Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 899

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2017/00899

                                     Зуунмод сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт  багт оршин суух Боржигон овогт Шаарийбуугийн Насанжаргал /НГ65102565/-ын

            Ажиллаж байсан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдэлд аав, ээжийнхээ хамт 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал гарахгүй байгаа тул улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү" гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш.Насанжаргал 1988 оноос эхлэн өөрийн гэр бүлийн хүнийг дагаж Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар шилжин ажилласан. Үүнийгээ нэхэмжлэл дээрээ дутуу бичсэн байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Насанжаргал улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэрэгт:

            -иргэний үнэмлэхийн хуулбар,

            -хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн хуулбар,

            -Баян-Өнжүүл сумын Хайрхан нэгдлийн малчин Ш.Насанжаргалын цалингийн тодорхойлолт,

            -Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал,

            -Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол-Солонгосын найрамдалын нэрэмжит “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дүгээр ээлжийн амралт олгох тухай тушаал,

-Төв аймгийн Алтанбулаг сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

 

Дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байх бөгөөд уг баримтуудыг үндэслэн Ш.Насанжаргалыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын  31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хайрхан” нэгдэлд малчин,

1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тус тус тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Шаарийбуугийн Насанжаргал /РД:НГ65102565/-ыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 12 дугаар сарын  31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хайрхан” нэгдэлд малчин,

 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

              2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ЭНХТӨР