэхэмжлэгч

 
  1. 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал.
  2. 1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар тал
 

Л.Г-, Г.Ц- нарт хохирлыг нөхөн төлсөн52 зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд
харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Д.П- нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас
чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,
учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан
үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хуульд
зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих
байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул өмгөөлөгч
Д.Баасансүрэнгийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг
хэрэглэх тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд
хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П-ийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан
хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,
36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн
1,4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б- овогт Д- П-ийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний
    аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний
    амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх
    заалтад зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав)
    жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ял
    шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Д.П-ид оногдуулсан 2 (хоёр) жил 8 (найм) сарын хорих ялыг нээлттэй
    хорих байгууллагад эдлүүлсүгэй.

52 2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр тал

 

18

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар
    Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн
    тоолсугай.
  2. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,
    гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.П-
    нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус
    тус дурдсугай.

6 Шүүгдэгч Д.П-, иргэний хариуцагч З.А- нар нь хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Г.А-, иргэний нэхэмжлэгч Л.Г-, Г.Ц- нарт .
энэ тогтоолоор төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч З.А- нь өөрт учирсан гэм
хорын зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Г.Ц- нь
энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг
мэдэгдсүгэй.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч
    Д.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
    өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх
    ялыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тоолсугай.
  2. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,
    иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу
    хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
    тайлбарласугай.
  3. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
    тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох
    хүртэлх хугацаанд Д.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                    Т.АЛТАНТУЯА 

 
 

 

 

 

 

ШҮШҮ