МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ттад холбогдох эрүүгийн 2034004330479 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дунжийн 9-14 тоотод 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ж.Болинчулуун нь хазуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгдч Д.Т нь мэдүүлэхдээ: “Тэр өглөө би нохойгоо сул тавиад би хашаагаа цэвэрлэж байсан юм. Тэгээд би хаалгаа чулуугаар цохиод гацаасан байсан юм. Ж.Болинчулуун тэр үед хаалга нүдээд чанга, чанга дуу гаргаад байсан юм. Би тэгээд хаалгаа нээх гээд гацаасан чулуугаа авах гэж байгаад гараа зохиод ээ пизда, чи хойгуураа ороод ирэхгүй дээ гээд хэлсэн чинь чи намайг пизда гэлээ гээд тэгээд намайг загнаад байж байсан чинь гэнэт манай нохой хазаад авсан юм. Би тэгээд бодсон, өмнө нь хохирогч Ж.Болинчулууныг манай нохой сул байхдаа урдаггүй л байсан. Тэр өдөр хохирогч Ж.Болинчулуун чанга, чанга яриад байсан болохоор манай нохой урсан байх...Ж.Болинчулуун бид хоёр нэг айлын хүргэн бэрүүд байгаа юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Ж.Болинчулууны мэдүүлэг /хх-ийн 6-10 тал/, эрч Д.Идэрээгийн мэдүүлэг /хх-ийн 11 тал/, шүүгдэгч Д.Тын гэрчээр мэдүүлсэн мэдүүлсэн /хх-ийн 12-13/ гэрч Д.Отгонбаатарын мэдүүлэг /хх-ийн 14 тал/, шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 289 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 тал/, шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны 57 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 29 тал/, яллагдагч Д.Тын мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ болон шүүгдэгч Д.Тын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Д.Тын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дунжийн 9-14 тоотод 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Ж.Болинчулуун нь хазуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай Прокурорын тогтоол /хх-ийн 01 тал/
- Хохирогч Ж.Болинчулууны өвчтөний карт /хх-ийн 17-19, 24-25 тал/
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 32 тал/
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 289 дугаартай "Ж.Болинчулууны биед зүүн гуянд шарх, сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,
- Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай нэмэлт шинжээчийн: "1.Ж.Болинчулууны биед үүссэн зүүн гуянд шарх, сорви гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2.3.Ж.Болинчулуун нь эмнэлгийн тусламж цаг хугацаанд авсан байна." гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/
- Хохирогч Ж.Болинчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутагт байх Төрбатын гэрт нь очиж нөхөртэйгөө уулзах гээд хашааруу нь орох гэтэл хашаа нь түгжээтэй байсан би хаалгыг нь тогшоод Төрбат гарч ирээд онгойлгож өгөхөд нохой нь сул байсныг би нохой чинь сул байна шүү дээ гэхэд Төрбатын нохой нь ирээд намайг зүүн гуянд хазсан, миний зүүн гуянд 5 шүд 2 соёо орсон. Тухайн үед Төрбат нь урд талын хаалгаар орж ирэхгүй юу пизда минь гэж хэлсэн. Мөн нохой намайг хазаж байхад хажуу талд зогсож байсан Төрбат болиулаагүй, гэрт байсан хүүхэд цонхоор хашиграж байж нохой больсон, цаанаас манай нөхөр Индэрээ нь нохойгоо хорьход яасан юм бэ чи гэхэд явдаг газраараа яв та нар гэж хэлж байсан. Би мөнгө нэхэх гээгүй бид нар ах дүү хүмүүс намайг яаж байна бие чинь зүгээр үү гэж асуугаагүй би үүнд нь гомдож байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
- Хохирогч Ж.Болинчулууны мөрдөн бацаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн : "2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр манай нөхөр болох Индрээ нь Төрбат гэх хүний хашааны граш дотор нь юм хийж байсан ба би нөхөртэйгөө уулзах гээд орох гэтэл хаалга нь цоожтой байсан ба хаалгийг нь тогштол Төрбат гарж ирээд онгойлгосон ба нохой нь сул гүйж явахад нь би Төрбатыг нохой чинь сул гүйж явна хориорой гэхэд тоохгүй цаашаа яваад байх хойгуур нь нохой нь гүйж ирээд миний зүүн хөлний гуя хэсэгт хазсан ба тухайн намайг хазсан нохойны 5 шүд 1 соёо орсон. Тэгээд би газар хэвтэж байхад миний нөхөр ирсэн, цонхоор Мөнхбаяр гэх хүн орилж нохойг явуулсан ба Төрбат миний хажуу талд хараад зогсоод байсан. Миний төрсөн хүү, нөхрийн хамтаар Төв аймгйин нэгдсэн эмнэлэгийн мэс заслийн тасагт үзүүлсэн. Миний нохойнд хазуулсан хэсэг их хүнд байсан ба идээлж хавдаад эмнэлэгээр дахиж зүслэг хийлгэж эмчлүүлж байгаа ба одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа.Төрбат нь манай хүргэн бид нэг нэгнээ сайн мэднэ. Би өмнө нь нохойнд хазуулж байгаагүй ба анх удаа нохойнд хазуулж байна. Төрбат гэх хүний нохой нь уяатай байгаад байдаг байсан ба тэр өдөр л сул тавьсан байсан. Би яагаад нохой нь сул байсан юм гэж асуухад нохойны баас шээс цэвэрлэх гэж нохойгоо тавьсон юм гэж байсан.Төрмөнхийн тэжээдэг намайг хазсан нохой нь маш том хэмжээтэй сагсайсан үстэй монгол банхар гэж ярьдаг нохой байсан. Уг нохой нь тухайн үед миний хөлний зүүн гуяны хэсэгт 5 шүд, 1 соёо орсон ба би одоог хүртэл эмчилгээ хийлгэж, өдөр болгон боолгож яваа. Би маш их гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, би одоогийн байдлаар 115.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
- Гэрч Д.Индрээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "2020 оны 05 дугаар сарын эхээр би хуучин эцгийнхээ хашаанд гэрт нь зул өргөөд байж байгаад дэлгүүрээс тамхи аваад хашаан дотроо орж иртэл эхнэр болох Болинчулуун нь Төрбат гэх манай хүргэний нохойнд уруулчихсан цус нь гоожоод байж байсан ба Төрбат хажуу талд нь зогсож байсан ба тухайн үед би эхнэрээ эмнэлгт үзүүлсэн барүүн талын гуяны хэсэгт нилээн гэмтэл авсан байсан. Төрмөнх гэх хүн нь манай хүргэн. Тухайн үед манай эхнэр болох Болинчулуун гэх хүний зүүн хөлний гуя хэсэгт хазсан нохой нь маш том банхар нохой байсан ба өмнө нь манай эхнэрийг хазаж байгаагүй. Тухайн үед Болинчулууныг Төрбатын нохой нь хашаан дотроо хазсан ба өглөөний 10 цаг болж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
- Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “2020 оны 05 дугаар сарын дундуур Төв аймаг Зуунмод сум Дэнж 2 дугаар баг 9-14 тоотод байх хашааны хойд цоожтой байсан жижиг хаалгаар Болинчулуун нь ямар ч зөвшөөрөлгүй манай хашаанд орж ирээд надтай хашигчаад хэрүүл маргаан хийх үед манай хашаан дотор сул байсан Болинчулууны гуя тус газар нь хазахад би тэр дор нь болиулж салгасан...тухайн нохой нь миний эзэмшилд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал//
- Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Тыг орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийнхөө тэжээвэр нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.Т нь хохирогч Ж.Болинчулуунд гэм хорын хохиролд 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Д.Ттыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Д.Ттыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ттыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т нь хохирогч Ж.Болинчулуунд хохирлын 115.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ж.Болинчулуун нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА