| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0894/И |
| Дугаар | 879 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 879
| 2017 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 151/ШШ2017/00878 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур сум, 3-р баг, Бичигт булаг, 4 гудамж, 18 тоотод оршин суух Боржигон овгийн Гэндэндарамын Уранчимэг /РД:НЙ90042926/
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Уранчимэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 8 дугаар сард Э.Идэрбаясгалантай танилцаж, 2012 онд хурим найр хийсэн боловч гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан ба 2012 оны 4 дүгээр сарын 23-нд охин Идэрчимэг төрсөн. Үүнээс хойш хамт амьдарч байгаад 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Идэрбаясгалан нас барсан юм. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Уранчимэг нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Э.Идэрбаясгалан асантай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгохоор хуулийн шаардлага хангасан дараах бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
-Боржигон овогт Гэндэндарамын Уранчимэгийн иргэний үнэмлэхийн хуулбар
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хорооны Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичигт Энхтайван овогтой Идэрбаясгалан нь 2015 оны 07 сарын 31-нд нас барсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх бичилт
-Төв аймгийн Борнуур сумын 3-р багийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 57 дугаар албан бичигт Э.Идэрбаясгалан, Г.Уранчимэг нар нь охин И.Идэрчимэгийн хамт ... оршин суудаг нь үнэн болно. Э.Идэрбаясгалан 2015 оны 07-р сарын 31-нд нас барсан. гэх бичилт
-Э.Идэрбаясгалан асаны иргэний үнэмлэхийн хуулбар
-Э.Идэрбаясгалан асан нас барсан талаарх гэрчилгээний хуулбар
-И.Идэрчимэгийн төрсний гэрчилгээний хуулбар
-гэрч К.Урлагмаагийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар
-гэрч Д.Гэндэндарамын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар
-гэрч Г.Базархандын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар
Нэхэмжлэгч Г.Уранчимэг нь Боржигон овогт Энхтайваны Идэрбаясгалантай хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд Г.Уранчимэгийн Э.Идэрбаясгалантай хамтын амьдралтай байсныг болон охин И.Идэрчимэгийнэцэг нь Э.Идэрбаясгалан мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т зааснаар Боржигон овогт Гэндэндарамын Уранчимэг /РД:НЙ90042926/ нь Боржигон овогт Энхтайваны Идэрбаясгалан /РД:ВО87092214/-тай хамтын амьдралтай байсныг болон 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин И.Идэрчимэгийн төрсөн эцэг нь Энхтайваны Идэрбаясгалан асан мөн болохыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийнЭрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР