Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 880

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Замт багийн 4-р хорооны 10 цагааны 4 тоотод оршин суух Нурмаагийн Эрдэнэсүх /РД:УВ76060235/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 160 635  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Н.Эрдэнэсүх нь 2015 оны 06 сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 30 000 000 төгрөгийг зээлж аваад зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа нь 2018 оны 06 сарын 20-ны өдөр дуусна.

            Зээлдэгчийн хүсэлтээр хугацааг сунгаж удаа дараа мэдэгдэж зээлийг төлөх талаар анхааруулахад хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулаагүй байна.

            Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл хангаагүй 17 сарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 15 756 133 төгрөг, зээлийн гэрээний алданги 4 404 502 төгрөг нийт 20 160 635 төгрөгийг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямлхагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа “....Баянчандмань сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага 20 160 635 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээл зориулалтын дагуу тоног төхөөрөмж авч одоог хүртэл ажиллаж байна. Гэвч 2016 оноос 2017 оны хооронд худалдан авах чадвар муу байсан. Нэхэмжлэлийн шаардлага 20 160 635 төгрөгийг 2017 оны 11 сараас тогтмол сар бүр 400 000 төгрөгийг тасралгүй төлж зээлийн төлбөрийг бүрэн барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Н.Эрдэнэсүхэд холбогдуулан 20 160 635  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямлхагва нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага  20 160 635 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Баян чандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 20 160 635 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямлхагва төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

ШҮҮГЧ                             А.ЭНХТӨР

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн 1 дүгээр хорооны 21 дүгээр байрыны 01 тоотод оршин суух Хөх чоно овгийн Санжидийн Сандуйжав /РД:РЮ80072616/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 854 554  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                           ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Сандуйжав нь 2015 оны 06 сарын 19-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас 30 000 000 төгрөгийг зээлж аваад зээлээ эргэн төлөлтийн хуваарын дагуу хугацаанд төлөөгүй бөгөөд зээлийн хугацаа нь 2018 оны 06 сарын 20-ны өдөр дуусна.

            Зээлдэгчийн хүсэлтээр хугацааг сунгаж удаа дараа мэдэгдэж зээлийг төлөх талаар анхааруулахад хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулаагүй байна.

            Иймд гэрээний үүргийн гүйцэтгэл хангаагүй 11 сарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 12 623 616 төгрөг, зээлийн гэрээний алданги 3 230 938 төгрөг нийт 15 854 554 төгрөгийг гаргуулж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Сандужав шүүхэд гаргасан хариу тайлбартаа .... Миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Сум хөгжүүлэх сангаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт утсан болон утасгүй интернетийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан 30 000 000  төгрөгийн зээл авсан.

            Тус зээлийн зориулалтын дагуу зарцуулж сумын нийт төсвийн байгууллага, 30 айл өрхөд интернетийн үйлчилгээ үзүүлж байна. Үйл ажиллагаа жигдрээд явж байгаа боловч үйл ажиллагааны орлого зарлага тэнцүү байгаагийн улмаас Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийж чадаагүй улмаас зээл, зээлийн хүү, зээлийн алданги нийт 15 854 554 төгрөгийгийн төлөлтийг  хийж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

            Энэхүү зээлийг тодорхой хуваарийн дагуу гаргаж 2017 оны 10 сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөг, 2018 оны 01 сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөг, 2018 оны 06 сарын 01-ний өдөр 4 854 554 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.Сандуйжавд холбогдуулан 15 854 554  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Сандуйжав нь Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага  15 854 554 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Төв аймгийн Баян чандмань сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжилсэн 15 854 554 төгрөгийг хариуцагч С.Сандуйжав төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.