Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            Улсын яллагч Ш.Насанжаргал,

            Шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Чүлтэмийн Ч.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020016 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 1 дүгээр сарын 13-нд Дархан Уул аймгийн Шарын гол суманд төрсөн. 40 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Хандгайтын 16-14 тоотод оршин суудаг,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2003 оны 10 дугаар сарын 8-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хуулийн тэгштгэлээр эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөн суллагдсан,

2009 оны 1 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2011 оны 11 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 27-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

2014 оны 12 дугаар сарын 1-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-нд эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж суллагдсан, Боржигон овогт Чүлтэмийн Ч.У /регистрийн дугаар ТЯ 76011318/, 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.У нь

- 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 40-471б тоотод оршин суух хохирогч Н.Батсуурийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж 3 ширхэг мөнгөн аяга,13 килограмм хонины мах, ботинк, газын плитка зэрэг эд зүйлийг хулгайлан, 619.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо.Бэлхийн 33-1-24 тоотод оршин суух иргэн Ц.Цэдэндоржийн байшинд нэвтрэн орж Ц.Баасандоржийн Тошиба маркийн зөөврийн компьютер, булган захтай нэхий дээл, Ц.Цэдэндоржийн 20.000 төгрөгтэй түрийвч зэргийг хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 18-316 тоотод оршин суух иргэн М.Ч.Уын байшингийн вакум цонхыг онгойлгон орж 40 инчийн ТСЛ маркийн зурагт, зөөврийн компьютер.орны бүтээлэг зэргийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Өвсний фондын задгайд оршин суух иргэн П.Бямбадоржийн гэрийн хаалганы цоожийг эвлэн орж 42 инчийн зурагт, дэвсгэр даавуу зэргийг хулгайлан 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

  - 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо.Бэлхийн 11-240 тоотод оршин суух иргэн Э.Ягаанцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн зурагт, савхин куртка, усны тэрэг, тал үнэртэй ус зэргийг хулгайлан авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

  - 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-345 тоотод оршин суух иргэн Т.Баянжаргалын өвлийн сууцны цонхыг хагалан орж 48 инчийн самсунг маркийн зурагт,15 орчим кило үхрийн мах, хүүхдийн хантааз, дээл зэргийг хулгайлан авч 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24-457 тоотод оршин суух хохирогч С.Оюунчимэгийн өвлийн сууцны цонхыг онгойлгон орж 42 инчийн зурагт, мөнгөн ээмэг, хонины мах, будаа, гурил зэргийг хулгайлан авч 721.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 2-13-09 тоотод оршин суух хохирогч Б.Даариймаагийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж 37 инчийн зурагт, ус буцалгагч, плитка, 200.000 төгрөг, 8 кг хонины мах зэргийг хулгайлан авч 569.800 төгрөгийн хохирол,

            - 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 36-101 тоотод оршин суух иргэн Ц.Чимэгжаргалын байшингийн цонхыг хагалан орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт,32 угалзтай монгол гутал.хэвийн боов, хөөрөгний даалин, 15 кг хонины мах зэргийг хулгайлан 1 032 500 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах иргэн З.Батхуягийн эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалгыг эвдэн орж дунд гарын хөөрөг, бор өнгийн даалин, ДВД тоглуулагч зэргийг хулгайлан авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-27 тоотод оршин суух иргэн Д.Батдуламын байшингийн цонхоор орж 42 инчийн зурагт, гар утас, бугуйн цаг, зэргийг хулгайлан 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-190 тоотод оршин суух иргэн О.Амаржаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 32 инчийн Панасоник маркийн зурагтыг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо,Бэлхийн 5-67а тоотод оршин суух хохирогч Д.Даваабаярын байшингийн вакум цонхыг онгойлгон орж 39 инчийн зурагтыг хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашаантын 15-2а тоотод оршин суух иргэн Ц.Адьяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагтыг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 02-ноос 3-ны хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн задгайд оршин суух иргэн С.Алтантөгсийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Шарп маркийн зурагт, ДВД тоглуулагч, гар утас хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 10-369 тоотод оршин суух иргэн М.Одончимэгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж зөөврийн компьютер, ай пад, монетон гинж, кулон, үнэртэй ус, савхин пиджак, үхрийн мах зэргийг хулгайлан авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-21 тоотод оршин суух хохирогч Б.Энхсүлдийн сууцны таамбарын хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт, 10.000 төгрөг, савхин бээлий зэргийг хулгайлан 334,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 8-37-02 тоотод оршин суух иргэн Д.Ганцэцэгийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж 32 инчийн Шарп маркийн зурагт, Никон маркийн зургийн аппарат, зөөврийн компьютер, дипломат цүнх хулгайлан авч 485.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 30-487а тоотод оршин суух иргэн В.Өлзийсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж 32 инчийн Шарп маркийн зурагт, ай фоне маркийн гар утас, самсунг маркийн гар утас, таб зэргийг хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 3-1-За тоотод оршин суугч иргэн Г.Эрдэнэбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж халтар манан хөөрөг, эмэгтэй хүний савхин куртик, мөнгөн бөгж, ор хөнжлийн давуу, хонины мах, байцаа, зөгийн бал, ариун цэврийн цаас зэргийг хулгайлж 341.300 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 14-503 тоотод оршин суух иргэн С.Чимэгмаагийн гэрийн хаалганы цүүг эвдэн орж Тошиба маркийн зурагт, Скай маркийн гар утас, хүзүүний зүүлт зэргийг хулгайлан авч 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 21 удаагийн давтан үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан нийт 12.001.600 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Энэ хэргийг би ганцаараа мөнгө олох зорилгоор үйлдсэн ....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас х-193/,

 

Хохирогч Н.Батсуурийн “…Би өөрийн эхнэр Ц.Батгэрэл болон 2 хүүхдийн хамт 2001 оноос хойш Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 40-4716 тоот хашаанд амьдарч байгаа юм.Тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 8 цаг өнгөрч байхад ажилдаа явсан.тэр өдөр эхнэр Батгэрэл өдрийн 13 цагийн үед гэртээ ирсэн байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн хамаг юмыг эмх замбараагүй болгочихсон байсан учир над руу утасдаж хэлсэн.тэгээд би юунд ч битгий гар хүр, цагдаа дууд гэж хэлсэн. ...манай байшингийн зүүн хойд талын модон цонхны цоожийг хөшиж онгойлгож хулгайч орж жижиг гарын мөнгөн аяга 1, дунд гарын мөнгөн аяга 2, 13 кг хонины мах, ботинк гутал байсныг аваад явсан байсан... бас газын плитка алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-16-17/,

 

Хохирогч Ч.Цэрэндоржийн “…2015.12.21-ний өглөө хүү Баасандорж маань ажилдаа явсан. Би эхнэр Лхамсүрэнгийн хамт гэртээ үлдсэн. ... Тэгээд орой нь дэлгүүр явах гээд түрийвчээ хайгаад үзтэл миний түрийвч алга байсан.Түрийвчээ гэртээ хайж байгаад гэрт хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс хүүхдийн нөүтбүүк, булган захтай нэхий дээл, миний түрийвч алдагдсан... бас газын плитка алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-202/,

 

Хохирогч Ц.Баасандоржийн “…би ажлаа тараад гэртээ ирээд байшингийнхаа 2 давхарт гараад өөрийнхөө өрөөнд ороод хувцсаа солиход ханын өлгүүрт өлгөөтэй байсан булган захтай савхин нэхий куртик, тошиба маркийн 12 инчийн зөөврийн компьютер алга болсон байсан ба манай эцэг Цэдэндоржийн бор өнгийн арьсан түрийвч түрийвч дотор байсан 20.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст х-216/,

 

Хохирогч М.Ч.Уын “…2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө манай эхнэр, хүүхдүүд бид нар бүгдээрээ хичээл , ажилдаа явахаар гарцгаасан. ... Байшингийнхаа хаалгыг онгойлгоод ортол дотор нь байсан эд зүйлсийг эмх замбараагүй болгоод хаячихсан, хананд өлгөөтэй байсан зурагт байхгүй, коридорын вакум цонх онгойчихсон байсан гэсэн. ... тэгээд намайг гэртээ ороод үзтэл хамаг юм эмх замбараагүй болчихсон, том өрөөний хананд өлгөөтэй байсан 40 инчийн ТСЛ маркийн зурагт байхгүй, том өрөөний шургуулгад байсан 14 инчийн зөөврийн компьютер бас байхгүй байсан. Унтлагын өрөөний ногоон эрээн өнгөтэй орны бүтээлэг бас алдагдсан байсан, бодвол уг бүтээлгээр зурагтаа ороогоод аваад гарсан байх гэж бодож байна …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-13-14/,

Хохирогч П.Бямбадоржийн “…2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө эхнэр хүүхдүүдийн хамт гэрээсээ гарсан.... орой 18 цагийн орчим гэртээ иртэл манай хашааны жижиг явган хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хашаа руугаа яваад ортол гэрийн үүдний таамбарын хаалга онгорхой байхаар нь дөхөж очоод хартал гэрийн үүдний хаалга онгорхой байхаар нь шууд өөрийн утсаар 102 луу залгаж цагдаад дуудлага өгсөн. ...Манай самсунг маркийн 42 инчийн зурагт алдагдсан, өөр зүйл алдагдаагүй. ...орны даавууг 10 000 төгрөгөөр үнэлнэ…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-71/,

 

Хохирогч Э.Ягаанцэцэгийн “…2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед нөхөр Пүрэвхүү, охины хамт гурвуулаа гэрээ цоожлоод гарсан. Тэгээд 14 цаг 30 минутын үед ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байсан. ЛЖ маркийн 42 инчийн зурагт, манай нөхрийн бор өнгийн савхин куртик алдагдсан байсан. Цагдаа нарыг ирээд явсны дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд ягаан сааралдуу өнгөтэй усны тэрэг, 100 мл-ийн үнэртэй ус алдагдсан байсан …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-44/,

 

Хохирогч Т.Баянжаргалын “…Би 2016 оны 01-р сарын 18-ны өдөр 12 цагийн үед гэрээ цоожлоод гарсан юм. Тэгээд 16 цагийн үед гэрийн ойролцоо байдаг Дашномт дэлгүүр лүү оронгоо гэр лүүгээ хартал манай байшингийн цонх хагарсан байдалтай харагдахаар нь гэртээ яваад очтол манай байшингийн вакум цонх хагарсан байсан. Манай гэрээс 48 инчийн самсунг маркийн 30 зурагт удирдлагын хамт, үхрийн татсан мах 15 кг, хүүхдийн нударгатай дээл хантаазны хамт, эрэгтэй хүний цаг, хүүхдийн дэвсгэр даавуу зэрэг алдагдсан.…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст х-89-90/,

 

хохирогч С.Оюунчимэг “…2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ЧД-ийн 13 дугаар хороо сургуулийн 24-457 тоотод байх манай өвлийн сууцны цонхоор хулгай орж 42 инчийн 3 ди хавтгай дэлгэцтэй зурагт алдагдаж ... мөн манай охины мөнгөн ээмэг, мах, будаа, гурил зэрэг зүйлүүд алдагдсан байсан.…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст х-77/,

 

Хохирогч Б.Даариймаагийн “…2016 оны 1-р сарын 25-ны өглөө 12 цагийн үед Дэнжийн мянгад байдаг аавынхаа гэрт очоод 17 цагийн үед гэртээ иртэл манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан байсан.37 инчийн Жек гэсэн нэртэй зурагт.ус буцалгагч, индукцийн плитка, бэлнээр 200.000 төгрөг, 8 кг мах зэрэг зүйл алдагдсан.…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст х-115-116/,

 

Хохирогч Ц.Чимэгжаргалын “…Би тэр өглөө ажилдаа явахдаа нөхрийн хамт үүдээ түгжээд гарсан. Тэгээд орой 17 цагийн орчим гэртээ нөхөртэйгөө хамт очиход хашааны жижиг хаалга бага зэрэг онгойсон байсан.тэгээд гайхаад цонхнуудаа харахад хойд талын цонхыг хагалсан байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод гэр рүүгээ ороход гэрийн хоймор байсан зурагт байхгүй.том өрөөнд байсан монгол гутал байхгүй.орон дээр байсан даалин байхгүй.жижиг өрөнд байсан хэвийн боовноос 12 ширхэг байхгүй, хөргөгч дотор байсан хонины мах, ууттай яс зэрэг зүйл байхгүй болсон байсан.тэгээд сандраад цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн.…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-156-157/,

 

Хохирогч З.Батхуягийн “…Би 2016 оны 1-р сарын дундуур өрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороо Ар хустайн задгайд байрлах зуслангийн байшингаа эргэж очиход зүгээр байсан ба 2016 оны 2-р сарын 15-ны орой 20 цагийн үед зуслангийн байшин дээрээ очиход байшингийн таамбарны шаргал өнгийн төмөр хаалга, байшингийн дотор талын хүрэн өнгийн төмөр бүргэд хаалгыг хөшиж эвдэлсэн байдалтай хулгайч орсон шинжтэй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүний хамт байшин дотор нэвтэрч ороход өрөөний зарим эд зүйлсийг онгичсон байдалтай, унтлагын өрөөнд байсан ДВД тоглуулагч, дунд гарын шинэ цагийн бор шаргал өнгийн Чүнчигноров хөөрөг, бор өнгийн торгон даалин зэрэг зүйлс алдагдсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-17/,

 

Хохирогч Д.Батдуламын “…Би 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед өрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 20-27 тоот гэрээсээ гадагшаа гарсан ба тухайн үед манай хүү Бямбацогт нь хичээлээ тараад гэртээ ирсэн байсан. Тэгээд би эх Цэрэнхүү, нөхөр Мөнхманлай нарын хамт 3, 4 дүгээр хорооллын дэлгүүр орчхоод явж байтал манай хүү Бямбацогт миний утас руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь яваад очиход байшингийн цонхыг хагалчихсан зочны өрөөнд байсан 42 инчийн ЛЖ маркийн зурагт, самсунг нөүт-1 маркийн гар утас хүүхдийн электрон бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-171-173/,

 

Хохирогч О.Амаржаргалын “…2016.02.13-ны өглөө 10 цагийн үед манайх гэр бүлээрээ гэрээсээ гараад золголт хийх гээд явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед айлд явж байхад манай хажуу айлын Мягмарсүрэн над руу залгаад гэрт чинь хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ ирсэн. Ирэхэд манай гадна хаалганы цоожны тавыг хажуу тийш нь махийлгаад орсон байдалтай, хаалга онгорхой байсан. Тэгээд би гэртээ яваад ортол манай гэрийн хоймор байсан зурагт маань алга болсон байсан. Мягмарсүрэн тэр үед цагдаад дуудлага өгсөн байсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-105/,

 

Хохирогч Д.Даваабаярын “…2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би ээж Ринагийн хамт 11 цаг 30 минутын үед байшингийнхаа цонхнуудыг хаагаад хаалгаа цоожлоод гарсан юм. Орой 20 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой, үүдний амбаарын зүүдэг цоожийг онгойлгоод цүүнд нь зүүчихсэн байсан.... Манай гэрээс ТСЛ маркийн 39 инчийн зурагт удирдлагын хамт алдагдсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-168/,

 

Хохирогч Ц.Адьяагийн “…СБД-ийн 11-р хороо рашаантын 15-2а тоотод түрээсийн хашаанд амьдардаг юм. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүү Батгэрэл 17 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн ТСЛ маркийн лед дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-131/,

 

Хохирогч С.Алтантөгсийн “…Би 2016 оны 03-р сарын 02-ны өдөр өөрийн гэр болох СБД-ийн 15-р хороо Ар хустайн задгайд байрлах гэртээ 2 хүүхдийн хамт байж байгаад өдөр 14 цагийн үед 2 хүүхдийн хамт эх Пагамдуламын гэрт Хан-Уул дүүргийн 13-р хороонд очиж хоносон. Тэгээд 2016-03-03-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн амбаарны хаалга болон дотор хаалгыг эвдсэн байдалтай хулгайч орсон байдалтай байсан ба гэрт орж үзэхэд гэрийн хамаг юмыг онгичсон байдалтай, гэрийн зүүн талд байсан улаан хүрэн өнгийн 32 инчийн Шарп маркийн зурагт, хар өнгийн ДВД тоглуулагч, дэлгэц нь хагарсан самсунг нөүт-2 гар утас зэрэг зүйл алдагдсан…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст х-75/,

 

Хохирогч М.Одончимэгийн “…2016 оны 3 сарын 09-ны өдөр 15 цагаас 16 цагийн үед би гэртээ охиноо хичээлээс нь аваад ирсэн. ... Манай байшингийн том өрөөний цонхыг түлхэж ороод гэрийн хамаг юм онгичоод нөүтбүүк, ай пад, монетон гинж, үнэртэй ус, савхин пиджак, үхрийн мах зэрэг зүйлийг хулгайч авсан байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаад шууд дуудлага өгсөн …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст х-146/,

 

Хохирогч Б.Энхсүлдийн “…Би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар Дамбадаржаагийн 20-21 тоот гэртээ эхнэр Нямдаваа, хүүхдүүдийн хамт байж байгаад өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ ажилдаа явахаар гарсан өдөр эхнэр миний утас руу залгаж гэрт хулгай орчихсон байна гэсэн. Ажлаасаа чөлөө аваад гэртээ очиход байшингийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай байсан ба манай эхнэр гэрийнхээ эд зүйлсийг янзлаад цэвэрлэчихсэн байсан.Манай гэрээс зочны өрөөнд байсан 32 инчийн Монел маркийн зурагт, тавиур дээр байсан 10 000 төгрөг, гутлын хайрцган дээр байсан савхин бээлий зэрэг зүйл алдагдсан байсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-102/,

 

Хохирогч Б.Ганцэцэгийн “…Би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өглөө өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 8-37-2 тоот гэрээсээ ажилдаа явахаар нөхөр хүүхдийн хамт 07 цагийн үед байшингийнхаа хаалгыг түгжээд явсан. Тэгээд орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гаражийн хаалга хагас онгорхой байсан ба гаражийн дотор талд байрлах вакум цонхыг түлхэн эвдэж хулгайч орсон байдалтай байсан.Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.Манай байшингийн зочны өрөөний зурагтын тавиур дээр байсан Шарп маркийн 32 инчийн хар өнгийн ЛЕД зурагт: Никон маркийн сонирхогчийн зургийн аппарат, хар өнгийн дипломат цүнх, ...Тошиба маркийн  14 инчийн хар саарал өнгийн зөөврийн компьютер зэрэг эд зүйл алдагдсан байсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-128-129/,

 

Хохирогч В.Өлзийсүрэнгийн “…Би Чингэлтэй дүүрэг 15-р хороо Жаргалантын 30-487а тоотод өөрийн нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. 2016-01-11-ний өдөр би гэртээ байж байгаад орой хүүхдийн маань хичээл тарах цаг болохоор нь 16 цагийн үед гэрээ цоожлоод гэрээсээ гарсан.Тэгээд хүүхдээ цэцэрлэгээс аваад цаг орчмын дараа гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол хананд өлгөөтэй байсан 32 инчийн Шарп маркийн зурагт байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийж явсны дараа би гэртээ орж бусад эд зүйлс маань бүрэн бүтэн байгааг шалгаж үзэхэд манай гэрт байсан ажиллахгүй байгаа ай фоне маркийн гар утас, самсунг эс-1 маркийн гар утас мөн самсунг таб-3 алдагдсан байсан…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст х-20-21/,

 

Хохирогч Г.Эрдэнэбатын “…2016-03-22-ны өдөр манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан.Шинэ цагийн халтар манан хөөрөг, эмэгтэй савхин куртик, мөнгөн бөгжнүүд, хөргөгчинд байсан хонины мах 4 кг, байцаа нэг бөндгөр, 00-ын цаас, ор хөнжлийн даавуу, эрэгтэй дотуур өмд, шилтэй зөгийн бал зэрэг эд зүйл алдагдсан, Үүнээс шинэ цагийн халтар манан хөөрөг, ор хөнжлийн даавуу, эрэгтэй хүний дотуур өмдөө хүлээн авсан …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст х-204/,

 

Гэрч З.Болормаагийн “…бид хоёрыг гэртээ ирэхэд үүдний өрөөний вакум цонх онгойчихсон байсан, дүү маань гэрийн хаалгыг онгойлгочихсон байсан учраас бид 2 шууд явж ороод эд зүйлдээ гар хүрэлгүй харсан чинь хөргөгч онгорхой,том өрөөний хананд өлгөөтэй байсан зурагт байхгүй байсан, том өрөөний 4 татуургатай шургуулгад байсан 14 инчийн зөөврийн компьютер бас байхгүй байсан.Жижиг өрөөний ор бүтээсэн байсан орны бүтээлэг бас байхгүй байсан…” гэсэн мэдүүлэг \1 дүгээр хавтас х-16\,

 

Гэрч Ч.Даваагийн “…хулгай орсон байна гэх мэдээллийн дагуу уг хаягаар орж шалгахад Ч.У гэх айлын байшингийн вакум цонхны салхивчийг түлхэж хулгай орсон байдалтай гэрээс нь 40 инчийн ТСЛ брэндийн зурагт.зөөврийн компьютер болон өөр бусад зүйлс алга болсон байна гэж тухайн үед гэрийн эзэн нь хэлсэн.Ийнхүү цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд мэдэгдсэн…” гэсэн мэдүүлэг \1 дүгээр хавтас х-20\,

 

Гэрч Э.Өлзийжаргалын “…гэрийн хойморт зурагтын тавиур дээр байсан 40 инчийн самсунг маркийн ЛЕД зурагт алга болсон. Мөн хойморт газраар засчихсан байсан орны цэнхэр цоохор өнгийн дэвсгэр даавуу алга болсон байсан.Бодвол зурагтыг уг даавуугаар ороож явсан байх гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг \1 дүгээр хавтас х-72\,

 

Гэрч О.Пүрэвхүү “…Манай гэрээс LG маркийн 42 инчийн зурагт, миний бор савхин куртик, усны тэрэг, үнэртэй ус алдагдсан байсан …” гэсэн мэдүүлэг \3 дугаар хавтас х-45\,

 

Гэрч Н.Тунгалагийн “…2016-01-21-ний өдөр манай бэр тухайн өдөр ажлаасаа хоцорчихлоо гээд их яаруу сандруу гэрээсээ гараад явсан гэж хэлж байсан юм.Тэгээд өглөө 09 цагийн үед манай бэр ажил руугаа явж байгаад ажлынхаа ойролцоо осолд орсон байна гээд манай бэрийн дүү залгаад гэмтлийн эмнэлэг дээр ирж чадах уу гэхээр нь би өөрийн 2 ач хүүгээ дагуулаад гэрээсээ 10 цагийн үед гарсан юм. Тэгээд эмнэлэг дээр байж байтал манай эгч Оюун-Ундрах залгаад гэрт чин хулгай орсон байна. Танай гэрийн хаалга онгорхой, хүүгийн байшингийн цонх нь онгорхой.цонхоор харахад зурагт чинь алга олсон байна гээд би цагдаад дуудлага өгчихлөө гэж байсан юм …” гэсэн мэдүүлэг \2 дугаар хавтас х-80\

 

Гэрч Я.Алтантөгсийн “…2016 оны 1 сарын дундуур манай нөхрийн найз Ч.У нь хаанаас авч ирснээ хэлээгүй,32 инчийн эл си ди зурагтыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт соёл үйлчилгээний төвийн 2 давхрын ломбарданд 100.000 төгрөгөөр миний иргэний үнэмлэхээр тавьсан …” гэсэн мэдүүлэг \2 дугаар хавтас х-42\

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст х- 64-65, 2 дугаар хавтаст х-57, 3 дугаар хавтаст х-184-185, 4 дүгээр хавтаст х-5 /, Эд зүйлийн үнэлгээ /хх-27-28, 49, 78-79, 103, 130, 160, 184, 206, 2 дугаар хавтаст х-18, 64-68, 72, 107, 3 дугаар хавтаст х-21, 4 дүгээр хавтаст х-183-189/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст х-189, 240-241, 2 дугаар хавтаст х-181/, Гэрэл зургийн үзүүлэлт-/1 дүгээр хавтаст х-8-10, 35-36, 66-67, 90-92, 118-122, 145-147, 174-175, 2 дугаар хавтаст х-6-7, 93-94/, Ш урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хавтаст х-39/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /4 дүгээр хавтаст х-42-54, 164-182/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /4 дүгээр хавтаст х-36-59/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ч.У нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд

1.Хохирогч Н.Батсуурийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж 3 ширхэг мөнгөн аяга,13 килограмм хонины мах, ботинк, газын плитка зэрэг эд зүйлийг хулгайлан, 619.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.Хохирогч Ц.Цэдэндоржийн байшинд нэвтрэн орж Ц.Баасандоржийн Тошиба маркийн зөөврийн компьютер, булган захтай нэхий дээл, Ц.Цэдэндоржийн 20.000 төгрөгтэй түрийвч зэргийг хулгайлан авч 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Хохирогч М.Ч.Уын байшингийн вакум цонхыг онгойлгон орж 40 инчийн ТСЛ маркийн зурагт, зөөврийн компьютер.орны бүтээлэг зэргийг хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Хохирогч П.Бямбадоржийн гэрийн хаалганы цоожийг эвлэн орж 42 инчийн зурагт, дэвсгэр даавуу зэргийг хулгайлан 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

 5.Хохирогч Э.Ягаанцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн зурагт, савхин куртка, усны тэрэг, тал үнэртэй ус зэргийг хулгайлан авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

              6.Хохирогч Т.Баянжаргалын өвлийн сууцны цонхыг хагалан орж 48 инчийн самсунг маркийн зурагт,15 орчим кило үхрийн мах, хүүхдийн хантааз, дээл зэргийг хулгайлан авч 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.Хохирогч С.Оюунчимэгийн өвлийн сууцны цонхыг онгойлгон орж 42 инчийн зурагт, мөнгөн ээмэг, хонины мах, будаа, гурил зэргийг хулгайлан авч 721.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Хохирогч Б.Даариймаагийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж 37 инчийн зурагт, ус буцалгагч, плитка, 200.000 төгрөг, 8 кг хонины мах зэргийг хулгайлан авч 569.800 төгрөгийн хохирол,

9.Хохирогч Ц.Чимэгжаргалын байшингийн цонхыг хагалан орж ЛЖ маркийн 32 инчийн зурагт,32 угалзтай монгол гутал.хэвийн боов, хөөрөгний даалин, 15 кг хонины мах зэргийг хулгайлан 1 032 500 төгрөгийн хохирол учруулсан,

10.Хохирогч З.Батхуягийн эзэмшлийн зуслангийн байшингийн бүргэд хаалгыг эвдэн орж дунд гарын хөөрөг, бор өнгийн даалин, ДВД тоглуулагч зэргийг хулгайлан авч 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.Хохирогч Д.Батдуламын байшингийн цонхоор орж 42 инчийн зурагт, гар утас, бугуйн цаг, зэргийг хулгайлан 545.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.Хохирогч О.Амаржаргалын гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж 32 инчийн Панасоник маркийн зурагтыг хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.Хохирогч Д.Даваабаярын байшингийн вакум цонхыг онгойлгон орж 39 инчийн зурагтыг хулгайлан авч, 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.Хохирогч Ц.Адьяагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагтыг хулгайлан авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.Хохирогч С.Алтантөгсийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Шарп маркийн зурагт, ДВД тоглуулагч, гар утас хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.Хохирогч М.Одончимэгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж зөөврийн компьютер, ай пад, монетон гинж, кулон, үнэртэй ус, савхин пиджак, үхрийн мах зэргийг хулгайлан авч 224.000 төгрөгийн хохирол учруулсан,

17.Хохирогч Б.Энхсүлдийн сууцны таамбарын хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн зурагт, 10.000 төгрөг, савхин бээлий зэргийг хулгайлан 334,000 төгрөгийн хохирол учруулсан,

18.Хохирогч Д.Ганцэцэгийн сууцны байшингийн вакум цонхыг онгойлгон орж 32 инчийн Шарп маркийн зурагт, Никон маркийн зургийн аппарат, зөөврийн компьютер, дипломат цүнх хулгайлан авч 485.000 төгрөгийн хохирол учруулсан,

19.Хохирогч В.Өлзийсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг онгойлгон орж 32 инчийн Шарп маркийн зурагт, ай фоне маркийн гар утас, самсунг маркийн гар утас, таб зэргийг хулгайлан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

20.Хохирогч Г.Эрдэнэбатын эзэмшлийн байшингийн вакум цонхыг онгойлгон орж халтар манан хөөрөг, эмэгтэй хүний савхин куртик, мөнгөн бөгж, ор хөнжлийн давуу, хонины мах, байцаа, зөгийн бал, ариун цэврийн цаас зэргийг хулгайлж 341.300 төгрөгийн хохирол учруулсан,

21.Хохирогч С.Чимэгмаагийн гэрийн хаалганы цүүг эвдэн орж Тошиба маркийн зурагт, Скай маркийн гар утас, хүзүүний зүүлт зэргийг хулгайлан авч 890.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 21 удаагийн давтан үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан нийт 12.001.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Н.Батсуурь, Ч.Цэдэндорж, Ц.Баасандорж, М.Ч.У, П.Бямбадорж, Э.Ягаанцэцэг, Т.Баянжаргал, С.Оюунчимэг, Б.Даариймаа, Ц.Чимэгжаргал, З.Батхуяг, Д.Батдулам, О.Амаржаргал, Д.Даваабаяр, Ц.Адьяа, С.Алтантөгс, М.Одончимэг, Б.Энхсүлд, Б.Ганцэцэг, В.Өлзийсүрэн, Г.Эрдэнэбат, С.Чимэгмаа нарын мэдүүлгүүд, гэрч Ц.Батгэрэл, Ц.Батбилэг, З.Болормаа, Ч.Даваа, Э.Өлзийжаргал, О.Пүрэвхүү, Н.Тунгалаг, Ч.Байгальмаа, Я.Алтантөгс нарын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Уын сэжигтэн, яллагдагч, болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Түүний бусдын орон байранд нэвтрэн орж олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Уыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан байна.

 

Хохирлын асуудлыг нотлох баримтын хэмжээнд, хохирогч нарын мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлгүүдийг нь үндэслэн дараах байдлаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.У нь бусдад нийт 12.001.600 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Д.Батдуламд 500.000 төгрөг, Э.Ягаанцэцэгт 42 инчийн ЛЖ маркийн зурагт,  С.Чимэгмаад Тошиба маркийн зурагт, Скай маркийн гар утас, хүзүүний зүүлтийг,  Б.Даариймаад 37 инчийн зурагт, ус буцалгагчийг, Г.Эрдэнэбатад халтар манан хөөрөг, ор хөнжлийн даавуу, дотуур өмдийг тус тус буцаан төлснийг шүүгдэгчээс хохирогч нарт гаргуулан олгох хохирлоос хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Уаас нийт 9.606.600 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Батсуурьт 619.000 төгрөг, хохирогч Ц.Цэрэндорж, Ц.Баасандорж нарт 540.000 төгрөг, хохирогч М.Ч.Ут 790.000 төгрөг, хохирогч П.Бямбадоржид 320.000 төгрөг, хохирогч Т.Баянжаргалд 1.790.000 төгрөг, хохирогч С.Оюунчимэгт 721.000 төгрөг, хохирогч Ц.Чимэгжаргалд 1.032.500 төгрөг, З.Батхуягт 565.000 төгрөг, хохирогч О.Амаржаргалд 400.000 төгрөг, хохирогч Д.Даваабаярт 320.000 төгрөг, хохирогч Ц.Адьяад 220.000 төгрөг, хохирогч С.Алтантөгст 300.000 төгрөг, хохирогч М.Одончимэгт 224.000 төгрөг, хохирогч Б.Энхсүлдэд 334.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 485.000 төгрөг, хохирогч В.Өлзийсүрэнд 520.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэбатад 81.300 төгрөг, хохирогч Д.Батдуламд 45.000 төгрөг, хохирогч Э.Ягаанцэцэгт 25.000 төгрөг, хохирогч Б.Даариймаад 274.800 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Уын дээрх үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Мөн түүнд эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн индукцийн плитка 1 ширхэгийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уын цагдан хоригдсон 122 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Ч.Уыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Чүлтэмийн Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Уоногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Ч.Уын цагдан хоригдсон 122 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уаас нийт 9.606.600 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Батсуурьт 619.000 төгрөг, хохирогч Ц.Цэрэндорж, Ц.Баасандорж нарт 540.000 төгрөг, хохирогч М.Ч.Ут 790.000 төгрөг, хохирогч П.Бямбадоржид 320.000 төгрөг, хохирогч Т.Баянжаргалд 1.790.000 төгрөг, хохирогч С.Оюунчимэгт 721.000 төгрөг, хохирогч Ц.Чимэгжаргалд 1.032.500 төгрөг, З.Батхуягт 565.000 төгрөг, хохирогч О.Амаржаргалд 400.000 төгрөг, хохирогч Д.Даваабаярт 320.000 төгрөг, хохирогч Ц.Адьяад 220.000 төгрөг, хохирогч С.Алтантөгст 300.000 төгрөг, хохирогч М.Одончимэгт 224.000 төгрөг, хохирогч Б.Энхсүлдэд 334.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 485.000 төгрөг, хохирогч В.Өлзийсүрэнд 520.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэбатад 81.300 төгрөг, хохирогч Д.Батдуламд 45.000 төгрөг, хохирогч Э.Ягаанцэцэгт 25.000 төгрөг, хохирогч Б.Даариймаад 274.800 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж индукцин плитка 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Уурьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Уавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР