Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 884

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2017/00884

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр багт байрлах Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 22 дугаар байр, 56 тоотод оршин суух Боржигон овогт Мягмарын Ганжууржав /ЗН90072513/-т холбогдох,

 

гэрээний үүрэгт 414,739 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Ганжууржав  нь дулаан, эрчим хүч, цэвэр усан хангамж, ариутгах татуургын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхгүй удаа дараа шаардуулж, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна. Иргэн М.Ганжууржав  нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын төлбөр болох 367,820 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу 34,207 төгрөгийн алданги тооцож, тэмдэгтийн хураамж 12,712 төгрөг, бүгд 414,739 төгрөгийг иргэн М.Ганжууржаваас гаргуулж өгнө үү.”гэжээ.

Хариуцагч М.Ганжууржав нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “М.Ганжууржав миний бие Дивизийн 22 дугаар байр 4-56 тоотод оршин суудаг. Дулаан болон цэвэр усны 414,739 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.” гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч М.Ганжууржаваас гэрээний үүрэгт 414,739  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Ганжууржав нь нэхэмжлэлийн шаардлага 414,739 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ганжууржав нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлийн шаардлага 414,739 төгрөгийг хариуцагч М.Ганжууржав нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,712 төгрөгийн 6,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,  “Хас” банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 6,356 төгрөгийг,  хариуцагч М.Ганжууржаваас 6,356 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төв аймгийн Төв Чандмань ДЭХГ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР