| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2021/0180/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/187 |
| Огноо | 2021-09-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0180/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Юрагийн Энхжавхлан холбогдох 2139000000190 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *******нхжавлхан нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг үзүүр толгойн 9-05 тоотод байх Б.Ариунсүхийн гэрт 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Буяндэлгэрийг айлд агсан тавьлаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт 1 удаа дух хэсгээрээ мөргөж эрүүл мэндэд нь духны ясны цөмөрч бяцарсан зүүн нүдний ухархай дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч А.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвийн 5 дугаар баг үзүүр толгойн 08-05 тоотод ээж эгч эгчийнхээ 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм л даа. Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 2,5 литр ногоон пивоны доороосоо 4 хуруу бараг дуусах дөхсөн пивотой манай гэрийн хойд талд байдаг Баадай гэх айлын гэр лүү орсон. Намайг тэдний гэр лүү ороход түүний гэрт Баадай ах эхнэр Маашаа болон сургуулийн бага насны 2 хүүхэд байсан. Тэгээд би Баадай ахтай ойр зуурын юм ярьж сууж байгаад тэднийх рүү авч орсон пивоноосоо Баадай ахад хийж өгсөн. Ингээд тухайн үед Баадай ахын гадаа баахан мотоциклын чимээ гараад гэр лүү манай сумын Жавхаа гэх залуу орж ирсэн. Тэгээд намайг Жавхаа гэх залуу руу харсан чинь Жавхаа үг дуугүй юу ч ярихгүйгээр миний зүүн нүдний дээд хэсэгт толгойгоороо мөргөсөн. Жавхаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Жавхаагийн араас манай сумын Тулга Ариунаа нар орж ирсэн. ухайн үед яг юу болоод өнгөрснийг би сайн мэдэхгүй байна лав л 2 тийшээ бужигналдаад өнгөрсөн. Би тэрийг сайн мэдэхгүй байна гэхдээ согтуу байсан тийм асуудал огт байхгүй.Миний дух цөмөрч хамар маань хугарсан. Баадай түүний эхнэр Маашаа болон 2 хүүхэд нь байсан. Намайг Жавхаад мөргүүлсний дараа Тулга ариунаа нар орж ирсэн. Миний хувьд гомдол байна мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 5,6-р хуу/
Гэрч Б.Ариунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Жаргалтхаан сумын 5 дугаар багт аав ээж 3 дүүгийн хамт амьдардаг. Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад найз Гантулгынд очоод орой 23 цагийн үед найз Бат-эрдэнэ Гантулга Энхжавхлан нарын хамт гэртээ ирсэн. Бид 3-г гэрийн гадаа ирэхэд манай гэрт нэг хүн чанга чанга дугараад байсан. Тэгээд бид 3 манайх руу орох гээд гэрийн гадаа байж байтал манай найз Энхжавхлан манай гэр рүү гүйж ороод манайд сууж байсан манай урд хашааны ах болох Буяндэлгэрийг мөргөөд хамраас нь цус гаргачихсан сууж байсан. Тэгээд төд удалгүй Буянаа ах яваад өгсөн. Тэгээд манай найз болох Гантулга төд удалгүй яваад өгсөн. Харин Энхжавхлан Бат-Эрдэнэ 2 манайд унтсан. Тэр өдөр бид 4 Жаргалтхаан сумаас баруун тийш хөдөө гараад 2 литрийн нийслэл нэртэй пиво 4 лээ хувааж уусан. Тэгээд бид 4 манайд ирсэн. Манай найз Энхжавхлан нэлээд согтуу бараг тасарчихсан байсан. Энхжавхлан манайх руу ороод та манай ах эгч хоёрт агсан тавилаа гэж хэлээд Буяндэлгэрийг ганц удаа мөргөсөн. Манахтай хамар хашаа ах болохоор сайн танина. Бид 4-г манайд ороход ганцаараа пиво уугаад нэлээн согтуу сууж байсан. Энхжавхлан бид 2 2019 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Буяндэлгэр Энхжавхланг зодож цохисон зүйл байхгүй, Энхжавхланд мөргүүлээд манайхаас гараад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 13,14-р хуу/
Гэрч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Жаргалтхаан сум 5 дугаар багт аав ээж эгч дүү нарын хамт амьдардаг. Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Ариунсүх бид 2 Гантулгынд очсон. Тэгээд Ариунсүх Энхжавхлан Гантулга бид 4 Гантулгаас гараад Жаргалтхаан сумаас баруун тийш замын цаанаа хөдөө хээр 2 литрийн нэртэй нийслэл пиво уусан. Тэгээд бид 45 ууж дуусаад 23 цагийн үед Баатархүү ахынх руу явсан юм. Тэгээд гэр рүү орох гээд алхаж байтал Баатархүү ахынд Буяндэлгэр агсраад байх шиг дуу гараад байсан юм. Тэгтэл бид 3-с түрүүлээд Энхжаргал гэр лүү гүйж ороод төд удалгүй бид 3 араас нь орсон чинь Буянаагийн хамраас нь цус гоожсон гэрийн хойд орон дээр харин Энхжаргал баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд төд удалгүй Буянаа гараад явсан. Бид 3 орж ирээд юу болсон талаар асуусан чинь сая гаднаас Энхжаргал орж ирээд мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд Гантулга харилаа гээд явсан. Харин Энхжавхлан бид 2 Баатархүү ахынд унтсан. Тэр өдөр бид хэд Жаргалтхаан сумаас баруун тийш хөдөө гараад 2 литрийн нийслэл нэртэй пиво 4 лээ хувааж уусан. Манай найз Энхжаргал нэлээн согтсон байсан. Намайг байхад муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Бид хэдийг ороход нэлээн согтуу гэрт нэг пиво уугаад сууж байсан. Бид 2 2019 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Тийм зүйл байхгүй, би хараагүй гэр лүү ороогүй байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” /хх 17,18-р хуу/
Гэрч Г.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвийн 5 дугаар баг үзүүр толгойн 09-05 тоотод эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой намайг гэртээ байж байхад манай урд айлын Буяндэлгэр гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу дуусаж байгаа том пивотой орж ирсэн. Тэгээд Буянаа бид 2 хоорондоо юм яриад сууж байхад манай гэрийн гадаа мотоциклтой хүмүүс ирэх шиг болсон. Тэр үед Буянаа согтуу байсан учир манай эхнэр Машбатад хандан та ер нь дандаа архи уудаг гээд цагдаа нарт ховлож байх юм гэж хэлээд тэр 2 маргалдаж байхад гаднаас манай хуурай дүү Энхжавхлан орж ирээд яагаад эгчтэй хэрэлдээд байна гэж хэлээд Буянаагийн нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн Буянаа толгойгоо барьж зогсоод би Энхжаргалыг боль гэж хорьж байгаад л удалгүй Буянаагийн хамраас нь цус гарсан чинь Буянаа цусаа цэвэрлээд би харилаа гээд яваад өгсөн. Ийм л асуудал болсон. Энхжавхлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Буянаа манай эхнэртэй маргалдаад байсан чинь Энхжавхлан манай эхнэрийг өмөөрч Буянаагийн нүүрэнд толгойгоороо мөргөсөн. Тухайг үед манай эхнэр Машбат би манай бага насны хүүхэд мөн Буянаа Энхжавхлан бид нар байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 21,22-р хуу/
Гэрч Л. Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ю. Энхжаргал нь миний 4 дэх хүү билээ. Ю. Энхжаргал нь зан байдлын хувьд төлөв даруу, дөлгөөхөн, их дуугүй хүүхэд ба цөөхөн хэдэн найзтай хүн. Миний хүү болох Ю. Энхжаргал нь архи согтууруулах ундааны хэрэглэдэггүй мөн тамхи татдаггүй. Урлаг спортын авьяасгүй багаасаа айлд туслах малчин хийсэн хүн. Миний хүү эхнэр хүүхэдгүй. . Урлаг спортын авьяасгүй багаасаа айлд туслах малчин хийсэн хүн. хүн зодсон талаар нь сонссон . Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 25, 26-р хуу/
Гэрч Б. Гантөмөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ю. Энхжаргал нь төлөв даруу илүү дутуу үггүй хүн. Миний хувьд их зөөлөн сэтгэлтэй сайн дүү. Моринд их сонирхолтой өөр зүйл сайн мэдэхгүй байна. Айлд хүн мөргөсөн гэж ярьж байсан өөр зүйл мэдээгүй. . Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 29-р хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний алба шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны 292 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Иргэн А. Буяндэлгэрийн биед дух ясны цөмөрч бяцарсан зүүг нүдний ухархай дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх 36, 37-р хуу/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн болон танхайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч *******нхжавлхан нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг үзүүр толгойн 9-05 тоотод байх Б.Ариунсүхийн гэрт 2021 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед согтуугаар А.Буяндэлгэрийг айлд агсан тавилаа гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт 1 удаа дух хэсгээрээ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд би Баадай ахтай ойр зуурын юм ярьж сууж байгаад тэднийх рүү авч орсон пивоноосоо Баадай ахад хийж өгсөн. Ингээд тухайн үед Баадай ахын гадаа баахан мотоциклын чимээ гараад гэр лүү манай сумын Жавхаа гэх залуу орж ирсэн. Тэгээд намайг Жавхаа гэх залуу руу харсан чинь Жавхаа үг дуугүй юу ч ярихгүйгээр миний зүүн нүдний дээд хэсэгт толгойгоороо мөргөсөн. Жавхаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Жавхаагийн араас манай сумын Тулга Ариунаа нар орж ирсэн. ухайн үед яг юу болоод өнгөрснийг би сайн мэдэхгүй байна лав л 2 тийшээ бужигналдаад өнгөрсөн. Би тэрийг сайн мэдэхгүй байна гэхдээ согтуу байсан тийм асуудал огт байхгүй.Миний дух цөмөрч хамар маань хугарсан. Баадай түүний эхнэр Маашаа болон 2 хүүхэд нь байсан. Намайг Жавхаад мөргүүлсний дараа Тулга ариунаа нар орж ирсэн. Миний хувьд гомдол байна мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх 5,6-р хуу/
Гэрч Б.Ариунсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бат-эрдэнэ Гантулга Энхжавхлан нарын хамт гэртээ ирсэн. Бид 3-г гэрийн гадаа ирэхэд манай гэрт нэг хүн чанга чанга дугараад байсан. Тэгээд бид 3 манайх руу орох гээд гэрийн гадаа байж байтал манай найз Энхжавхлан манай гэр рүү гүйж ороод манайд сууж байсан манай урд хашааны ах болох Буяндэлгэрийг мөргөөд хамраас нь цус гаргачихсан сууж байсан. Тэр өдөр бид 4 Жаргалтхаан сумаас баруун тийш хөдөө гараад 2 литрийн нийслэл нэртэй пиво 4 лээ хувааж уусан. Тэгээд бид 4 манайд ирсэн. Манай найз Энхжавхлан нэлээд согтуу бараг тасарчихсан байсан. Энхжавхлан манайх руу ороод та манай ах эгч хоёрт агсан тавилаа гэж хэлээд Буяндэлгэрийг ганц удаа мөргөсөн...гэсэн мэдүүлэг /хх 13,14-р хуу/
Гэрч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Жаргалтхаан сум 5 дугаар багт аав ээж эгч дүү нарын хамт амьдардаг. Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Ариунсүх бид 2 Гантулгынд очсон. Тэгээд Ариунсүх Энхжавхлан Гантулга бид 4 Гантулгаас гараад Жаргалтхаан сумаас баруун тийш замын цаанаа хөдөө хээр 2 литрийн нэртэй нийслэл пиво уусан. Тэгээд бид 45 ууж дуусаад 23 цагийн үед Баатархүү ахынх руу явсан юм. Тэгээд гэр рүү орох гээд алхаж байтал Баатархүү ахынд Буяндэлгэр агсраад байх шиг дуу гараад байсан юм. Тэгтэл бид 3-с түрүүлээд Энхжаргал гэр лүү гүйж ороод төд удалгүй бид 3 араас нь орсон чинь Буянаагийн хамраас нь цус гоожсон гэрийн хойд орон дээр харин Энхжаргал баруун талын орон дээр сууж байсан. Тэгээд төд удалгүй Буянаа гараад явсан. Бид 3 орж ирээд юу болсон талаар асуусан чинь сая гаднаас Энхжаргал орж ирээд мөргөсөн гэж хэлсэн...” /хх 17,18-р хуу/
Гэрч Г.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны орой намайг гэртээ байж байхад манай урд айлын Буяндэлгэр гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу дуусаж байгаа том пивотой орж ирсэн. Тэгээд Буянаа бид 2 хоорондоо юм яриад сууж байхад манай гэрийн гадаа мотоциклтой хүмүүс ирэх шиг болсон. Тэр үед Буянаа согтуу байсан учир манай эхнэр Машбатад хандан та ер нь дандаа архи уудаг гээд цагдаа нарт ховлож байх юм гэж хэлээд тэр 2 маргалдаж байхад гаднаас манай хуурай дүү Энхжавхлан орж ирээд яагаад эгчтэй хэрэлдээд байна гэж хэлээд Буянаагийн нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн Буянаа толгойгоо барьж зогсоод би Энхжаргалыг боль гэж хорьж байгаад л удалгүй Буянаагийн хамраас нь цус гарсан чинь Буянаа цусаа цэвэрлээд би харилаа гээд яваад өгсөн. Ийм л асуудал болсон....” гэсэн мэдүүлэг /хх 21,22-р хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний алба шинжээч эмчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны 292 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Иргэн А. Буяндэлгэрийн биед дух ясны цөмөрч бяцарсан зүүг нүдний ухархай дээд ирмэг хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх 36, 37-р хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч *******нхжавлханг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Буяндэлгэрын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь: “...*******нхжавхлан нь надаас уучлалт гуйж, нэхэмжлэлийн хохирол болох 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул надад санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн /хх-ийн 62 тал/ нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтийг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч *******нхжавлханд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүхээс шүүгдэгч *******нхжавлхангийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Юрагийн Энхжавхланг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нхжавхланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******нхжавхланд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******нхжавхлан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******нхжавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******нхжавхланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ