| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 151/2017/0913/И |
| Дугаар | 897 |
| Огноо | 2017-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 897
| 2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/00897 | Зуунмод сум |
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 2-р баг, Өгөөмөр, хонгор 7 гудамж, 02 тоотод оршин суух Боржигон овгийн Рэгдэлийн Саранцэцэг /РД:НМ62090502/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Саранцэцэг, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйн багсармал тэжээлийн цехэд ажилчин, 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Жаргалант сумын сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал огт олдохгүй байх тул дээр хугацаанд ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Саранцэцэг ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт:
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1980 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Рэгдэлийн Саранцэцэгийг багсармал тэжээлийн цехэд ажилчнаар 1979 оны 11-р сарын 01-нээс ... томилсугай.” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1981 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд “Багсармал тэжээлийн цехийн нормчин Рэгдэлийн Саранцэцэгийг” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1982 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтад “Рэгдэл Саранцэцэг” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1983 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаар “Төлчдийг томилох тухай” тушаалд “Р.Саранцэцэг” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 256 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд “Рэгдэлийн Саранцэцэгт ажлын 18 хоногоор” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалант сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаар “Ажилд томилох, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Сум дундын эмнэлгийн асрагч Рэгдэлийн Саранцэцэгийг 1985-04-26-ний өдрөөс ... томилсугай.” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалд “асрагч Р.Саранцэцэг” гэх бичилт
-Төв аймгийн Жаргалант сумын хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар “Хүүхдээ асрах чөлөө олгох тухай” тушаалд “Р.Саранцэцэг” гэх бичилт
-Төв аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 721 дүгээр Р.Саранцэцэгийн цалингийн түүвэр
-Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан Р.Саранцэцэгт 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр түүвэр олгосон жагсаалт
-Р.Саранцэцэгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар
-Жаргалант сум дундын эмнэлгийн захиргааны 1986 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Р.Саранцэцэгт олгосон “Талархал”
-Төв аймаг, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Р.Саранцэцэгт олгосон баярын бичиг,
-Р.Саранцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.
Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн Р.Саранцэцэгийг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Багсармал тэжээлийн цехийн ажилчин, 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Рэгдэлийн Саранцэцэг /РД:НМ62090502/-ийг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Багсармал тэжээлийн цехийн ажилчин, 1985 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалант сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Саранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР